Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч А.Золзаяа,

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Хохирогч С.Х ,

Шинжээч Х.У ,

Шүүгдэгч А , түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

Шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

Шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00977 0073 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. А, Монгол Улсын иргэн,

 

2. Г.Д, Монгол Улсын иргэн,

 

3. М.Д, Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нийтийн албан тушаалтан болох А  нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нягтлан бодогч Г.Д тай бүлэглэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэснийг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйл. Эрхлэгчийн нийлэг эрх, үүрэг 11.2.4-д “цэцэрлэгийн төсөв санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах” гэснийг тус тус зөрчиж 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хугацаанд байгууллагын санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглан, тус цэцэрлэгийн ажилчдын цалингаас шагнал, мөнгөн урамшуулал нэрээр илүү гарган, 7,208,805 төгрөг, урсгал засвар нэрээр 10,587,100 төгрөг нийт 17,795,905 төгрөгийг илүү авч, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

            шүүгдэгч нийтийн албан тушаалтан Г.Д  нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрхлэгч А тэй бүлэглэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-д “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” гэснийг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана” гэснийг тус тус зөрчиж,  2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хугацаанд байгууллагын санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, тус цэцэрлэгийн ажилчдын цалингаас шагнал, мөнгөн урамшуулал нэрээр илүү гарган, 7,208,805 төгрөг, урсгал засвар нэрээр 10,587,100 төгрөг нийт 17,795,905 төгрөгийг илүү авч, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

            мөн нийтийн албан тушаалтан болох Г.Д  нь хахууль өгөгч Г.Д гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 2 дугаар сард Г.Д гаас 500,000 төгрөгийн хахуулийг авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Д  нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Г.Д д 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгч. 2012 оны 1 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. Энэ хугацаанд 2016 онд Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар ашиглагдаагүй байдлаар цэцэрлэгийн зориулалтаар ашиглах тухай гэсэн шийдвэр гарсны үндсэн дээрээс цэцэрлэгийн салбар бүлгийг нээсэн. Энд бол нийтдээ 7 бүлэг 200 хүүхдийн хүчин чадалтай, 2 давхар объектыг засварлаж өөрийнхөө 0 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болгохоор ажилласан байгаа. Энэ хугацаандаа бол засвар үйлчилгээг өөрийн үндсэн цэцэрлэг болох 0 дугаар цэцэрлэгтэй ижил хэмжээнд хүргэж тохижуулж ажиллахын төлөө нэлээд зүтгэж ажилласан. Энэ богино хугацаанд гэлтгүй өнөөдөр 8 дугаар хороондоо 100 хүүхдийн үйл ажиллагаатай цэцэрлэгийг 600 хүүхэд хүлээн авах чадалтайгаар өргөжүүлж 2 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагаа явуулахдаа нэлээд их засвар үйлчилгээний ажлыг хийсэн. Яг энэ засвар үйлчилгээг хийхэд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Нийслэл, дүүрэг яг үнэндээ засвар үйлчилгээ болон тохижилтод ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Харин Дотоод хэргийн их сургуулиас засвар үйлчилгээнд тодорхой хэмжээний мөнгөн дүнг гаргаж өөрсдийн хүчээр засварлаж, өгсөн боловч шаардлага хангаагүй, цэцэрлэгийн хэмжээнд стандартад нийцээгүй байдлаар засуулсан учраас сүүлийн 2017-2019 онуудад засварыг нэлээн түлхүү хийсэн. Энэ явцдаа яг ажил руугаа нэлээн зүтгэж, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Энэ дээр тухайн байгууллага руу мөнгөө шилжүүлээд тухайн байгууллагаар хийлгэх ёстой байсан гэдгийг ойлгож мэдэж авсан. Энд үнэндээ цэцэрлэг, сургуулиуд дээр гадны байгууллагаар хийлгэх ямар ч боломж байдаггүй. Багахан хэмжээний мөнгөөрөө, харин ажилчдынхаа давуу талыг ашиглаж ажиллуулаад тодорхой хэмжээний урамшууллыг нь олгож ажиллуулж байсан. Тэгэхдээ энэ бол нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд мэдсээр байж байж нэгдүгээр гарын үсэг зурж байгаа миний хувьд бол бүлэглэсэн гэж байгаа. Яг нягтлан бодох бүртгэлийн, нягтлан бодох няравын компьютер тусгай, программтай байдаг. Яг энэ дээр бол нягтлан, нярав хоёр л тэр кодоороо нэвтэрч ордог. Гаднаас санхүүгийн шалгалт ирсэн ч яг бид нарын хажууд нягтлангийн ажлыг хэзээ ч шалгадаггүй. Яг өөрөөс нь кодын хийлгээд шалгадаг. Төлбөрийн хүсэлтийн хувьд 2 хувь үйлдэгдэж гардаг. Энэ дээр би багш, ажилчдынхаа цалингийн дүнг бол нягталж харж байсан. Гэхдээ ямар нэгэн мөнгөний дүн дээр өөрчлөлт гараагүй. Энэ хаана өөрчлөгдөөд байсан бэ гэхээр нягтлангийн компьютероос Төрийн банк руу файлаар шилжүүлэхдээ өөрөө нягтлан маань хөдөлгөсөн ийм алдаа гарсан. Энийг мөрдөн байцаах явцад бодит аудитын дүгнэлт гараад надад яллах дүгнэлтийг танилцуулахад би тэрийг мэдсэн. Би тэрийг мэдсээр байж энэ хүний буруутай үйл ажиллагааг даамжруулсан дээр бол бүлэглэсэн юм байхгүй. Өөрөө ч гэсэн эрхлэгч мэдээгүй гэж байгаа. Цалингийн хувьд зөрүүтэй бодогдсон асуудал бол яг үнэнийг хэлэхэд төлбөрийн хүснэгтэд мөнгөн дүгнэлтийг хүн болгон дээр бариад хянадаг боловч тэр хүний ур чадвар хасагдах хоногийг төрийн сан дээр нягтлангуудыг хариуцсан ахлах мэргэжилтэн гэж байдаг. Тэр хүн бол яг бүгдэнг нь тулгаад байж байдаг болохоор энэ дээр нягтлангуудын ажлыг бодож хянадаг ахлах мэргэжилтэн байгаа юм чинь үнэндээ бол санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх боловч яг нарийн бодох зүйл дээр мэргэжлийн мэдлэг дутах тал байдаг. Өсөхбаяр няравт би яг эрхлэгчийнхээ зүгээс биш хувь хүнийхээ зүгээс хүсэлт тавьсан. Яагаад гэвэл 2019 оны 2 дугаар сард миний хүү Хөх хотод ажиллаж байгаад ирсэн. Тэр үеэр эх маань хүнд өвчтэй байсан учраас буцах болоод жоохон зардал, хоол унааны мөнгийг өгч явуулах байсан учраас тухайн үед Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшууллаар миний нэр сарын цалингаар шагнах захирамж гарсан. Энэ захирамжийнхаа хүрээнд ашгүй дээ би шагнал цалингаараа хүүгээ явуулах боломж байна, тэгэхээр надад аваад өгөөч ээ гэсэн. Манай Төрийн банк татаж авдаггүй юмаа гэхэд түгжчихдэг. Ямар ч гүйлгээ хийх боломжгүйгээр тэгэхээр Өсөхбаярын хувьд хүсэлт гаргаад энэ авсан мөнгө нь бол миний өөрийн мөнгө8 тэрийг би хүлээн зөвшөөрч байгаа. Бас л тэгэх ёсгүй байсан байна гэдгээ ойлгож буруугаа хүлээж байна. Энэ бүхний сүүлд би албаны чиг үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллага, улсад ямар нэгэн хохирол учруулаагүй. Засвар үйлчилгээ бол бүгд байгаа, төлөвлөсөн бүх ажлууд маань 100 хувь хийгдсэн. Би ямар нэгэн байдлаар багш, ажилтандаа хохирол учруулаагүй гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг,[1]

 

Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2014 оны 2 дугаар сараас хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Хамгийн эхний асуудал гэвэл миний зүгээс манайх 2018 оны 11 дүгээр сард манай үндсэн нярав 0 болохоор жирэмсний амралтаа аваад 2018 оны 11 дүгээр сараас Өсөхбаяр гээд нярав шинээр авсан. Тэгээд ямар нэгэн ажилтныг ажилд авах томилох тушаал гаргахад нягтлан бодогч миний зүгээс хувийн оролцоо байдаггүй. Няравыг байгууллагын удирдагч Алтанцэцэг, төрийн сангийн санхүү хэлтсийн дарга, төрийн сангийн ерөнхий нягтлан бодогч гурав хоорондоо зөвшилцөж байгаад няравыг томилдог. Өсөхбаяр гэх хүнийг ажилд аваад манайд 2019 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. Тэгээд ер нь эрэгтэй хүний хувьд үнэндээ хийх ажил биш байна. Цэцэрлэгийн нярав гэдэг бол аягүй ачаалал ихтэй, эмэгтэй л хүн хийвэл зүгээр юм байна. Нарийн ширийн юм гардаг учраас би хийхгүй ажлаасаа чөлөөлөгдмөөр байна гэх хүсэлтээ эрхлэгч Алтанцэцэгт тавьсан. Тэгээд дараагийнх нь няравыг авъя гэхээр төрийн сан дээр нярав хийх ямар ч анкет байгаагүй. Тэгээд эрхлэгч А болохоор нягтлан бодогчдынхоо групп дээр энэ асуудлаа чи тавиач ээ гэсэн. Зар тавиад ажилд ирсэн хүн нь Д гээд энэ хүн байгаа. Намайг өөрийн ашиг сонирхлоор энэ хүнийг ажилд авсныхаа төлөө авлигал авсан гэж үзэж байгаа. Би энийг үгүйсгэж байгаа. Яагаад гэвэл үнэхээр өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс энэ хүнийг ажилд авсан болбол анхнаасаа зар тавьж авахгүй байсан. Би тэгээд энэ хүнийг тушаалд томилж ямар нэгэн зөвшилцөлд би оролцдоггүй учраас энэ хүнийг ажилд томилж авлига авсан гэдгээр намайг буруутгаж байгаад би үнэхээр харамсалтай санагдаж байна. Энэ хүнийг ажилд 2 дугаар сарын 18-ны өдрөөс аваад энэ хүн 3 дугаар сарын 15-ны өдөр надад мөнгө өгсөн. Мөнгө өгөхдөө миний дүү энийг хэрэглэж байгаач ээ шаардлагатай үедээ буцаагаад өгнө биз гэдэг байдлаар мөнгийг өгсөн. Тэгэхдээ би энийг эргээд намайг авлигын хэрэгт оруулаад ийм гэмт хэрэг хийсэн гэдгээр яллагдагч болгоно гэж би үнэндээ бодоогүй. Тэгээд энэ хүн буцаагаад 2 дугаар сарын 18-нд ажилд орчхоод 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөд манай дээр 30 хоног л ажилласан. Энэ хүнийг ажлаас гарсных нь дараа 4 сард буцаагаад 500.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд энэ хүн гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан. Тэгэхэд энэ хүн намайг үнэхээр энэ хэрэгт орооцолдуулаад ийм байлгая гэж бодвол тухайн цаг хугацаанд өгөөгүй байж хаа байсан 11 сард ажлаасаа гараад өчнөөн сар болоод явсныхаа дараа заавал намайг ингэж ийм байдалд оруулж байгааг би үнэндээ гайхаж байна. Би бол өнөөдөр нягтлан бодогч хийсэн болохоос биш нийтийн албан тушаалтан бол биш. Гүйлгээ нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан гэж үзэж байгаа болохоор намайг нийтийн албан тушаалтанд оруулж байгаа нь бас их гомдолтой байгаа. Хүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг эрхлэгч гаргадаг. Би болбол тэр тушаал ямар нэгэн хүнийг ажилд ороход ямар ч хамаарал байдаггүй. Ялангуяа няравыг авахад төрийн сангийн хэлтсийн санхүү хэлтсийн дарга, төрийн сангийн санхүүгийн ерөнхий нягтлан бодогчтой зөвшилцөж авдаг. Тэгэхэд намайг яагаад хамааруулаад байгааг би ойлгохгүй байна. 8.668.700 төгрөгийн илүүдэлтэй, 8.098.000 төгрөгийн дутагдалтай ийм цалингийн зөрчил гаргасан гээд үзсэн бодит бүртгэл аудитын газрын дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр 2.800.000 төгрөгийг миний цалингаас хасаж тооцсон. Цаана нь 2.300.000 төгрөг үлдсэн. Тэгэхдээ энэ 5.300.000 төгрөгийг би хувьдаа авч завшаагүй, энэ тухай тухай хүнийхээ дансанд орсон. Одоо жишээ нь Доржсэджид гээд энэ хүн мэдүүлгээ хүртэл өгсөн байна. Миний дансанд илүү орсон, дутуу орсон гээд. Надад авчирч өгөөгүй мөнгө. Тэгээд яагаад заавал энэ мөнгийг над дээр торгууль болгож тавиад байгааг би ойлгохгүй байна. Хэрвээ нягтлан бодох бүртгэлийн алдаа зөрчлөөр илүү дутуу хүнд мөнгө олгосон байх юм бол тухайн хүнээс нь авч ямар нэгэн төлбөрийг барагдуулдаг нягтлан бодох бүртгэлийн хууль байдаг. Тэгээд яагаад хүний дансанд ороод энэ хүн өөрөө аваад хэрэглэсэн байгаа мөнгийг над дээр торгууль болгоод тавиад байгаа юм бэ гэдгийг би асуумаар байна” гэх мэдүүлэг,[2]

 

Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би нягтлан бодогчоор улсад 30 жил ажиллахдаа 26 жил нэг байгууллагад ажилласан. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарсан. Ер нь гүйцэтгэгч ажил хийнэ гэж арай хөнгөн юм гээд нягтлан бодохын групп дээр зар байхаар нь би 2019 оны 2 дугаар сарын 14-нд яваад очсон. Хоёулаа орж ирээд ярилцаад авъя гэсэн. Тэгэхээр нь би ийм хурдан түргэн шуурхай 2019 оны 2 дугаар сарын 16-нд ажилд ороод 2 дугаар сарын 18-нд миний тушаал гарсан. Ажиллаж байх хугацаанд мэдээж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд зөрчил, илүү дутуу, буруу зөрүү юм гарна. Би өөрөө олон жил нягтлан бодох хийсэн. Нягтлан бодогчийн хуулийн дагуу ч тэр нягтлангийн үүргийг хүлээж авахад надад тухайн үед эвгүй байж магадгүй. Гэхдээ нягтлан ерөөсөө ажилдаа ирдэггүй. 2 цэцэрлэгийн дунд ажлыг хийж байхад надад эрүүл мэндийн хувьд үнэндээ дийлэхээргүй байсан.  Ороод удаагүй байтал миний цалин 1.200.000 төгрөг дансаар хийсэн. Сар тутамд би ойлгосон учраас дуугай аваад өгсөн. Дараа нь утсаар дахиад таны данс руу мөнгө хийнэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь за нөхдүүдээ гээд хатуу хэлсэн. Тийм юм байхгүй шүү, ахиж ийм үйлдэл байхын бол би зөвшөөрөхгүй шүү гэсэн. Энэ байдлаас болж бидний байдалд хоорондын зөрчил үүссэн. Би энэ хүний үйлдлийг гүйцээгүй учраас утсаар тэг чи, чи ингэ чи гээд нягтлангийнхаа ажлыг хийлгэх гээд байсан. Би 20-иод жил ажилласан. Тэгээд мэргэшсэн нягтлан бодогч хүн. Хаана, юу хийх анхан шатны бүртгэл юу хийхээ мэддэг учраас учиргүй энэ хүүхдийн ажлыг хийх шанс байгаагүй. Би эд нарын дотоод юм руу орох сонирхол ч байдаггүй. Ерөөсөө хуралдаж байгаад орой дуусгаад явдаг байсан. Би нэг ч үг гажаагүй, нэг ч үг буруу хэлээгүй. Би эхнээсээ хэлснээрээ үнэнээр явж байгаа. Явж байгаад “Баялаг ундраа” дотроос өөрийн нягтлан явж Нарантуул захаас аж ахуй материалаа цуглуулдаг. Хамт явж байгаад өөрөө цуглуулаад, өөрөө материалаа аваад авахдаа би мөнгө өгсөн. За энэ нээх айхтар мөнгө биш энийг би бэлэглэлийн санаа гаргаж өгч байгаа. Ажилд орсноос хойш өгсөн. Та нар намайг ажилд авсан гэдэг утгаараа биш, сэтгэлзүйн хувьд би өөрөө юм өгмөөр байсан. Би ингэж бодсон. Энэ хүн чинь намайг аягүй хурдан авсан. Би сэтгэлээсээ шагначих юмсан гэж бодож явж байгаад би өгсөн. Тэгэхдээ өгөхдөө энэ та нарын үнэртэй усны үнэр, миний үнэр ямар байх вэ мэдэхгүй учраас мөнгөө нэмээд өөрсдөө зохимжит тохирох усаа аваарай гэж хэлсэн. Би түүнээс биш түр хэрэглэх мөнгө гэж хэзээ ч хэлээгүй. За ингээд тэр мөнгийг өгөөд орхисон. Би энэ олон жил ажиллахдаа за яахав хожмын хойно нас ахиад ирэхээр цаг үеийн хугацааны үйлдлээс би аварсан гэж үздэг. Түмэн олны хүүхэдтэй энэ байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн мөнгөн хөрөнгө дээр би зогсолт хийсэн. Би нягтлан бодогчийнхоо хувьд үүргээ гүйцэтгэсэн. Бурхны ээлээр өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийсэн гэж үзэж байна. Хүний мууг үзье, хүнийг буруу болгоё яанаа гээд дараа нь зовж байсан. Би анх удаа шүүх хуралд орж үзэж байгаадаа аймар харамсаад яанаа энэ хүүхдүүдийн ар гэр хүүхдүүд нь юу билээ гээд бас сэтгэл зовж байсан. Гэхдээ тухайн үед маш ширүүн, аягүй хурц, насны ангилал байхгүй, үйл ажиллагаа ажлын шаардлага тавилгүй яахав би шаардлагыг хүлээж авна. Гэхдээ аягүй хурц байсан. Би гомдлын мөр дуусаагүй, бас бусын юм сонсогдож байхад дарагдлаа дарагдлаа гэдэг. Гэтэл энэ байдлыг илрүүлж, энэ айлын цаад олон амьдралын зогсоож, энэ байгууллага энэ хүүхдүүдийг бас арай өөр байх, тэр ажилчдыг нэг өдөр ч гэсэн ийм үйлдэл дээр өөрийнхөө зүгээс хийх ёстой юмаа хийсэн гэж үзэж байгаа шүү. Тэгэхдээ энэ мөнгийг өгөхдөө муухай зан гаргасан, би өөрөө гэмшдэг. Би өгөхдөө өгсөн, би та нарт бэлэг болгож өгсөн. Миний мөнгийг буцааж өг гээд хэлээд Алтанцэцэгийн утас руу мессеж бичихэд Догсмаагийн данснаас энэ мөнгө буцаж орж ирсэн. Би энэ цаг үед ийм мундаг хууль байгууллагыг зөв буруутайг нь ялгаж чаддаг гэдгээр би бахархаж байна” гэх мэдүүлэг,[3]

 

Хохирогч С.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нийслэлийн боловсролын газрын хууль зүйн чиглэлийнхээ хүрээнд бол нийслэлийнхээ хэмжээнд 400 гаруй цэцэрлэг байдаг. Үүнийг болбол боловсролын хуулиар сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нараар дамжуулж өдөр тутмын үйл ажиллагаагаа энэ албан тушаалтнаар дамжуулж явуулдаг. Энэ албан тушаалтан төрийн нэрийн өмнөөс энэ үйл ажиллагааныхаа явцад Монгол улсын хууль дүрмийн дагуу төрийн нийтийн албан тушаалтан шударга ажиллах үүрэгтэй. Тодорхой эрх зүйн актуудыг гаргаж өгсөн. Хууль тогтоомжийн актууд гарсан байх ёстой. Тэрнийгээ үйл ажиллагаанд удирдлага болгон ажиллуулж энэ бүгдийг орхигдуулж төрийн байгууллагыг хохироож хохирол учруулсныг төрийн байгууллагын хохирлыг барагдуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг,[4]

 

Шинжээч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гарт олгох цалин гээд яг ажилчдад олгох цалинг гарт олгох хүснэгтэд зурсан байгаа. Энийгээ “Төрийн банк” руу шилжүүлэх ёстой. Гэтэл “Төрийн банк”-ны дансны хуулга гарт олгох цалин хоёр зөрж байгаа. Тэгэхээр дутуу 8.000.000 төгрөг маань хүмүүсийн гарт олгох цалингаас дутуу олгогдсон гэсэн үг. Гарт олгох цалинг ажилчдаараа гарын үсэг зуруулдаггүй нь өөрөө энийг авах, завших боломжийг олгоод байна. Дутуу олгож байна гэдэг нь өөрөө буруу бодолт хийж байна гэсэн үг. Буруу бодолт гэдэг нь эргээд цагийн баланс, тушаалууд худлаа гаргаж байна гэдгийг нотлоод байна” гэх мэдүүлэг,[5]

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нийтийн албан тушаалтан болох А , Г.Д  нар нь бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж А  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйл. Эрхлэгчийн нийлэг эрх, үүрэг 11.2.4-д “цэцэрлэгийн төсөв санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах” гэснийг, Г.Д  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-д “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” гэснийг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор,

2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хугацаанд байгууллагын багш, ажилчдын гарт олгох цалингийн хүснэгтийг дүүргийн Төрийн сангаар баталгаажуулсны дараа дур мэдэн өөрчлөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг нь мэдсээр байж ашиглан, нийт 8,668,704 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж бусдын дансаар дамжуулан гаргаж, буцаан бэлнээр хүлээн авч,

Мөн шүүгдэгч А  нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр А/45 дугаар тушаал гаргаж, уг тушаалаар О , П нарыг тус бүр нэг сарын цалингаар буюу тус бүр гарт олгох 675,000 төгрөгийг, нийт 1,350,000 төгрөг шагнаж, О , П нарын дансанд гүйлгээ хийх зөвшөөрөл авсан боловч уг шагнал дээрх 2 хүнд олголгүй, нярав Ц дансанд 1,035,000 төгрөг, эмч Н дансанд 315,000 төгрөгийг тус тус шилжүүлэн бэлнээр гаргуулан авч,

Мөн шүүгдэгч А , Г.Д  нар нь “Мандах товер констракшн” ХХК руу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “засварын материалын үнэ” гэсэн гүйлгээний утгаар 1,596,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “урсгал засварын метариал” гэсэн гүйлгээний утгаар 4,240,000 төгрөг, “А ” ХХК руу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №00088 дугаартай төлбөрийн хүсэлт, “заалны засвар” гэсэн гүйлгээний утгаар 1,879,100 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №00001 дугаартай төлбөрийн хүсэлт, “урсгал засвар” гэсэн гүйлгээний утгаар 2,872,000 төгрөгийг буюу нийт 10,587,100 төгрөгийг шилжүүлэн, буцаан бэлнээр гаргуулан авч, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Өсөхбаяр няравт би яг эрхлэгчийнхээ зүгээс биш хувь хүнийхээ зүгээс хүсэлт тавьсан. Яагаад гэвэл 2019 оны 2 дугаар сард миний хүү Хөх хотод ажиллаж байгаад ирсэн. Тэр үеэр эх маань хүнд өвчтэй байсан учраас буцах болоод жоохон зардал, хоол унааны мөнгийг өгч явуулах байсан учраас тухайн үед Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшууллаар миний нэг сарын цалингаар шагнах захирамж гарсан. Энэ захирамжийнхаа хүрээнд ашгүй дээ би шагнал цалингаараа хүүгээ явуулах боломж байна, тэгэхээр надад аваад өгөөч ээ гэсэн. Манай Төрийн банк татаж авдаггүй юмаа гэхэд түгжчихдэг. Ямар ч гүйлгээ хийх боломжгүйгээр тэгэхээр Ө хувьд хүсэлт гаргаад энэ авсан мөнгө нь бол миний өөрийн мөнгө тэрийг бол би хүлээн зөвшөөрч байгаа. Бас л тэгэх ёсгүй байсан байна гэдгээ ойлгож буруугаа хүлээж байна.” гэх,[1]

Хохирогч С.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “төрийн байгууллагын хохирлыг барагдуулахыг хүсэж байна” гэх,[2]

Шинжээч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гарт олгох цалин гээд яг ажилчдад олгох цалинг гарт олгох хүснэгтэд зурсан байгаа. Энийгээ “Төрийн банк” руу шилжүүлэх ёстой. Гэтэл “Төрийн банк”-ны дансны хуулга гарт олгох цалин хоёр зөрж байгаа. Тэгэхээр дутуу 8.000.000 төгрөг маань хүмүүсийн гарт олгох цалингаас дутуу олгогдсон гэсэн үг. Гарт олгох цалинг ажилчдаараа гарын үсэг зуруулдаггүй нь өөрөө энийг авах, завших боломжийг олгоод байна. Дутуу олгож байна гэдэг нь өөрөө буруу бодолт хийж байна гэсэн үг. Буруу бодолт гэдэг нь эргээд цагийн баланс, тушаалууд худлаа гаргаж байна гэдгийг нотлоод байна” гэх,[3]

Шүүгдэгч А ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны үр дүнгийн урамшууллын мөнгөн дүнг бичүүлж бодуулж дараа нь бэлнээр хүлээн авсан, тэр мөнгө нь миний өөрт олгогдох ёстой  байсан үр дүнгийн урамшууллын мөнгө байсан юм. Одоо санаж байгаагаар 500,0 мянгаас 600,0 орчим мянга төгрөг байсан шиг санаж байна.” гэх,[4]

Шүүгдэгч Г.Д гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нярав Г.Д гийн данс руу шилжүүлж буцааж хүлээн авсан 1,2 сая төгрөгнөөс 600,0 мянган төгрөгийг нь эрхлэгч А авсан, үлдэгдэл 600,0 мянган төгрөгийг нь би өөрөө авсан байгаа. ...шагнал урамшууллын зардлаас дээрх нэр бүхий 2 багшийг шагнаж урамшуулах нэрээр 1,5 сая төгрөгийн зардлыг гаргаад авчихсан юм.” гэх,[5]

Хохирогч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “буруутай үйл ажиллагааны улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэхийг хууль ёсны хувьд шаардаж байна” гэх,[6]

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Одоо миний санаж байгаагаар 2019 оны 1 билүү 2 дугаар сард ямар ч байсан цагаан сарын өмнөхөн цэцэрлэгийн эрхлэгч А нь намайг дуудаж уулзаад “би цалингийн зээлтэй юмаа тэгэхээр банк цалинг маань зээлэндээ шууд суутгачих гээд  байгаа учраас чиний данс руу цалингаа хийлгүүлээд чамаас буцаагаад авчихъя” гэж хэлсэн болохоор нь би зөвшөөрсөн. Харин 1,100,000 төгрөгийг АТМ-ээс аваад нягтлан бодогч Г.Д гийн өрөөнд оруулж өгөхөд нягтлан Г.Д  550,000 төгрөгийг нь аваад үлдэгдэл мөнгийг нь эрхлэгчид оруулж өгөөрэй гэж хэлсний дагуу эрхлэгч А ийн өрөөнд нь оруулж өгсөн. Ямар ч байсан АТМ-ээс авсан 1,1 сая төгрөгийг эрхлэгч, нягтлан бодогч нарт хувааж өгсөн.” гэх,[7]

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “шагнал” гэсэн гүйлгээний утгаар орсон 1,035,000 төгрөгийг Д эгчид авч өгсөн. 2019 оны 11 дүгээр зүйлийн 08-ны өдөр “цалин” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 650,000 төгрөгнөөс 250,000 төгрөг нь миний цалин байсан үлдэж байгаа 400,000 төгрөгийг нягтлан бодогч Д  Хаан банк дахь 5720801675 тоот данс руу тухайн өдөр нь шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “цалин” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 571,928 төгрөгнөөс өөрийнхөө авах ёстой цалинг үлдээгээд 260,000 төгрөгийг нягтлан бодогч Д  Хаан банк дахь 5720801675 тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн болно. ...миний данс руу дээрх хугацаанд 1,100,000 төгрөг орж ирсэн. Тэгээд Д эгч надад хэлэхдээ 570,000 төгрөгийг нь Ичинноровын данс руу шилжүүлчих гээд дансны дугаарыг нь надад өгсөн.” гэх,[8]

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Мөнгө шилжүүлэхээсээ өмнө нягтлан бодогч Д нь надад тэглээ ингэлээ гэдгээ хэлж байгаагүй харин шилжүүлчихээд дараа нь таны дансанд тэдэн төгрөг орсон байгаа та тэрийг над руу шилжүүлээрэй гэж хэлдэг байсан.” гэх,[9]

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний дансанд 60,381 төгрөг нэмэгдэж орсныг ч бас мэдээгүй” гэх,[10]

Гэрч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний данс руу 1,1 сая төгрөгийг шилжүүлснийг би АТМ орж данснаасаа аваад бэлнээр нь нягтлан Д хүлээлгэж өгсөн. Одоо санахад 620,000 төгрөгөөр тэгшитгэж өгсөн, үлдсэн нь миний авах ёстой цалин маань байсан юм.” гэх,[11]

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай компаний данс руу 2 удаагийн гүйлгээ хийсэн. Үүнд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “засварын материалын үнэ” гэсэн гүйлгээний 1,596,000 төгрөгийг шилжүүлсэн, НӨАТ-ын 10 хувийг нь суутгаад 1,436,400 төгрөгийг нягтлан Г.Д д бэлнээр билүү дансаар шилжүүлж өгсөн үү гэгээ сайн санахгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “урсгал засварын материал” гэсэн гүйлгээний утгаар 4,240,000 төгрөгийг шилжүүлсэн байснаас НӨАТ-ын 10 хувиа суутгаад 3,816,000 төгрөг, нийт 2 удаагийн гүйлгээгээр НӨАТ-ын мөнгийг нь хасаад 5,836,000 төгрөгийг нягтлан бодогч Д өгсөн” гэх,[12]

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сар, 06 сар гээд нийт 2 удаа гүйлгээ хийгдсэн, тэр мөнгийг нь компаний данснаас аваад буцаагаад нягтлан Д бэлнээр хүлээлгэж өгсөн. Хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4,751,100 төгрөгийг манай компаний данс руу шилжүүлсэн, би 10 хувийн суутгал болох 475,100 төгрөгийг нь суутгаад үлдэгдэл болох 4,275,990 төгрөгийг тус цэцэрлэгийн нягтлан бодогч Д бэлнээр нь өгсөн. Эхний орж ирсэн буюу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “заалны засвар” нэрээр шилжүүлсэн 1,879,100 төгрөгнөөс 10 хувийг нь суутгаад үлдэгдэл төлбөрийг “Нарантуул” зах дээр аваачиж өгсөн, тэр үед холбогдоход зах дээр явж байна гэхлээр нь тэнд аваачиж өгсөн юм. Дараагийн гүйлгээ буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “урсгал засвар” нэрээр шилжүүлсэн 2,872,000 төгрөгийг бол Офицеруудын ордны замын урд талын буюу Багануур дүүрэг рүү явах чиглэл дагуу байрлах автобусны буудал дээр уулзаад өгсөн” гэх,[13]

Гэрч И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би өөрийн төрсөн Г.Д гаас мөнгө байвал өгөөч гэж гуйсан юм. Тэгээд нярав Цанцалдуламаас над руу 570,0 мянган төгрөгийг шилжүүлсэн байсан” гэх,[14]

Бодит бүртгэл аудит ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай аудитын дүгнэлт,[15]

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн В20-80 дугаартай В  хөрөнгийн үнэлгээний тайлан,[16]

Г.Д гийн Хаан банкны 5028301874 дугаартай дансны хуулгха,[17]

Г.Д гийн Төрийн банкны 100900238286 дугаартай дансны хуулга,[18]

Б.Ө Төрийн банкны 105200541576 дугаартай дансны хуулга,[19]

Ц Төрийн банкны 105200488202 дугаартай дансны хуулга,[20]

Н Төрийн банкны 105200488215 дугаартай дансны хуулга,[21]

Д Төрийн банкны 105200499030 дугаартай дансны хуулга,[22]

Ж.Цэцэгмаагийн Төрийн банкны 105200534457 дугаартай дансны хуулга,[23]

Л Төрийн банкны 105200189147 дугаартай дансны хуулга,[24]

Мандах товер констракшн ХХК-ний Төрийн банкны 342200538071 дугаартай дансны хуулга,[25]

Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт,[26]

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт,[27]

А ийг ажил томилсон Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн засаг даргын захирамж,[28]

Г.Д г ажилд авах тухай Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал,[29]

Г.Догмааг ажилд авах тухай тухай Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал[30]

Төрийн албаны зөвлөлийн цэцэрлэгийн нягтлан бодогч нийтийн албан тушаалд хамрах эсэх тодорхойлолт[31] зэргээр,

 

Мөн шүүгдэгч нийтийн албан тушаалтан болох нягтлан бодогч Г.Д  нь хахууль өгөгч Г.Д гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 2 дугаар сард Г.Д гаас 500,000 төгрөгийн хахуулийг авсан болох нь,

Мөн шүүгдэгч Г.Д  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Г.Д д 500,000 төгрөгийн хахуул өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “энэ хүн 3 дугаар сарын 15-ны өдөр надад мөнгө өгсөн. Мөнгө өгөхдөө миний дүү энийг хэрэглэж байгаач ээ шаардлагатай үедээ буцаагаад өгнө биз гэдэг байдлаар мөнгийг өгсөн.” гэх,[32]

Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...энэ мөнгийг би өгөхдөө өгсөн...” гэх,[33]

Шүүгдэгч Г.Д гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Няраваар ажиллаж байсан Г.Д гаас 500,0 мянган төгрөг авсан нь үнэн” гэх,[34]

Шүүгдэгч Г.Д гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нягтлан Д 500,0 мянган төгрөгийг  өгсөн.” гэх мэдүүлгүүд[35],

Г.Д гийн Хаан банкны 5028301874 дугаартай дансны хуулга[36] зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

 

1.1 Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Г.Д  нь байгууллагын багш, ажилчдын гарт олгох цалингийн хүснэгтийг дур мэдэн өөрчлөн өөрийн болон бусдын данс хооронд гүйлгэж хуурамчаар үйлдэж, шүүгдэгч А  нь уг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу үндэслэлгүйгээр бусдын цалин дээр нэмж орсон мөнгийг буцаан бэлнээр хүлээн авсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

1.2 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.

 

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч А  нь Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн засаг даргын захирамжаар[37] 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байх бөгөөд Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт[38] болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно., 11 дүгээр зүйлд заасан Эрхлэгчийн нийтлэг эрх, үүрэг зэргээр шүүгдэгч А  нь төрийн үйлилгээний албаны удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Д  нь Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар[39] цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдсон байх бөгөөд цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт[40], Төрийн албаны зөвлөлийн цэцэрлэгийн нягтлан бодогч нийтийн албан тушаалд хамрах эсэх тодорхойлолт[41], мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж зааснаар уг цэцэрлэг нь нэг нягтлан бодогчтой байх ба Г.Д  нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдож байх тул нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Шүүгдэгч А , Г.Д  нь цэцэрлэгийн эрхлэгчийн болон нягтлан бодогчийн албан тушаалын байдлын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хугацаанд байгууллагын багш, ажилчдын гарт олгох цалингийн хүснэгтийг дүүргийн Төрийн сангаар баталгаажуулсны дараа дур мэдэн өөрчлөн нийт 8,668,704 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж бусдын дансаар дамжуулан гаргаж, буцаан бэлнээр буюу Г.Д нь нийт 7,518,704 төгрөг, А  нь гэрч Б.Ө дамжуулж 550,000 төгрөг, нярав Г.Д гаар дамжуулж 600,000 төгрөг нийт 1,150,000 төгрөгийг хүлээн авч,

Мөн шүүгдэгч А  нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр А/45 дугаар тушаал гаргаж, уг тушаалаар Г.О, Г.П нарыг тус бүр нэг сарын цалингаар буюу тус бүр гарт олгох 675,000 төгрөгийг, нийт 1,350,000 төгрөг шагнаж, Г.О, Г.П нарын дансанд гүйлгээ хийх зөвшөөрөл авсан боловч уг шагнал дээрх 2 хүнд олголгүй, нярав Ц.Ц дансанд 1,035,000 төгрөг, эмч М.Н дансанд 315,000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 1,350,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч,

Мөн шүүгдэгч А , Г.Д  нар нь “М” ХХК руу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “засварын материалын үнэ” гэсэн гүйлгээний утгаар 1,596,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “урсгал засварын метариал” гэсэн гүйлгээний утгаар 4,240,000 төгрөг, “А” ХХК руу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №00088 дугаартай төлбөрийн хүсэлт, “заалны засвар” гэсэн гүйлгээний утгаар 1,879,100 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №00001 дугаартай төлбөрийн хүсэлт, “урсгал засвар” гэсэн гүйлгээний утгаар 2,872,000 төгрөгийг буюу нийт 10,587,100 төгрөгийг шилжүүлэн, буцаан бэлнээр гаргуулан авч, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

1.3 Хахууль авах гэмт хэргийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Албаны үүргээ хэрэжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд” гэж хууль тогтоомжоор тогтоосон албан үүргийг зөрчилгүйгээр хэргжүүлсэн, эсхүл ирээдүйд зөлчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг ойлгоно.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, арш сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зйлийн 16.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоногэж заасан.  

 

Шүүгдэгч Г.Д  нь цэцэрлэгийн няравын ажилд хурдан авлаа гэж цэцэрлэгийн эрхлэгч А , нягтлан бодогч  Г.Д  нарт 500,000 төгрөг өгсөн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А  нь 500,000 төгрөг авсан болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Харин шүүгдэгч Г.Д  нь М.Д ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 500,000 төгрөг авсан болох нь, мөн нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэв.

 

1.4 Хахууль өгөх гэмт хэргийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Г.Д  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нягтлан бодогч Г.Д д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөг өгсөн нь “Хахууль өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

Ийм шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.ХХХ

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Бодит бүртгэл аудитын ХХК-ний “Аудитын дүгнэлт”-ээр ажилчдын цалин дээр 8,668,704 төгрөгийг илүү бодсон болох нь тогтоогдож байна.

 

Дээрх илүү бодсон 8,668,704 төгрөгөөс шүүгдэгч Г.Д гийн цалин 2,809,899 төгрөгийг, мөн шүүгдэгч А ийн гэрч Б.Ө дамжуулж 550,000 төгрөг, нярав Г.Д гаар дамжуулж 600,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг тус тус хасч үлдэх 3,358,508 төгрөгийг шүүгдэгч Г.Д гаас, шүүгдэгч А ээс бусдаар дамжуулж авсан нийт 1,150,000 төгрөг, шагнал нэрээр авсан 1,350,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, Нийслэлийн Боловсролын газарт олгох нь зүйтэй байна.

 

Харин “В ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн А, Б байранд 2018 онд хийгдсэн урсгал засварын нийт өртөг 8,138,633 төгрөг, 2019 онд хийгдсэн урсгал засварын нийт өртөг нь 7,214,115 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д , А  нараас 10,587,100 төгрөгийг гаргуулахгүйгээр шийдвэрлэв.

 

Мөн иргэний хариуцагч С.Адъяабазараас 583,600 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Боловсролын газарт олгох нь зүйтэй байна.

 

Харин иргэний хариуцагч Г.Б 475,100 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн болохыг дурдав.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хурадлдааны завсарлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан ажлын 5 өдөр завсарлаж, энэ хугацаанд шүүгдэгч А  2,500,000 төгрөгийг, шүүгдэгч Г.Д  2,920,000 төгрөгийг, иргэний хариуцагч С.Адъяабазар 583,600 төгрөгийг тус тус төлсөн.

 

Шүүгдэгч Г.Д  нь гаргуулахаар шийдвэрлэсэн 3,358,508 төгрөгөөс 2,920,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 438,805 төгрөгийг түүнээс гаргуулж, Нийслэлийн Боловсролын газарт олгох нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А , Г.Д , Г.Д  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгов.

 

Мөн шүүгдэгч А , Г.Д , Г.Д  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Улсын яллагч “шүүгдэгч А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 5400 нэгж буюу 5.400.000 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 5400 нэгжээр торгох ял оногдуулах,

шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 5400 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 6000 нэгжээр тус тус торгох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нийт эдлэх ялыг нийтийн албанд томилох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжээр торгох ял оногдуулах,

шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр торгох ял оногдуулах”,

            Шүүгдэгч А ийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл “Улсын яллагчийн оногдуулж санал болгож байгаа торгуулийн ялын хэмжээнд улсын яллагчийн байр суурьтай ижил. Нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрх хуульд зааснаараа болбол доод хэмжээ нь 2 жил байгаа. Хувийн байдлыг нь харгалзаад доод хэмжээгээр буюу 2 жилээр хасах саналтай байна”,

            Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо “Хувийн байдал болон хохирол төлбөр төлсөн байдал, үлдэгдэл 438.805 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа байдал гэх мэт асуудлуудыг харгалзаж үзээд нийт нэмж нэгтгээд 10.000 нэгжээр торгох, мөн 5 жилээр нийтэд томилогдох эрх хасах асуудал дээр санал нэг байна.”,

            Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч А.Гантуяа “Прокуророос оногдуулж байгаа торгуулийн ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Эрүүгийн хуульд заасан өөрчлөлтийг хэрэглэж торгох ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч А , Г.Д , Г.Д  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.5 дахь заалтад заасан “өөрийгөө илчилсэн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А , Г.Д гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А , Г.Д  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мөн А , Г.Д  нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэж, ялыг ялгамжтай буюу шүүгдэгч А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А т оногдуулсан дээрх ялуудыг нэмж нэгтгэн ялын хэмжээг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Д д оногдуулсан дээрх ялуудыг нэмж нэгтгэн ялын хэмжээг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 17800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоов.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А т оногдуулсан 10,800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Д ад оногдуулсан 17,800,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад оролого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хуагцаар тэнсэн болно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...6 сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Д гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  шүүгдэгчийн хувийн байдал болох 52 настай, хөдөлмөрийн чадвар алдагдалттай, эмчийн хяналттад байдаг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал “өөрийн илчилсэн” зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А , Г.Д , Г.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хахууль болгож өгсөн 500,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Д гаас 500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А , Г.Д  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх,  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан”, мөн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж хамтран оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Д “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, мөн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж хамтран оролцсон гэм буруутайд,

 мөн “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч М.Д “өөрөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн ялын хэмжээг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн ялын хэмжээг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 17800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Д д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А т оногдуулсан 10,800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Д ад оногдуулсан 17,800,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А , Г.Д  нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Д  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Д гаас 500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А , Г.Д  нарт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

 

10. Шүүгдэгч А , Г.Д , Г.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Д гаас 438,805 төгрөгийг гаргуулж Нийслэлийн боловсролын газар олгосугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А , Г.Д  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх,  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ

 

[1]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4]2 Хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас

[5]2 Хавтаст хэргийн 10-72 дугаар хуудас

[6]2 Хавтаст хэргийн 188 дугаар хуудас

[7]1 Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас

[8]1 Хавтаст хэргийн 38-42 дугаар хуудас

[9]1 Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[10]1 Хавтаст хэргийн 95дугаар хуудас

[11]1 Хавтаст хэргийн 108 дугаар хуудас

[12]1 Хавтаст хэргийн 117 дугаар хуудас

[13]2Хавтаст хэргийн147-148дугаар хуудас

[14]2 Хавтаст хэргийн159 дүгээр хуудас

[15]1 Хавтаст хэргийн 125-145 дугаар хуудас

[16] 3 Хавтаст хэргийн 39-59 дүгээр хуудас

[17] 2 Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[18] 2 Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[19] 2 Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[20] 2 Хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас

[21] 2 Хавтаст хэргийн 56-62 дугаар хуудас

[22] 2 Хавтаст хэргийн 96-101 дүгээр хуудас

[23] 2 Хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас

[24] 2 Хавтаст хэргийн 110-115 дугаар хуудас

[25] 2 Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас

[26] 2 Хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас

[27]2 Хавтаст хэргийн 129-133 дугаар хуудас

[28]2 Хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас

[29]2 Хавтаст хэргийн 145 дугаар хуудас

[30] 2 Хавтаст хэргийн 107 дугаар хуудас

[31] 3 Хавтаст хэргийн 121 дугаар хуудас

[32] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[33] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[34]2 Хавтаст хэргийн 10-72 дугаар хуудас

[35]2 Хавтаст хэргийн 236 дугаар хуудас

[36] 2 Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[37]2 Хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас

[38]2 Хавтаст хэргийн 129-133 дугаар хуудас

[39] 2 Хавтаст хэргийн 107 дугаар хуудас

[40] 2 Хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас

[41] 3 Хавтаст хэргийн 121 дугаар хуудас


[1]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4]Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[5]Шүүх хуралдааны тэмдэглэлээс