Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхтогтох,

Хохирогч Б.Анхжаргал,

Гэрч Ж.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А а овогт Ц-ын Ө-т холбогдох эрүүгийн 2019000150021 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар баг “Баянмөнх” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А а овогт Ц-ын Ө-т , регистрийн дугаар ЕН88071911,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Ө нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, “Цагаан худаг” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ хохирогч Б.Анхжаргалтай маргалдаж улмаар түүнийг зодож, зэвсэг хэрэглэн Б.Анхжаргалын хүзүүн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн, мөн цээжин тус газарт хутгалж түүний эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өөрийн хамаатны ах Өлзийбаярын хамтаар нэг шил 0.75 граммтай ерөөл архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад өөрийн эмээгийн гэрт очихоор болж, өөрийн найз Отгонбаатарыг дуудаж, мотоциклиор хүргүүлсэн. Тухайн үед олуулаа байсан учраас 2 удаа зөөж хүргэж өгсөн. Тэгээд Өлзийбаяр ахын охин нь фейсбүүк гүйлгэж байхаар нь “өө миний таньдаг хүний зураг дээшээ гүйгээд явчихлаа” гэж хэлсэн чинь Өлзийбаяр ах юу гэж ойлгосон юм мэдэхгүй, миний хүүхдээр тоглохгүй шүү гэж өөдөөс уурласан. Тэгээд эмээгийн гэрээс ертөнцийн зүгээр 10-20 метрийн зайтай гарч, Өлзийбаяр ах бид хоёр хоорондоо ярьж байтал Өлзийбаяр нь миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа, толгой хэсэгт атгасан гараараа цохисон. Харин би Өлзийбаяр ахын шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон. Зодоон болох үйл явц удаагүй, 1-2 минутын хугацааны хооронд болоод өнгөрсөн. Би Өлзийбаяр ахыг унагаагаад мордож дараад байж байсан чинь Отгонбаатар ирж салгасан. Салгаад байж байтал миний цээжний зүүн тал хэсгээс цус гарч байсан. Би тухайн үед хутгалуулснаа санахгүй байна. Тэгээд найзынхаа ар дээр суугаад эмнэлэг явсан ...” гэв.

Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 05-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 7-18 тоот гэртээ өөрийн хамаатны ах Өлзийбаярын хамтаар нэг шил 0.750 граммтай ерөөл архи хувааж уусан. Тэгээд архи ууж дуусгаад өөрийн эмээгийн гэрт очихоор болж, өөрийн найз Отгонбаярыг дуудаж, мотоциклиор хүргүүлсэн. Тухайн үед олуулаа байсан учраас 2 удаа зөөж хүргэж өгсөн. Тэгээд эмээгийн гэр болох Сайншанд сумын 2 дугаар баг, Цагаан худгийн орчимд байх гэрт байж байгаад Өлзийбаяр ах бид хоёр хоорондоо ам муруйсан. Тэгээд маргалдаад гадаа гарахаар болсон. Тэгээд эмээгийн гэрээс зүүн тийш жоохон зайдуу гараад хоорондоо зодолдсон. Зодолдож дуусаад эмээгийн гэр рүү явж байхад манай найз Отгонбаатар нь ирсэн. Тэгээд би өөрийн цээж хэсгийг хартал цус гарсан, мөн хүзүүнээс их хэмжээний цус гарч байсан. Манай найз Отгонбаатар нь өөрийн мотоцикльтойгоо эмнэлэг хүргэж өгсөн. Миний гэдэсний зүүн хэсэгт хутгалсан, мөн зүүн талын хүзүү хэсэгт хутгалсан...Тэгээд Отгонбаатар, Баяр-Эрдэнэ хоёрыг хоёр хүүхдийн хамтаар нь буцаж гэр рүү нь оруулаад эмээгийн гэрээс ертөнцийн зүгээр 10-20 метрийн зайтай гарч, Өлзийбаяр ах бид хоёр хоорондоо ярьж байтал Өлзийбаяр нь миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа, толгой хэсэгт атгасан гараараа цохисон. Харин би Өлзийбаяр ахын аль шанааг нь мэдэхгүй ямар ч гэсэн шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон. Зодоон болох үйл явц удаагүй, 1-2 минутын хугацааны хооронд болоод өнгөрсөн. Би Өлзийбаяр ахыг унагаагаад мордож дараад байж байсан чинь Отгонбаатар ирж салгасан. Салгаад байж байтал миний цээжний зүүн тал хэсгээс цус гарч байсан. Би тухайн үед хутгалуулснаа санахгүй байна... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Өлзийбаяр нь манай ээжийн бага дүү нь юм. Тийм учраас надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-9 дүгээр хуудас, 66-67 дугаар хуудас/,

Гэрч Ж.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед 00 цаг болж байсан байх, Анхжаргал нь ах гэх шар залуутайгаа эмээгийн гэрээс нь гараад явсан. Би 2-3 минутын дараа араас нь гараад явсан. Би 2-3 минутын дараа араас нь гарахад гэрээс зайдуу хүн зодолдож, орилолдох чимээ гарч байсан. Би гүйгээд очсон чинь Анхжаргал нь өөрийн ахтайгаа зодолдож байсан. Би Анхжаргалыг салгасан чинь ах нь эргэж зууралдаад байсан. Мөн ирээд 1-2 удаа гараараа цохих шиг болсон чинь Анхжаргалын ахын эхнэр нь наадах чинь хутга барьсан байна гэж хэлсэн. Тухайн үед би хутгыг хараагүй. Анхжаргал дээр очсон чинь найзыг нь хутгалчихлаа гэхээр нь би гар утасны гэрлээ тусгаад харсан чинь цээжиндээ хутгалуулсан, мөн хоолой хэсгээс нь цус гарсан байсан. Би тухайн үед шууд мотоциклио асааж, ардаа суулгаад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ц.Гүндцамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Анхжаргал нь хүзүүний зүүн хэсэг, цээжний зүүн доод хэсэгт хутгалуулсан, цус их хэмжээгээр алдсан байдалтай яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Үзлэг хийж, хүний гэмтлийг үнэлж, цус тогтоох эмийн эмчилгээ болон оёдол тавьсан. Анхны арга хэмжээг авсан. Тухайн үед Мэс заслын тасагт хэвтүүлж, цус тогтоох болон шингэн нөхөх эмийн эмчилгээ хийж, цээжинд гуурс тавьж, рентген хяналт хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Анхжаргалыг яаралтай журмаар мэс засалд оруулсан. Хүзүүний шарханд ойролцоогоор 10 см орчим гүн хутганы шарх байсан. Мөн судас булчин их хэмжээгээр гэмтсэн байсан. Цээжний хөндий нэвтэрсэн шарх байсан ба зүүн уушигны доод дэлбэнгийн ирмэгт 1 см орчим зүсэгдсэн шархтай байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Л.Баяр-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 05-ны өдөр хамтран амьдардаг Өлзийбаяр нь гар утсаар залгаж, Дэнжид манай дүү Анхжаргалын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 10-20 минутын дараа очиход Анхжаргал найзынхаа хамтаар урд гэр болох 2 дугаар баг, Цагаан худаг гэх газар руу явах гэж байсан... Урд гэрт ирээд Өлзийбаяр нь Анхжаргалтай жоохон маргалдаад гэрээс гараад явсан. Араас нь би гарсан чинь “алхаад гэр рүүгээ явъя” гэж хэлээд намайг дагуулаад хойш алхаж байгаад буцаад гүйгээд гэрээс зайдуу гараад Анхжаргалтай барилцаад авсан. Тэгээд араас нь очиход Өлзийбаяр нь өөрийн гутлын түрийнээс хутга авах шиг болохоор нь би “наадах чинь хутгатай байна” гэж хэлсэн. Тэгээд зууралдаж аваад салсан... Би хутгыг хараагүй, түрийнээс юм авахаар нь хутга байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас, 68-69 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/017 дугаартай: “...Б.Анхжаргалын биед цээжний зүүн хэсэгт нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хүзүүний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан цээжний зүүн хэсэгт нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хүзүүний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон хохирогч Б.Анхжаргалын өвчний түүх /хх-ийн 26-34 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...хохирогч Анхжаргалаар заалгаж, /мэдүүлэгт тусгуулсан зүүн тийш гэрээс гараад 10-20 метрийн зайтай явж зодолдсон гэх газрыг нь заалгаж,/ 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Монгол гэрээс зодолдсон гэх 2 дугаараар тэмдэглэсэн газар хүртэл 15 метрийн зайтай байлаа. 2 дугаараар тэмдэглэсэн газарт Өлзийбаярыг унагаасан гэх газарт өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Ц.Өлзийбаяраар зам заалгаж Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд гарах постоор гарч 9 км явж, Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан худаг гэх газар ирэв. Тус газарт урагшаа харсан, төмрөөр бүрэн хадсан, монгол хаалгатай 4 ханатай гэр байлаа. Ц.Өлзийбаяр “...уг гэрээс би Анхжаргалын ардаас нь гарсан” гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тэгээд зүүн тийш зайдуу гарсан гэх газрыг нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...”гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очоод цай уугаад байж байхад манай охин Оюундарь нь Анхжаргалын урд талд суусан гар утсаа оролдоод байж байсан. Анхжаргал нь “миний таньдаг хүний зураг явж байна уу” гэх шиг болсон. Би буруу ойлгоод чи муу битгий хүүхдээр тоглоом хийгээд байгаарай гэж хэлсэн чинь Анхжаргал нь амандаа юм хэлж байгаад явлаа гээд өөрийн найз Оогий гэх залууг дагуулаад гараад явсан. Би Анхжаргалыг архи уусан болохоор амрах байх гэж бодоод явуулахгүй гээд араас нь гарсан. Мөн намайг дагаад миний хамтран амьдардаг БаярЭрдэнэ 2 хүүхэдтэйгээ дагаад гарсан...ээжийн гэрээс зүүн тийш 20-30 метр яваад хоорондоо маргалдаж байгаад би Анхжаргалын нүүрэн тус хэсэгт 1 удаа, толгойн хэсэгт мөн 1 удаа цохисон. Анхжаргал нь миний нүүрэн хэсэгт 2-3 удаа өшиглөхөөр нь би халааснаасаа жижиг эвхдэг хутга аваад цээж хэсэгт 1 удаа, хүзүү хэсэгт 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, “Цагаан худаг” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ хохирогч Б.Анхжаргалтай маргалдаж улмаар түүнийг зодож, зэвсэг хэрэглэн Б.Анхжаргалын хүзүүн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн, мөн цээжин тус газарт хутгалж түүний эрүүл мэндэд нь амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Анхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 05-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 7-18 тоот гэртээ өөрийн хамаатны ах Өлзийбаярын хамтаар нэг шил 0.750 граммтай ерөөл архи хувааж уусан...эмээгийн гэрээс зүүн тийш жоохон зайдуу гараад хоорондоо зодолдсон. Зодолдож дуусаад эмээгийн гэр рүү явж байхад манай найз Отгонбаатар ирсэн. Тэгээд би өөрийн цээж хэсгийг хартал цус гарсан, мөн хүзүүнээс их хэмжээний цус гарч байсан. Манай найз Отгонбаатар нь өөрийн мотоцикльтойгоо эмнэлэг хүргэж өгсөн. Миний гэдэсний зүүн хэсэгт хутгалсан, мөн зүүн талын хүзүү хэсэгт хутгалсан... эмээгийн гэрээс ертөнцийн зүгээр 10-20 метрийн зайтай гарч, Өлзийбаяр ах бид хоёр хоорондоо ярьж байтал Өлзийбаяр нь миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа, толгой хэсэгт атгасан гараараа цохисон. Харин би Өлзийбаяр ахын аль шанааг нь мэдэхгүй ямар ч гэсэн шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон. Зодоон болох үйл явц удаагүй, 1-2 минутын хугацааны хооронд болоод өнгөрсөн. Би Өлзийбаяр ахыг унагаагаад мордож дараад байж байсан чинь Отгонбаатар ирж салгасан. Салгаад байж байтал миний цээжний зүүн тал хэсгээс цус гарч байсан. Би тухайн үед хутгалуулснаа санахгүй байна... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Өлзийбаяр нь манай ээжийн бага дүү нь юм. Тийм учраас надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед 00 цаг болж байсан байх, Анхжаргал нь, ах гэх шар залуутайгаа эмээгийн гэрээс гараад явсан. Би 2-3 минутын дараа араас нь гарахад гэрээс зайдуу хүн зодолдож, орлилдох чимээ гарч байсан. Би гүйгээд очсон чинь Анхжаргал нь өөрийн ахтайгаа зодолдож байсан. Би Анхжаргалыг салгасан чинь ах нь эргэж зууралдаад байсан. Мөн ирээд 1-2 удаа гараараа цохих шиг болсон чинь Анхжаргалын ахын эхнэр нь “наадах чинь хутга барьсан байна” гэж хэлсэн. Тухайн үед би хутгыг хараагүй. Анхжаргал дээр очсон чинь “найзыг нь хутгалчихлаа” гэхээр нь би гар утасны гэрлээ тусгаад харсан чинь цээжиндээ хутгалуулсан, мөн хоолой хэсгээс нь цус гарсан байсан. Би тухайн үед шууд мотоциклио асааж, ардаа суулгаад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гүндцамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Анхжаргал нь хүзүүний зүүн хэсэг, цээжний зүүн доод хэсэгт хутгалуулсан, цус их хэмжээгээр алдсан байдалтай яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Үзлэг хийж, хүний гэмтлийг үнэлж, цус тогтоох эмийн эмчилгээ болон оёдол тавьсан. Анхны арга хэмжээг авсан. Тухайн үед Мэс заслын тасагт хэвтүүлж, цус тогтоох болон шингэн нөхөх эмийн эмчилгээ хийж, цээжинд гуурс тавьж, рентген хяналт хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Анхжаргалыг яаралтай журмаар мэс засалд оруулсан. Хүзүүний шарханд ойролцоогоор 10 см орчим гүн хутганы шарх байсан. Мөн судас булчин их хэмжээгээр гэмтсэн байсан. Цээжний хөндий нэвтэрсэн шарх байсан ба зүүн уушигны доод дэлбэнгийн ирмэгт 1 см орчим зүсэгдсэн шархтай байсан...гсэн мэдүүлэг” гэрч Л.Баяр-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 05-ны өдөр хамтран амьдардаг Өлзийбаяр нь гар утсаар залгаж, Дэнжид манай дүү Анхжаргалын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 10-20 минутын дараа очиход Анхжаргал найзынхаа хамтаар урд гэр болох 2 дугаар баг, Цагаан худаг гэх газар руу явах гэж байсан... Урд гэрт ирээд Өлзийбаяр нь Анхжаргалтай жоохон маргалдаад гэрээс гараад явсан. Араас нь би гарсан чинь “алхаад гэр рүүгээ явъя” гэж хэлээд намайг дагуулаад хойш алхаж байгаад буцаад гүйгээд гэрээс зайдуу гараад Анхжаргалтай барилцаад авсан. Тэгээд араас нь очиход Өлзийбаяр нь өөрийн гутлын түрийнээс хутга авах шиг болохоор нь би “наадах чинь хутгатай байна” гэж хэлсэн. Тэгээд зууралдаж аваад салсан... Би хутгыг хараагүй, түрийнээс юм авахаар нь хутга байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очоод цай уугаад байж байхад манай охин Оюундарь нь Анхжаргалын урд талд суусан гар утсаа оролдоод байж байсан. Анхжаргал нь “миний таньдаг хүний зураг явж байна уу” гэх шиг болсон. Би буруу ойлгоод “чи муу битгий хүүхдээр тоглоом хийгээд байгаарай” гэж хэлсэн чинь Анхжаргал нь амандаа юм хэлж байгаад явлаа гээд өөрийн найз Оогий гэх залууг дагуулаад гараад явсан. Би Анхжаргалыг архи уусан болохоор амрах байх гэж бодоод явуулахгүй гээд араас нь гарсан...ээжийн гэрээс зүүн тийш 20-30 метр яваад хоорондоо маргалдаж байгаад би Анхжаргалын нүүрэн тус хэсэгт 1 удаа, толгойн хэсэгт мөн 1 удаа цохисон. Анхжаргал нь миний нүүрэн хэсэгт 2-3 удаа өшиглөхөөр нь би халааснаасаа жижиг эвхдэг хутга аваад цээж хэсэгт 1 удаа, хүзүү хэсэгт 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...хохирогч Анхжаргалаар гэрээс гараад 10-20 метрийн зайтай явж зодолдсон гэх газрыг нь заалгаж, 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Монгол гэрээс зодолдсон гэх 2 дугаараар тэмдэглэсэн газар хүртэл 15 метрийн зайтай байлаа. 2 дугаараар тэмдэглэсэн газарт Өлзийбаярыг унагаасан гэх газарт өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Ц.Өлзийбаяраар зам заалгаж Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд гарах постоор гарч 9 км явж, Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан худаг гэх газар ирэв. Тус газарт урагшаа харсан, төмрөөр бүрэн хадсан, монгол хаалгатай 4 ханатай гэр байлаа. Ц.Өлзийбаяр “...уг гэрээс би Анхжаргалын ардаас нь гарсан” гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тэгээд зүүн тийш зайдуу гарсан гэх газрыг нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч Б.Анхжаргалын өвчний түүх, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/017 дугаартай шинжээч эмч Э.Анхбаярын: “...Б.Анхжаргалын биед цээжний зүүн хэсэгт нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хүзүүний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан цээжний зүүн хэсэгт нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хүзүүний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Ц.Өлзийбаярт холбогдох хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хангалттай нотлох баримт гэж шүүх үнэлэв. Эдгээр нотлох баримтаас дүгнэхэд 2020 оны 01 сарын 05-наас 06-нд шилшөнө Б.Анхжаргал нь нагац ах Ц.Өлзийбаяртай архидан согтуурч, Ц.Өлзийбаяр нь хүүхдээр тоглоом хийлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хоорондоо зодолдох явцдаа шүүгдэгч Ц.Өлзийбаяр нь гутлын түрийнд байсан байсан хутгаараа хохирогч Б.Анхжаргалын хүзүүн тус газар 1 удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол, цээжин тус газар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал тогтоогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах бошүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Өлзийбаяр нь хохирогчийг 2 удаа хутгалсан гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хуульд нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлж, ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үйл баримттай харьцуулан үнэлж гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг бүхэлд нь харгалзан үздэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...хохирогч Б.Анхжаргал нь миний толгой руу 2-3 удаа гараараа цохиж намайг унагаагаад дээрээс цохиод байсан...” гэсэн мэдүүлгийг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй нь хохирогчийн зүгээс нагац ахыгаа үл хүндэтгэн зүй бус харьцаж, эрх чөлөөнд нь халдаж байгаа хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч Ц.Өлзийбаяр нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өлзийбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А а овогт Ц-ын Ө-т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА

ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД

Н.АРИУНЖАРГАЛ