Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1552

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Ц.Гантулгабат,

 

шүүгдэгч С.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б Э.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1830 0023 21766 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1977 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машины засварчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, Өнөр, 63 дугаар байрны 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

С.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч гэх газарт хамтран амьдрагч Ш.Мөнхтамгыг цохиж, улмаар Ш.Мөнхтамгын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийн талаар ярихгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Мөнхтамгын: ...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хятад улсын Улиастай хотод ажил хийхээр Э.Б бид хоёр очсон юм. Бид хоёр Улиастай хотод очоод “Тал нутаг” гэх нэртэй буудалд байрлаж байхад Э.Б нь архи уугаад байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хятад улсын Улиастай хотын төв ногооны дэлгүүрийн гадаа

 

2

 

намайг нүд болон гар руу цохисон юм. Намайг цохиж байхад Нэргүй гэх зүс мэдэх ах салгасан юм. Би яг зүс мэдэхээс бүтэн овог нэрийг нь сайн мэдэхгүй, хаана амьдардгийг нь бас мэдэхгүй байна. Хүмүүс байсан тэр хүмүүсийг танихгүй, Хятад улсад ажлаар явж байсан хүмүүс байсан юм. Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол улс руу орж ирсэн юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би тухайн үед Э.Б намайг бие хаа яаж байна гэж асуугаагүй учраас уур хүрээд цагдаад өгсөн юм. Одоо энэ асуудлаас нь салгамаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Болортуяагийн: ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Мөнхтамга, Э.Б хоёр ирсэн. Мөнхтамга эгчийн өрөөсөн гар нь боолттой, нүд нь хөхөрсөн ирсэн. Ирээд манайд хоносон юм. Өөрөө Хятад улс Улиастай хотод байж байгаад Э.Бт зодууллаа гэсэн. Э.Б, Мөнхтамга хоёр манайд байхдаа Э.Б намайг цохисон гэж хоорондоо хэрэлдээд байж байсан. Мөнхтамга эгч түргэн зантай болохоос надтай муудалцаж байгаагүй. Муу зан араншин байхгүй. Хүнд тусархуу, цайлган, цагаан хүн юм. Э.Б нь Мөнхтамга эгчийг зодсоноо ярьж байсан. Мөнхтамга өөрөө зүгээр байгаагүй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Сүхбаатар аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ш.Мөнхтамгын биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж бугалга, баруун гуянд цус хуралт, хамар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Шинжээч эмч а/х С.Эрдэнэцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Э.Бийн: ...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Ш.Мөнхтамгын хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошууний Зүүн хатавч Улиастай хотод ажил хийхээр очсон юм. Тэгээд хүнтэй ажил хийхээр тохирчихоод 2-3 хоног хүлээсэн тэр хугацаандаа би зүс таних найз таарахаар нь хамт уучихсан жаахан халамцуу байсан юм. Тэгтэл Ш.Мөнхтамга надтай ажил хийхээр хамт явна гэхээр нь би чи энэ ажлыг хийж чадахгүй чи эндээ үлдээд өөр ажил олж хий гэхэд Ш.Мөнхтамга намайг архи уулаа гээд уурлахаар нь би тэсэлгүй маргалдаад улмаар түүний нүүр рүү гараараа 1 удаа цохиж, 1 удаа өшиглөчихөөд зугтаагаад яваад өгсөн. Учир нь тухайн үед Ш.Мөнхтамга нь надтай хэрүүл хийгээд салахгүй байсан юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би. Ш.Мөнхтамгын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ш.Мөнхтамга бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 1 жил гаран болж байгаа бөгөөд дундаасаа 1 хүүхэдтэй юм. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаржуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-н 32-33 дугаар тал/,

 

3

 

  • Шүүгдэгч С.Э.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23, 34 дүгээр тал/,
  • Хохирогч Ш.Мөнхтамгын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай, шүүгдэгч С.Э.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тус тус бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 26, 37 дугаар тал/,

 

  • Шүүхийн харьяалал тогтоосон баримт /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч гэх газарт хамтран амьдрагч Ш.Мөнхтамгыг цохиж, улмаар Ш.Мөнхтамгын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул С.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч С.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч гэх газарт хамтран амьдрагч Ш.Мөнхтамгыг цохиж, улмаар Ш.Мөнхтамгын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Ш.Мөнхтамга нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ илэрхийлж бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 4-5, 26 дугаар тал/

 

Шүүгдэгч С.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд

 

4

 

заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.Б Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатарын Э.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ