| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0214/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/273 |
| Огноо | 2017-07-03 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Х.Дашням, Улсын яллагч У.Солонго, Иргэдийн төлөөлөгч ...................., Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн … дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жил 8 сарын хорих ял оноож 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ял шийтгэлтэй ... /РД:.../ Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Д.А нь 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ханын материалын эцэст байрлах “Өгөөмөр” караокены үүдэнд иргэн Д.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гуталтай хөл болон гараараа цохиж биед нь гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын өгсөн: “.......” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын өгсөн: “........” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөн хавтаст хэргээс: 1. Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хаягийг нь сайн мэдэхгүй Ханын материалын эцэст байдаг найз Батсайханыг 20:00 цагийн үед ганцаараа зүгээр очсон. Тэгээд би гэрт нь байж байгаад 22:00 цагийн үед Батсайханы гэрээс гараад явж байтал манай эхнэр Нарантунгалаг над руу залгаад бид хоёр хоорондоо жаахан маргаад, тэгээд миний сэтгэл санаа тавгүй байсан болохоор Ханы материалын эцсээс уруудаад байдаг нэрийг нь мэдэхгүй караокед орж сууж пиво ууж байгаад найз Батсайханыг гараад ирээч гэхэд Батсайхан эхнэр ирчихсэн найз нь жаахан ажилтай байна одоо очиж чадахгүй гэсэн. Тэгээд би ганцаараа 4-6 пиво уусан, тэрнээс хойш юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. ...Би караокед орохоосоо өмнө нь ямар ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тархи толгойндоо гэмтэлтэй авч байгаагүй. ...Би караоке дотор хэн нэгэнтэй танилцаж сууснаа санахгүй байна. Би хэн нэгэнтэй маргалдаж сууснаа санахгүй байна. Би хэн нэгэнтэй хэрэлдэж, маргаж зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-52 х/, “...Мэдэхгүй санахгүй байж хамаагүй хүнийг хэрэгт гүтгэчихэж магадгүй гэж бодоод янз бүрийн юм яриагүй. Сүүлд сонсоход тэр хавьд ухаангүй байхад айлын хүн олоод түргэн цагдаа дуудсан юм билээ. Би архи дарс уугаад байдаггүй, уухаараа амархан согтчихдог. Анхбаяр гэдэг хүнийг би мэдэхгүй. Бүр сүүлд л харсан. Надтай хамт пиво уусан гэж хэлж байсан боловч би чамайг зодож цохиогүй гэж хэлж байсан. Сүүлд караокены гаднах бичлэгийг үзэхэд Анхбаяр гэдэг залуу намайг зодож цохиж байгаа нь тодорхой харагдаж байна лээ. Бичлэгийг үзэхэд Анхбаяр намайг цохиж байгаа, өшиглөж байгаа бичлэг байгаа учраас тэр хүн л намайг зодсон нь тодорхой байна. Миний эмнэлэгт хагалгаа хийлгэсэн болон эмчилгээнд Анхбаяр 400.000 төгрөг өгсөн. Эмнэлгээс гараад дахин эм тариа авч хэрэглэсэн боловч тэдгээр нь төлөгдөөгүй. Одоогийн байдлаар өмнөх зардлаас гадна 500.000 төгрөгийн эм тариа авахаар эмч бичиж өгсөн боловч эм тариагаа ч авч чадаагүй байгаа. Би хуучин барилга дээр ажиллаж байсан. Одоо цахилгаан багаж хэрэгслээр юм хийх гэхээр доргиод багажаар юм хийж чадахгүй байгаа. Анхбаяр манай том эгч Жаргалтай очиж уулзаад би мөнгө төгрөгийг нь өгье, та битгий гомдол гаргаарай гэж гуйсан байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед цагдаагийн хэлтэс дээр Анхбаяртай тааралдахад тэр чиний хохирлыг барагдуулаад өгчихье, хашаа байшингаа ч хамаагүй зараад өгчихье, чи харин гомдлоо авчихаач гэж байсан. Тэр үед нь би чамаас мөнгө төгрөг нэхээгүй, би санахгүй байна гэдгээ хэлээд цагдаа нар учрыг нь олж өгөх байлгүй л гэж хэлж байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152 х/ 2. Гэрч Э.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Н 2016 оны 9 дүгээр сарын 28-нд ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтсэн. Өвчтний биеийн байдал хүнд, ухаан орчиндоо харьцаа сул байсан. Эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж 2016 оны 9 дүгээр сарын 28-нд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд тархины баруун тал бөмбөлөгийн чамархай зулай хэсгийг хамарсан цусан хурааг авах мэс засал хийсэн. Гавал ясны зулайн чамархай суурь яс үргэлжилсэн хугаралтай байсан. Энэ гэмтлийг юунаас болж яаж авсан талаархи дүгнэлтийг Шүүх эмнэлгийн шинжээч эмч тогтооно. Амь насанд аюултай хүнд гэмтэл авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 х/ 3. Х.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагаас хойш Ханын материалын эцсийн доор байх “Өгөөмөр” караокед ажил дээрээ байж байгаад шөнө 04 цаг өнгөрөөгөөд хаасан. Учир нь манай караокед байсан 2 хүн гарахгүй архи уугаад суугаад байсан. Наранболд уг өдөр манай караокегаар үйлчлүүлсэн, яг хэдэн цагт орж ирснийг нь санахгүй байна. Орж ирэхдээ ганцаараа жаахан халамцуу орж ирээд нэгдүгээр ширээн дээр суугаад Нийслэл нэртэй пиво нэгийг захиалсан. Тухайн үед манай караокед ямар ч үйлчлүүлэгч байгаагүй. Тэгээд орж ирснээс хойш 6-7 пиво захиалж ууж сууж байгаад гурван дуу дуулсан. Тэгээд 01 цагийн үед гаднаас нэг өндөр туранхай манайхаар хааяа орж ирдэг нэрийг нь сайн санахгүй байна нэг залуу орж ирээд над дээр ирээд нэг пиво өгчих гэсэн. Тэгэхээр нь би эхлээд тооцоогоо хий, тэгээд ав гэсэн чинь тооцоогоо хийхгүй байсан чинь Наранболд тэр залууг найзаа наашаа суучих би ганцаараа эвгүй байна гээд тэр залууг хажуудаа суулгаад Нийслэл нэртэй нэг пиво нэмж захиалаад хоорондоо танилцаад найзаа болоод хааяа нэг муудалцаад, сайндаад байсан. Тэр хоёр 03 цагийн үед согтчихоод дахиж нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архийг гуйсаар байгаад захиалж авсан. Тэгээд би хаах гэхээр бид хоёр архиа ууж дуусчихаад гарна эсвэл эндээ хононо гээд хоёулаа хоорондоо чи тийм том юм уу гээд нэгнээсээ асуугаад байх шиг байсан. Яг хэн нь хэнээсээ асуугаад байсныг анзаараагүй тэгээд архиа уугаад улам согтоод архиа ууж дуусчихаад дахиж архи авах гээд байхаар нь би өгөөгүй. Энэ үед тэр хоёр бие биетэйгээ барьцалдаж аваад байсан. Харин цохиж зодохыг нь би хараагүй. Тухайн үед тэгээд 04 цаг өнгөрч байхад би дүүтэйгээ хүчээр гаргаад хаасан. Тэр хоёр залуу гараад хаашаа явсныг нь би хараагүй. Тэр хоёр уусан архиныхаа тооцоог хийгээгүй, барьцаанд нь LG маркийн хар өнгийн утас, автобусны төлбөрийн карт, шар рамтай хар нүдний шил зэргийг авч үлдсэн. Маргааш нь цагдаа нар ирээд дээрх зүйлүүдийг мөн тэр хоёрын ууж байсан Улаанбаатар нэртэй архины шилийг авч явсан. Намайг байхад тийм айхтар сүртэй хэрэлдэж маргаагүй. Наранболд нь өөрөө эхлээд гарч ирээд согтуурхаад нөгөө залуугаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд л удалгүй зодоон цохион хийх гэснээ л найзаа болоод удахгүй дахиад л маргаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63 х/ 4. Гэрч Э.Билэгбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ханын материалын эцэст байдаг Өгөөмөр нэртэй караокег түрээсээр ажиллуулдаг эгч Мөнхнасан дээр 01 цагийн үед очсон. Намайг очих үед караоке дотор текний урд талын ширээн дээр хоёр залуу сууж байсан. Тэгээд би эгчтэйгээ ханиндаа хамт байж байгаад 04 цагийн үед хаагаад явсан. Тэр үед караоке дотор сууж байсан хоёр залуу гарахгүй удаад байсан. Тэгээд тэр хоёрыг бараг хүчээр гаргасан. Тэнд сууж байсан нэг залуу нь нилээн согтчихсон хувцсаа өмсөж чадахгүй байсан. Тэгэхээр нь би хувцсыг нь авч гараад өгөх гэсэн чинь намайг караокены үүдний довжооны шатнаас түлхэж унагаасан. Тэгээд манай эгч хувцсыг нь өгчихөөд бид хоёр явсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 х/ 5. Гэрч Ч.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гарч ажилдаа явахаар эхнэр Эрдэнэчимэг, эгч Шүрэнцэцэг нарын хамтаар өөрийн эзэмшлийн 74-75 УБН улсын дугаартай машинтай хашаанаас ухарч гарах үед манай эхнэр “Хөөе ард чинь хүн байна шүү” гэхээр нь толиндоо харж байгаад тойроод ухарсан. Тэгээд би тэр хүнийг харсан чинь дээгүүрээ цагаан өнгийн пиджак өмсчихсөн эрэгтэй хүн явган суучихсан, их даарсан бололтой чичрээд сууж байхаар нь би эхнэрийгээ цагдаад дуудлага өгчих гэсэн. Тэгээд бид тэндээсээ явсан...” гэсэн мэдүүлэг /1ххийн 66-67 х/ 6. Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хэргийн талаар мэдээгүй байсан ба маргааш өглөө нь цагдаа нар ирээд асууж манай дэлгүүрийн гаднах камерийг шүүх үед нь мэдсэн. Бичлэгийг шүүж үзэхэд хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргаад байх шиг байсан. Би бичлэгийг 07 цаг хүртэл шүүж үзэхэд дэлгүүрийн довжооны шатны бариулан дээр тавьчихсан байсан хувцсыг 06-07 цагийн хооронд хог түүдэг хоёр хүн ирээд үзэж байгаад аваад явж байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн байсан ба 05 цагаас хойших бичлэг нь хуулагдахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69 х/ 7. Гэрч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгөө 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө эрт 05 цагт ажилдаа гарах гээд хашаанаасаа гарах гээд машиндаа суучихсан ухарч байтал хойно нэг юм хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь би нөхөртөө хойно чинь хүн байна шүү гэсэн. Тэгээд бид тойроод ухраад явахдаа харсан чинь хөлөө атийгаад явган суучихсан, толгойгоо өвдгөн дээрээ тавьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71 х/ 8. Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт түргэний эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 06:53 цагт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7-4 тоот хашааны үүдэнд ухаангүй согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага хүлээн авч очиход 25-30 орчим насны залуу эрэгтэй хүн, өмссөн хувцас нь шавар шороо босчихсон хэвтэж байсан. Намайг очих үед цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би тэр хүний биед үзлэг хийхэд зүүн нүдний зовхи хэсэг нь хөхөрчихсөн, хамарнаас нь цус нөжрөөд гарчихсан, осгосон байдалтай, нилээн царцчихсан байсан. Үзлэгийн үеэр амь насанд аюултай зүйл байгаагүй. Тэгээд би түргэний машинд суулгаад ГССҮТ-ийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73 х/ 9. Гэрч Б.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 07:40 цагийн үед 103-аар Наранболд гэх хүн ирж хүлээн авах дээр үзлэг хийж гавал тархины тасагт шилжүүлсэн. Наранболдын биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа орчиндоо харьцаатай, даралт 135/82, пулес нь 62, биеийн үзлэгээр баруун хонгонд халцарч урагдсан шархтай, шинжилгээнд оруулж онош тогтооход тархины гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн цус хуралттай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77 х/ 10.Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 58-26 УБВ улсын дугаартай ягаан өнгийн Хюндай Аксент машинтай таксинд халтуур хийгээд явж байгаад орой 01 цагийн үед Өгөөмөр караокены үүдэн дээр Д.Атай таараад хоорондоо жаахан юм ярьж зогсож байгаад Д.А Өгөөмөр караоке руу орсон. Тухайн үед Д.Аыг хаанаас хаа хүрч яваа талаар асуугаагүй. Тэгээд би яваад өгсөн. Тэгээд тэр шөнө үүрээр 06 цагийн үед Д.А манай гэрт согтуу орж ирээд юм ярилгүй манайд унтсан. Би маргааш нь гэртээ байсан. Д.А маргааш нь өдөржингөө унтаж орой нь хоол идчихээд дахиад унтаад манайд хоносон. Тэгээд маргааш нь босоод 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө ээж рүүгээ миний утсаар ярьсан. Тэгээд намайг цагдаа нар асуугаад яваад байна гээд манайхаас явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79 х/ 11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13775 дугаартай дүгнэлтэд: а/ Д.Аын биед баруун шуу, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1хх-ийн 92 х/ 12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13546 дугаартай дүгнэлтэд: а/ Д.Нын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1хх-ийн 93 х/ 13.Д.Нын өвчний түүх /1хх-ийн 131-139 х/ 14.Шинжээч Б.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Нын биед учирсан гэмтэл нь хатуу гадаргуу дээр баруун чамархай зулай хэсгээрээ унах үед баруун чамархайн суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал зэрэг гэмтлүүд нь үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд нь гараараа цохих үед үүсэх боломжгүй, хөлөөрөө өшиглөх тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой. Бичлэгэн дээрх эхний хоорондоо зодолдох, гараараа цохих үед үүсэх боломжгүй. Цаана суух үед цохиж, өшиглөж байгаа хэсэг нь бичлэгт тод сайн харагдахгүй, хохирогч унаж байгаа зэрэг нь харагдахгүй байгаа тул тодорхойлох боломжгүй байна. Дээрх гэмтлийг аваад цусан хураа үүсээд тархи дарагдалт үүсэх хүртэлх хугацаанд хөдөлгөөн хийгээд явах чадвартай, хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97 х/ “...Д.Н дээрх гэмтлийг аваад 700-1000 метр зайд явах боломжтой. Яг ямар хугацаанд ямар зайнд явах боломжтойг тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96- 97 х/ “...Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 х/ 15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 721 дугаартай дүгнэлтэд: а/ Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал: хүний хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гутлаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. б/ Д.Нын биед учирсан гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. в/ Д.Нын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /1ххийн 243х/ 16. Шинжээч А.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь маш олон төрлийн зүйлүүдээс бүрдэнэ. Дээрх гэмтэл хөлөөрөө өшиглөх үед үүсэх боломжтой ба хөлөрөө өшиглөх гэдэг нь гуталтай, гуталгүй хөл нүцгэний ялгаа гарахгүй. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхийг нь тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х/ 17. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8 х/ 18. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 235- 239/ 19. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 39-46 х/ 20.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 34, 36 х/ 21. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 234, 240х/ 22. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35 х/ 23. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 47-48 х/ 24. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...4 цаг 45 минут 48 секундэнд Өгөөмөр караокеноос Д.Н, Д.А, караокены зөөгч Мөнхнасан бас нэг эмэгтэйтэй дөрвүүлээ гарч ирэх ба 45 минут 55 секундэнд зөөгч Мөнхнасантай хамт явж байсан гэх эмэгтэй Д.Нын дээгүүрээ өмсөж байсан хувцсыг өгөх үед Д.Н нь уг эмэгтэйг шатны уруу түлхэж унагааж буй бичлэг, 45 минут 59 секундэнд Д.Н нь шатнаас буух гэж байгаад урагшаа унах гэж байхад нь Д.А нь түшиж авч буй дүрс бичлэг, 46 минут 01 секундээс 28 секундын хооронд Д.Н нь Д.Аын баруун гарнаас зууралдан татаж шатан дээр сууж зөөгч эмэгтэй Мөнхнасан Д.Нын хувцсыг өгөх үед Д.Н хувцсаа авч шидэж Д.А нь Д.Ныг цохих гээд хий цохиж буй дүрс бичлэг, 46 минут 37 секундэнд зөөгч эмэгтэй Мөнхнасан нь Д.Нын дээгүүр өмсөж явсан хувцсыг шатны бариул дээр тавиад цааш явж буй дүрс бичлэг, 46 минут 39 секундээс 46 секундын хооронд Д.Н, Д.А хоёр нь хоорондоо зууралдаж байгаа камерын бичлэгийн хяналтаас гарсан дүрс бичлэг, 49 минут 00 секундэнд Д.Н нь камерын бичлэгт дахин орж ирэх үед хойноос нь Д.А гарч ирэн Д.Н дээгүүрх хувцсаа зүүн гарандаа барьчихсан Д.Нын хойноос баруун хөлөөрөө тийрэв. 49 минут 03 секундэнд Д.Н нь Д.Аын хөлнөөс зууралдаж байгаад Д.А жийх үед газар биеийн бөгсөн хэсгээрээ хойшоо унав. 49 минут 04 секундээс 21 секундын хооронд Д.А, Д.Н хоёр нь дахин барилцан авч Д.А нь Д.Нын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохив. 49 минут 23 секундэнд Д.Н нь Өгөөмөр караокены шатны хойд хэсэгт суух үед Д.А дэргэд нь очиж хөлөөрөө хий өшиглөж хоорондоо маргалдав. 49 минут 25 секундээс 52 минут 08 секундын хооронд Д.А Д.Ныг дахин цохиж Д.А нь дээгүүрх цамцаа өмсөв. /Энэ хэсэг нь камерын бичлэгт бүдэг харагдах ба ямар үйлдэл хийж байгаа нь тодорхой харагдахгүй байв/ 52 минут 10 секундэнд Д.А нь дээгүүрх хар өнгийн хувцсаа гартаа бариад зам руу гарч хойд зүгийг чиглэн явах үед хойноос нь Д.Н хойноос нь босч Д.Аын хойноос зүүн гараараа заан араас нь явж камерын бичлэгээс гарав. 52 минут 15 секундээс 54 минут 30 секундын хооронд камерын бичлэгт Д.А, Д.Н хоёр нь дахин орж ирээгүй ба Д.Нын өмсөж явсан гэх цагаан цайвар өнгийн хувцас Өгөөмөр караокены шатны бариул дээр тохоотой үлдэв...” /1хх-ийн 37-38 х/ 25. Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ганцаараа “Өгөөмөр” нэртэй караокед орсон чинь ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байсан. Тэгээд би суугаад танилцаад барменаас нь ганц нэг пиво зээлээд уучихъя гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд би сууж байсан чинь тэр залуу би ганц юм авъя гэсэн. Тэгээд бид хоёр авсан архиа хувааж уугаад хоорондоо танилцаад юм ярьж байгаад тэр залуу “та нар юу юм бэ атаман юм уу, би бол эндээс пиво ууж чадна” энэ тэр гээд сонин юм яриад байхаар нь “чи ямар хачин юм ярьдаг юм бэ, одоо больчихооч” гэсэн чинь “чи юу юм бэ” гээд босож ирээд цохих гэхээр нь би бултаад хавсарч унагаагаад дээр нь гарч сууж байгаад “хоёулаа хэрэлдэж зодолдоод яах вэ, эвтэйхэн байж байгаад салцгаая” гэсэн чинь “за тэгье” гэсэн. Тэгээд босч ирээд бид хоёр эргэж юм ярьж байгаад архиа ууж дуусаад 04 цаг өнгөрч байхад караоке нь хаана гээд хаагаад гарсан. Тэгээд тэр залуу гарчихаад түлхээд зуураад, намайг татаад байсан. Тэгэхээр нь болиоч дээ гээд яриад байж байтал тэр залуу караокены зөөгч эмэгтэйг шатнаас түлхээд унагаасан. Тэгэхээр нь би “чи болиоч ээ, яасан ядаргаатай юм бэ” гээд би нүүр рүү нь цохих гээд далайсан чинь шатан дээр суучихсан байж байснаа босч ирээд миний нүүр рүү мөргөх гэхээр нь би хойшоо болсон чинь гараараа цохьсон. Тэгэхээр нь би тэвэрч аваад унагаах гэсэн чинь би өөрөө хамт унасан. Унасны дараа миний баруун гарнаас хазаад байхаар нь би гараа авахаар л дахиж хазаад байсан. Тэгэхээр нь би “чи яасан нойтон хамуу шиг юм бэ, одоо болиоч” гэсэн чинь хойноос дагаж ирээд дахиад зуурч аваад байхаар нь би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон чинь унаад өгсөн. Тэгэхээр нь би босгоод тэндээ жаахан зууралдаж байгаад бид хоёр салаад би найзынх руугаа Мөнхбатын гэр рүү Ханын материалын эцсийн зүүн тийшээ дэнж рүү яваад ороход үүр цайж байсан. Цагийг нь мэдэхгүй байна. Би “Өгөөмөр” караокед орохоосоо өмнө 2 найзтайгаа 0,5 граммын нэг шил архи хувааж уусан байсан. Караокед орсны дараа тэр залуутай 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Би пиво уугаагүй. Тэр залуу пиво уугаад сууж байсан. Намайг ороход тэр залуу жаахан халамцуу л байх шиг байсан. Тэр залуу архи уугаад согтохоороо их тавьтаргүй зан ааштай юм байна лээ. Би тэр залуугийн тархи толгойнд гэмтэл учруулахаар хүчтэй цохиж зодсон зүйл байхгүй. Би хөлөөрөө 2-3 удаа тийрсэн. Сүүлд суучихсан байхад нь хөлөөрөө баруун мөрөнд нь цохьсон. Түүний тархи толгой руу цохиогүй...” /1хх-ийн 104-106, 156-157 х/ 26. Гэрч Г.Хандмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анхбаяр нь миний том хүү байгаа. Миний хүү их томоотой, үг цөөтэй, даруухан, хүнтэй маргаад хэрэлдээд, зодоон цохион хийгээд байдаггүй. Их олон найзтай, нийтэч, гэрийн болон хар бор ажилд их сайн, юмыг сэтгэлээрээ хийдэг, их тусч, элдэв янзын муу зуршил, муу ааш байхгүй хүүхэд. Би хүүхдээ ийм хэрэгт холбогдоод хүн зодсон гэхэд итгэхгүй л байна. Ер нь бол хүнтэй муудаад байдаггүй, тамхи татдаг юм шиг байна лээ. Аав ээжийнхээ дэргэд нэг ч удаа архи үнэртүүлж ирж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59 х/ 27. Гэрч И.Дуулгабаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 27 настай, аав, ээжтэйгээ хамт амьдардаг, бага балчир насандаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжсэн, 5-8 нас хүртлээ 113 дугаар цэцэрлэгт явж байсан. 8 наснаасаа 1997 онд Нийслэлийн 62 дугаар сургуульд элсэн орж суралцаж сургуулиа төгсөөд, 2008 онд Монгол дээд сургуулийг төгсөөд, 2010-2013 онд БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн. Түүнээс хойш хувиараа бид нарын ажилд туслаад байж байдаг болсон. Миний хүү сургуульд байхын л их даруухан томоотой хүүхэд байсан. Одоо болтол миний дэргэд тамхи татаж харагдаагүй, архи уудаггүй, найз нөхөдтэйгөө нийлэхээрээ архи уудаг эсэхийг нь мэдэхгүй байна. Ер нь л их даруухан томоотой, бүрэг, дуу цөөтэй хүүхэд. Сагсанбөмбөгийн 1 дүгээр зэрэгтэй, урлагийн ямар нэгэн авъяас байхгүй, найз нөхөд олонтой, ихэнхи сайн найзууд нь гадаадад байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60 х/ 28. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 109 х/ 25. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 159/ 26. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /1хх-ийн 112 х/ 27. Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 113 х/ 28. Бакалаврын дипломны хуулбар /1хх-ийн 114-115 х/ 29. Мөнгө хүлээлгэж өгсөн баримт /1хх-ийн 130 х/ 30. Хохирлын баримтууд /1хх-ийн 128-129 х/ зэрэг болно. Шүүхийн дүгнэлтийн талаар: Шүүх дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04:00-05:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материалын эцэст байрлах “Өгөөмөр” караокены үүдэнд Д.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хөл болон гараараа цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын өгсөн: “.......” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын өгсөн: “........” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөн хавтаст хэргээс: 11.Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хаягийг нь сайн мэдэхгүй Ханын материалын эцэст байдаг найз Батсайханыг 20:00 цагийн үед ганцаараа зүгээр очсон. Тэгээд би гэрт нь байж байгаад 22:00 цагийн үед Батсайханы гэрээс гараад явж байтал манай эхнэр Нарантунгалаг над руу залгаад бид хоёр хоорондоо жаахан маргаад, тэгээд миний сэтгэл санаа тавгүй байсан болохоор Ханы материалын эцсээс уруудаад байдаг нэрийг нь мэдэхгүй караокед орж сууж пиво ууж байгаад найз Батсайханыг гараад ирээч гэхэд Батсайхан эхнэр ирчихсэн найз нь жаахан ажилтай байна одоо очиж чадахгүй гэсэн. Тэгээд би ганцаараа 4-6 пиво уусан, тэрнээс хойш юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. ...Би караокед орохоосоо өмнө нь ямар ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тархи толгойндоо гэмтэлтэй авч байгаагүй. ...Би караоке дотор хэн нэгэнтэй танилцаж сууснаа санахгүй байна. Би хэн нэгэнтэй маргалдаж сууснаа санахгүй байна. Би хэн нэгэнтэй хэрэлдэж, маргаж зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-52 х/, “...Мэдэхгүй санахгүй байж хамаагүй хүнийг хэрэгт гүтгэчихэж магадгүй гэж бодоод янз бүрийн юм яриагүй. Сүүлд сонсоход тэр хавьд ухаангүй байхад айлын хүн олоод түргэн цагдаа дуудсан юм билээ. Би архи дарс уугаад байдаггүй, уухаараа амархан согтчихдог. Анхбаяр гэдэг хүнийг би мэдэхгүй. Бүр сүүлд л харсан. Надтай хамт пиво уусан гэж хэлж байсан боловч би чамайг зодож цохиогүй гэж хэлж байсан. Сүүлд караокены гаднах бичлэгийг үзэхэд Анхбаяр гэдэг залуу намайг зодож цохиж байгаа нь тодорхой харагдаж байна лээ. Бичлэгийг үзэхэд Анхбаяр намайг цохиж байгаа, өшиглөж байгаа бичлэг байгаа учраас тэр хүн л намайг зодсон нь тодорхой байна. Миний эмнэлэгт хагалгаа хийлгэсэн болон эмчилгээнд Анхбаяр 400.000 төгрөг өгсөн. Эмнэлгээс гараад дахин эм тариа авч хэрэглэсэн боловч тэдгээр нь төлөгдөөгүй. Одоогийн байдлаар өмнөх зардлаас гадна 500.000 төгрөгийн эм тариа авахаар эмч бичиж өгсөн боловч эм тариагаа ч авч чадаагүй байгаа. Би хуучин барилга дээр ажиллаж байсан. Одоо цахилгаан багаж хэрэгслээр юм хийх гэхээр доргиод багажаар юм хийж чадахгүй байгаа. Анхбаяр манай том эгч Жаргалтай очиж уулзаад би мөнгө төгрөгийг нь өгье, та битгий гомдол гаргаарай гэж гуйсан байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед цагдаагийн хэлтэс дээр Анхбаяртай тааралдахад тэр чиний хохирлыг барагдуулаад өгчихье, хашаа байшингаа ч хамаагүй зараад өгчихье, чи харин гомдлоо авчихаач гэж байсан. Тэр үед нь би чамаас мөнгө төгрөг нэхээгүй, би санахгүй байна гэдгээ хэлээд цагдаа нар учрыг нь олж өгөх байлгүй л гэж хэлж байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152 х/ 12.Гэрч Э.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Н 2016 оны 9 дүгээр сарын 28-нд ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтсэн. Өвчтний биеийн байдал хүнд, ухаан орчиндоо харьцаа сул байсан. Эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж 2016 оны 9 дүгээр сарын 28-нд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд тархины баруун тал бөмбөлөгийн чамархай зулай хэсгийг хамарсан цусан хурааг авах мэс засал хийсэн. Гавал ясны зулайн чамархай суурь яс үргэлжилсэн хугаралтай байсан. Энэ гэмтлийг юунаас болж яаж авсан талаархи дүгнэлтийг Шүүх эмнэлгийн шинжээч эмч тогтооно. Амь насанд аюултай хүнд гэмтэл авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 х/ 13.Х.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагаас хойш Ханын материалын эцсийн доор байх “Өгөөмөр” караокед ажил дээрээ байж байгаад шөнө 04 цаг өнгөрөөгөөд хаасан. Учир нь манай караокед байсан 2 хүн гарахгүй архи уугаад суугаад байсан. Наранболд уг өдөр манай караокегаар үйлчлүүлсэн, яг хэдэн цагт орж ирснийг нь санахгүй байна. Орж ирэхдээ ганцаараа жаахан халамцуу орж ирээд нэгдүгээр ширээн дээр суугаад Нийслэл нэртэй пиво нэгийг захиалсан. Тухайн үед манай караокед ямар ч үйлчлүүлэгч байгаагүй. Тэгээд орж ирснээс хойш 6-7 пиво захиалж ууж сууж байгаад гурван дуу дуулсан. Тэгээд 01 цагийн үед гаднаас нэг өндөр туранхай манайхаар хааяа орж ирдэг нэрийг нь сайн санахгүй байна нэг залуу орж ирээд над дээр ирээд нэг пиво өгчих гэсэн. Тэгэхээр нь би эхлээд тооцоогоо хий, тэгээд ав гэсэн чинь тооцоогоо хийхгүй байсан чинь Наранболд тэр залууг найзаа наашаа суучих би ганцаараа эвгүй байна гээд тэр залууг хажуудаа суулгаад Нийслэл нэртэй нэг пиво нэмж захиалаад хоорондоо танилцаад найзаа болоод хааяа нэг муудалцаад, сайндаад байсан. Тэр хоёр 03 цагийн үед согтчихоод дахиж нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архийг гуйсаар байгаад захиалж авсан. Тэгээд би хаах гэхээр бид хоёр архиа ууж дуусчихаад гарна эсвэл эндээ хононо гээд хоёулаа хоорондоо чи тийм том юм уу гээд нэгнээсээ асуугаад байх шиг байсан. Яг хэн нь хэнээсээ асуугаад байсныг анзаараагүй тэгээд архиа уугаад улам согтоод архиа ууж дуусчихаад дахиж архи авах гээд байхаар нь би өгөөгүй. Энэ үед тэр хоёр бие биетэйгээ барьцалдаж аваад байсан. Харин цохиж зодохыг нь би хараагүй. Тухайн үед тэгээд 04 цаг өнгөрч байхад би дүүтэйгээ хүчээр гаргаад хаасан. Тэр хоёр залуу гараад хаашаа явсныг нь би хараагүй. Тэр хоёр уусан архиныхаа тооцоог хийгээгүй, барьцаанд нь LG маркийн хар өнгийн утас, автобусны төлбөрийн карт, шар рамтай хар нүдний шил зэргийг авч үлдсэн. Маргааш нь цагдаа нар ирээд дээрх зүйлүүдийг мөн тэр хоёрын ууж байсан Улаанбаатар нэртэй архины шилийг авч явсан. Намайг байхад тийм айхтар сүртэй хэрэлдэж маргаагүй. Наранболд нь өөрөө эхлээд гарч ирээд согтуурхаад нөгөө залуугаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд л удалгүй зодоон цохион хийх гэснээ л найзаа болоод удахгүй дахиад л маргаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63 х/ 14.Гэрч Э.Билэгбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ханын материалын эцэст байдаг Өгөөмөр нэртэй караокег түрээсээр ажиллуулдаг эгч Мөнхнасан дээр 01 цагийн үед очсон. Намайг очих үед караоке дотор текний урд талын ширээн дээр хоёр залуу сууж байсан. Тэгээд би эгчтэйгээ ханиндаа хамт байж байгаад 04 цагийн үед хаагаад явсан. Тэр үед караоке дотор сууж байсан хоёр залуу гарахгүй удаад байсан. Тэгээд тэр хоёрыг бараг хүчээр гаргасан. Тэнд сууж байсан нэг залуу нь нилээн согтчихсон хувцсаа өмсөж чадахгүй байсан. Тэгэхээр нь би хувцсыг нь авч гараад өгөх гэсэн чинь намайг караокены үүдний довжооны шатнаас түлхэж унагаасан. Тэгээд манай эгч хувцсыг нь өгчихөөд бид хоёр явсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 х/ 15.Гэрч Ч.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гарч ажилдаа явахаар эхнэр Эрдэнэчимэг, эгч Шүрэнцэцэг нарын хамтаар өөрийн эзэмшлийн 74-75 УБН улсын дугаартай машинтай хашаанаас ухарч гарах үед манай эхнэр “Хөөе ард чинь хүн байна шүү” гэхээр нь толиндоо харж байгаад тойроод ухарсан. Тэгээд би тэр хүнийг харсан чинь дээгүүрээ цагаан өнгийн пиджак өмсчихсөн эрэгтэй хүн явган суучихсан, их даарсан бололтой чичрээд сууж байхаар нь би эхнэрийгээ цагдаад дуудлага өгчих гэсэн. Тэгээд бид тэндээсээ явсан...” гэсэн мэдүүлэг /1ххийн 66-67 х/ 16.Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хэргийн талаар мэдээгүй байсан ба маргааш өглөө нь цагдаа нар ирээд асууж манай дэлгүүрийн гаднах камерийг шүүх үед нь мэдсэн. Бичлэгийг шүүж үзэхэд хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргаад байх шиг байсан. Би бичлэгийг 07 цаг хүртэл шүүж үзэхэд дэлгүүрийн довжооны шатны бариулан дээр тавьчихсан байсан хувцсыг 06-07 цагийн хооронд хог түүдэг хоёр хүн ирээд үзэж байгаад аваад явж байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн байсан ба 05 цагаас хойших бичлэг нь хуулагдахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69 х/ 17.Гэрч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгөө 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө эрт 05 цагт ажилдаа гарах гээд хашаанаасаа гарах гээд машиндаа суучихсан ухарч байтал хойно нэг юм хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь би нөхөртөө хойно чинь хүн байна шүү гэсэн. Тэгээд бид тойроод ухраад явахдаа харсан чинь хөлөө атийгаад явган суучихсан, толгойгоо өвдгөн дээрээ тавьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71 х/ 18.Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт түргэний эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 06:53 цагт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7-4 тоот хашааны үүдэнд ухаангүй согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага хүлээн авч очиход 25-30 орчим насны залуу эрэгтэй хүн, өмссөн хувцас нь шавар шороо босчихсон хэвтэж байсан. Намайг очих үед цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би тэр хүний биед үзлэг хийхэд зүүн нүдний зовхи хэсэг нь хөхөрчихсөн, хамарнаас нь цус нөжрөөд гарчихсан, осгосон байдалтай, нилээн царцчихсан байсан. Үзлэгийн үеэр амь насанд аюултай зүйл байгаагүй. Тэгээд би түргэний машинд суулгаад ГССҮТ-ийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73 х/ 19.Гэрч Б.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 07:40 цагийн үед 103-аар Наранболд гэх хүн ирж хүлээн авах дээр үзлэг хийж гавал тархины тасагт шилжүүлсэн. Наранболдын биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа орчиндоо харьцаатай, даралт 135/82, пулес нь 62, биеийн үзлэгээр баруун хонгонд халцарч урагдсан шархтай, шинжилгээнд оруулж онош тогтооход тархины гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн цус хуралттай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77 х/ 20.Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 58-26 УБВ улсын дугаартай ягаан өнгийн Хюндай Аксент машинтай таксинд халтуур хийгээд явж байгаад орой 01 цагийн үед Өгөөмөр караокены үүдэн дээр Д.Атай таараад хоорондоо жаахан юм ярьж зогсож байгаад Д.А Өгөөмөр караоке руу орсон. Тухайн үед Д.Аыг хаанаас хаа хүрч яваа талаар асуугаагүй. Тэгээд би яваад өгсөн. Тэгээд тэр шөнө үүрээр 06 цагийн үед Д.А манай гэрт согтуу орж ирээд юм ярилгүй манайд унтсан. Би маргааш нь гэртээ байсан. Д.А маргааш нь өдөржингөө унтаж орой нь хоол идчихээд дахиад унтаад манайд хоносон. Тэгээд маргааш нь босоод 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө ээж рүүгээ миний утсаар ярьсан. Тэгээд намайг цагдаа нар асуугаад яваад байна гээд манайхаас явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79 х/ 11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13775 дугаартай дүгнэлтэд: а/ Д.Аын биед баруун шуу, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1хх-ийн 92 х/ 12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13546 дугаартай дүгнэлтэд: а/ Д.Нын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1хх-ийн 93 х/ 15.Д.Нын өвчний түүх /1хх-ийн 131-139 х/ 16.Шинжээч Б.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Нын биед учирсан гэмтэл нь хатуу гадаргуу дээр баруун чамархай зулай хэсгээрээ унах үед баруун чамархайн суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал зэрэг гэмтлүүд нь үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд нь гараараа цохих үед үүсэх боломжгүй, хөлөөрөө өшиглөх тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой. Бичлэгэн дээрх эхний хоорондоо зодолдох, гараараа цохих үед үүсэх боломжгүй. Цаана суух үед цохиж, өшиглөж байгаа хэсэг нь бичлэгт тод сайн харагдахгүй, хохирогч унаж байгаа зэрэг нь харагдахгүй байгаа тул тодорхойлох боломжгүй байна. Дээрх гэмтлийг аваад цусан хураа үүсээд тархи дарагдалт үүсэх хүртэлх хугацаанд хөдөлгөөн хийгээд явах чадвартай, хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97 х/ “...Д.Н дээрх гэмтлийг аваад 700-1000 метр зайд явах боломжтой. Яг ямар хугацаанд ямар зайнд явах боломжтойг тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96- 97 х/ “...Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 х/ 15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 721 дугаартай дүгнэлтэд: а/ Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал: хүний хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гутлаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. б/ Д.Нын биед учирсан гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. в/ Д.Нын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /1ххийн 243х/ 16. Шинжээч А.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Нын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь маш олон төрлийн зүйлүүдээс бүрдэнэ. Дээрх гэмтэл хөлөөрөө өшиглөх үед үүсэх боломжтой ба хөлөрөө өшиглөх гэдэг нь гуталтай, гуталгүй хөл нүцгэний ялгаа гарахгүй. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхийг нь тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х/ 18. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8 х/ 18. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 235- 239/ 19. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 39-46 х/ 20.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 34, 36 х/ 29. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 234, 240х/ 30. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35 х/ 31. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 47-48 х/ 32. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...4 цаг 45 минут 48 секундэнд Өгөөмөр караокеноос Д.Н, Д.А, караокены зөөгч Мөнхнасан бас нэг эмэгтэйтэй дөрвүүлээ гарч ирэх ба 45 минут 55 секундэнд зөөгч Мөнхнасантай хамт явж байсан гэх эмэгтэй Д.Нын дээгүүрээ өмсөж байсан хувцсыг өгөх үед Д.Н нь уг эмэгтэйг шатны уруу түлхэж унагааж буй бичлэг, 45 минут 59 секундэнд Д.Н нь шатнаас буух гэж байгаад урагшаа унах гэж байхад нь Д.А нь түшиж авч буй дүрс бичлэг, 46 минут 01 секундээс 28 секундын хооронд Д.Н нь Д.Аын баруун гарнаас зууралдан татаж шатан дээр сууж зөөгч эмэгтэй Мөнхнасан Д.Нын хувцсыг өгөх үед Д.Н хувцсаа авч шидэж Д.А нь Д.Ныг цохих гээд хий цохиж буй дүрс бичлэг, 46 минут 37 секундэнд зөөгч эмэгтэй Мөнхнасан нь Д.Нын дээгүүр өмсөж явсан хувцсыг шатны бариул дээр тавиад цааш явж буй дүрс бичлэг, 46 минут 39 секундээс 46 секундын хооронд Д.Н, Д.А хоёр нь хоорондоо зууралдаж байгаа камерын бичлэгийн хяналтаас гарсан дүрс бичлэг, 49 минут 00 секундэнд Д.Н нь камерын бичлэгт дахин орж ирэх үед хойноос нь Д.А гарч ирэн Д.Н дээгүүрх хувцсаа зүүн гарандаа барьчихсан Д.Нын хойноос баруун хөлөөрөө тийрэв. 49 минут 03 секундэнд Д.Н нь Д.Аын хөлнөөс зууралдаж байгаад Д.А жийх үед газар биеийн бөгсөн хэсгээрээ хойшоо унав. 49 минут 04 секундээс 21 секундын хооронд Д.А, Д.Н хоёр нь дахин барилцан авч Д.А нь Д.Нын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохив. 49 минут 23 секундэнд Д.Н нь Өгөөмөр караокены шатны хойд хэсэгт суух үед Д.А дэргэд нь очиж хөлөөрөө хий өшиглөж хоорондоо маргалдав. 49 минут 25 секундээс 52 минут 08 секундын хооронд Д.А Д.Ныг дахин цохиж Д.А нь дээгүүрх цамцаа өмсөв. /Энэ хэсэг нь камерын бичлэгт бүдэг харагдах ба ямар үйлдэл хийж байгаа нь тодорхой харагдахгүй байв/ 52 минут 10 секундэнд Д.А нь дээгүүрх хар өнгийн хувцсаа гартаа бариад зам руу гарч хойд зүгийг чиглэн явах үед хойноос нь Д.Н хойноос нь босч Д.Аын хойноос зүүн гараараа заан араас нь явж камерын бичлэгээс гарав. 52 минут 15 секундээс 54 минут 30 секундын хооронд камерын бичлэгт Д.А, Д.Н хоёр нь дахин орж ирээгүй ба Д.Нын өмсөж явсан гэх цагаан цайвар өнгийн хувцас Өгөөмөр караокены шатны бариул дээр тохоотой үлдэв...” /1хх-ийн 37-38 х/ 33. Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ганцаараа “Өгөөмөр” нэртэй караокед орсон чинь ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байсан. Тэгээд би суугаад танилцаад барменаас нь ганц нэг пиво зээлээд уучихъя гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд би сууж байсан чинь тэр залуу би ганц юм авъя гэсэн. Тэгээд бид хоёр авсан архиа хувааж уугаад хоорондоо танилцаад юм ярьж байгаад тэр залуу “та нар юу юм бэ атаман юм уу, би бол эндээс пиво ууж чадна” энэ тэр гээд сонин юм яриад байхаар нь “чи ямар хачин юм ярьдаг юм бэ, одоо больчихооч” гэсэн чинь “чи юу юм бэ” гээд босож ирээд цохих гэхээр нь би бултаад хавсарч унагаагаад дээр нь гарч сууж байгаад “хоёулаа хэрэлдэж зодолдоод яах вэ, эвтэйхэн байж байгаад салцгаая” гэсэн чинь “за тэгье” гэсэн. Тэгээд босч ирээд бид хоёр эргэж юм ярьж байгаад архиа ууж дуусаад 04 цаг өнгөрч байхад караоке нь хаана гээд хаагаад гарсан. Тэгээд тэр залуу гарчихаад түлхээд зуураад, намайг татаад байсан. Тэгэхээр нь болиоч дээ гээд яриад байж байтал тэр залуу караокены зөөгч эмэгтэйг шатнаас түлхээд унагаасан. Тэгэхээр нь би “чи болиоч ээ, яасан ядаргаатай юм бэ” гээд би нүүр рүү нь цохих гээд далайсан чинь шатан дээр суучихсан байж байснаа босч ирээд миний нүүр рүү мөргөх гэхээр нь би хойшоо болсон чинь гараараа цохьсон. Тэгэхээр нь би тэвэрч аваад унагаах гэсэн чинь би өөрөө хамт унасан. Унасны дараа миний баруун гарнаас хазаад байхаар нь би гараа авахаар л дахиж хазаад байсан. Тэгэхээр нь би “чи яасан нойтон хамуу шиг юм бэ, одоо болиоч” гэсэн чинь хойноос дагаж ирээд дахиад зуурч аваад байхаар нь би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон чинь унаад өгсөн. Тэгэхээр нь би босгоод тэндээ жаахан зууралдаж байгаад бид хоёр салаад би найзынх руугаа Мөнхбатын гэр рүү Ханын материалын эцсийн зүүн тийшээ дэнж рүү яваад ороход үүр цайж байсан. Цагийг нь мэдэхгүй байна. Би “Өгөөмөр” караокед орохоосоо өмнө 2 найзтайгаа 0,5 граммын нэг шил архи хувааж уусан байсан. Караокед орсны дараа тэр залуутай 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Би пиво уугаагүй. Тэр залуу пиво уугаад сууж байсан. Намайг ороход тэр залуу жаахан халамцуу л байх шиг байсан. Тэр залуу архи уугаад согтохоороо их тавьтаргүй зан ааштай юм байна лээ. Би тэр залуугийн тархи толгойнд гэмтэл учруулахаар хүчтэй цохиж зодсон зүйл байхгүй. Би хөлөөрөө 2-3 удаа тийрсэн. Сүүлд суучихсан байхад нь хөлөөрөө баруун мөрөнд нь цохьсон. Түүний тархи толгой руу цохиогүй...” /1хх-ийн 104-106, 156-157 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Д.Аыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. Шүүгдэгч Д.А урьд нь 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жил 8 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 109 х/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 159 х/ зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар /тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно/ Д.Аыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 425.164 төгрөгийн баримт /хх-ийн 128-129 х/ гаргаж өгсөн байх боловч хохирогч нь нийт 400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ааас авсан болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1хх-ийн 130 х/-аар тогтоогдсон байна. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар нэртэй 0,5 граммын архины шил 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ...ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг ... (..............) жил ... (............) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан ... жил ... сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар нэртэй 0,5 граммын архины шил 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай. 5. Шүүгдэгч Д.Ат холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Аын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР Б.ДАШДОНДОВ