Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

 

Улсын яллагч Д.Уянга,

 

Хохирогч Б.Ганбаатар,

 

Гэрч Б.Сайнбаяр,

 

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч *******.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох 2017 2501 0066 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1 дүгээр гудамжны 735 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Б овогт Тийн ******* /РД:/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

 

Т.******* нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудлын хажууд иргэн Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж хоорондоо зодолдон Б.Ганбаатарын нүүрэн тус газар цохиж зүүн хоншоор ясны хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт,

 

баруун, зүүн алимны доргилт буюу хүндэвтэр зэргийн гэмтлийг бие махбодид нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ы өгсөн: …“Би 2016 оны 12 дугаар сарын 13-нд найзыгаа автобусанд суулгах гэж яваад Ганбаатар, Сайнбаяр хоёртой таараад Сайнбаярыг дуудсан. Тэгээд замын цаанаас Сайнбаяр, Ганбаатар хоёр дээр очоод хуучны танил Ганбаатарын мэндийг нь асуусан. Тэгтэл Ганбаатар намайг танихгүй гэснээс болж бид хоёр муудалцаад хоорондоо цохилцсоноос болж Ганбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би зодолдсоноос хойш цагдаа дээр очсон. Энэ хэргээс болж их харамсаж, их зүйл ойлгож ухаарлаа” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганбаатарын өгсөн: …“2016 оны 12 дугаар сарын 13-нд би Сайнбаяртай цуг явж байхад ******* нь Сайнбаярыг дуудахаар яваад очиход надад “чи намайг таньж байна уу” гэхээр нь би “танихгүй байна” гэхэд “яагаад танихгүй байгаа юм бэ” гээд тэр намайг гудамжинд оруулаад бид хоёр маргалдсан. Тэгээд салцгаасан. Одоо би энэ хүнд гомдолгүй. ******* нь одоо үр хүүхэдтэй болсон учир би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. *******ы ээж намайг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлж байгаа. Би 150.000 төгрөгөөр томографид харуулсан. Би эмчилгээний мөнгө нэхэхгүй” гэх мэдүүлэг,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Сайнбаярын өгсөн: …“Би гэрээсээ гараад автобусны буудал руу явж байхдаа Ганбаатартай таарсан. Тэгээд түүнтэй хамт явж байхад ******* замын цаанаас “нааш ир” гээд бид хоёрыг дуудсан. Бид очоогүй болохоор ******* өөрөө зам гарч бидэн дээр ирээд “намайг таних уу” гэж Ганбаатарт хэлэхэд Ганбаатар “танихгүй” гэснээс болж тэр хоёр муудалцсан. Тэгээд ******* нь Ганбаатарын хүзүүнээс багалзуурдаад гудамж руу орсон. Тэд муудалцаад хувцасаа тайлаад надад бариулсан. Тэгээд Ганбаатар нь ******* руу дайрахад тэр ухраад Ганбаатарыг цохисон. Тэгээд салчихаад буцаж муудалцсан. Тэгээд салаад гудамжаар явж байхад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганбаатарын өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хороо Дарь эхийн хуучин эцсийн буудлын хажуугаар явж байтал замын эсрэг талаас нэг залуу намайг хөөе гэж дуудсан. Тэгээд би хэн юм бол гээд зогсож байтал тэр залуу зам гараад хүрээд ирсэн ба тэр залууг зам гарч ирэхэд... Сайнка буюу Сайнбаяр гэх залуу зогсож байсан. Тэр залуу зам хөндлөн гарч ирээд Сайнбаяртай мэнд ус болж юм ярьж байгаад надаас чи намайг таньж байна уу гэж асуухаар нь би үгүй чамайг танихгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу тэгвэл таньдаг хүмүүстэй чинь уулзуулаад өгье энэ гудамж руу орьё, гээд автобусны буудал дээр надтай зууралдаад байхаар нь тэр залууг дагаад Сайнбаяр бид хоёр “Шинэ хүнс” гэх хүнсний дэлгүүрийн урд талын гудамж руу орсон. Гэтэл гудамж руу орчихоод тэр залуу чи яагаад намайг таньдаггүй юм бэ гээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгж хэрүүл өдөж байгаад миний нүүр лүү нэг удаа цохьсон,

 

тэгэхээр нь би эргүүлээд тэр залуутай зууралдаж аваад бид хоёр зодолдож байгаад тэр залуу гараараа миний нүүр лүү мангасдаад түлхэхээр нь би тэр залуугийн гарыг хазчихсан юм... Би тэр залууг цохиж харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сайнбаярын өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байсан эсхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би орой 16 цагийн үед РС тоглоомын газар руу явах гээд Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байсан юм. Гэтэл Б.Ганбаатар буюу /Куба/ дээрээс уруудаад алхаж ирээд надтай юм яриад зогсож байтал замын эсрэг талаас ******* хөөе Сайнка гээд намайг дуудаад орилсон ба би тэр үед ******* дээр очих гэтэл Ганбаатар хэрэггүй гэж хэлсэн. Гэтэл замын цаанаас ******* гарч ирээд Ганбаатарт хандаж чи намайг таних уу? Куба гэж хэлсэн. Гэтэл Ганбаатар өөдөөс нь чамайг танихгүй юм байна пиздаа минь гэж хэлсэн. Тэр үед ******* би шинэ буудлын *******мараа байна гэж хэлсэн ба тэрнээс болж энэ хоёр маргалдаад ******* нь Ганбаатарын шилэн хүзүүнээс нь дараад явтал Ганбаатар нь тавь пиздаа минь би ингэж хүзүүдүүлэх дургүй гэж хэлсэн. Тэгээд Шинэ хүнс дэлгүүрийн хажуугийн гудамж руу ороод тэр хоёр хоорондоо зүгээр л сайхан зодолдох уу гэх ухааны юм яриад Ганбаатар, ******* хоёр хувцасаа тайлаад куртикаа надад бариулчихаад тэр хоёр хоорондоо зодолдоно гээд яг зэрэг цохилцоод л эхэлсэн. Тэгж байгаад ******* нь Ганбаатарын нүүр рүү нь гараараа нэг хүчтэй цохиод тэр үед Ганбаатарын зүүн нүд нь хавдаад цус гарчихсан юм. Тэгээд салаад юм ярьж хэрэлдээд зогсож байгаад дахиж хоорондоо зодолдох гээд бие биенийгээ заамдаад зогсож байгаад ******* нь Ганбаатарын хоолойг гараараа боосон юм. Гэтэл Ганбаатар нь *******ы гарыг нь хазчихсан юм. Тэр үед ******* нь гар тавь гэж хэлсэн ба Ганбаатар нь хазаад тавихгүй байхаар нь ******* нь толгойгоороо Ганбаатарын нүүр рүү нь мөргөсөн ба тэр үед Ганбаатарын баруун нүдний хөмсөг нь сэтрээд цус гарчихсан юм. Гэтэл Ганбаатар нь цагдаа дуудах гээд гар утсаа гаргаад иртэл ******* нь өө чи арчаагүй банди минь адилхан зодолдчихоод цагдаа дуудах гэлээ гээд гар утсыг нь шүүрч аваад хашаа давуулаад шидчихсэн. Тэгээд би очиж авч ирээд бид 3 хамт хойшоо гараад явж байтал эргүүлийн цагдаа таараад ******* Ганбаатар хоёр цагдаа руу явсан юм...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 369 дугаартай:

 

“1. Б.Ганбаатарын биед зүүн хоншоор ясны хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27/,

 

 

Шинжээчийн дүгнэлт /хх-27/,

 

Гэрч Б.Мөнхдалайгийн мэдүүлэг /хх-08/,

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-16/,

 

Яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-48/,

 

гэрч М.Оюунтэгшийн мэдүүлэг /хх-22/,

 

гэрч Т.*******маржаргалын мэдүүлэг /хх-23/,

 

гэрч Б.Дамбаравжихын мэдүүлэг /хх-24/,

 

гэрч Б.Мөнхдалайн мэдүүлэг /хх-25/,

 

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Т.******* нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудлын хажууд иргэн Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж хоорондоо зодолдон Б.Ганбаатарын нүүрэн тус газар цохиж зүүн хоншоор ясны хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун, зүүн алимны доргилт буюу хүндэвтэр зэргийн гэмтлийг бие махбодид нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Т.*******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.*******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Б.Ганбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн

 

хувийн байдал зэргийг харгалзаж үзэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 150.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Тийн *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар, Т.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 150.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, Т.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Т.*******д сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБ*******ЯР