Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 38

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Дэлгэрмаа даргалж, 

Нарийн бичгийн дарга                               Н.Дэлгэрцэцэг
Улсын яллагч                                             Б.*******
Шүүгдэгч                                                     М.*******              
Шүүгдэгчийн өмгөөлөгч                             В.*******
         Хохирогч                     Х.*******
        Гэрч             М.*******
П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 201613000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 32 настай, халх, ******* боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын *******  /Регистрийн дугаар: /
Шүүгдэгч  М.*******  нь Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт ын ******* нь 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн хэсгийн тоотод байрлах гэртээ эхнэр Х.*******ыг “хөдөө явуулахгүй” гэсэн шалтгаанаар түүний гуя, хөл рүү нь өшиглөсөн, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр согтуугаар “хоол хийсэнгүй хүүхэд уйлууллаа” гэсэн шалтгаанаар дух руу нь гараараа нэг  удаа цохиж, бөгс рүү нь өшиглөсөн, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “гэр орноо цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар дух руу нь гараараа нэг удаа цохисон, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гараараа толгой, гар, хөл рүү нь цохих 2-3 удаа чирэх зэргээр удаа дараа зодсон болох нь түүнийг байнга зодож сэтгэл санааны дарамт үзүүлдэг талаараа мэдүүлсэн хохирогч Х.*******ын  “...Бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байгаа, 2016 оны 02 дугаарс арын 28-ны өдөр гэртээ байж байгаад нөхөр *******тай маргалдаад, намайг гэр орноо цэвэрлэсэнгүй гээд үглээд байхаар нь би 2 хүүхдээ аваад гэрээсээ гараад явсан юм. Тэгээд зам дээр явж байсан чинь ******* араас машинтай ирээд машинд суучих гэхээр нь би машинд суухгүй гэсэн чинь ******* гараараа дух руу нэг удаа цохьсон, Тэгэхээр нь би такси бариад Ногоон хашаанд ах Төгөлдөр гэдэг айлд очсон юм. Тэгсэн манай эгч ******* наад нүүр царайгаа яачихсан юм бэ гэхээр нь ******* намайг зодсон гэсэн чинь тэр яахаараа хүн зодож байдаг юм бэ? гээд *******ын утас руу залгасан чинь ******* ******* эгчтэй хэрэл*******, амиа хорлоно гээд байсан, тэгэхээр нь цагдаа дуудсан юм. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байхаа ******* архи ууж ирээд намайг 1-2 удаа цохиж байсан Тэрнээс өмнө 2015 оны 05 дугаар сард намайг зодоод цагдаа дуудаад эрүүгийн хэрэг үүсээд шүүхээр ороод хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. ******* хаяа архи уудаг уухаараа агсан зантай ******* намайг гараараа цохиж зоддог. Миний нүүр болон биед гэмтэл учирсан байхыг ******* эгч харсан...надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгээр,
гэрч  П.*******гийн “... Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад 14 цагийн орчимд ******* бага хүүхдээ тэвэрчихсэн. Баруун нүдний ******* хэсэг дээр байхаа дух нь төвийгөөд хавдчихсан ******* намайг зайл гэж хөөгөөд гудамжинд зодоод байхаар нь хүрээд ирлээ гээд уйлаад манайд ирсэн. Би *******ыг эхнэр *******ыгоо зодож байхыг нь хараагүй, *******ыг *******т зодуулчихлаа гээд нүүр нүд нь хөхөрчихсөн байхыг мэднэ. ...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* миний гар утас руу залгаад ******* намайг зодоод байна. Та намайг ирээд аваадах гэхээр нь би *******тай хамт *******ын гэрт яваад очсон чинь ******* хашааныхаа гадаа хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Тэр үед *******ын гар, хөл, гуя зэрэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд ******* бид хоёр *******ыг хүүхэдтэй нь хамт авч явсан... ******* олон удаа эхнэрээ зодсон бүр нэг гэрт орохоосоо өмнө зодож байсан яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ******* удаа дараа *******ыг зодож байсан тэр бүхэнд гэрч байхгүй ******* л мэдэж байгаа байх ******* *******т зодуулаад эмнэлэгт хэвтэж байгаагүй, *******т зодуулаад манайд юм уу *******гийнд очдог тэгээд маргааш нь нөхөр нь ирээд аваад явчихдаг” гэсэн мэдүүлэг 
гэрч М.*******гийн “...******* миний ахын хүүхэд ******* нь манай хүргэн байгаа юм. Би *******ыг эхнэр *******ыг цохиж, зодож байхыг хараагүй, *******ыг нөхөртөө зодуулчихсан нүүр бие нь хөхөрчихсөн, нүд улайчихсан, зүүн хөлийн гуя шилбэ хөхөрчихсөн, байхыг 2 удаа харж байсан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******ыг ******* зодоод ******* эгч цагдаа дуудаж өгсөний дараа ******* манайд ирсэн үед зүүн нүд нь хөхөрчихсөн, нүд нь улайчихсан, зүүн хөлийн гуя, шилбэ хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь яасан гээд асуухад ******* гэж намайг зодсон гэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 23-нд ******* миний гар утас руу залгаад ******* намайг  зодоод байна та ирээд аваадах гэхээр нь ******* эгчтэй хамт *******ын гэрт яваад очиход ******* хашааныхаа гадаа хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Тэр үед *******ын гар, хөл, гуя хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь яасан бэ гэхэд ******* намайг шоронд явуулах гэлээ гээд зодсон гэж ярьж байсан. Тэгээд *******ыг хүүхэдтэй нь хамт гэртээ авч ирсэн” гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна. 
Хэргийн үйл баримт нь хохирогч Х.******* удаа дараа  Цагдаагийн байгууллагад хандаж байсныг нотолсон   Завхан аймгийн  Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 5/33 тоот Эрүүгийн хэрэг  үүсгэхээс татгалзах тухай тогтоол тогтоол, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 85 тоот   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  захирамж,   Завхан аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн сангийн лавлагаа болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогджээ.


Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж  үнэлсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан “Тарчлаах” гэмт хэргийн бүрэлдэхүүн болох “тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, 3 ба түүнээс дээш удаагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан” гэсэн шинжийг хангасан байх тул  М.*******ыг хохирогч Х.*******ыг байнга зодож тарчлаах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй.


Шүүгдэгч М.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй.
 Шүүгдэгч  М.*******  нь анх удаа  гэмт хэрэг  үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Х.*******ын “манайх 2 нялх хүүхэдтэй, банкны зээлтэй, надад нэхэмжлэх зүйл гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг бусдыг байнга зодож тарчлаах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол  Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай. 

7. Шүүгдэгч М.*******т өмнө авсан батлан даалтад өгөх таслан  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дото Завхан аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний ******* шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н. ДЭЛГЭРМАА