Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шинжээч С.*******,

хохирогч Т.*******,

гэрч О.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, дүүрэгт төрсөн, настай, , боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт дүүрэг, , , тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

******* овогт ******* ******* /РД: УР8837/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.*******ийг:

дүүргийн ны 11 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэрүүл маргаан үүсгэн улмаар баруун талын хөл рүү нь өшиглөсөн,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогч хүүхдээ тэвэрч байхад нь мөн хэрүүл маргаан хийж улмаар хохирогч Т.*******ийн зүүн талын хацар руу нь алгадаж “чамайг алчихна шүү 4 хүүхдээ харуулах хүн байгаа” хэмээн хэрүүл маргаан хийсэн,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл дотор хардалтын улмаас хохирогч Т.*******ийн толгой руу нь цохиж, өмсөж явсан өмдний уяаг нь авч хоолойг нь боох, гарыг нь уяж улмаар хоолойг нь машины суудлын бүрээсээр дахин боож биед нь эрүүний доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэртээ “чи намайг 7 хоног баривчилгаанд явуулаагүй байсан бол би энэ хэргээс мултарчих байсан юм” хэмээн толгой руу нь болон хүзүүний ар хэсэг рүү гараараа тус бүр нэг удаа цохисон,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэртээ хардалт буюу урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдах явцдаа хохирогч Т.*******ийн толгой руу 1 удаа гараараа цохисон,

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн гэртээ мөн адил маргалдаж хохирогч Т.******* “чи намайг эд хөрөнгөөр дутаагаагүй хайраар дутаасан” гэж хэлсэн үгэнд нь дургүйлхэн түүний зүүн талын мөр орчимд гараараа нэг удаа цохисон,

2020 оны 12 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө мөн гэртээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин хэрүүл маргаан хийж улмаар хохирогч Т.*******ийг ор руу түлхэн унагааж, үснээс зулгаах зэргээр зодож улмаар “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой” хэмээн түүний утсыг шидэн хуваарьт эд хөрөнгө эзэмших ашиглах эрхэд нь халдаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтэд дурдсан шиг би эхнэрээ зодож байсан зүйл байхгүй. Бидний дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан гардаг. Би эд зүйлс, утсыг нь эвдсэн зүйл байхгүй. Чи хэнд бүтэн утас бариулаад хэнд эвдэрхий утас бариулдаг юм бэ гээд над руу шидэхээр нь би буцааж аваад хогийн сав руу шидсэн. Өөр зүйл болоогүй. Маргааш нь О.******* гэх хүн намайг авч ирсэн. Намайг яв яавал гэж би чамайг 0.000 төгрөгөөр торгуулаад өгнө. Зүгээр оч гээд намайг шүүх дээр аваад ирсэн. Би түүнийг сууж байсан бол хэлэх байсан, гэтэл сая өөрөө гараад явчихлаа. Чамд 0.000 төгрөг олдохгүй биш олдож байгаа, очоод 0.000 төгрөгөөр торгуулаад ирнэ, хорооны байцаагчдаа битгий хүндрэл учруулж бай гэж хэлээд шүүхэд дагуулж ирж байсан. хүртэл ирээд чамайг 0.000 төгрөг өгөхөд яадаг юм гэж хэлсэн. Миний өөр хүнтэй явж байсан нь амьдралдаа гаргасан том алдаа юм. Бидний дунд бага зэргийн гэр бүлийн маргаан гардаг. Тэгэхэд би гэрээсээ гараад л явчихдаг. Энэ талаар эхнэр маань өөрөө тайлбараа хэлэх байх. Одоо үүнээс харахад намайг бүх зүйл дээр буруутгаад байна” гэв.

 

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай нөхөр бид хоёрын хооронд маргаан болсон нь үнэн. Харин намайг зодож цохисон асуудал байхгүй. Нөхөр маань өөр эмэгтэй хүнтэй уулздаг байсан. Тэр хүнтэйгээ уулзахаа болино гэчхээд болиогүй. Тэгээд манай найзууд надад “чи нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд намайг зодож алах гээд байна гэж цагдаад дуудлага өгчих, тэгээд цагдаа нар нөхрийг чинь ирээд аваад явна. Нөхрийгөө нэг сарын баривчилгаанд явуулчих, тэгээд нөхөр чинь хашраад тэр эмэгтэйгээсээ болино” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд худал мэдүүлэг өгсөн. Тэр эмэгтэйгээс болж хэрэлдэж, маргалдаад би чамайг яавал ч яана гээд цагдаа дуудаж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд 7 хоногийн баривчилгаанд яваад ирсэн” гэв.

 

Гэрч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлагын дагуу Б.******* гэх айлд очсон. Тухайн өдөр очиход эхнэр нь надтай хэрүүл маргаан үүсгэж, намайг зодсон гэж хэлсэн. Баривчилгаанаас гарч ирээд намайг 2-3 удаа зодсон гэж хэлсэн. Тухайн үед эхнэр нь зодуулсан байдалтай, гэр нь эмх замбараагүй байдалтай байсныг зургаар бэхжүүлж авч, зөрчлийн хэрэг бүртгэл нээсэн. Эхнэрээс нь мэдүүлэг авахад 11 дүгээр сарын 19, 20-ны өдөр, мөн 9 дүгээр сарын 11-ний өдөр машин дотор байж байхад машины бүсээр хоолой боосон гэх асуудал ярьсан. Нотлох баримт байна уу гэхэд утас дээрх зургаа өгсөн. Б.******* бичиг, үсэг мэдэхгүй байсан учир тухайн үед мэдүүлэг аваагүй. Харин насанд хүрээгүй гэрч буюу хүүгээс, түүний ахыг байлцуулж байгаад мэдүүлэг авсан. Тэгээд материалыг 2-т хүлээлгэж өгсөн” гэв.

 

Шинжээч эмч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогчийн биед гарсан зовуурийг асуухад толгой руу цохисон, толгой өвдөж, нойр хүрэхгүй байна гэсэн. Үзлэгээр биед ил харагдах гэмтэлгүй, ямар нэгэн өөрчлөлтгүй байсан учир 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлтийг гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр задгай материалаар ирүүлсэн хоёр гэрэл зурагт дүгнэлт хийсэн. Гэрэл зургийн нэг дэх зурагт хүний нүүр ороогүй, эрүүний доод хэсэгт тод улаан хүрэн өнгийн тах хэлбэрийн цус хуралттай харагдана. Хоёрдугаар зурагт эрүүний доод хэсэгт тах хэлбэрийн улаан хүрэн өнгийн цус хуралттай харагдана. 2 дугаар хуудасны зураг буюу хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд нүүр хэсэг харагдахгүй, эрүүний доод хэсэгт хүрэн өнгийн цус хуралттай харагдана. Эдгээрээс дүгнэхэд хүзүүний доод хэсэг эрүүний доод хэсэгт цус хуралт гэх гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үрэх, нидрэх, нидрэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг өөртөө учруулах болон бусдын хүчээр үүсэх эсэхийг гэдгийг нарийн тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан” гэв.

Хоёр. ******* дугаартай эрүүгийн хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.*******ийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Б.*******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар зодуулсан, үүнд 2020 оны дугаар сарын 28-ны өдөр шүүхээр 7 хоног баривчлагдсан, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баривчилагаанаас гарч ирсэн ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу ирсэн би гаднаас нүүрс хүргэж өгчихөөд иртэл хоног угаадас идэж байгаад ирлээ одоо танайхаас аятайхан хоол идчихье, “чи намайг 7 хоногийн баривчилагаанд явуулаагүй бол би энэ хэргээс мултарчих байсан юм” гэж хэлээд толгой руу баруун гараараа нэг удаа цохиж мөн хүзүүний ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гараад машинаасаа шүүхийн шийдвэр авчраад хүүгээрээ дээр нь бичсэн зүйлийг уншуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой бас л бид хоёр маргалдаж муудалцсан тэгээд би тэр хүүхнийг нь элдвээр хэлэхэд тэр хүүхнээ өмөөрөөд толгой руу 1 удаа гараараа цохисон, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би “эд хөрөнгөөр дутаагүй хайраар дутаж байна” гэж хэлтэл уурлаад зүүн талын мөр орчимд гараараа нэг удаа цохиод авсан. Том хүү Х. аавыгаа өмөөрөөд аав зоддоггүй гэж хэлдэг яагаад гэвэл хүүхдэд маань үг зааж өгдөг. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэнэт миний толгой руу гараараа зогсоо зайгүй цохиод байсан. Тэр өдөр намайг хүнтэй хардаад л зодсон юм. Тухайн үед миний эрүү болон нүүрний хэсэгт хөхөрсөн, зулгарсан шархууд үүссэн байсан. Зураг нь байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой ... хэрүүл хийгээд миний гар утсыг барьж байгаад пийшин рүү саваад шидсэн чинь миний гар утас хагараад эвдэрсэн чинь “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой” гэж хэлснээ намайг ор руу аймар хүчтэй түлхэж унагаасан чинь том хүү “аав болиоч гээд” гээд би босоод охиноо авах гэсэн чинь үснээс зулгааж татахаар нь би “чи тэгээд гүйцээгээд зодооч” гэхэд “би чамд хүрэхгүй” гээд ...том машинаа асаагаад гараад явсан. Би өмнө 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 08 дугаар сарын 16-ны өдөр зодуулсан үүн дээрээ 7 хоногийн хугацаагаар баривчлага авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******, ******* нар нь дүүргийн , Өлгийн 9- тоотод оршин суудаг бөгөөд гэр бүлийн албан ёсны баталгаатай, 4 хүүхэдтэй Монгол гэрт амьдардаг, эхнэр ******* нь эрхэлсэн ажилгүй гэр зуураа хүүхдүүдээ асраад байдаг, нөхөр ******* нь хувиараа мал аж ахуй эрхэлдэг хүн байдаг юм. Тухайн айл нь өмнө нь бол дуудлага ирж байгаагүй 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *******ээс “Өлгийн 9- тоотод манай нөхөр намайг зодох гээд байна” гээд дуудлага ирж байсан, үүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин “манай нөхөр намайг зодоод байна” гэсэн дуудлага ирсэн байсан. Миний хувьд дээрх дуудлагууд дээр өөрөө биечлэн очоогүй хороонд гарсан дуудлага мэдээлэл гэдгээр нь бүртгэлд авсан. Ер нь энэ айлд очихоор гэрт нь ихэнхдээ хүн байдаггүй нөхөр нь мал хуйндаа явчихсан, эхнэр нь ах дүү нараараа явж байна гэж байдаг юм. Ар гэрт нь яг ямархуу нөхцөл байдалтай болохыг сайн мэдэхгүй, уг нь бол хэрүүл шуугиан гараад байх нь гайгүй айл байдаг байсан. 2020 онд ингэж 2 удаа асуудал гаргасан байсан юм. Миний хувьд Т.*******ээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг авахад биед нь илтэд цохиулж зодуулсан зүйл байгаагүй харин өөрөө надад ярихдаа Б.*******ыг удаа дараа өөрийг нь зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга дарамталдаг талаар мэдүүлж байсан юм. Энэ талаар нь сайн тодруулж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгт нь тодорхой тусгасан байгаа, өөрөө энэ мэдүүлгээ үнэн зөв болохыг нь баталж хэлж байсан, би худал мэдүүлвэл хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тайлбарлаж өгсөн байгаа юм. Тухайн үед шалгалтын ажиллагаа хийж байхад 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* эхнэр ******* нь өөрийг нь буудаж ална гээд байна гээд дуудлага ирсэн үүний дагуу очиж шалгалтын ажиллагаа хийхэд *******, ******* нартай уулзахад хоорондоо хэрэлдээд ******* нь хэрэлдэж байхдаа *******д “би чамайг буудаж алчихаад өөрийгөө би алнаа” гээд байсан. Тухайн үед бууг нь хайгаад бол олоогүй. Өөрсдөө ч бүртгэлтэй буу байдаг гэж байсан. *******ы аавын бүртгэлгүй буу байдаг гэж ******* нь ярьж байсан юм. *******тэй уулзахад *******ыг өөрийг нь цагдаад өгөхөөр худлаа яриад байгаа юм гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 09- дугаар хуудас/,

 

Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны дугаар сард би *******д холбогдох зөрчлийн хэрэг хүлээн аваад тухайн зөрчлийг шүүхээр оруулж Б.******* нь өөрийн эхнэр Т.*******ийг цохиж зодсон үйлдэлдээ 7 хоногийн баривчлах шийтгэл авсан. Баривчлах шийтгэлээ эдлээд гарч ирсний дараа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Өлгийн 9- тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу тухайн хаяганд биечлэн очиход Т.******* нь гэр дотроо юм угаасан байдалтай, гэр доторх эд зүйлс эмх цэгцгүй байдалтай, бага насны 3 хүүхэдтэй, ******* хүргэн гэх залуугийн хамтаар амбаар барьж байгаа байдалтай байсан. Тухайн үед Т.*******ийн биед цохиулж зодуулсан гэх ил нүдэнд харагдах юм байгаагүй. Тэгэхдээ хохирогч нь өөрөө намайг цохиж зодсон гэж байсан, мөн хоорондоо маргалдаад бие биенийгээ доромжилсон үг хэллэгээр хэлсэн тул хоёуланг нь цагдаагийн хэлтэс дээр авчирч мэдүүлэг авсан. Нөхөр нь өөр хүнтэй явж байгаад баригдсан гээд үүнээс нь болж хэрүүл гарсан ингээд баривчлагаанд яваад гарч ирснээс хойш намайг шоронд явуулна гэж дарамтлаад байна 2-3 удаа цохиж, зодсон гэж ярьж байсан юм. Тухайн үед Т.******* өмнөх зодуулсан талаар баримт байна уу гэхэд өөрийн утсан дээрх 3 гэрэл зургийг үзүүлж байсан. Зурган дээр Т.*******ийн хүзүү хоолой улайсан харагдаж байсан тул энэ талаар асуухад 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Б.*******тай автомашин дотор маргалдаж байх явцад суудлын бүсээр Б.******* түүнийг боочихсон гэж байсан. Б.*******ы том хүүхдээс мэдүүлэг авах гэхээр хүүхдээрээ барьцаалж байгаа байдалтай байдал ажиллагдаж байсан. Эхнэрийгээ буруутгасан байдалтай, чи сэтгэцийн өвчтэй би л та нарыг тэжээдэг би дахиад шоронд явчъя, надгүйгээр яаж амьдрахыг чинь харна гэх байдалтай санхүүгийн дарамт шахалт өнгө аястай хоорондоо маргалдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын сүүлч үеэр манай нөхрөөс гэх эмэгтэй зарын дагуу ирж Портер автомашин худалдаж авсан, тэр үеэс хойш ийг манай нөхөр *******, бид хоёр таньдаг болсон юм. Тэгээд тэрнээс хойш манай нөхөртэй холбоотой утсаар яриад байдаг байсан, тэгээд манайхаар орж гарах болсон, ийн гэр нь Дундговь аймагт байдаг Улаанбаатар хотод ирэхээрээ очих айл байхгүй гээд манайхаар ирээд хонож өнжөөд явдаг байсан, надад ч туслаад яваад манайхаар орж гараад явж байгаад Оросын холбооны улсруу ажиллахаар яваад 2020 оны 04  дүгээр сарын сүүлээр 14 хоног карантилагдаж байхдаа төлбөрөө Монгол мөнгө байхгүй, Орос мөнгөн дэвсгэрт байна карантины мөнгө төлөөд өгөөч эндээс гараад мөнгийг чинь өгье гээд 700.000 гаруй төгрөг манай нөхрөөс зээлсэн. Ингээд карантин дуусаад нутагтаа байж байгаад хааяадаа надтай мэнд мэдээд яриад байдаг байснаа “би таныг төртөл чинь тусалья” гээд юм бичдэг байсан, тэгээд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш манай гэрт ирж 8 cap хүртэл тасралтгүй байх болсон юм. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 13-ны орой миний гэдэс хатуураад байсан тул би гадаа гарч хашааныхаа амбаартаа агаартай гээд унтсан, ер нь тухайн үеэр нилээн олон удаа бараг 1 cap орчим би гадаа гарч амбаарт унтсан, тэр үед манай нөхөр хүүхдүүдтэйгээ гэрт унтдаг байсан, бас миний орон дээр охиныг маань авч унтдаг байсан. Тэр орой 04 цагийн үед ам цангаад ус уух гэж ортол манай нөхөр *******, хоёр нэг орон дээр хамт унтаж байсан, хоёулаа дотоожоосоо өөр хувцасгүй унтаж байхаар нь би нөхрийгөө уурлаж сэрээгээд “хөөе юу болж байгаа юм” гэхэд “өө би яагаад энд ирээд унтчихваа” гэж хэлсэн, юм дуугаралгүй хөнжлөөрөө өөрийгөө хучаад хэвтчихсэн, тэгээд би юу ч дуугаралгүй гарч амбаартаа хэвтээд зөндөө уйлсан, тэгээд үүрээр би автомашинаа унаад гарч яваад төрөх дөхсөн жирэмсэн байсан учраас их уур хүрээд “үхмээр санагдаад” өөрийнхөө автомашинтай уулын оройруу гарсан, яаж ч гарсанаа санахгүй байна. Тэгээд хэсэг уйлж байгаад гайгүй болчихоод гэртээ очиход надтай тэр хоёр усанд явна гэж Портер автомашинтай гараад тэр чигээрээ алга болоод үдээс хойш эрүүл, ******* согтуу ирсэн, тэгээд бид хоёр хэрэлдээд ******* ийг гэрт нь хүргэж өгнө гээд Дундговьруу явлаа гэж яваад утсаа ч авахгүй 1 хоног болчихоод хамт буцаад хүрээд ирсэн, тэгсэнээ уурхайн хонхорт дугуй хагараад хоносон гээд буцаад хамт хүрээд ирсэн тул дахиад л хэрүүл үргэлжилсэн, ч явахгүй бид хоёрыг хэрэлдүүлээд байгаад л байсан, тэгээд би уурандаа тэр хоёрын хамт хоносон буйданг нь гэрээсээ гаргаад шатаачихсан. Ингээд арга буюу манайхаас явсан өдрийн оройноос авхуулаад л манай бага охин халуураад орондоо шээгээд 2 өдөр болсон тул үзмэрчид үзүүлэхэд “эмэгтэй хүн гомдоосон байна, тэр хүнийгээ буцааж уучлалт гуйж авчир” гэхээр нь би хамгийн аймар нь рүү уучлалт гуйж мессеж бичээд өөрөө буцааж гэртээ авчирсан, хүүхдээ бодсондоо л буцааж авчирсан. Авчраад удаагүй 2-3 хоног болоод л би төрчихсөн, тэр хооронд тэр хүүхэн надад тусалж байгаа нэртэй манайд байгаад 8 сар болсон. 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ийн төрсөн өдөр болоод бид гурав гарч караоке ороод жаахан ууцгааж байхад нэг залуутай харьцаад байсан ******* уурлаад тэр хоёр маргалдахад нь би очиж учрыг нь мэдээд бид гурав хоорондоо муудалцаад би уурандаа цагдаа дуудсан, тухайн үед надад гар хүрсэн биед халдсан хүн байхгүй, би тухайн уед уурандаа нөхөртөө “би өөрийгөө янз янз болгочихоод бүгдиийг нь чам дээр тохно, би юу ч гэж хэлсэн чадна, чи намайг чадаж байгаа юм чинь би чамайг чадна” гэж хэлээд цагдаад мэдүүлэг зөндөө цохиж зодсон гэж хэлсэн, үнэндээ бол ******* надад ерөөсөө гар хүрдэггүй юм цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн зурган дээр харагдаж байгаа хүзүү улайсныг би өөрөө тийм болгочихсон, би боож үхнэ гээд тоононоос өөрийгөө боомилж байгаад тийм болгочихсон юм, бас хөлөө нохойныхоо хойноос гүйж яваад унахдаа хөхрүүлчихсэн зэргийг *******ыг намайг ийм болгосон гээд хэлчихсэн юм. Хамгийн гол нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “би танай нөхөртэй харьцахгүй” гэчихээд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* гэртээ согтуу ирэхээр нь би дахиж цагдаа дуудсан чинь ******* зугтчихсан, цагдаад баригдаагүй. Тэгээд тэр өдрөө ******* том хоёр хүүгээ аваад хотруу яваад тэй очиж уулзаад Цайз-16 орчимд буудалд тэй хамт хоносон байсан, манай хүүхдийг өөр өрөөнд хонуулсан байсныг 2020 оны дугаар сард *******ыг баривчилгаанд явсан хойно нь хүүхдүүдээсээ сонсчихсон юм. Энэ байдал үргэлжлээд бид хоёрын хэрүүл тасрахгүй 6 cap гаруй хугацаа болж байна. ...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр *******ыг согтуу орж ирэхээр нь л би цагдаа дуудчихсан юм, тэр өдөр бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан цохиж зодсон юм юу ч болоогүй. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний би өөрийгөө боочихсон юм, тухайн үед ******* байгаагүй хөдөө явчихсан байсан, тэр үед залгахад утсаа авахгүй байхаар нь нөгөө хүүхэнтэй явж байна гэж бодоод тийм үйлдэл гаргасан, тухайн үед цагдаа дуудаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ямар нэгэн юм болоогүй, тухайн өдөр юу болсон гэж ярьсанаа санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр юу ч болоогүй, харин 20-ны өдөр би *******ыг гутал аваад өгчихөөч гэхэд нь “би карантинтай байхад хаанаас гутал авч өгдөг юм” гэхээр нь  уурлаад уурандаа би гэрлүүгээ ороод л цагдаа дуудчихсан, тухайн үед цагдаа ******* байцаагч өөрөө ирсэн, тэгэхэд нь би өмнө нь боосон зургаа хэлтэс дээр ирж байгаад байцаалт авч байхад нь үзүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирээд намайг ална гээд ирээд маргалдсан тэр үед уурандаа би хорооны хэсгийн байцаагч г дуудсан, харин ийг авч явж эрүүлжүүлсэн юм шиг байна лээ, тухайн үед ******* бүр яагаачгүй юм. Ер нь нэг ч удаа цохисон, надад гар хүрсэн юм байхгүй, гар хүрдэг ч үгүй юм, би худлаа ярьчихсан юм. ******* ер надад гар хүрч байгаагүй, харин хэрэлдэхий хувьд янзын хэрэлддэг” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15-16 цагийн орчимд ******* ах “Хамт жорлон янзлалцаад өгөөч” гэж дуудахаар нь дүргийн Өлгийн 9- тоот *******ы гэрт очсон. Очоод би тэдний жорлонг шууд янзлалцах ажилдаа орсон. ******* ах бид хоёр юм янзлаад байж байтал ******* эгч гарч ирсэнээ “Ченжийн авгайгийн гутал нь задарчихсан байхдаа яадаг юм пизда минь” гэснээ шууд *******ыг алгадаад авсан. ******* ах өөдөөс нь ямар нэгэн үйлдэл үзүүлэлгүй “Боль л доо одоо уураа барьчих, би удахгүй мөнгөтэй болоод чамд гутал аваад өгнө ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл ******* эгч уурлаж байснаа гэрлүүгээ гүйж ороод өөрийнхөө хувцаснуудаа гаргаж ирээд хашаандаа задгай хаячихсан байсан халуун үнсэн дээр шидчихсэн, тэгээд дахиад хувцасаа цүнхтэй нь чирээд гаргаж ирээд шатаана гэхээр нь ******* ах хувцасыг нь амдаж аваад буцаагаад гэрийнхээ үүдний хэсэгт оруулаад гэртээ орчихоод 20 орчим минут болчихоод гарч ирээд буцаад юмаа хийж байсан чинь араас нь ******* эгч гарч ирчихээд “Пизда цагдаа дуудчихсан, цагдаа миний талд байдгийг чамд харуулнаа” гээд байсан, удалгүй цагдаа ирээд бид нарыг авч яваад мэдүүлэг авсан юм. ...Тухайн үед ******* ах эхнэрээ цохиж зодоогүй, гэр дотор юу болсоныг мэдэхгүй байна, тэгэхдээ цохиж зодолдоод байгаа юм бол мэдэгдээгүй би ч айлын хэрүүлд ороод яахав гээд таг дуугай байсан. Тухайн үеийн байдлаар бол ******* ах юм хэлээгүй аргадах байдалтай ******* эгч элдэвээр аашлаад болохгүй байсан. Өмнө нь энэ хоёр хоорондоо ямархуу харилцаатай болохыг нь мэдэхгүй байна, илтэд цохиж зодолдлоо гэж юм сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-12-13 дугаар хуудас/,

 

Гэрч А. мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “Миний мэдэхээр Үймьт, ******* хоёр ар гэр ахуй амьдрал бүх зүйл нь хэвийн сайхан байсан айл гэр байгаа юм. Өмнө нь энэ хоёрын талаар би ямар нэгэн хэл ам хэрүүл маргаан зодоон цохион болсон гэж огт сонсож байгаагүй. Айл гэр л юм болохоор сайндаж муудах зүйл байдаг л байх тэр болгоноо яриад байдаггүй байсан. Харин 2020 оны 08 дугаар сарын үеэс *******, ******* хоёрыг муудаад байгаа, *******ыг гэх хүүхэнтэй явалдаад байгааг мэдсэн, тэгээд тухайн үеэс хойш л энэ айлд хэрүүл уруул тасрахаа байсан. Манай нөхөр бид хоёр сонссон ч сонсоогүй юм шиг уг асуудалд нь оролцдоггүй  байсан. Сүүлдээ юм л болбол шүүх цагдаа болоод байна гэж сонсоод тэд нартай уулзсан. Тэгэхэд хоёулаа л өөр юм яриад болдоггүй юм. ******* нь “би буруугаа хүлээж уучлалт гуйсан, тэгээд байхад ******* уурлаад хэрүүл өдөөд байдаг” гэж ярьдаг, харин ******* нь “Нөгөө хүүхэн нь болихгүй наалдаад байдаг” гэж ярьдаг юм. Мэдээж энэ байдлыг нь мэдэхээр хэн ч бухимдана ш дээ. Ийм л асуудал болоод байгаа юм цохиж зодсон талаар нь бол мэдэх юм байхгүй. Ер нь бол цохисон зодсон гэж ярьж байсан боловч ядаж энд цохиод хөхрүүлчихсэн байна гээд нэг ч удаа харуулж байгаагүй, илтэд цохиж зодсон юм байвал бид нар ч гэсэн хүн юм чинь энэ байдалд нь юм хэлж ярина ш дээ. Ямартай ч ******* сэтгэл гутралд автчихсан үнэхээр хүнд байсан. Тэр хүүхэн нь бүр гэрт нь ирчихсэн байсныг би өөрийн нүдээр харсан, над руу ******* хааяа юм бичдэг байсан. Би ч сэтгэлийн дэм өгч тайвшруулж ярьдаг байсан юм. Тухайн үед цохилоо зодлоо гэж яриад байдаггүй нөгөө хүүхэнтэй ярьсан бичсэн чатуудыг харуулж ярьдаг байсан юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Ээжийн гутал нь салчихсан юм тэгээд ааваас годон гутал аваад өг гээд хэрэлдсэн. Аав уг нь ээжийг зодоогүй юм. Тэгтэл цагдаад нөхөр намайг зодоод байна гээд худлаа дуудлага өгчихсөн юм. Аав гэрийн гадаа ОО янзалж байсан юм тэгээд цагдаа нар ирсэн юм. Гэрт байхад ээжийг аав зодсон зүйл болоогүй. ...Аав, ээж хоорондоо маргалддаг. Ээж намайг зодсон тэгээд аав өмөөрөөд маргалдсан. ...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аавтай ээж маргалдаад аав гэрээсээ гараад явчихсан юм. Тэгтэл ээж маань намайг загнаад байхаар нь би ээжийг унтуулчхаад гараад аав дээр очоод аавтай хөдөө очиж хоносон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би 17 цагт ад ирээд Өлгийн 9- тоотод ******* гэх хүнтэй уулзаж учраа ололцох гэж ирсэн юм тэгээд хашааныхаа гадаа гараад ир гэж хэлсэн чинь би яахаараа чамтай уулзах гэж гарах ёстой юм бэ гэсэн, тэгээд би гудамжныхан дээд талд зогсч байсан чинь ******* ахтайгаа машинтай намайг хайгаад ирсэн. Тэгээд машин дотор нь суугаад гэрт нь ирсэн чинь ахынх нь эхнэр гэх эмэгтэй чи яах гэж ирсэн юм бэ гээд надруу дайрахаар нь би гадны хүмүүсийн дэргэд  олон юм ярьмааргүй байсан болохоор дуугүй зогсч байсан чинь *******ы эхнэр ******* чи намайг боомилж ална гээд байдаг юм байна лээ одоо алаач гэхээр нь хоорондоо  тохиролцож чадахгүй бол боомилчихсон ч яадаг юм гэж хэлсэн тэгээд учраа олохгүй байгаа юм чинь тэр шалгадаг байгууллагаар нь шалгуулая гэж хэлсэн чинь цагдаа дуудчихсан байсан. ...Би *******ыг эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдэж байсан 2019 оны  05 сард энхэр нь надруу залгаад та хоёрын асуудлыг би мэдэж байгаа надад тэр чинь хамаагүй эмнэлэгт хэвтээд тэнхэрэх х байна хүүхэд харалцаад гэрийн ажил хийлцээд өгөөч гэхээр нь 6 сарын эхээр ирээд  2 cap гаран гэр орных нь ажлыг хийж хүүхдийг нь харж өгч байсан, тэгээд 2020 оны 08 дугаар сараас эхэлж надтай хэрүүл хийж эхэлсэн би тэгээд учраа ололцох гэж ирсэн чинь намайг цагдаад барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч К. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******, ******* нар нь миний хариуцдаг дүүргийн , Өлгий 9- тоотод 20 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа дундаасаа 4 хүүхэдтэй. Энэ айл ахуй амьдралын хувьд боломжийн, ямартай ч ямар нэгэн халамжид хамрагдаад байдаггүй, нөхөр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хараад байдаг юм. *******, ******* нарын айл нь ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хэрүүл маргаантай байдаг юм мэдэгдэж байгаагүй. Ер нь их гайгүй байдаг эхнэр цохиулж зодууллаа гэсэн юм байгаагүй. 2020 оны 08, 09 дүгээр сараас хойш л хардалтын улмаас хоорондоо хэрүүл маргаантай байгаа гэж сонсогдож байсан. Харин цохиж зодсон талаар нь мэдэхгүй байна, ер нь нөхрийн хувьд илтэд дээрэлхээд цохиж зодсон гэж сонсогдож байгаагүй. Энэ айлд ямар нэгэн архины хамаарал бүхий хүн огт байдаггүй, нөхөр *******ыг ер нь архи дарс ууж байхыг мэдэхгүй байна. Баяр ёслолоор хэрэглэдэг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь гайгүй тохитой томоотой айл л гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Энэ хэрэг ерөнхийдөө манай эхнэр намайг намайг хардсаны улмаас болсон асуудал байгаа юм. Миний зүгээс прокурорын яллагдагчаар татсан тогтоол дээр дурдсан байсан согтуудаа эхнэрээ зодсон зүйл байхгүй. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд гэрээсээ гараад явсан тэгэхэд манай эхнэр ******* цагдаад “манай нөхөр согтуу намайг зодчихоод согтуу машин бариад явчихлаа” гэсэн дуудлага өгсөн байсан тэр үед би дүүргийн 5 дугаар хороо Городокт хөдөө  ажлаар явах гээд байж байсан, харин дуудлагаар ирсэн цагдаа нар надтай утсаар холбогдож яаралтай хүрээд ир гэхээр нь би яасан юм болдоо гэж бодоод буцаад гэртээ иртэл цагдаа нар ирчихсэн “та согтуу эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага манайд ирлээ” энэ асуудлаар таныг шалгах х байна гээд миний согтолтын зэргийг тусгай багаж ашиглан үзэхэд миний согтолтын зэрэг 0 гэж гарсан мөн эхнэрээ зодсон зүйл байхгүй байна гээд тэнд байсан цагдаа нар яваад өгсөн. Ийм учир намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08/шэ/888 дугаар:

“1. Т.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08/шэ/44 дугаар

“1. Т.*******ийн биед гэрэл зурагт авагдсанаар эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үрэх, нидрэх, нидрэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг өөртөө учруулах болон бусдын хүчээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 46 дугаар

“1. Т.******* нь мэдүүлэг өгөх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Т.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Т.*******эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Т.******* нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Т.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэвэр /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.*******ийн эрх бүхий албан тушаалтын, цагдаагийн ахмад О.*******т гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/, Т.*******ийн гаргасан өргөдөл /хх-97 дугаар хуудас/, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /хх-57 дугаар хуудас/, шүүгдэгч Б.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70-73 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 76 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/, АСАП сангийн мэдээлэл /хх-84-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэ

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.******* нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 7 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 7 удаагийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, шүүх хуралдааны явцад асуусан асуулт, хариулт, дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчийн мэдүүлгээсээ буцсан шалтгааныг гэр бүлийн хамаарал бүхий хүний ятгалгад орсон гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь дандаа хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг. Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар дүгнэлтдээ “Прокуророос 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 7 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ялласан. 2020 оны 08 дугаар сарын 14, 16-ны өдрийн зөрчлийн материал шалгагдах явцад үнэхээр уг зөрчил тогтоогдсон уу гэдэг дээр эргэлзээ төрүүлэх зүйл байгаа. Мөн Т.*******ийг машин дотор сууж байхад хамгаалалтын бүсээр хоолойг нь боомилсон гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн. Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, өөрөө өөртөө дээрх гэмтлийг үүсгэх боломжтой, боломжгүй гэдгийг тодорхойлох боломжгүй гэж хэлсэн. Хохирогч нь Б.*******ыг Д.тэй холбоотой байсан гэх үндэслэлээр амиа хорлох гэж хоолойгоо боомилсон. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.******* нь цагдаад дуудлага өгч, гомдол гаргасан. Тухайн өдөр шинжээч хохирогчийн биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ямар нэгэн ил шарх сорви нүдэнд харагдах гэмтэл байхгүй гэж дүгнэсэн. Мөн 20-ны өдөр 19-ний өдөр цохисон гэмтэл харагдах боломжтой юу гэхэд боломжтой гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд 19, 20-ны өдрүүдийн үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.*******тай урд нь харилцаатай байсан согтуу гэрт нь ирж, урьд болсон харилцаанаас болж маргалддаг. Тэгээд цагдаагийн байгууллага дуудаж ирээд ийг эрүүлжүүлэхээр авч явсан. Прокуророос 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуваарьт эд зүйл эзэмших эрхэд халдсан гэдэг байдлаар нэмж зүйлчилсэн. Хэрэв ингэж зүйлчилж байгаа тохиолдолд эд хөрөнгө гэх объект заавал байж энэ эрх нь зөрчигдсөн байх ёстой. Б.*******ыг гар утсыг эвдсэн гэж байгаа боловч Б.*******ыг эвдэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хохирогч тухайн үед гар утас эвдэрсэн байсан тул зураг авах боломжгүй байсан гэж мэдүүлдэг. Энэ гэмт хэргийн болсон явдлыг шууд нотлох гэрч нь , ******* нар биш гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгчийг яллах биш цагаатгах нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой. Эдгээр үйлдлүүдийг шалгах явцад хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй. Прокурорын яллаж байгаа нотлох баримт нь хэргийг нотлоход эргэлзээ бүхий баримтууд гэж үзэж байна. Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар ялласан нотлох баримтууд хангалттай байхгүй тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

Хохирогч Т.*******, шүүгдэгч Б.******* нар 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон байх 9 сартайгаас хүртэлх насны 4 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна. 

 

Шүүх шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ы 7 удаагийн үйлдлийг нэг бүрчлэн дүгнэн үзвэл:

 

  • дүүргийн ны 11 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэрүүл маргаан үүсгэн улмаар баруун талын хөл рүү нь өшиглөсөн,
  • 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч хүүхдээ тэвэрч байхад нь мөн хэрүүл маргаан хийж улмаар хохирогч Т.*******ийн зүүн талын хацар руу нь алгадаж “чамайг алчихна шүү 4 хүүхдээ харуулах хүн байгаа” хэмээн хэрүүл маргаан хийсэн дээрх хоёр үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч Б.*******д шийтгэл оногдуулж, уг шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийтгэвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

 

  • согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл дотор хардалтын улмаас хохирогч Т.*******ийн толгой руу нь цохиж, өмсөж явсан өмдний уяаг нь авч хоолойг нь боох, гарыг нь уяж улмаар хоолойг нь машины суудлын бүрээсээр дахин боож биед нь эрүүний доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэх үйлдэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08/шэ/44 дугаар “Т.*******ын биед гэрэл зурагт авагдсанаар эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...Дээрх гэмтлийг өөртөө учруулах болон бусдын хүчээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, шинжээч эмч С.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Зургаас харахад тас хар буюу тах хэлбэртэй. Хүзүүний доод хэсэгт тас хар, харин хүзүүний баруун, зүүд хэсэгт харагдахаа болиод бүдгэрсэн. Чиглэл нь дээшээ чиглэлтэй боомилсон зүйлийн 2 үзүүр нь дээшээ чиглэлтэй гэсэн үг. ... Боомилсон тохиолдолд хүзүүний урд хэсгээс арагш дээш ором үлдэх тохиолдол ховор. Ихэнхи тохиолдолд хүзүүний голоор ором нь хөндлөн үүсдэг. Гэхдээ заавал боомилж байгаа бол хөндлөн, дүүжилж байгаа тохиолдолд арагш дээш үүснэ гэсэн ойлголт байхгүй” гэх мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 11-ны би өөрийгөө боочихсон юм, тухайн үед ******* байгаагүй хөдөө явчихсан байсан, тэр үед залгахад утсаа авахгүй байхаар нь нөгөө хүүхэнтэй явж байна гэж бодоод тийм үйлдэл гаргасан, тухайн үед цагдаа дуудаагүй” гэх мэдүүлэг,

 

  • 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэртээ “чи намайг 7 хоног баривчилгаанд явуулаагүй байсан бол би энэ хэргээс мултарчих байсан юм” хэмээн толгой руу нь болон хүзүүний ар хэсэг рүү гараараа тус бүр нэг удаа цохисон гэх үйлдэл нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ямар нэгэн юм болоогүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “тэр өдөр аавтай ээж маргалдаад аав гэрээсээ гараад явчихсан юм, тэгтэл ээж маань намайг загнаад байхаар нь би ээжийг унтуулчихаад гараад аав дээр очоод аавтай хөдөө очиж хоносон юм” гэх мэдүүлэг,

 

  • 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэртээ хардалт үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдах явцдаа хохирогч Т.*******ийн толгой руу 1 удаа гараараа цохисон,
  • 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн гэртээ мөн адил маргалдаж хохирогч Т.******* “чи намайг эд хөрөнгөөр дутаагаагүй хайраар дутаасан гэж хэлсэн үгэнд нь дургүйлхэн түүний зүүн талын мөр орчимд гараараа нэг удаа цохисон гэх энэхүү хоёр үйлдэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08/шэ/888 дугаар дүгнэлтээр Т.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, шинжээч эмч С.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэрэв ямар нэгэн гэмтэл учирсан, нүдэнд харагдахуйц гэмтэл учирсан бол үүнийг ерөнхий биеийн үзлэгээр тогтоох боломжтой” гэх мэдүүлэг, хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020  оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр юу ч болоогүй, харин 20-ны өдөр би *******ыг гутал аваад өгчихөөч гэхэд нь “би карантинтай байхад хаанаас гутал авч өгдөг юм” гэхээр нь  уурлаад уурандаа би гэрлүүгээ ороод л цагдаа дуудчихсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “******* ах бид хоёр юм янзлаад байж байтал ******* эгч гарч ирсэнээ “Ченжийн авгайгийн гутал нь задарчихсан байхдаа яадаг юм пизда минь” гэснээ шууд *******ыг алгадаад авсан. ******* ах өөдөөс нь ямар нэгэн үйлдэл үзүүлэлгүй “Боль л доо одоо уураа барьчих, би удахгүй мөнгөтэй болоод чамд гутал аваад өгнө ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл ******* эгч уурлаж байснаа гэрлүүгээ гүйж ороод өөрийнхөө хувцаснуудаа гаргаж ирээд хашаандаа задгай хаячихсан байсан халуун үнсэн дээр шидчихсэн, тэгээд дахиад хувцасаа цүнхтэй нь чирээд гаргаж ирээд шатаана гэхээр нь ******* ах хувцасыг нь амдаж аваад буцаагаад гэрийнхээ үүдний хэсэгт оруулаад гэртээ орчихоод 20 орчим минут болчихоод гарч ирээд буцаад юмаа хийж байсан чинь араас нь ******* эгч гарч ирчихээд “Пизда цагдаа дуудчихсан, цагдаа миний талд байдгийг чамд харуулнаа” гээд байсан, удалгүй цагдаа ирээд бид нарыг авч яваад мэдүүлэг авсан юм. ...Тухайн үед ******* ах эхнэрээ цохиж зодоогүй, гэр дотор юу болсоныг мэдэхгүй байна, тэгэхдээ цохиж зодолдоод байгаа юм бол мэдэгдээгүй би ч айлын хэрүүлд ороод яахав гээд таг дуугүй байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өнөөдөр аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Ээжийн гутал нь салчихсан юм тэгээд ааваас годон гутал аваад өг гээд хэрэлдсэн. Аав уг нь ээжийг зодоогүй юм. Тэгтэл цагдаад нөхөр намайг зодоод байна гээд худлаа дуудлага өгчихсөн юм. Аав гэрийн гадаа ОО янзалж байсан юм тэгээд цагдаа нар ирсэн юм. Гэрт байхад ээжийг аав зодсон зүйл болоогүй” гэх мэдүүлэг,
  • 2020 оны 12 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө мөн гэртээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин хэрүүл маргаан хийж улмаар хохирогч Т.*******ийг ор руу түлхэн унагааж, үснээс зулгаах зэргээр зодож улмаар “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой” хэмээн түүний утсыг шидэн хуваарьт эд хөрөнгө эзэмших ашиглах эрхэд нь халдсан гэх үйлдэл нь хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020  оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирээд намайг ална гээд ирээд маргалдсан тэр үед уурандаа би хорооны хэсгийн байцаагч г дуудсан, харин ийг авч явж эрүүлжүүлсэн, тухайн үед ******* бүр яагаач үгүй. ...би бас өөрийнхөө урьд нь хоёр дахин унагаад цуурчихсан байсан, өөрөө уурлаад пийшин рүү шидэж хагалсан утсаа *******ыг хагалчихсан гээд хэлчихсэн юм, утсаа хагалчхаад энэ бүхэн чамаас болоод ийм зүйл болсон. Хүүхэнтэй явалдаад байхаар нь сэтгэлээ барьж чадахгүй уурлаад худлаа хэлчихсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.*******ээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг авахад биед нь илтэд цохиулж зодуулсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би 17 цагт ад ... ирсэн чинь ахынхан эхнэр гэх эмэгтэй чи яах гэж ирсэн юм бэ гээд над руу дайрахаар нь би гадны хүмүүсийн дэргэд олон юм яримааргүй байсан болохоор дуугүй зогсож байсан чинь *******ы эхнэр ******* чи намайг боомилж ална гээд байдаг юм байна лээ одоо алаач гэхээр нь хоорондоо тохиролцож чадахгүй бол боомилчихсон ч яадаг юм гэж хэлсэн, тэгээд учраа олохгүй байгаа юм чинь тэр шалгадаг байгууллагаар нь шалгуулъя гэж хэлсэн чинь цагдаа дуудчихсан байсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ы гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд халдсан гэж ялласан боловч тухайн гар утас хэний эзэмшилд байсан, гар утсыг хэн эвдэлсэн гэх үйл баримтыг шалгаж тогтоогоогүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ыг ялласан 2020 оны 08 дугаар сарын 14, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хоёр үйлдэлд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, түүнд шийтгэл оногдуулсан шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хохирогч Т.*******ийн “тухайн үед нөхрөө хардаад худал мэдүүлэг өгсөн, надад гар хүрээгүй” гэх, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “зөрчил тогтоогдсон гэдэг нь эргэлзээтэй” гэх тайлбар, мэдүүлгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

   Харин шүүгдэгч Б.*******ыг ялласан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх үйлдэлд шүүгдэгч гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй, эргэлзээ бүхий, мөн хохирогч Т.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлгийн дам эх сурвалж хангалттай тогтоогдохгүй байна.

 

   Шүүгдэгч Б.*******, хохирогч Т.******* нар нь гэрлэлтээ батлуулж, 11 жил хамтран амьдрах хугацаанд шүүгдэгч Б.******* нь эрүүлжүүлэгдсэн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, харин 2020 оны 06 дугаар сард хохирогч Т.******* нь нөхөр Б.*******ыг гэр бүлээс гадуурх харилцаатай болсон гэдгийг мэдсэн үеэс эхэлж тухайн гэр бүлд үл ойлголцол, үл итгэлцэл, таарамжгүй харилцаа үүсэж, улмаар хэрүүл маргаан гаргах болсон шалтгаан нөхцөл бий болсон нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 

   Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар , Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******ыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНХЖАРГАЛ