| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/01577/И |
| Дугаар | 1388 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1388
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/01388 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хан-Уул дүүргийн Газрын албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах “Мон-Ит Булгаар” ХХК-д холбогдох
Газрын төлбөрт 8 325 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
“Мон-Ит Булгаар” ХХК-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 400 тоот тушаалаар тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 14016 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрх олгогдсон бөгөөд улмаар 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5000/17 тоот иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр газрын төлбөрт жилдээ 3 700 224 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн. Гэтэл тус компани нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.3 дэхь заалтуудыг тус тус зөрчин, газар эзэмшсэний төлбөр болох 2016 оны газрын төлбөр 3 700 224 төгрөг, 2017 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр 1 850 112 төгрөг, нийт 5 550 336 төгрөгийг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд манай байгууллага Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийг удирдлага болгон алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50%-иар тооцож 2 775 168 төгрөг, нийт 8 325 504 төгрөгийг “Мон-Ит Булгаар” ХХК-иас газрын төлбөрт нэхэмжилж байгаа учир зохих журмын дагуу уг төлбөрийг барагдуулж өгнө үү.
“Мон-Ит Булгаар” ХХК нь 5000/17 тоот газар эзэмшүүлэх гэрээний газар эзэмшсэний 2016 оны газрын төлбөрт 3 700 224 төгрөг, 2017 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрт 1 850 112 төгрөг, нийт 5 550 336 төгрөг, алдангид 200 000 төгрөг, нийт 5 750 336 төгрөгийг тус албаны Улаанбаатар хотын банкны 2603007906 дансанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын алба нь хариуцагч “Мон-Ит Булгаар” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 8 325 504 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 8 325 504 төгрөгний 5 750 336 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан Капитрон банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагчийг 2016 оны газрын төлбөрт 3 700 224 төгрөг, 2017 оны 1, 2 улирлын газрын төлбөрт 1 850 112 төгрөг, алдангид 200 000 төгрөг, нийт 5 750 336 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Мон-Ит Булгаар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53 477 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН