| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2021/1097/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1179 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1179
2021 11 03 2021/ШЦТ/1179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Улсын яллагч Д.Хорлоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Шүүгдэгч, хохирогч Ю.Б,
Шүүгдэгч, хохирогч М.Мө,
Шүүгдэгч М.Мя нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мө-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Мя-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ю.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1805 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
.....
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ю.Б нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ..... тоот хашааны гадна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мө-г Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар түүний зүүн чихийг банзаар цохиж, зүүн гараараа баруун шанаа хэсэгт цохих зэргээр зодож биед нь баруун эрхийн хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүү, баруун мөр, тохой, сарвуу, зүүн дал, бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Ю.Б нь М.Мя-тай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .... тоот хашааны гадна хохирогч У.А-ыг “цагдаад дуудлага өглөө” гэх шалтгаанаар түлхэж унагаан толгойн тус газар нь банзаар цохиж биед нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, духанд шарх, зулгаралт, тархи доргилт, зүүн баруун гарын ядам хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Мө нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .... тоот хашааны гадна хохирогч Ю.Б-ийг “айлын нохой зодсон, цагдаад хэлнэ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун нүд рүү цохиж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч Ю.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч М.Мө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч М.Мя шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2106 00000 1805 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Мө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найз А-ын хамт явж байхад Б, Мя гэх хоёр ах айлын хашааны мод хугалаад эзэнтэй нь маргалдаад байхаар нь цагдаа дуудсан. Тэгсэн Б ах гүйж ирээд хугалсан банзаараа миний зүүн чих рүү, зүүн гараараа баруун шанаа руу цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ю.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр хар үстэй хүү нь миний баруун нүд лүү цохихоор нь би барьж унагаагаад зууралдсан. Би тэр хүүг хэдэн удаа, хаашаа нь цохисноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Мя-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед А гэх хүүхдийг том хүний өөдөөс томорч болохгүй гэж хэлээд цээж рүү нь нэг удаа цохисон. Тэрнээс өөрөөр хүний биед халдаж цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,
Хохирогч У.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Б намайг банзаар цохиж газар хэвтэхэд хоёулаа миний дээрээс цохиж байсан. Миний биед учирсан гэмтлийг Б, Мя гэх 2 хүн хоёулаа учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад 23 цагийн үед гэртээ ороод амрах гэж байхад манай гэрийн хашааны гадна хүн орилох чимээ гарсан бөгөөд гайхаад хартал манай хүү Б хүнд зодуулчихлаа гэсэн. Б-ийн уруул, нүд хэсэг нь хавдаж, хөхөрсөн, хоёр өвдөг нь шалбарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг хх-ийн 38-39 дүгээр хуудас,
Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед манай хашааны гадна согтуу хүмүүс орилолдож хашаа цохиод байхаар нь гараад хартал 2 залуу манай гэрийн хашааг хугалаад зогсож байсан. Тэгэхээр нь би хашааны хажуугаар зөрсөн 2 хүүхдэд цагдаа дуудаарай гэж хэлэхэд нөгөө хүүхдүүд цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Манай хашааны банзыг хугалаад байсан залуучууд явчихаар нь би гэртээ орсон. Хашаа хугалсан залуус манай гэрийн энд амьдардаг Мянгаа, Зоригоо нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7390 дугаартай: “...1. М.Мө-гийн биед баруун эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүү, баруун мөр, тохой, сарвуу, зүүн дал, бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7389 дугаартай: “...1. У.А-ын биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, духанд шарх, зулгаралт, тархи доргилт, зүүн баруун гарын ядам хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7386 дугаартай: “...1. Ю.Б-ийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
дугаар хуудас/,
дугаар хуудас/,
63 дугаар хуудас/ зэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүгдэгч Ю.Б, М.Мө, М.Мя нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ю.Б нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .... тоот хашааны гадна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мө-г Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар түүний зүүн чихийг банзаар цохиж, зүүн гараараа баруун шанаа хэсэгт цохих зэргээр зодож биед нь баруун эрхийн хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүү, баруун мөр, тохой, сарвуу, зүүн дал, бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Ю.Б нь М.Мя-тай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .... тоот хашааны гадна хохирогч У.А-ыг “цагдаад дуудлага өглөө” гэх шалтгаанаар түлхэж унагаан толгойн тус газар нь банзаар цохиж биед нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, духанд шарх, зулгаралт, тархи доргилт, зүүн баруун гарын ядам хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Мө нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .... тоот хашааны гадна хохирогч Ю.Б-ийг “айлын нохой зодсон, цагдаад хэлнэ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун нүд рүү цохиж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч М.Мө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найз А-ын хамт явж байхад Б, Мя гэх хоёр ах айлын хашааны мод хугалаад эзэнтэй нь маргалдаад байхаар нь цагдаа дуудсан. Тэгсэн Б ах гүйж ирээд хугалсан банзаараа миний зүүн чих рүү, зүүн гараараа баруун шанаа руу цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ю.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр хар үстэй хүү нь миний баруун нүд лүү цохихоор нь би барьж унагаагаад зууралдсан. Би тэр хүүг хэдэн удаа, хаашаа нь цохисноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Мя-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед А гэх хүүхдийг том хүний өөдөөс томорч болохгүй гэж хэлээд цээж рүү нь нэг удаа цохисон. Тэрнээс өөрөөр хүний биед халдаж цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,
Хохирогч У.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Б намайг банзаар цохиж газар хэвтэхэд хоёулаа миний дээрээс цохиж байсан. Миний биед учирсан гэмтлийг Б, Мя гэх 2 хүн хоёулаа учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад 23 цагийн үед гэртээ ороод амрах гэж байхад манай гэрийн хашааны гадна хүн орилох чимээ гарсан бөгөөд гайхаад хартал манай хүү Б хүнд зодуулчихлаа гэсэн. Бийн уруул, нүд хэсэг нь хавдаж, хөхөрсөн, хоёр өвдөг нь шалбарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг хх-ийн 38-39 дүгээр хуудас,
Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед манай хашааны гадна согтуу хүмүүс орилолдож хашаа цохиод байхаар нь гараад хартал 2 залуу манай гэрийн хашааг хугалаад зогсож байсан. Тэгэхээр нь би хашааны хажуугаар зөрсөн 2 хүүхдэд цагдаа дуудаарай гэж хэлэхэд нөгөө хүүхдүүд цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Манай хашааны банзыг хугалаад байсан залуучууд явчихаар нь би гэртээ орсон. Хашаа хугалсан залуус манай гэрийн энд амьдардаг Мя, З нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7390 дугаартай: “...1. М.Мө-гийн биед баруун эрхийн хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүү, баруун мөр, тохой, сарвуу, зүүн дал, бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7389 дугаартай: “...1. У.А-ын биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, духанд шарх, зулгаралт, тархи доргилт, зүүн баруун гарын ядам хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7386 дугаартай: “...1. Ю.Б-ийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ю.Б, М.Мө, М.Мя нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ю.Б, М.Мя нарын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч М.Мө-гийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ю.Б, М.Мя, М.Мө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.Б, М.Мя, М.Мө нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч У.А, М.Мө, Ю.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ю.Б, М.Мө, М.Мя нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ю.Б, М.Мя нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ю.Б, М.Мя нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Мө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Ю.Б, М.Мя нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ю.Б, М.Мя, М.Мө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ю.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял,
Шүүгдэгч М.Мя-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял,
Шүүгдэгч М.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ю.Б, М.Мя, М.Мө нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч М.Мө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар ,
Шүүгдэгч М.Мя-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч М.Мө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ю.Б, М.Мө, М.Мя нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ю.Б, М.Мө, М.Мя нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ю.Б, М.Мө, М.Мя нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Ю.Б, М.Мө, М.Мя нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА