Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

 Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц. Чд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 07 сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ц.Ч

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг 30 минутын орчимд Олон-Овоо багийн сагсны талбай дээр сагс тоглох явцдаа хохирогч Б.Утэй маргалдаж улмаар түүнийг толгойгоороо мөргөж, алгадах, өшиглөх, цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...Хэлэх зүйлгүй, гэм буруугийн талаар маргах зүйлгүй, улсын яллагчтай санал нэг байна...” гэсэн мэдүүлэг Хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Ч шилэн хүзүүн дээрээс гараараа барьж толгойгоо миний толгой руу тулгаж дух духаараа шүргэлцэж байхад Ч ах миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөхөөр нь би өөдөөс нь мөн адил түүнийг толгой орчимд нь мөргөхөд ...намайг гараараа зүүн хөмсөг орчимд 1 удаа ...нүүр рүү 4-5 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас /

Гэрч Б.Мягмарбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний харснаар Б.Уийг, Ц.Ч толгой орчимд нь цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр хуудас /

Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвдөг өө л дөө” гэж Ц.Ч ахад хандаж хэлэхэд түүнээс үүдэлтэй хоорондоо маргалдахад Ч ах эхлээд Б.Уийг шилдэж аваад толгойгоо түүний толгойтой тулгаж өөд өөдөөсөө толгойгоороо шүргэлцээд, Ц.Ч ах эхлээд түүнийг баруун гараараа толгой руу нь алгадахад Б.У түүнийг жийсэн ба түүний дараа тэр 2 бие биенийгээ 1 нэг цохилцсон салгаад тус тусад нь байлгаж байхад Ц.Ч, Б.Уийн араас очиж түүнийг барьж нөгөө гараараа толгой хэсэг рүү нь 2 удаа цохиход нь бид 3 дахиж салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас /

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “...Б.Уийн биед тархи доргилт, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”/ххийн 4 дугаар хуудас /

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-38 дугаар хуудас /зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг 30 минутын орчимд Даланжаргалагн сумын Олон-Овоо багийн сагсны талбай дээр сагс тоглох явцдаа хохирогч Б.Утэй маргалдаж улмаар түүнийг толгойгоороо мөргөх, алгадах, өшиглөх, цохих зэргээр зодож тархи доргилт, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч шилэн хүзүүн дээрээс гараараа барьж толгойгоо миний толгой руу тулгаж дух духаараа шүргэлцэж байхад Ч ах миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөхөөр нь би өөдөөс нь мөн адил түүний толгой орчимд нь мөргөхөд ...намайг гараараа зүүн хөмсөг орчимд 1 удаа ...нүүр рүү 4-5 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мягмарбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний харснаар Уийг Ч толгой орчимд нь цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ц.Ч ах эхлээд Б.Уийг шилдэж аваад толгойгоо түүний толгойтой тулгаж өөд өөдөөсөө толгойгоороо шүргэлцээд, Ц.Ч ах эхлээд түүнийг баруун гараараа толгой руу нь алгадахад Б.У түүнийг жийсэн ба түүний дараа тэр 2 бие биенийгээ 1 нэг цохилцсон ...салгаад тус тусад нь байлгаж байхад Ц.Ч, Б.Уийн араас очиж түүнийг барьж нөгөө гараараа толгой хэсэг рүү нь 2 удаа цохиход нь бид 3 дахиж салгасан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/0346 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Чд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Цэвэлмаагийн Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр нөхөж төлсөн/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов. Хохирогч Б.У нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 38/ тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц. Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ц.Чд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан /3 сарын/ хугацаанд торгуулын ялыг биелүүлэхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН