Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2012

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б-д холбогдох

Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, орон сууцны үлдэгдэл төлбөр болон алдангид 296 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э*******” ХХК нь хариуцагч Б.Б*******тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах 15-00014 тоот гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-т заасны дагуу Х******* дүүрэг, 1*******, *******, ******* тоот 3 өрөө орон сууцыг 297 600 000 төгрөгөөр захиалан худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Б.Б******* нь хоёр талын байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 100 000 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 197 600 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар талууд МУ-ын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43-р зүйлийн 43.1.2 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулан хуулийн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хариуцагч Б******* нь хоёр талын байгуулсан Орон сууц захиалгаар бариулах 15-000134 тоот гэрээний 3.1-т заасан хугацааг зөрчин 100 000 000 төгрөгийг төлж, гэрээний 2.1-д заасан орон сууцанд оруулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч “Э*******”  хүлээн авч гэрээний 2.1-д заасан эрхийн доголдолгүй орон сууцыг хариуцагч талын эзэмшил ашиглалтанд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч Б.Б******* нь хоёр талын байгуулсан 15-000134 тоот гэрээний 3.1-д заасан хугацааг зөрчиж өнөөдрийн байдлаар нийт 100 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 197 600 000 төгрөгийг төлөлгүй “Э*******” ХХК-ийг хохироож байна.  Хариуцагч Б******* нь орон сууцны үлдэгдэл болох 197 600 000 төгрөгийг 15-000134 тоот гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах үүргээ зөрчсөн тул гэрээний 3.5-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 988 000 төгрөг, нийт 202 дөрийн алданги 199 576 000 төгрөг болж байгаа бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нийт 98 800 000 төгрөгийн алдангийг хариуцагч Б.Б******* нь Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч “Э*******” ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн зүгээс хариуцагч талд орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлж дуусгах тухай болон хоёр талын байгуулсан 15-000134 тоот гэрээг нотариатаар гэрчлүүлэхийг удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч тал гэрээг нотариатаар гэрчлүүлэхийг болон орон сууцны төлбөрийг төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Иймд хоёр талын байгуулсан 2015 оны 11 сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах 15-000134 тоот гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, хоёр талын байгуулсан гэрээний 2.1,3.1-д заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр 197 600 000 төгрөг, иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 3.5-д заасны дагуу алданги 98 800 000 төгрөг, нийт 296 400 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Б.Б*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хариуцагчтай маргаанаа эвийн ж*******р шийдвэрлэх талаар ярилцсан боловч үр дүнд хүрээгүй. Хариуцагч эвлэрнэ гэчихээд өөрөө санаачлага гаргаагүй, гэхдээ шүүх хуралдаанд хойшилсон хугацаанд 5 000 000 төгрөгийг төлсөн байсан. Хэдийгээр баримт нь ирээгүй боловч төлсөн мөнгийг нь хасч тооцох нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад төлбөрийн үлдэгдэл 192 600 000 төгрөг, алданги 98 800 000 төгрөг, нийт 291 400 000 төгрөгийг гаргаж өгнө үү. Хариуцагч нь гэрээний дагуу байрыг хүлээн авч, уг байрандаа амьдарч байгаа, үлдэгдэл төлбөрийг нь төлөх талаар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байсан гэв.   

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, орон сууцны үлдэгдэл төлбөрт 197 600 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 98 800 000 төгрөг, нийт 296 400 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 291 400 000 төгрөгийг гаргуулахаар багасгажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч түүний үнэ болох 192 600 000 төгрөгийг төлөөгүй тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 98 800 000 төгрөгийн хамт нийт 291 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. 

Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбараа 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлэх байсан боловч хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.

 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь хариуцагч Б.Б*******тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №15-000134 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Х******* дүүргийн 1*******, Маршал таун хотхон ******* дугаар байр 2-******* тоот 3 өрөө 96 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 3 100 000 төгрөгөөр буюу нийт 397 600 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 8-9-р хуудас/

            Зохигч талууд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №15-000134 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан боловч нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдахад орон сууц баригдсан байсан, хариуцагч нь урьдчилгаа төлбөрөө өгөөд орон сууцыг хүлээн авсан, одоо уг орон сууцанд оршин сууж байгаа гэж тайлбарласан, хариуцагч нь уг орон сууцанд оршин сууж байгаа талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заажээ.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 16-нд  гэрээ байгуулагдаж, урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг өгч, орон сууцанд нүүн орсон болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгийг хүлээн авсан байна гэж үзэв.

Иймд хариуцагч нь орон сууцны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д “Энэхүү гэрээ нь хоёр тал харилцан тохиролцож захиалагч тал орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд захиалагч тал тухайн орон сууцны үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орох хүртэл харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах хуваарийн дагуу төлнө. Төлбөрийн тооцоо дуустал уг гэрээ хүчин төгөлдөр байна. Төлбөр төлөх хуваарь: 2015.11.25-ны дотор 100 000 000 төгрөг банкны зээлд хамрагдана, 2016.10.25-ны дотор 197 600 000 төгрөг төлнө” гэжээ.

Мөн нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №15-000134 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж нотариатаар баталгаажуулаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг өмчлөх эрхээ шилжүүлж байгаа болон олж авч байгаа этгээдийн аль нь ч гаргаж болно гэдгийг зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 245 дугаар зүйлийн 245.2-д зааснаар орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа нотариатаар гэрчлүүлэх боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” гэж зааснаар зохигч талууд уг гэрээг байгуулсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хариуцагч нь хүлээн зөвшөөрч төлбөрөөс 5 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ нь талуудын хүсэл зориг байх тул гэрээ хүчин төгөлдөр гэж тооцохоор байна гэж үзэв.

Иймд хариуцагч нь хүлээн авсан орон сууцны үнэ 197 600 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тул үлдэгдэл төлбөрөөс төлөгдсөн мөнгийг хасч 192 600 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 98 800 000 төгрөгийг нэхэмжилж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон гэж тайлбарласан.

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. /хэргийн хуудас/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.11-д алдангийг дутуу төлсөн төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу алдангийг тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт 192 600 000 төгрөгийн 50 хувь болох 96 300 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч Б.Б*******гаас орон сууцны үнэ 192 600 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 96 300 000 төгрөг, нийт 288 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э*******” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нь 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаан 16 цаг 25 минутад нээхэд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Б*******гаас орон сууцны үлдэгдэл төлбөрт 288 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 710 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 602 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН