| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1974/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1987 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1987
2020 12 02 2020/ШЦТ/1987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Я.Сансар,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн “....” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А холбогдох эрүүгийн 2006 00000 2715 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны гадна автомашины зогсоол дээр иргэн П.Д-г нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг[1],
Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны гадна зогсоолд найз охин Мөнх-Одын хамт машин дотор сууж байх үед найз охины хуучин найз залуу Энхбатын А гэх залуу бид хоёрыг үерхэж байгааг мэдээд ирсэн байсан... найз охин явуулахаар машинаас буусан байсан боловч явахгүй нэг гартаа цаасны хутга барьчихсан, нөгөө гартаа чулуу атгасан байсан бөгөөд машины жолооч талын буюу баруун талын хаалгаар орж ирээд чулуу атгасан баруун гараараа миний баруун нүдний хэсэгт цохисон бөгөөд би бүсээ тайлаад гарах үед миний толгой шанаа хэсэгт цохиод... миний баруун талын нүдний урдуур цус урсаад юм харагдахгүй болж эхэлсэн... Манай найз охин Мөнх-Од хажууд байсан харсан байх...” гэх мэдүүлэг[2],
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед өөрийн найз залуу Д хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны гаднах авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 45-14 УБО улсын дугаартай “Toyoto Pruis-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байх үед надтай урьд нь үерхэж байсан хуучин найз залуу А ирээд бид хоёрыг хамт байгааг харчхаад уурлаад Даваадалайг буугаад ир гээд байсан. Би машины хаалгаа онгойлгохгүй байж байгаад надтай уулзах гэж ирсэн байх гээд буугаад одоо яв чи яах гэж ирсэн юм гэхэд би чамайг энэ залуутай битгий уулз гэж хэлсэн биз дээ, би явна гэж байхгүй. Наадахтай чинь заавал уулзана гэсэн... машины хойд талд явуулах гээд түлхэж байхад миний хажуугаар зөрөөд миний бууж ирсэн хаалгаар орж байсан... араас нь гүйгээд очиход жолоочийн эсрэг талд гадаа гарчихсан Даваадалай А хоёр хоорондоо барьцалдаж аваад Даваадалай толгойгоо бариад тонгойчихсон байсан. Би голоор нь ороод болиулсан... Даваадалай толгой дух хэсгээс нь цус гарсан харагдаж байсан. ” гэх мэдүүлэг[3],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №11538 дугаар: “... Хэсэг газрын үзлэг: Баруун хөмсөгний дотор хэсэгт 1.5 см урт цэгцлэлт хийж оёдол тавьсан язарсан шархтай, овойж хавдсан, баруун нүдний дээд зовхинд тод хөх өнгийн цус хурсан, овойж хавсан, баруун нүд бүрэн нээгдэхгүй, биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2020.10.07-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: баруун хөмсөгний няцарсан шарх, тархи доргилт гэжээ.
1. Д биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[4],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5],
Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[7] зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “... ” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч Э.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татагалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны оройны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны гадна автомашины зогсоол дээр иргэн Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны гадна зогсоолд найз охин Мөнх-Одын хамт машин дотор сууж байх үед найз охины хуучин найз залуу Энхбатын А гэх залуу бид хоёрыг үерхэж байгааг мэдээд ирсэн байсан... найз охин явуулахаар машинаас буусан байсан боловч явахгүй нэг гартаа цаасны хутга барьчихсан, нөгөө гартаа чулуу атгасан байсан бөгөөд машины жолооч талын буюу баруун талын хаалгаар орж ирээд чулуу атгасан баруун гараараа миний баруун нүдний хэсэгт цохисон бөгөөд би бүсээ тайлаад гарах үед миний толгой шанаа хэсэгт цохиод... миний баруун талын нүдний урдуур цус урсаад юм харагдахгүй болж эхэлсэн... Манай найз охин Мөнх-Од хажууд байсан харсан байх...” гэх мэдүүлэг[8],
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед өөрийн найз залуу Д хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны гаднах авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 45-14 УБО улсын дугаартай “Toyoto Pruis-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байх үед надтай урьд нь үерхэж байсан хуучин найз залуу А ирээд бид хоёрыг хамт байгааг харчхаад уурлаад Даваадалайг буугаад ир гээд байсан. Би машины хаалгаа онгойлгохгүй байж байгаад надтай уулзах гэж ирсэн байх гээд буугаад одоо яв чи яах гэж ирсэн юм гэхэд би чамайг энэ залуутай битгий уулз гэж хэлсэн биз дээ, би явна гэж байхгүй. Наадахтай чинь заавал уулзана гэсэн... машины хойд талд явуулах гээд түлхэж байхад миний хажуугаар зөрөөд миний бууж ирсэн хаалгаар орж байсан... араас нь гүйгээд очиход жолоочийн эсрэг талд гадаа гарчихсан Даваадалай А хоёр хоорондоо барьцалдаж аваад Даваадалай толгойгоо бариад тонгойчихсон байсан. Би голоор нь ороод болиулсан... Даваадалай толгой дух хэсгээс нь цус гарсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг[9],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №11538 дугаар: “... Хэсэг газрын үзлэг: Баруун хөмсөгний дотор хэсэгт 1.5 см урт цэгцлэлт хийж оёдол тавьсан язарсан шархтай, овойж хавдсан, баруун нүдний дээд зовхинд тод хөх өнгийн цус хурсан, овойж хавсан, баруун нүд бүрэн нээгдэхгүй, биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2020.10.07-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: баруун хөмсөгний няцарсан шарх, тархи доргилт гэжээ.
1. Д биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[10] зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Э.А нь хохирогч Д эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №11538 дугаартай дүгнэлтээр “баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.А нь хохирогч Д эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч П.Даваадалай нь шүүхийн шатанд “...ажилдаа яваагүй хугацааны цалин хөлс болох 600,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх хүсэлтийг ажлын тодорхойлолтын хамт ирүүлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ““Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
Гэвч хохирогч Д нэхэмжлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас