Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0356 |
Огноо | 2014-09-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2014/0356
Б.Ч нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, А.П нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ч нарын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/164 дүгээр захирамжийн хавсралтын 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 24 дугаарт бичигдсэн нэхэмжлэгч нарт холбогдох гражийн зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүчингүй болгуулах, бидэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт нийцүүлэн 15 жилээс доошгүй хугацаагаар тогтоохыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2014 оны 103 дугаар захирамжаар Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газар эзэмших иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэмжээ, байршилд шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь заалтыг зөрчсөн. Мөн газар эзэмших гэрээг Н.Л, Ц.Ц, Н.А, Ч.Д, Л.Ц, Д.Б, Б.С, Э.У нар 2011, 2012, 2013 онуудад дүгнүүлээгүй. Б.Ч 2011 онд дүгнүүлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Ч.Д, Л.Ц, Ц.Ц, Н.А, Э.У нар газрын төлбөрөө 2012, 2013 онуудад төлөөгүй. Б.Ч,Н.Л нар газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчсөн, 2 жил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж гэрээнд заасны дагуу газрыг өөрийн мэдэлд байлгах, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсгийг тус тус зөрчиж иргэн Т.П бохирын шугамыг газар дээгүүрээ өнгөрүүлсэн. Үүнийг У орон нутгийн өмчит аж үйлдвэрийн тооцоот газраас техникийн нөхцөл нь гардаг. Манай байгууллага зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. Энэ У-аас авсан зөвшөөрөл нь байгаа.
Хэрэв газар эзэмшигч иргэд хариуцлагатай байж энэ миний газар гэсэн бол энэ шугам өөр газраар явах боломжтой байсан. Энд шугам тавигдсан нь цэвэр энэ 11 иргэний хариуцлагагүй асуудал. У орон нутгийн өмчит аж үйлдвэрийн тооцоот газар манайхтай зөвшилцөж байж явуулдаг. Т.П гэдэг хүн шугамаа явуулж байхад энэ 11 хүнээс нэг ч хүн миний газар гэж ирээгүй. Хэрэв маргаан үүсээд ирсэн бол, үнэхээр хүний газар бол шугамаа өөрчил гэсэн асуудал тавигдах байсан. Ийм асуудал үүсэлгүй Т.П шугамаа татаад дууссан. Манай байгууллага газар дээр нь орчиж үзлэг хийгээд хугацаатай мэдэгдэл өгсөн. Хотын хөгжийн шинэчилсэн төлөвлөгөөгөөр гудамж төслөөр асфальтан зам тавигдах гэж байгаа. Энэ нь 11 хүний газар дээр байгаа эдгээр зөрчлүүд нь шалгалтаар тогтоогдож байсан тул аймгийн Засаг даргын А/164 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Дээрх иргэдийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрхийг анх 332 дугаар захирамжаар олгосон. Үүнээс хойш 2 жил 6 сарын дараа А/164 дүгээр захирамжаар нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хуульд 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүй эзэмшээгүй бол хүчингүй болгоно гэсэн байна. Гэрээнд заасан байгаа. Өөрт эзэмшүүлсэн газраа газар эзэмшигч хуулийн хүрээнд мэдэлдээ бүрэн байлгах ёстой. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд бусдын эзэмшилд байгаа газраас дайран
|
өнгөрөх, уг газарт нэвтрэх, хязгаарлагдмал эрхтэй ашиглах гэсэн байгаа. Харин 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт бусдын эзэмшилд байгаа газарт хориглох тэмдэг тавих, хашаа саад хамгаалаагүй бол хэн боловч тухайн газрыг хохирол учруулахгүй дайран өнгөрч болно гэсэн байна. Газар эзэмшиж байгаа хүмүүс газраа хамгаалж өөрийн мэдэлд бүрэн байлгах ёстой байсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн хүлээх үүрэг гэж заасан байгаа. Иргэд маань газар авснаас хойш үүрэг, гэрээгээ биелүүлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болвол ийнхүү ашиглахыг зогсоохыг газрын хязгаарлагдмал эрхтэй ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч. Р.Лхагвадорж, Д.Б, Н.А, Ч.Д, Б.С Ц.Ц. Э.У, Л.Цэцэгээ нарын аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/164 дүгээр
/ захирамжийн хавсралтын 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 24 дугаарт бичигдсэн нэхэмжлэгч нарт холбогдох гражийн зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүчингүй болгуулах, бидэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт нийцүүлэн 15 жилээс доошгүй хугацаагаар тогтоохыг аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах. үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх нь нэхэмжлэгч бидэнд ашигтай нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:
2 Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын
335, 336 дугаар зөрчил арилгуулах тухай албан бичиг хэрэгт хавсаргагдсан бөгөөд
нэр бүхий хүмүүсийн эзэмшил газрыг дайруулан бохирын шугам татсан тул зөрчлөө
арилгаж газраа чөлөөл гэсэн мэдэгдэл байгаа. Энэ үйл ажиллагаанаас болж иргэд
бид гражаа барьж чадахгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзаж үзээгүй. Мөн иргэн Т.П нь зөрчлөө арилгахаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай буюу аймгийн ерөнхий архитектор Б.Бямбадорж, Батсуурь нартай гэрээ хийсэн бөгөөд энэ баримтыг мөн захиргааны хэргийн шүүх цуглуулж хэрэгт бэхжүүлээгүй. Энэ нь ч захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэргээр давхар баталгаажиж байгаа юм.
3. Мөн засаг даргын газар эзэмших гэрээг хүчингүй болгохоос өмнө буюу газар эзэмших гэрээ дуусахаас өмнө мөн тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан байхад шийдвэрлэж хариу өгөлгүй байсаар газрыг хүчингүй болгуулах тухай захирамж гаргуулсан нь газрын албаны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байгааг мөн харгалзан үзээгүй.
Иймд нэхэмжлэгч бид нарын гражийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч бид нар хүндэтгэн үзэх шалтгаантай буюу бусдын хууль бус үйлдлийн улмаас газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Энэ талаарх нотлох баримтаа хэрэгт хавсарган өгснийг үнэлээгүй.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн болон давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байна. Иймээс нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй гэж дүгнэн үзэх үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх захирамжийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаатай шуудангаар хүргүүлэх утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулна гэж заасныг зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү. Энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт хавсаргаагүй байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т
зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй
болгохоос өмнө хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоох ёстой. Энэ талаар захиргааны байгууллага албан тушаалтан ямар нэг арга хэмжээ аваагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна.
Шүүхийн шийдвэрт 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буюу бохирын шугам татах ажил хийгдэх хүртэл 1 жил 9 сар гаруй хугацаанд гражаа бариагүй, гэрээгээр хүлээсэн хугацаа 2013 оны 10 дугаар сарын 19-нд дуусахаас өмнө гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах эрх нээлттэй байсан байна гэж дүгнэжээ. Гэтэл хуульд зааснаар зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан байна.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 20 дугаартай шийдвэрт энэ хугацааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймээс 2 жилийн хугацаанд граж барьж чадахааргүй хүндэтгэн үзэх хангалттай шалтгаан байсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үнэлсэн нь буруу байна.
Иймд, 1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын ү 04-ний өдрийн 20 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах,
Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж. үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
1. Нэхэмжлэгч Б.Ч, Р.Лхагвадорж, Ц.Ц, Н.А, Ч.Д, Л.Ц, Д.Б, Б.С, Э.У нар нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх ба мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Газар эзэмших эрх олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д нийцүүлэн 15 жилээс доошгүй хугацаагаар тогтоохыг аймгийн Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.
Гэвч шүүх нэхэмжлэгчдийн дээрх нэмэгдүүлсэн шаардлагын бүрдүүлбэрийг хангуулаагүй, хариуцагчид нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардуулж тайлбар аваагүй, уг шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн
Хэрэгт авагдсан нотлох баримт /хх-24 талд авагдсан/-аас үзэхэд нэхэмжлэгч
Э.У-ийг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нас барсныг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж, нас барсны гэрчилгээ олгосон байхад шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулж, эрх залгамжлалын асуудлыг шийдвэрлэлгүйгээр түүний гэр бүлийн хүн болох Т.Энхцэцэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хууль зөрчжээ.
|
3 Мөн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий, хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгч нарын хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшил газраа ашиглаж чадаагүй, өөрөөр хэлбэл, иргэн Т.П тэдний эзэмшлийн газар дээгүүр бохирын шугам татсанаас шалтгаалан газраа ашиглаж чадаагүй гэсэн тайлбарын үндэслэлийг шалгаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж үнэлээгүй байна. Тодруулбал,
Нэхэмжлэгч Б.Ч нь газар эзэмшигчдийг төлөөлж Г аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөлдөө “... гражийн зориулалтаар газар олгосон боловч хэсэг нөхөд уг газар дээгүүр хууль бусаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын зөвшөөрөлгүй дур мэдэн бохирын шугам барьснаас гражаа барьж чадахгүй хуулийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд бохирын шугамыг граж барих газраас шилжүүлж өгөх арга хэмжээ авах” гэжээ.
Шуүх нэхэмжлэгч нарын дээрх тайлбартай холбогдуулан иргэн Т.П нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр бохирын шугам татсан эсэхтэй холбоотой нотлох баримт /зөвшөөрөл, ажлын зураг, гүйцэтгэсэн ил далд ажлын акт, бохирын шугамыг хүлээн авсан улсын комиссын акт зэрэг/-ыг цуглуулаагүй байна.
Мөн уг тайлбартай холбоотой хэрэгт ач холбогдолтой байж болохоор хавтаст хэргийн 81, 82 дугаар талд авагдсан, аймгийн ерөнхий архитекторын зөрчил арилгуулах тухай гэх баримт нь уншигдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй /ямар байгууллагын. он, сар, өдөр нь тодорхойгүй/ байхад шүүх эдгээр баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгожээ.
Иймд, дээр дурдсан алдаа зөрчлийг залруулж, холбогдох нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.