Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 41

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч  Н. Дэлгэрмаа даргалж, 
Нарийн бичгийн даргаН.Дэлгэрцэцэг
Улсын яллагч  Б.*******
Шүүгдэгч М.*******
Ө.******* 
П.*******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.*******
Д.******* нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ө.******* М.*******, П.******* нарт  мөн хуулийн 246 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.*******т холбогдох 201620000075 дугаарын  эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1997 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Сантмаргаз сум ******* багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы *******, Регистрийн дугаар:

 Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1993 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Сантмаргаз сум ******* багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогтын *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Сантмаргаз сум баг тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******, Регистрийн дугаар: ,

Шүүгдэгч П.*******, Ө.*******, М.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч П.******* нь мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******ы *******, овогт Өлзийн ******* нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт байрлах иргэн Б.ийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрийн  цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж бэлэн мөнгө, үрэл, тамхи, нөөшилсөн загас эд зүйлсийг хулгайлсан нь дээрх эд зүйлсийг хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.ийн “... 2016 оны 04 сарын 06-ны өдөр дэлгүүрээ 23 цагийн үед хаагаад амарсан. Дэлгүүр хаахаас өмнө эхнэр 21 цагийн үед мөнгө тоолоход 320.000 төгрөг байсан ... өглөө босоод 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийн цоож байхгүй онгорхой байсан. Тэгээд орж ирээд дэлгүүрийнхээ барааг бүртгэхэд Сэрүүн нэртэй  2.5 литрийн пиво 1 ширхэг, 2 кг үрэл, 3 ширхэг парламент тамхи, 1 ширхэг сайра болон дэлгүүрийн орлогоны мөнгө ... Жи-Мобайл маркийн 98680907 дугаартай утас хулгайд алдагдсан... Бэлэн мөнгө болон гар утас, бусад бараа бүтээгдэхүүний нийт 419.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.ын “2016 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө дэлгүүрээ ажиллуулаад худалдаа хийсэн. Орой 21 цагийн үед дэлгүүрийн орлогыг тоолоход 320.000 төгрөг байсан бөгөөд үргэлжлүүлж миний нөхөр нь 23 цаг хүртэл дэлгүүрээ ажиллуулаад унтаж амарцгаасан... манай дэлгүүр өдөрт доод тал нь 300.000 төгрөг дунджаар 450.000-500.000 төгрөгний орлого олдог. Жи Мобайл гэсэн бичигтэй хар өнгийн гар утсыг 2016 оны 01 сард 65.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлгээр, дээрх эд зүйлийг хулгайлж авсан талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.*******, Ө.******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******, Ө.******* нарын дээрх үйлдлийн улмаас нийт 415000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан нь Увс Финанс аудит ХХК-ны дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогджээ.

Шүүгдэгч овогт ийн ******* нь М.*******, Ө.******* нарыг нь бүлэглэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт байрлах “” хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгайлсныг лавтай сайн мэдсэн нь шүүгдэгч П.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэр үед би *******тай гэрт нь байсан. ******* айлд очоод удахгүй ирье гээд *******ыг дагуулаад явсан.  ...Би малыг нь орой хотлуулчихаад *******ыг ирэхгүй болохоор унтсан. Тэр 2 өглөөгүүр ирсэн. Хаашаа яваад ирсэн бэ гэж асуухад хаашаа ч яваагүй гээд байснаа надад тамхи өгсөн. Тэгээд удалгүй чихэр боов гаргаж идээд Увс аймгийн Өндөрхангай явж дэлгүүрээс юм хулгайлснаа ярьсан...” гэсэн мэдүүлгээр, болон шүүгдэгч П.*******ын мэдүүлгийг баталж, түүнд хулгай хийсэн талаараа ярьсан гэж мэдүүлсэн шүүгдэгч М.*******ы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Увс аймгийн Өндөрхангай сум руу шөнө 01 цагийн орчимд орсон... гийн өвөрт байсан, дэлгүүрээс авсан зүйлүүдийг уутанд хийж ганзагалаад буцаад сум руу явсан. Явсаар байгаад өглөө 07 цагийн орчим хоёулаа манай гэрт ирсэн. Манай гэрт ******* байсан. Аав, ээж, дүү нар тэр үед сумын төв рүү явсан байсан. Бид 2 ирээд *******тай хамт гурвуулаа дэлгүүрээс авсан зүйлүүдээ идсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд П.******* нь М.*******, Ө.******* нарыг хулгайн гэмт хэрэг үйлдснийг мэдсэн атлаа зохих байгууллагад мэдэгдээгүй болох нь П.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

  Мөн шүүгдэгч М.*******, Ө.*******, П.******* нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн Цэцэн уул сумын нутаг дэвсгэрт байрлах “Шотой хайрхан” сэлбэгийн дэлгүүрийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж мотоциклийн сэлбэг, хөгжим, аккумлятор, олгой хаймар, речак, толь, кундактор, гинж, хөтлөгчтэй ком гинж, нацосс, нөхөөс, банкны таг, гинжний ам, хөтлөгч араа, их гэрлийн ламп, карбаратор хоолой, суудлын бүрээс, шаврын хаалт, гоёлын туузан гэрлийг хулгайлсан нь хохирогч Д.гийн “ ...2016 оны 04 сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ... би ... дэлгүүртээ ороход дэлгүүрийн тавиур дээр байсан мотоциклийн сэлбэг хэрэгслээс алга болсон байсан... Манай дэлгүүрээс ...нийт 18 нэр төрлийн 761.500 төгрөгийн эд зүйл алга болсон... “ гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч нар Д.гийн дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсээс зарим зүйлийг нь гэх хүний гадаа хогон дотор үлдээсэн байсныг нотолсон гэрч  Ш.ийн “2016 оны 04 сарын 17-18-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад өвгөн бид 2 гэртээ унтаж байсан чинь манай дэлгүүрийн хаалгыг хүн татсан юм. Тэгээд дэлгүүрийн цонхыг очоод онгойлгосон юм. Тэгээд цонхоор харчихаад манай өвгөн босоод мотоциклийг минь тонох нь гээд гарсан юм. Удалгүй орж ирээд толгойдоо баг өмссөн 3 хүн байна зугтаачихлаа гээд орж ирсэн. Тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа хашааныхаа хогийг цэвэрлэх гээд хогоо бөөгнүүлж байсан чинь хогон дотор 25-н шуудайтай хог байхаар нь дээрээс нь хог хийх гээд онгойлгосон чинь шинэ юмнууд байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлгээр дээрх мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ийн мэдүүлэг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.ээс мотоциклийн олгой хаймар 3 ш, хөгжим 2 ш, Аккумлятор 1 ш, банкны таг 1 ш, кундактор 1 ш, нацосс 1 ширхэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэлээр, болон шүүгдэгч Б.*******аас 2016 оны 04 сарын 30-ны өдөр DAYUN маркийн мотоцикл, мотоциклийн хөгжим-1ш, хөгжмийн депузер-1ш, хөгжмийн удирдлага-1ш хураан авсан тэмдэглэлээр, , Ө.******* нараас хураан авсан эд зүйлүүдийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр  болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэллээ.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч , шүүгдэгч Ө.******* нараас эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлсийг хохирогчид өгсөн тэмдэглэл гэрч хохирогч нарын мэдүүлгээр  давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэлсэн болно. 
Ө.******* М.*******, П.******* нар нь бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь, шүүгдэгч П.******* нь Ө.*******, ******* нарыг хулгайн гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Ө.*******, М.*******, П.******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.*******ыг гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй буюу гэмт хэргийн үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар  нь хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож  байна.
 Шүүгдэгч Ө.*******, Д.*******, П.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэг, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 
Шүүгдэгч Ө.*******, М.******* нар Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт байрлах дэлгүүрээс эд зүйлс хулгайлахдаа ын мотоциклийг ашигласан нь нотлогдож байгаа боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч ын мэдүүлгээр тогтоогдож байх тул мотоциклийг хурааж улсын орлого болгох боломжгүй байна.
  Мөн  Ө.*******, М.*******, П.******* нар Цэцэн-уул сумын төвд байрлах сэлбэгийн дэлгүүрээс эд зүйл хулгайлахдаа Ө.*******ы өмчлөлийн мотоциклийг ашигласан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй учир мотоциклийг хураах үндэслэлгүй байна. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн нүд, ам хэсэг ил гарсан хар өнгийн малгайг буцаан авах талаар хүсэлт гаргаагүй, харин Жи Мобайл маркийн гар утасны үнийг хохирогчид төлсөн учир гар утсыг түүнд  буцаан  олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч  Ө.*******,  Д.*******, П.******* нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүйг харгалзан тэдэнд эд хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.
 Шүүгдэгч  нар  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1.1,  298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:    
1. Шүүгдэгч  ******* овогт *******ы *******, овогтын *******, овогт ийн ******* нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.*******ыг   Ө.*******,  М.******* нарын хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй буюу гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, П.*******, Ө.******* нарт оногдох эд хөрөнгийг хураахгүйгээр  М.*******, П.*******, Ө.******* нарыг тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтааж нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Д.*******, П.******* нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Д.*******, П.******* нарт оногдуулсан 2 жил 1  сарын хугацаатай хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар  тус тус хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, М.*******, П.******* нарт хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн Газарт  даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Д.*******, П.******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн нүд, ам хэсэг ил гарсан хар өнгийн малгай-1 ширхэгийг устгаж, Жи Мобайл маркийн гар утас-1 ширхэгийг шүүгдэгч Ө.*******д буцаан олгосугай. 
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын гэр бүлийн дундын хөрөнгөнөөс CAMEL маркийн 100.000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин-1ш, HERO ELETRIC маркийн 200.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч-1ш, Ө.*******ы эзэмшлийн Даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл-1ш, М.*******ы эцэг Ч.*******ы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-80 маркийн улсын дугаарын, 14.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин-1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Ө.*******, Д.*******, П.******* нарт өмнө авсан батлан даалтад өгөх  тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
11. Шүүгдэгч Ө.*******, Д.*******, П.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
13. Шийтгэх тогтоолыг ялтан,  түүний  өмгөөлөгч,  хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,  иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Н. ДЭЛГЭРМАА