| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/62 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* ******* дахь ******* дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* ******* ******* ******* дахь ******* дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2232000000061 хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хойд эцэг Б.******* хамт ******* ******* ******* ******* ******* -р 8 оршин суух хаягтай, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 201 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аяа овогт ******* Тэмүүжин, /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ******* ******* ******* ******* дугаар дэнжийн 46 од иргэн толгойн тус газар архины шил болон гараараа цохин бие эрх чөлөөнд халдаж зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнд няцрал, цус хуралт, тархины хаван, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүдийг учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдөр аав Буянхүү нь намайг унтаж байхад гаднаас цоожлоод явсан байсан тэгээд би цонхоороо гараад аавыг хайж Төмөр ахын гэрт очсон чинь аав Төмөр ахынд архи уугаад тасарчихсан унтаж байсан. Төмөр ахын ширээн дээр 1 шил 0.7 гр Хараа архи байсан тэрийг би Төмөр ахтай хувааж уугаад би согтоод унтсан байсан. Гэтэл нэг мэдэхэд Төмөр ах миний өмдийг тайлаад байхаар нь би архины шилээр толгойг нь цохиод 3 удаа гараагаа толгой руу нь цохиод гараад явсан. Би цаашдаа эмчилгээний зардлыг а аар өгч барагдуулна...гэжээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/,
******* ******* дахь ******* дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4-р тал/
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Би 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдөр 1:30 минутын орчим ******* ******* ******* ******* ******* дугаар дэнжийн 46 од өөрийн гэртээ Тэмүүжин гэх залуугийн хамт нэг шил Хараа 0.7 шилтэй архи хуваагаад ууж байтал Тэмүүжиний хойд эцэг болох Буянхүү гаднаас согтуу манай гэрт орж ирсэн. манай гэрт орж ирэхэд Тэмүүжин бид хоёр 0.7 литрийн хараа архины талыг нь уучихсан байсан. Тэгээд бид гурав үлдсэн тал шилтэй архи хувааж уусан. Би архи уугаад согтоод унтаад өгсөн. Тэгтэл Тэмүүжин гэх залуу намайг зодсон. Тухайн үед би их согтуу байсан учраас зодуулсныгаа мэдэхгүй байсан. Тухайн өдрийн орой надтай хамт ажилладаг гэх залуу намайг ажилдаа очихгүй болохоор гайхаад намайг хайгаад манай гэрт 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн орой 18 цаг 00 минутын орчимд ирээд намайг хүнд зодуулсан байхыг мэдээд эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Тэмүүжин гэх залуу өөрөө маргааш өглөө буюу 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөө надад хэлэхдээ би таныг архины шилээр цохиод унагасан гэж хэлж байсан. Би яг юугаар намайг зодсон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Бүдэг бадаг санаж байгаа нь Тэмүүжин миний дээрээс цохиод байсан л санагдаж байна. Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Тархины зүүн талын гавлын яс гараад хагалгаа хийлгэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/, Тэмүүжин миний авсан 0,7 литрийн архийг манай гэрээс аваад гарах гэхээр нь би наад архи чинь миний архи гэхэд Тэмүүжин миний архи гээд бид хоёр архиа булаацалдаад намайг зодсон. Тэрнээс биш би Тэмүүжиний өмдийг тайлаад бэлэг эрхтнийг нь оролдсон асуудал байхгүй. Би эхнэр хүүхэдтэй хүн. Миний бэлгийн хандлага эрэгтэй хүн сонирхдоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Тэмүүжин ахын гэрт очсон гэсэн. Маргааш өглөө би Тэмүүжинээс асуухад намайг ороход та Төмөр ахын гэрт баруун талын орон дээр тасраад унтаж байсан гэж ярьж байсан. Маргааш өглөө нь Т.Тэмүүжинээс чи яагаад Төмөр ахыг зодсон юм бэ гэхэд “Тэмүүжин хэлж байгаагаар би таныг тасраад унтаж байхад чинь Төмөр ахын гэрт ороод нөгөө талын орон дээр унтаж байхад ах миний өмдийг тайлаад байж байхаар нь уурлаад цохиод унагасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р тал/.
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Миний эцэг 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдөр ******* ******* ******* ******* ******* дугаар т хүнд зодуулчхаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би эмнэлгээр ийг авч яваад эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эцэг өмнөөс ******* ******* ******* ******* ******* -р ийн цагдаагийн хэсэгт өргөдөл гаргасан. Биеийн байдал нь маш хүнд нүүр хэсэг маш их хавдартай ирсэн. Тухайн үед шууд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тархины хагалгаанд орсон. ******* дугаар т ******* хүүхэд Тэмүүжинд зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...би Төмөрөө ахын гэрт 2022оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим очиход Төмөр ах ширээний ард цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд би гэрт нь орохгүйгээр шууд түргэн дуудаж өгсөн. Төмөр ах гэртэй ганцаараа хэвтэж байсан. Төмөр ах Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа би Тэмүүжинд зодуулсан гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 02 дугаар сарын 2-ны өдөр би гэртээ унтаж байгаад боссон чинь гэрт хойд эцэг байхгүй болохоор нь гараад явсан юм бол уу гээд гэрийнхээ хаалгыг онгойлгох гэтэл гаднаас цоожлоод явсан байсан. Тэгээд гэрийнхээ цонхоор гарч Ч. хайгаад олдохгүй болохоор нь зүс таних Төмөр ахын гэрт байж магадгүй гээд очтол , Төмөр хоёр архи уусан байдалтай хоёр талд унтаж байсан. Би Төмөр ахыг дуудаж босгоод хоёулаа энэ тал шил архийг хувааж уугаад унтъя гэсэн чинь Төмөр ах за за гээд боссон. Төмөр ах бид хоёр ширээн дээр байсан 0.7 шилтэй архины талыг хувааж ууж дуусгаад би орон дээр нь очоод хэсэг унтсан. Хэсэгхэн зуур унтаад сэртэл Төмөр ах миний өмдийг тайлсан миний бэлэг эрхтнийг оролдоод зогсож байхаар нь би уурлаад муу мэдрэл муутай гаж донтон минь гээд Төмөр ахын толгой болон нүүрэн тус газар луу нь 3 удаа гараарай цохих үед Төмөр ах унахдаа зуухны ирмэг мөргөөд унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 3874 дугаартай “... биед зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнд няцрал, цус хуралт, тархины хаван, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-2-р тал/, *******ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р тал/
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн36 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ий ******* ******* ******* *******ын ******* -р , 8 од оршин суух ийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн дугаар хуудас/, ял шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ******* ******* ******* ******* дугаар дэнжийн 46 од иргэн толгойн тус газар архины шил болон гараараа цохин бие эрх чөлөөнд халдаж зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнд няцрал, цус хуралт, тархины хаван, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүдийг учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь: Хохирогч мэдүүлэг /хх-ийн 9-р тал/, /хх-ийн 12-р тал/, Гэрч Ч.******* мэдүүлэг /хх-ийн 1-р тал/, Гэрч Т.Батдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, Гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 3874 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-2-р тал/ *******ий яллагдагчаар өгсөн /хх-ийн 3-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс ******* ******* ******* ******* дахь ******* дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч биед хүнд гэмтэл учирсан байх ба хохирол, төлбөрийн талаар хохирогч нь 123220 төгрөг нэхэмжилсэн ба хохирол, төлбөрийг шүүгдэгч ******* бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол, төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад нөхөн төлөх хохирол, төлбөр, зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Аяа овогт ******* Тэмүүжинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******ийг 10000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.