| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1487/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1553 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч С.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бад холбогдох эрүүгийн 1806 0760 71724 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эх, ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хүүхэд сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор гудамжны 1-1 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 3-р гудамжны 1019 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
С.Э.Б нь Б.Пүрэвдагва, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М.Шинэтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул хэргийн талаар ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Шинэтөрийн: ...2018.07
дугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед Амартүвшин, Отгонням, Мөнх-Од нарын хамт Амартүвшингийн найз болох Алтайгийнд мөнгө авахаар очоод Алтайг дуудаад гэрт нь Мөнх-Од, Амартүвшин бид 3 ороод би зүүн талын орон дээр суусан. Гэрт нь 2 эмэгтэй, 7-8 залуучууд байсан. Хар савхитай залуу гэнэт нүүр рүү өшиглөсөн, хажуугаас саарал цамцтай залуу миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би нүүрээ гараараа дараад хэвттэл гурав, дөрвүүлээ намайг өшиглөж эхэлсэн. Алтай гэх эмэгтэй миний хүү боль гээд татаад болиулсан. Тэгээд хартал хар савхитай хүү нь болон хоёр залуу байсан нэг намайг өшиглөсөн залуу нь үлдээд нөгөө залуу нь гараад явж байсан. Тэгээд гадаа гартал Алтайгийн хүү гэх залуу урт сүлжсэн үстэй залуу, биеийн тамирын хувцастай залуу нар хавирч унагаад толгой, цээж, гар, хүзүү рүү өшиглөсөн. Би боль л доо гээд гуйтал урт сүлжсэн үстэй залуу одоо босоод гүй пизда минь гэхээр нь чадахгүй гэтэл ямар овоо пизда вэ гээд асаалттай байсан машинд суугаад огцом хаазлаад над руу хөдлөхөөр нь явган хүний гүүрээр даваад гүйчихсэн. Тэгээд төв зам руу гартал Отгонням, Мөнх-Од хоёр зодуулсан байдалтай зогсож байсан. Хүний утас гуйгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд бид гурвыг аваад Алтайгийн гэр рүү явж очтол гэрийнхээ үүдэнд Амартүвшинг тойроод нөгөө гэзэгтэй залуу, нөгөө намайг өшиглөдөг залуу, Алтайгийн хүү, хүүхэд тэвэрсэн эмэгтэй нар байж байсан. Цагдаагийн машины гэрэл хараад хоёр залуу цаашаа зугтсан юм, тэгээд араас нь цагдаа хөөгөөд гүйцээгүй. Тэгээд гэрээс нь ороод ууттай хувцасаа олж аваад гартал нүдний шил, хар саравчтай малгай, өрөөсөн гутал зэрэг алга болсон байсан...
...Малгай, нүдний шил нийлээд 77.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 85.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8957 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Энхцолмонгийн: ...Иргэн М.Шинэтөрийн биед учирсан гэмтлийг тусгасан дүгнэлтэнд тусгагдсан зүүн хацар, нурууны зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтоор үүсэх гэмтлүүд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Алтанцэцэгийн: ...Тэгээд тэр дөрвийг ороод ирсэн чинь манай эмэгтэй дүү Одонцэцэг нь надад та гэрт согтуу хүмүүс ирүүлээд, ирүүлэх байсан юм бол зүгээр Амартүвшин ахыг дуудахгүй яасан юм гэж хэлсэн. Тэр дөрвийг сууж байсан чинь манай эмэгтэй дүү Одонцэцэг нь
манай гэр ямар архины орон юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эрэгтэй дүү Одхүүгийн найз нар болох Пүрвээ нь Амартүвшинг барьж авч цохиод харин Бат-Эрдэнэ нь Шинэтөрийг барьж авч цохисноос болж хоорондоо зодолдоод хэсэг хугацааны дараа больцгоосон. Тэгсэн чинь цагдаа дуудчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Э.Бын: ...Тогтоолтой уншиж танилцлаа. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1019 тоотод Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдагва нартай бүлэглэн иргэн М.Шинэтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Хилийн цэргийн 0288 дугаар анги буюу хангамжийн ангид оёдолчин ажилтай. Миний сарын цалин 500.000-600.000 төгрөг байдаг. Би цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: С.Э.Б нь Б.Пүрэвдагва, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М.Шинэтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч С.Э.Б нь Б.Пүрэвдагва, Б.Бат-Эрдэнэ нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М.Шинэтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, С.Э.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос С.Э.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Прокуророос С.Э.Бын гэм буруугийн үйлдлүүдийг Эрүүгийн
хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон, дээрх зүйл хэсгүүдээр С.Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч М.Шинэтөр нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, хохирлын мөнгийг бэлнээр хүлээн авсан гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Э.Б нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн 1806060041525 дугаартай Б.Пүрэвдагва, Б.Бат-Эрдэнэ, С.Э.Б нарт холбогдох хэргээс С.Э.Бад холбогдох хэргийг тусгаарласан байна. /хх-ийн 1 дүгээр тал/
Шүүгдэгч С.Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ