Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Батхуяг,

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,

Хохирогч С.Мөнхзолбоо,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч С.О, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ны О, О овогт Б-ын Э нарт холбогдох эрүүгийн 2019000410029 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдлын 145-90 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт С-ны О, регистрийн дугаар ЕВ95052011 Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг Баян гэх газарт оршин суух хаягтай, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, О овогт Б-ын Э, регистрийн дугаар ЛИ90110670

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.О нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх буюу үхрийг ачиж авч явах зорилгоор Н.Намсрайн эзэмшлийн 39-61 ДГА улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан, шунахай сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг Улхын овоо гэх газраас иргэн С.Мөнхзолбоогийн 3 тооны үхрийг хулгайлж 5 100 000 төгрөгний хохирол учруулсан, Шүүгдэгч С.О, Б.Э нар бүлэглэн, хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх буюу адууг туух зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркын мотоциклийг ашиглан, шунахай сэдэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 33 дугаар зөрлөг Морьт эргүүл гэх газраас иргэн Э.Пүрэвсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Хохирогч С.Мөнхзолбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 12 дугаар сарын 30-нд хойшоо хөрзөнд явсан гэж байгаа боловч анхнаасаа мал хулгайлах гэж 3 үхрийг санаатайгаар очиж авсан. Тэр 3 үхрийн 2 үнээ нь нилээн догшин үнээ байсан бөгөөд 2 хүн ачиж чадахааргүй, би гурвуулаа байсан болов уу гэж бодож байгаа. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой очиж үзэхэд төмөр замын торонд тулгаад ачсан 3 хүний мөр байсан болохоор цагдаад мэдэгдсэн юм. С.Одхүү нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирлоо барагдуулна гэж тохиролцсон боловч одоог хүртэл хохирол төлбөрөө өгөгөүй байна.Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6, 135- 138 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 7-10, 139-142 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/, Хохирогч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө адуугаа эргэтэл манай адуунаас 2 тооны адуу алга болчихсон байсан. Тэгээд адуу бэлчиж байсан ойр орчмоор нь адуугаа хайтал 2 адуу байхгүй болохоор нь хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад хандсан... улаан хээр зүсмийн нэг адуу, хар голтой хул адуу алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Хохирогч С.Мөнхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгаас хойш Айраг сумын 3 дугаар баг Шинхэг гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-нд Замын-Үүд сум руу явахдаа үхрээ бөөгнүүлж хумиж орхичихоод явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Айраг суманд хөдөө гэртээ ирээд үхрээ бүртгэж үзэхэд улаан халзан зүсмийн бухан бяруу /имгүй/, мухар улаан үнээ, хүрэн эрээн сарман үнээ зөв талын чих нь голоосоо цуулбар зөв талын чихэндээ ягаан бөөрөнхий ээмэгтэй 3 тооны үхэр хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145-147 дугаар хуудас/,

Гэрч Б.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өглөө гэрээс цагаан портероо асаагаад Сайншанд сумаар явж байгаад орой 16 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сум 31-р зөрлөг рүү С.Одхүүтэй хамт явсан. С.Одхүү надад хэлэхдээ “Ахтай ярьсан ахын хэдэн үхрийг аваад бас хэдэн хөрзөн ачаад ирье” гэж хэлсэн. Тэгээд Айраг сумын 31-р зөрлөгийн төмөр замын торны баруун талаар явж байхад хэдэн үхэр хэвтэж байсныг харсан. Тэгээд С.Одхүү бууж харчихаад ирье гээд очоод харчихаад буцаж ирээд “энэ манай үхэр байна, би шууд ах руугаа яриад хэлчихье” гээд С.Одхүү буцаж суугаад өөрөө жолоогоо бариад хөдлөөд явж ...хэвтэж байсан үхэрнээс гурван үхрийг төмөр замын тор руу шахаад бугуйлдаж бариад тэнд нь тушаж үлдээсэн... 20 цаг өнгөрч байхад С.Одхүү бид хоёр гурван үхрээ ачаад Төмөр замын баруун гар талаар нь шороон замаар яваад Сайншанд суманд шөнийн 01 цагийн үед орж ирсэн... маргааш өглөө нь С.Одхүү надад “нэг үхрийн 25 000 төгрөг өгье чи зүгээр цээжийг нь түшээд өгчих би энэ гурван үхрийг нядлаад махыг нь Болормаад худалдах юм” гэж хэлсэн. Би тэгэхээр нь за тэгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг гэж танктай овооны ард байх Баяр ахынх нь хашаанд очоод 10 цаг гээд тэр 3 үхрийг нядалж дууссан... С.Одхүү над руу 20 цаг өнгөрч байхад залгаад Бадрах-Өргөө буудалд хүрээд ир гэж хэлсэн...С.Одхүү эхнэр Болорчимэгтээ ингэж хэлсэн “Батхүүгийн данс руу нөгөө 75 000 төгрөгийг нь хийчих” гэж хэлсэн. Тэгтэл Болорчимэг нь “Дансанд 75 000 төгрөг алга 60 000 төгрөг байна энийг шилжүүлээд бэлнээр 15 000 төгрөг өгье” гэж хэлээд миний данс руу 60 000 төгрөг хийгээд үлдсэн 15 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158-160 дугаар хуудас, Гэрч Э.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оныдүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед би Энхбат руу залгаад хаана байгаа юм гэж асуусан, тэгэхэд Энхбат хариуд нь Сайншанд суманд байна, Одхүүгийнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиж Одхүү, Энхбат хоёртой 18 цагийн үед уулзаад ойрхон 35 дугаар зөрлөгийн тэр хавь руу явъя гэж надад хэлсэн. Тэгээд очиж үзтэл 2 тооны адууны мах байсан. Гэхдээ олон шувуу үүрлэчихсэн идчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43- 44 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Буянт шанд худалдааны төвийн гадаа зогсож байхад над дээр С.Одхүү ирж уулзсан, тэгээд надад хэлэхдээ “ганц адууны гуя байна зарах гэсэн юм, тэгээд ч гэрийн тог тасалчихлаа тогны мөнгө төлөх гээд байна, бас хүүхэд ханиад хүрчихлээ, эм авах мөнгө байдаггүй” гэж хэлсэн. Тэгээд би танктай хөшөөний хойд талд байдаг гэрт нь очиж худалдаж авсан... С.Одхүү намайг Буянт шанд дэлгүүрийн урд талын гадаа байхад ирж надад үхрийн мах байна та очиж худалдаж авах уу, танктай хөшөөний хойд талд том хашаа байгаа та тэнд очоод авчих гэж хэлэхээр нь би өөрийн махны жин хэмждэг төхөөрөөмжөө авч өөрийн цагаан өнгийн Приус 30 маркын 10-44 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ очиж махыг нь жинлэж үзсэн юм, жин нь хэдэн кг болсоныг нь сайн мэдэхгүй байна... Нийт 1 900 000 төгрөгөөр махыг нь худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд бэлнээр 1 000 000 төгрөгийг С.Одхүүд өгсөн. Харин үлдэгдэл 900 000 төгрөгийг дараа нь бэлнээр өгсөн.

Учир нь С.Одхүү үлдэгдэл 900 000 төгрөгийг байранд орох үедээ авъя гэж надад хэлсэн юм. Би энэ тухайгаа өмнө өгсөн мэдүүлэгтээ мартаад сандраад 1 400 000 төгрөг гэж мэдүүлсэн байна лээ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45- 46, 165-169 дугаар хуудас/, Гэрч Ш.Намсрайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Батмөнх надаас аваад унаж байгаа юм... 2020 оны цагаан сарын өмнө 39-61 ДГА цагаан портерыг яагаад унахгүй байгаа юм гэж асуухад Батмөнх “Манай найз унаж явж байгаад шилийг нь хагалчихсан юм сольж өгнө гэсэн сольж өгөхөөр нь би унах юм” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 176-177 дугаар хуудас/,

Гэрч Н.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны өвөл 12 дугаар сарын сүүлээр Одхүү, Батхүү хоёрт өгсөн. Одхүү надаас цагаан портероо өгчих Даланжаргалан суманд байдаг хөдөө гэрлүүгээ очоод хэдэн юм аваад ирье гэж надаас гуйгаад аваад явсан... надаас авч явахдаа Дорноговь аймгийн Даланжаргалан сум ороод үхрийн хөрзөн авч ирнэ гээд гуйсан болохоор нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг/ххийн 178- 179 дүгээр хуудас/, Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 344 дугаартай: “...Улаан үнээ /мухар халзан/ 1 300 000 төгрөг, хүрэн халзан үнээ /судалтай/, 1 300 000 төгрөг, улаан халзан бух 2 500 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 181 дүгээр хуудас/, Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 339 дугаартай: “...Улаан хээр адуу 8 настай 2 000 000 төгрөг, хул морь 7 настай 1 100 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 51 дүгээр хуудас/, Хаан банкин дахь иргэн Б.Болорчимэгийн 5381414174 дугаартай дансны хуулга / хх-ийн 201-204 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр... Дорноговь аймгийн Айраг сумын нутагт явж байх үед 31 дүгээр зөрлөгийн баруун урд талд 10 гаран үхэр бэлчиж яваа харагдсан. Тэгэхээр нь Батхүүд хандан “энэ хавьд манай ах оторлодог юм, энд үхэрнүүд нь явж байна, 2-уулаа 3 үхэр ачаад явъя би ахдаа утсаар хэлчихсэн байгаа” гэж хэлсэн... мухар улаан халзан үнээ 1 ширхэг, халтар халзан үнээ 1 ширхэг, хүрэн халзан бухан бяруу 1 ширхэг нийт 3 ширхэг үхрийг би бугуйлдаж... машины тэвшин дээр ачсан...ченж Болормаа өөрийнхөө цагаан приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй болон жинлүүртэйгээ ирээд 1 900 000 төгрөгөөр худалдаж аваад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 197-199 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө бид хоёр ярилцаад “хэн хэнд нь мөнгө хэрэгтэй байгаа учраас бусдын малыг хулгайлж төхөөрөөд махыг нь зарж борлуулъя” гэж шийдээд Одхүүгийн эзэмшлийн шар өнгийн, улсын дугааргүй, Даюун маркын мотоцикльтой сундалдаад 33, 35 дугаар зөрлөгийн тийшээ хар замаар явсан. Тэгээд явж байтал засмал замын зүүн урд зүгт 20 гаран тооны адуунууд бэлчиж байгаа харагдсан... адуунуудаа тууж оруулан хашаад Одхүү мяндсан бугуйл шидэж 2 тооны тарган адууг барьж авсан. Харин би тэр хоёр адууг нь хөтлөөд зүүн урагшаа алхсан...Тэгээд бид хоёр нэгэн зэрэг хоёуланг нь янзалж байгаад 22 цагийн үед дуусаад аваад явах гэтэл ачих унаагүй байсан. Тэгэхээр нь авч явсан гялгар уутаараа бүтээгээд дээрээс нь 2 арьсаар нь хучаад буцаад Одхүүгийн гэр лүү явж очоод тэндээ амарсан...Тэгээд Амгаланбаатарын хамт мах байгаа газар луугаа яваад очиход нөгөө махнуудыг маань шувуунууд юу ч үгүй идээд үүрэлчихсэн байсан. Тэгээд бүтэн мах хайгаад ухтал нэг бүтэн гуя гараад ирсэн...Одхүү нөгөө гуяаа зарчихсан байсан. Хэн гэдэг хүнд, хэдэн төгрөгөөр зарсаныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 100-103 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.О нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх буюу үхрийг ачиж авч язорилгоор Н.Намсрайн эзэмшлийн 39-61 ДГА улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг Н.Батмөнхөөс хөрзөн ачиж ирэх гэсэн юм гэж хэлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг Улхын овоо гэх газраас иргэн С.Мөнхзолбоогийн 3 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, 39-61 ДГА улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэлд ачиж авчиран Сайншанд суманд байх ахынхаа хашаанд төхөөрч мал, мах авдаг ченж Ц.Болормаад 1 900 000 төгрөгөөр худалдаж, хохирогчид 5 100 000 төгрөгний хохирол учруулсан үйл явдал болсон нь хохирогч С.Мөнхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгаас хойш Айраг сумын 3 дугаар баг Шинхэг гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-нд Замын-Үүд сум руу явахдаа үхрээ бөөгнүүлж хумиж орхичихоод явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Айраг суманд хөдөө гэртээ ирээд үхрээ бүртгэж үзэхэд улаан халзан зүсмийн бухан бяруу /имгүй/, мухар улаан үнээ, хүрэн эрээн сарман үнээ зөв талын чих нь голоосоо цуулбар зөв талын чихэндээ ягаан бөөрөнхий ээмэгтэй 3 тооны үхэр хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр... Дорноговь аймгийн Айраг сумын нутагт явж байх үед 31 дүгээр зөрлөгийн баруун урд талд 10 гаран үхэр бэлчиж яваа харагдсан. Тэгэхээр нь Батхүүд хандан “энэ хавьд манай ах оторлодог юм, энд үхэрнүүд нь явж байна, 2-уулаа 3 үхэр ачаад явъя би ахдаа утсаар хэлчихсэн байгаа” гэж хэлсэн... мухар улаан халзан үнээ 1 ширхэг, халтар халзан үнээ 1 ширхэг, хүрэн халзан бухан бяруу 1 ширхэг нийт 3 ширхэг үхрийг би бугуйлдаж... машины тэвшин дээр ачсан...ченж Болормаа өөрийнхөө цагаан приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй болон жинлүүртэйгээ ирээд 1 900 000 төгрөгөөр худалдаж аваад явсан...” гэсэн мэдүүлэг нь Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн 344 дугаартай: “...Улаан үнээ /мухар халзан/ 1 300 000 төгрөг, хүрэн халзан үнээ /судалтай/, 1 300 000 төгрөг, улаан халзан бух 2 500 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрч Ш.Намсрайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Батмөнх надаас аваад унаж байгаа юм... 2020 оны цагаан сарын өмнө 39-61 ДГА цагаан портерыг яагаад унахгүй байгаа юм гэж асуухад Батмөнх “Манай найз унаж явж байгаад шилийг нь хагалчихсан юм сольж өгнө гэсэн сольж өгөхөөр нь би унах юм” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны өвөл 12 дугаар сарын сүүлээр Одхүү, Батхүү хоёрт өгсөн. Одхүү надаас цагаан портероо өгчих Даланжаргалан суманд байдаг хөдөө гэрлүүгээ очоод хэдэн юм аваад ирье гэж надаас гуйгаад аваад явсан... надаас авч явахдаа Дорноговь аймгийн Даланжаргалан сум ороод үхрийн хөрзөн авч ирнэ гээд гуйсан болохоор нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жин нь хэдэн кг болсоныг нь сайн мэдэхгүй байна...Нийт 1 900 000 төгрөгөөр махыг нь худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд бэлнээр 1 000 000 төгрөгийг С.Одхүүд өгсөн. Харин үлдэгдэл 900 000 төгрөгийг дараа нь бэлнээр өгсөн. Учир нь С.Одхүү үлдэгдэл 900 000 төгрөгийг байранд орох үедээ авъя гэж надад хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өглөө гэрээс цагаан портероо асаагаад Сайншанд сумаар явж байгаад орой 16 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сум 31-р зөрлөг рүү С.Одхүүтэй хамт явсан. С.Одхүү надад хэлэхдээ “Ахтай ярьсан ахын хэдэн үхрийг аваад бас хэдэн хөрзөн ачаад ирье” гэж хэлсэн. Тэгээд Айраг сумын 31-р зөрлөгийн төмөр замын торны баруун талаар явж байхад хэдэн үхэр хэвтэж байсныг харсан. Тэгээд С.Одхүү бууж харчихаад ирье гээд очоод харчихаад буцаж ирээд “энэ манай үхэр байна, би шууд ах руугаа яриад хэлчихье” гээд С.Одхүү буцаж суугаад өөрөө жолоогоо бариад хөдлөөд явж ...хэвтэж байсан үхэрнээс гурван үхрийг төмөр замын тор руу шахаад бугуйлдаж бариад тэнд нь тушаж үлдээсэн... маргааш өглөө нь С.Одхүү надад “нэг үхрийн 25 000 төгрөг өгье чи зүгээр цээжийг нь түшээд өгчих би энэ гурван үхрийг нядлаад махыг нь Болормаад худалдах юм” гэж хэлсэн. Би тэгэхээр нь за тэгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг гэж танктай овооны ард байх Баяр ахынх нь хашаанд очоод 10 цаг гээд тэр 3 үхрийг нядалж дууссан... С.Одхүү над руу 20 цаг өнгөрч байхад залгаад Бадрах-Өргөө буудалд хүрээд ир гэж хэлсэн...С.Одхүү эхнэр Болорчимэгтээ ингэж хэлсэн “Батхүүгийн данс руу нөгөө 75 000 төгрөгийг нь хийчих” гэж хэлсэн. Тэгтэл Болорчимэг нь “Дансанд 75 000 төгрөг алга 60 000 төгрөг байна энийг шилжүүлээд бэлнээр 15 000 төгрөг өгье” гэж хэлээд миний данс руу 60 000 төгрөг хийгээд үлдсэн 15 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 30-нд хойшоо хөрзөнд явсан гэж байгаа боловч анхнаасаа мал хулгайлах гэж 3 үхрийг санаатайгаар очиж авсан. Тэр 3 үхрийн 2 үнээ нь нилээн догшин үнээ байсан бөгөөд 2 хүн ачиж чадахааргүй, би гурвуулаа байсан болов уу гэж бодож байгаа. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой очиж үзэхэд төмөр замын торонд тулгаад ачсан 3 хүний мөр байсан болохоор цагдаад мэдэгдсэн юм. С.Одхүү нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирлоо барагдуулна гэж тохиролцсон боловч одоог хүртэл хохирол төлбөрөө өгөгөүй байна. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү...” мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч С.Одхүүгийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирС.Мөнхзолбоогийн 3 үхрийг хулгайлсан үйл явдлыг үгүйсгэсэн өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд зөрөөгүй, шүүгдэгч С.Одхүү нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч С.Мөнхзолбоо, шүүгдэгч С.Одхүү нар нь хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тул шүүх эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу олж авсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж үзэж үнэлсэн болно. Шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нар бүлэглэн, хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх бадууг туух зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркын мотоциклийг ашиглан, урьдчилан үгсэн тохиролцож, шунахай сэдэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 33 дугаар зөрлөг Морьт эргүүл гэх газраас иргэн Э.Пүрэвсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө адуугаа эргэтэл манай адуунаас 2 тооны адуу алга болчихсон байсан. Тэгээд адуу бэлчиж байсан ойр орчмоор нь адуугаа хайтал 2 адуу байхгүй болохоор нь хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад хандсан... улаан хээр зүсмийн нэг адуу, хар голтой хул адуу алдсан...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Одхүүгийн өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгаас Б.Энхбат мөнгөний хэрэг байна гэхээр нь ярилцаж байгаад адуу хийхээр болсон. 2020 оны 01 дүгээр сарын 26- ны орой миний Даюун маркын мотоциклийг унаж Сайншандаас хойшоо Бударын хад хүртэл явсан. Бударын хаднаас нааш нь буюу 33 дугаар зөрлөгийн урд байдаг морьт эргүүл гэх газар 20 гаран тооны адуунууд бэлчиж байхаар нь 2 адууг нь хөтөлж зүүн урагш зүгт явж байгаад хонхорхой газар луу хийж нядалсан, унаа байхгүй болохоор тухайн газарт нь орхиж явсан бөгөөд өглөө ирэхэд шувуу идчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр С.Одхүүтэй Говьсүмбэр аймагт байхдаа утсаар ярьж хүрээд ир гэхээр нь Сайншандад ирсэн юм. Хэн хэнд нь мөнгө хэрэгтэй гэж ярилцаад хойшоо адуунд явсан. Замд хэдэн адуу таарахаар нь тууж яваад 33 дугаар зөрлөгийн урд талын цагаан байшингийн хашаанд бүгдийг нь хашиж оруулаад, 2 адууг нь бугуйлдан барьж аваад зүүн урагш гарч хонхорхойд тухайн 2 адуугаа нядалсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед би Энхбат руу залгаад хаана байгаа юм гэж асуусан, тэгэхэд Энхбат хариуд нь Сайншанд суманд байна, Одхүүгийнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиж Одхүү, Энхбат хоёртой 18 цагийн үед уулзаад ойрхон 35 дугаар зөрлөгийн тэр хавь руу явъя гэж надад хэлсэн. Тэгээд очиж үзтэл 2 тооны адууны мах байсан. Гэхдээ олон шувуу үүрлэчихсэн идчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Буянт шанд худалдааны төвийн гадаа зогсож байхад над дээр С.Одхүү ирж уулзсан, тэгээд надад хэлэхдээ “ганц адууны гуя байна зарах гэсэн юм, тэгээд ч гэрийн тог тасалчихлаа тогны мөнгө төлөх гээд байна, бас хүүхэд ханиад хүрчихлээ, эм авах мөнгө байдаггүй” гэж хэлсэн. Тэгээд би танктай хөшөөний хойд талд байдаг гэрт нь очиж худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 339 дугаартай: “...Улаан хээр адуу 8 настай 2 000 000 төгрөг, хул морь 7 настай 1 100 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөг...” гэсэн үнэлгээ, Хаан банкин дахь иргэн Б.Болорчимэгийн 5381414174 дугаартай дансны хуулга шүүгдэгч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө бид хоёр ярилцаад “хэн хэнд нь мөнгө хэрэгтэй байгаа учраас бусдын малыг хулгайлж төхөөрөөд махыг нь зарж борлуулъя” гэж шийдээд Одхүүгийн эзэмшлийн шар өнгийн, улсын дугааргүй, Даюун маркын мотоцикльтой сундалдаад 33, 35 дугаар зөрлөгийн тийшээ хар замаар явсан. Тэгээд явж байтал засмал замын зүүн урд зүгт 20 гаран тооны адуунууд бэлчиж байгаа харагдсан... адуунуудаа тууж оруулан хашаад Одхүү мяндсан бугуйл шидэж 2 тооны тарган адууг барьж авсан. Харин би тэр хоёр адууг нь хөтлөөд зүүн урагшаа алхсан...Тэгээд бид хоёр нэгэн зэрэг хоёуланг нь янзалж байгаад 22 цагийн үед дуусаад аваад явах гэтэл ачих унаагүй байсан. Тэгэхээр нь авч явсан гялгар уутаараа бүтээгээд дээрээс нь 2 арьсаар нь хучаад буцаад Одхүүгийн гэр лүү явж очоод тэндээ амарсан...Тэгээд Амгаланбаатарын хамт мах байгаа газар луугаа яваад очиход нөгөө махнуудыг маань шувуунууд юу ч үгүй идээд үүрэлчихсэн байсан. Тэгээд бүтэн мах хайгаад ухтал нэг бүтэн гуя гараад ирсэн...Одхүү нөгөө гуяаа зарчихсан байсан. Хэн гэдэг хүнд, хэдэн төгрөгөөр зарсаныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх ба эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нараас шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүгд бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Одхүү, Б.Энхбат нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн, шүүгдэгч С.Одхүүг машин механизм ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хохирогч С.Мөнхзолбоогийн 3 үхрийг хулгайлж 5 100 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 33 дугаар зөрлөг Морьт эргүүл гэх газраас иргэн Э.Пүрэвсүрэнгийн 2 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлан 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.Одхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч С.Мөнхзолбоод учирсан хохирлыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж, эвлэрсэн гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь бодитоор биелэгдээгүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирлыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний дотор миний дансанд хийнэ гэсэн нь одоо хүртэл төлөөгүй тул хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон, биелэгдэх бодит боломжтой гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Э.Пүрэвсүрэнд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Шүүгдэгч Б.Энхбат нь хохирогч Э.Пүрэвсүрэнд учруулсан хохирлын өөрт оногдох хэсгийг төлж барагдуулсан, 2013 онд ял шийтгүүлж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзлээ. Шүүгдэгч С.Одхүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 39-61 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн портер машин нь гэрч Ш.Намсрайн хөрөнгө болох нь нотлох баримтаар тогтоогдсон, уг машины жинхэнэ эзэмшигч нь 4 500 000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч Хас үнэлгээ ХХК нь 1 500 000 төгрөгөөр үнэлснийг шүүгдэгч С.Одхүү нь хүлээн зөвшөөрч маргаагүй, үгүйсгэсэн болон үл зөвшөөрөх хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч нар нь хохирогч Э.Пүрэвсүрэнгийн 2 тооны адууг хулгайлахдаа ашигласан С.Одхүүгийн эзэмшлийн, улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг Хас үнэлгээ ХХК нь 80 000 төгрөгөөр үнэлснийг шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нар нь хүлээн зөвшөөрч маргаагүй, үгүйсгэсэн болон үл зөвшөөрөх хүсэлт гаргаагүй болно. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 80 000 төгрөгийг шүүгдэгч нараас адил тэнцүүгээр албадан гаргуулж улсын орлого болгох, 39-61 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн портер машины үнэ 1 500 000 төгрөгийг шүүгдэгч С.Одхүүгээс албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гадуураа хар өнгийн гэртэй, бор өнгийн бариултай хутга 2 ширхэг, гэргүй бор өнгийн бариултай 1 ширхэг хутга, алаг эрээн өнгийн гялгар бүтээлэг 1 ширхэг, улаан өнгийн оруулгатай ногт 1 ширхэг, бугуйл хийх зориулалт бүхий мяндсан уяа 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нарт урьд авхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ны О, О овогт Б-ын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 80 000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.О-ээс 40 000 төгрөг, Б.Э-аас 40 000 төгрөг, Портер машины үнэ 1 500 000 төгрөгийг шүүгдэгч С.О-ээс тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гадуураа хар өнгийн гэртэй, бор өнгийн бариултай хутга 2 ширхэг, гэргүй бор өнгийн бариултай 1 ширхэг хутга, алаг эрээн өнгийн гялгар бүтээлэг 1 ширхэг, улаан өнгийн оруулгатай ногт 1 ширхэг, бугуйл хийх зориулалт бүхий мяндсан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн устгахыг даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Одхүүгээс 5 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мөнхзолбоод, 1 550 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Пүрэвсүрэнд тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Одхүү, Б.Энхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА