Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0359 |
Огноо | 2014-09-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2014/0359
“Ж О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, У.О, С.Ц, хариуцагч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ж О” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө болон нэмэлт тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 210143 тоот актын 1.1-д бодит өртгийг илүү тооцож татвар ногдох орлогыг бууруулсан хэмээн 2008 онд 427,718.5 мянган төгрөг, 2009 онд бодит өртгийг илүү тооцож татвар ногдох орлогыг бууруулсан хэмээн 279,207.6 мянган төгрөгийн зөрчлийн дүнг холбогдох анхан шатны баримт болон татварын байцаагчийн тооцоололтой тулган шалгахад 2008 онд 157,063.9 мянган төгрөг, 2009 онд 236,225.7 мянган төгрөг нийт 393,289.6 мянган төгрөгийн тооцооллын зөрүүтэй байна. Актын 393,289.6 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа тул актын дүнгээс хасагдах үндэслэлтэй гэдгийг татварын улсын байцаагч нар хүлээн зөвшөөрсөн. 393,289.6 мянган төгрөгийн зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 68,342.2 мянган төлбөр хасагдах үндэслэлтэй байна.
|
Засгийн газрын 316 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад төмөр замын тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдлын нормыг тогтоохдоо Монгол улсын орон нутгийн бүсчлэлээр биш бүтээгдэхүүний бүлгээр ангилан тогтоосон байгаа тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдлыг хасах үндэслэлтэй гэж үзэж байна. 2008 онд 74,682.7 мянган төгрөг, 2009 онд 42,370.1 мянган төгрөг нийт 117,052.9 мянган төгрөг нь тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдол байх тул татвар ногдох орлогоос хасах үндэслэлтэй байна. Ийм нийт 117,052.9 мянган төгрөгт ногдох нөхөн татвар, хүү, торгууль, алданги 20,107.4 мянган төгрөгийг хүчингүй болгож өгнө үү.
I Актын тогтоох хэсгийн 1.1-д бичигдсэн 1,036,210.4 мянган төгрөгийн зөрчилд
нөхөн татвар, торгууль, алданги хүү нийт 121,476.8 мянган төгрөгөөс 510,342.5 төгрөгт ногдох нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 88,449.6 мянган төгрөгийг дүнгээс хасаж тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа'. Монгол Улсын хилээр оруулж ирсэн шатахууныг дагалдах баримт буюу төмөр замын баримтыг үндэслэн эрх бүхий байгууллагуудын экспертүүдийн хийсэн дүгнэлтийн үндсэн дээр хүлээн авдаг. “Ж О” компанийн импортолсон шатахууны хүлээн авсан жин нь тухайн бүтээгдэхүүнийг ачуулах үеийн жингээс бага байсан нь у экспертүүдийн дүгнэлтээр батлагдаж, улмаар хүлээн авах үеийн жингээр гаалийн
бүрдүүлэлт хийсэн байна.
Татварын улсын байцаагчид эрх бүхий байгууллагын экспертүүдийн дүгнэлтээр жингийн зөрүүгийн төлбөрийг хүлээн авсан барааны өртөгт шингээхгүйгээр бэлтгэн нийлүүлэгчээс нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Энэ зөрүү нь хуульд заасан хэвийн хорогдол биш юм.
Тус компани нь Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолд зааснаар хэвийн хорогдлыг өөрийн бүх шатахуун түгээх станц бүр дээр тооцож, 313200 данс буюу дэд 120100-127500 тоот дансаар бүртгэлийг хийсэн байдаг. Уг тооцоолол дээр бид маргаагүй бөгөөд уг тооцооллоос үүдэлтэй ямар нэгэн төлбөр актаар тогтоогдоогүй болно.
Татварын улсын байцаагчийн 210143 тоот актын А дахь хэсэг нь нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүнийг гадаад улсад худалдан аваад, гадаад улсын нутаг дэвсгэрт тээвэрлэлт хийх үеийн бараа, материалын хэвийн хорогдлыг дээрх Монгол улсын Засгийн газрын 2006 оны 316-р тогтоолын “Бараа материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай” тогтоолд зааснаар хасаж тооцох нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2006 оны 316-р тогтоолоор бараа материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай тогтоолд Газрын тосны
|
бүтээгдэхүүний хэвийн хорогдлын норм тооцох уур амьсгалын бүс, түүнд харьяалагдах байршлыг зөвхөн Монгол улсын аймаг, сумдаар гаргасан байх тул гадаад улсаас тээвэрлэлт хийх үед гарах хорогдлын хэмжээг тооцоход дээрх тогтоолыг баримтлах үндэслэлгүй юм гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, 12.1.26-д заасныг баримтлан “Ж О” ХХК-ний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 210143 дугаар актаар тогтоосон төлбөрийг 68.342.2 мянган төгрөгөөр багасгаж, төлөх төлбөрийг 106.060,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 4881,8 төгрөгийн хүү, 29.638,3 мянган төгрөгийн торгууль, 23.771,7 төгрөгийн алданги, нийт 164.352,1 мянган төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20 өдрийн 230 тоот шүүхийн шийдвэрийг 2014 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна.
Манай компани нь татварын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210143 тоот актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Ж О” ХХК-ийн 2007 оноос 2011 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х татварын улсын байцагч Ц.Сарантуяа С.Энхбат шалгалт хийж 210143 тоот акт гаргасан.
Шалгалтаар илэрсэн 1.821.696,3 мянган төгрөгийн зөрчилд 145.389,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 8.965,1 мянган төгрөгийн хүү, 38 987,0 төгрөгийн торгууль 39.353,0 мянган төгрөгийн алданги нийт 232.694,3 мянган төгрөгийн акт тавьсан.
Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 тоот тогтоолоор тогтоосон бараа материалын хэвийн болон хэвийн бус хорогдол тооцох журамд заасанчлан шатахуун ачуулах болон буулгах үеийн хэвийн хорогдлыг татварын улсын байцаагч тооцоолохгүй орхисныг шүүх залруулаагүй байна.
Засгийн газрын 316 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад төмөр замын тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдлын нормыг тогтоохдоо Монгол улсын орон
нутгийн бүсчлэлээр биш бүтээгдэхүүний бүлгээр ангилан тогтоосон байх тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдол болох 117, 052,9 төгрөгт ногдох нөхөн татвар хүү алданги болох 20,107.4 мянган төгрөгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 230 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдлыг хасан тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар “Ж О” ХХК- ийн 2007-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 2012 оны 210143 дугаар актаар 1.821.696,3 мянган төгрөгийн зөрчилд 145.389,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 8.951,6 мянган төгрөгийн хүү, 38.987,0 мянган төгрөгийн торгууль, 39.353,0 мянган төгрөгийн алданги, нийт 232.694,3 мянган төгрөгийн төлбөр тогтоожээ.
Оросын Холбооны улсын “Р М” ХХК-д Швейцари улсын “С Э” компаниас санхүүжилтийг хийх, ачуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч “Ж О” ХХК нь хүлээн авч худалдан борлуулах үүрэгтэйгээр гэрээ байгуулж ажиллах явцад нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчээс ачуулсан газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ хүлээн авах үед буурсан жингийн зөрүүгийн төлбөрийг барааны өртөгт шингээж бүртгэн, татвар ногдох орлогоо бууруулж, төлөх татвараа буруу тодорхойлсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, газрын тосны бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгчээс ачуулсан хэмжээ хүлээн авах үед буурсан бөгөөд жингийн зөрүүг барааны өртөгт шингээж татвар ногдох орлогоо бууруулсан нэхэмжлэгчийн үйлдлийг татварын байцаагч нар зөрчил гэж үзэж актаар төлбөр ногдуулсныг буруутгах боломжгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “Ж О” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгчээс ачуулсан болон хүлээж авсан хэмжээ, жингийн зөрүүг тайландаа үнэн зөвөөр бүртгэж, тээвэрлэх үед гарсан хорогдлыг холбогдох журмын дагуу тооцох байтал жингийн зөрүүгийн төлбөрийг барааны өртөг нь шингээж бүртгэн, татвар ногдох орлогоо бууруулж, төлөх татвараа буруу тодорхойлсон зөрчил бодитоор илэрсэн учир татварын байцаагч актаар төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгчээс хүлээн авсан бүтээгдэхүүний жингийн зөрүүг Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэвийн хорогдлын норм”-ын дагуу хорогдол гэж тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч “Ж О” ХХК нь хүлээн авсан газрын тосны бүтээгдэхүүний жингийн зөрүүгийн төлбөрийг барааны өртөгт шингээж бүртгэн, татвар ногдох орлогоо бууруулж, төлөх татвараа буруу тодорхойлсныг зөрчил гэж үзэж акт тогтоосноос бус жингийн зөрүү хэрхэн үүссэн, түүнийг хэзээнээс хэрхэн тооцох талаарх асуудлаар татварын байцаагч нар дүгнэлт гаргаагүй, төлбөр тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүний хүлээж авсан хэмжээ, жингийн зөрүү, түүнд төлсөн төлбөрийг үнэн зөвөөр санхүүгийн тайландаа бүртгэж, улмаар тээвэрлэх үеийн хорогдлыг тооцох учиртай байжээ.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь гадаадын түншлэгчтэй хийсэн гэрээний дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн хувьд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүлээж аваагүй бүтээгдэхүүний хэвийн хорогдлыг хэрхэн тооцох, зөрүүгийн алдагдлыг аль тал нь хүлээх зэрэг аливаа эрсдэл, ашиг, алдагдлаа урьдчилан тооцож, харилцан тохиролцох эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагын асуудал бөгөөд зохих журмын дагуу татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж, хуульд зааснаар татвар төлөх үүрэгтэй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн
Газрын тосны бүтээгдэхүүний тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д заасны дагуу баталсан Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар “Газрын тосны
бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэвийн хорогдлын норм”-ыг тогтоож өгсөн, уг бүтээгдэхүүнийг тээвэрлэх үед гарсан хорогдлыг уг тогтоолын дагуу тооцох учиртай боловч “Ж О” ХХК нь хүлээн авсан газрын тосны бүтээгдэхүүнийхээ өртгийг өсгөж, татвар ногдох орлогоо бууруулсан нь уг бүтээгдэхүүний “хэвийн хорогдол”-той хамааралгүй байх тул нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үеийн хэвийн хорогдол болох 117.052,9 мянган төгрөгт ногдох нөхөн татвар, хүү алданги болох 20.107,4 мянган төгрөгийг хүчингүй болгуулах тухай гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
|
|
|
|
|