Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 658

 

  Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо Эрч хүчний гудамж 45, “J and > Trade” ХХК-ийн байр 101 тоотод байрлах, “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Б.Шаравын гудамж Хан-Уул цамхаг 505 тоотод байрлах, “Алтан Аураг Констракшн” ХХК-д холбогдох

9 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагч “Алтан Аураг Констракшн” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Бараа нийлүүлэх 15/14 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д нийлүүлэх, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь нэхэмжлэгч талаас авсан бүтээгдэхүүний төлбөрийг тус гэрээний 5.2-д каасны дагуу сар бүрийн 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 18-ны өдөр, 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 03-ны дотор төлж барагдуулж байхаар хоёр тал харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч “ И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагчид нийт 6 050 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн нэмэлт нйилүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан бетон зуурмагийн нэмэлтийн төлбөр болох 6 050 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөлгүй хоёр талын байгуулсан гэрээний 4.4, 5.2 дах заалтыг зөрчиж нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгч хариуцагчийн эрх бүхий хүмүүс өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг бөгөөд тус тооцоо нийлсэн актаар хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь нэхэмжлэгчид 6 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч харилцан баталгаажуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас авсан бүтээгдэхүүний төлбөрийг хоёр талын байгуулсан 15/14 тоот гэрээний 5.2-т заасны дагуу сар бүрийн 1-ний өдрөөс 15-ны өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 18-ны өдөр, 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 03-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул 15/14 тоот гэрээний 7.2-д заасны дагуу хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь 2015 оны 10 сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 1 сарын 20-ны өдөр хүртэл өдрийн 30 250 төгрөг 456 хоногийн нийт 13 794 000 төгрөгийн алданги болж байгаа бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 3 025 000 төгөгийг алдангийг нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Нхэмэжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д хандан төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан боловч өнөөдрйг хүртэл төлбөр тооцоогоо төлж дуусгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Иймд Иргэний хуулийн 543.1, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бараа нийлүүлэх 15/14 тоот гэрээний 2.1, 3.1, 4.4, 5.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 6 050 000 төгрөг, мөн Иргэний хуулийн 232.4, 232.6, 15/14 тоот гэрээний 7.2-т заасны дагуу алданги 3 025 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“И Зэт Си Өү Эн” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №15/14 дугаартай “Бараа нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу “Алтан Аураг констракшн” ХХК нь 6 050 000 төгрөгийн үнийн дүнтэй химийн нэмэлт бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан. Нийтийг хамарсан хямралын улмаас “Алтан Аураг Констракшн” ХХК нь 2015 онд бага хэмжээний ажлыг 2016 онд ажил хийгээгүй нь санхүүгийн байдалд нөлөөлж зээлээр авсан химийн нэмэлтийн үнийг төлж чадаагүй юм. Мөн хариуцагч нь бусад аж ахуй нэгжүүдээс авлагатай ба шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа ч авлагыг асуудал шийдвэрлэгдэхгүй удааширсан нь төлбөр төлөхөд нөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийн талаар маргахгүй. Харин алдангийг багасгахыг хүсч дараах тайлбарыг хийж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр алданги төлөхөөр тохирсон хэдий ч хариуцагчийн өнөөгийн санхүүгийн байдлаас шалтгаалан үндсэн төлбөрөө төлөөгүйн дээр алданги нэмж төлөхөд хүндрэлтэй, бодит байдал дээр боломжгүйг харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өгнө үү. Манай компаний одоогий санхүүгийн байдлаас шалтгаалан нэхэмжилсэн бүтээгдэхүүний үнийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.

Зохигч байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь Бараа нийлүүлэх гэрээний дагуу нийт 9 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 512 500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 7 562 500 төгрөгийг хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэлцэв” гэжээ.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ    нь:

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д холбогдуулан 9 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь Бараа нийлүүлэх гэрээний дагуу нийт 9 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 512 500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 7 562 500 төгрөгийг хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэжээ.

          Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

              ЗАХИРАМЖЛАХ нь: 

 1.Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д  холбогдох 9 075 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 7 562 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь уг 7 562 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 135 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН