Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

2021        3          09                                   2021/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Н.Э  /өөрийгөө өмгөөлөх оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч Ж.Б  /өөрийгөө өмгөөлөх оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч Г.С  /өөрийгөө өмгөөлөх оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бавууз овогт Н.Э , Бэсүд овогт Ж.Б , мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Г.С  нарт холбогдох эрүүгийн 2011013790022 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Бавууз овогт Н.Э , 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 0-9 насны 3 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 7Б-24 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Бэсүд овогт Ж.Б , 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан- Уул дүүргийн 9 дүгээр хороо 23 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Далай овогт Г.С , 2001 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Их Уулын 29-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Э  нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 7в байрны 0 тоотод 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-08 УНЯ улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч Г.С  нь Н.Э г 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 7в байрны 0 тоотод 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдэхэд, Ж.Б ийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-08 УНЯ улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ж.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 18/,

Гэрч А.Мөнгөншагай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... би Сайнчулуун гэх хүнийг танина, миний 10 жилийн ангийн найз юм. Бид хоёр нөхөрлөөд 5-6 жил болж байна... би хугацааг нь сайн санахгүй байна. 21 дүгээр хороололд байх хэвлэлийн газарт нь Г.С ы хамт очиж байсан. Тэр үед Н.Э  нь жолоочийн үнэмлэхийн хээг нь өөрөө зурлаа гээд Г.С д үзүүлж байсан. Би тэр үед нь хажуу талд нь хамт харж байсан.,, Тухайн үед хэвлэлийн газарт тэр хэвлэлийн эгч, Сайнаа бид гурав л байсан. Энхзаяа гэх хүн нь “энийг нь ингэж хийлээ, би гараа гаргаж хийлээ” гэх мэт зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

            Гэрч Л.Дөлбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Танина Энхзаяа нь хэвлэлийн газрын хүн... меню хийлгэхэд би хамт байгаагүй бөгөөд үнэмлэх хийлгэхэд нь хамт байсан. Тэр үед нэг хүний жолооны түр үнэмлэх хийлгэсэн... Жолооны түр үнэмлэх хийлгэсэн хүүхэд манай найзыг өөрөө надад үнэмлэх хийлгээд өгөөчээ гэж гуйсан гэдгийг манай найз Сайнчулуун надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх 28/,

              Гэрч А.Амгаланбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өглөөний 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүр орчим үүрэг гүйцэтгэх явцдаа Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Жамбалдорж овогтой Баасандорж нь хуурамч жолооны түр үнэмлэх хэвлүүлсэн замын хөдөлгөөнд оролцож явж байхыг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгсөн юм...” /хх 35/,  

              Шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №4198 дугаартай дүгнэлтэд: “...шинжилгээнд           ирүүлсэн       №774517      дугаартай Бэсүд овогт Ж.Б ийн жолоочийн түр зөвшөөрлийг ердийн хэрэглээний цаасан дээр Ink jet төрлийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч...” гэх дүгнэлт /хх 40-44/,

              Шүүгдэгч Н.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Сайнчулуун нь анх хоолны меню, зарлал хийлгэхдээ мөнгө өгч байсан... бусдаар надад мөнгө өгч байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх 49-50/,

              Шүүгдэгч Ж.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би тухайн үед мэдэж байсан юм... таньдаг хүнээрээ хийлгэж өгнө гэж байсан... надаас нийт 80.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

              Шүүгдэгч Г.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...надаас мөнгө бол аваагүй би нэг удаа хоол авч өгсөн. Би Баасандоржид 50.000 төгрөгөөр гаргуулна гэж хэлээд уг мөнгийг нь өөрөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх 56/,

              Шүүгдэгч Н.Э гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 115/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 104/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 107/, Шүүгдэгч Ж.Б ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 103/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 104/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 102/, Шүүгдэгч Г.С ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 117/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 116/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 19/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 92-96, 100-109, 114-117/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э  нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 7в байрны 0 тоотод 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч Ж.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-08 УНЯ улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

              шүүгдэгч Г.С  нь Н.Э г 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 7в байрны 0 тоотод 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдэхэд, Ж.Б ийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-08 УНЯ улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 18/, гэрч А.Мөнгөншагайн “...Тэр үед Н.Э  нь жолоочийн үнэмлэхийн хээг нь өөрөө зурлаа гээд Г.С д үзүүлж байсан. Би тэр үед нь хажуу талд нь хамт харж байсан.,, Тухайн үед хэвлэлийн газарт тэр хэвлэлийн эгч, Сайнаа бид гурав л байсан. Энхзаяа гэх хүн нь “энийг нь ингэж хийлээ, би гараа гаргаж хийлээ” гэх мэт зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/, гэрч Л.Дөлбаярын “...Тэр үед нэг хүний жолооны түр үнэмлэх хийлгэсэн... Жолооны түр үнэмлэх хийлгэсэн хүүхэд манай найзыг өөрөө надад үнэмлэх хийлгээд өгөөч ээ гэж гуйсан гэдгийг манай найз Сайнчулуун надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх 28/, гэрч А.Амгаланбаатарын “...Жамбалдорж овогтой Баасандорж нь хуурамч жолооны түр үнэмлэх хэвлүүлсэн замын хөдөлгөөнд оролцож явж байхыг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгсөн юм...” /хх 35/, шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №4198 дугаартай дүгнэлт /хх 10-44/, шүүгдэгч Н.Э гийн “...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Сайнчулуун нь анх хоолны меню, зарлал хийлгэхдээ мөнгө өгч байсан... бусдаар надад мөнгө өгч байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх 49-50/, шүүгдэгч Ж.Б ийн “...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би тухайн үед мэдэж байсан юм... таньдаг хүнээрээ хийлгэж өгнө гэж байсан...” /хх 52-53/, шүүгдэгч Г.С ы “...надаас мөнгө бол аваагүй би нэг удаа хоол авч өгсөн. Би Баасандоржид 50.000 төгрөгөөр гаргуулна гэж хэлээд уг мөнгийг нь өөрөө хэрэглэсэн...” /хх-56/ гэх мэдүүлэг,  зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Н.Э , Ж.Б , Г.С  нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Э г жолоодох эрхийн үнэмлэх хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч Ж.Б ийг жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

шүүгдэгч Г.С ыг жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Н.Э , Ж.Б , Г.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Н.Э гийн бага насны гурван хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялаас чөлөөлөх бүрэн боломжтой гэж дүгнээд тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Б ийн “В” ангиллын №774517  дугаартай жолоодох эрхийн хуурамч үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бавууз овгийн Н.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийн үнэмлэх хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч Бэсүд овгийн Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

 шүүгдэгч Далай овгийн Г.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.Э , Ж.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Г.С д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э , Ж.Б , Г.С  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

4. Шүүгдэгч Н.Э , Ж.Б , Г.С  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Б ийн “В” ангиллын №774517  дугаартай жолоодох эрхийн хуурамч үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э , Ж.Б , Г.С  нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН