Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Ням |
Хэргийн индекс | 140/2016/0043/Э |
Дугаар | 43 |
Огноо | 2016-08-15 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 43
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Ө.Моломжамц Г.Чимэдцэрэн Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Ө.Моломжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар, Г.Чимэдцэрэнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нарт холбогдох 201613000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, математик, физикийн багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн 2-2 тоотод оршин суух, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуульд багш ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Баян овогт Өлзийбатын Моломжамц./Регистрийн дугаар: Иэ87011410 Шүүгдэгч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Ажилчны хэсгийн 2-10б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шүхэр овогт Ганбаатарын Чимэдцэрэн /Регистрийн дугаар: ИР88052618/ Шүүгдэгч Ө.Моломжамц нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Г.Чимэдцэрэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Моломжамц нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны үдэш 21 цагийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн төвд цагдаагийн ажилтны байранд согтуугаар “шөнө оройн цагаар дуудлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан тус сумын хэсгийн цагдаа Б.Сүрэнжавыг заамдан хана руу шахаж улмаар зүүн шанаанд нь гараараа нэг удаа цохьсон, шүүгдэгч Г.Чимэдцэрэн нь мөн цаг хугацаанд шалтгаангүйгээр хэсгийн төлөөлөгч Ё.Алтанцоожыг ална гэж заналхийлэн цээж рүү нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 05 сарын 13-ны өдөр сумын төвийн хэсгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 20 цагийн үед гэртээ орж ирээд хоолоо хийх гээд махаа хөшиглөж байхад тус сумын сургуулийн математикийн багш Ө.Моломжамц согтуу гаднаас Г.Чимэдцэрэн гэдэг залуутай хамт орж ирсэн юм. Тэгээд Моломжамц нь намайг чи над руу орой болсон байхад утсаар залгаж дууддаг хэн бэ, даварсан байна шүү дээ гэж хэлээд намайг заамдан хана руу шахаж, миний зүүн шанаа руу гараараа нэг цохихоор нь би тэвэрч авсан. Тэр үед Алтанцоож ах үүдэнд хөлөө угааж сууж байгаад хөөе Моломжамцаа чи яагаад байна гээд босч ирэх үед Чимэдцэрэн үүдэнд зогсож байгаад Алтанцоож ахыг чамайг ч бас ална шүү пязда минь гээд цээжин хэсэгт нь нэг өшиглөж аваад шууд Моломжамцын хажуугаар надруу дайрч баруун талын мөрдөснөөс татаж таслан цамц урсан. Тэр үед Алтанцоож ах босч ирээд Моломжамцыг салгах гээд хойноос нь татаж байх үед гаднаас Балжиням, Нямсайхан нар орж ирж Моломжамц Чимэдцэрэн нарыг Алтанцоож ахтай хамжин надаас салгаж үүдний тамборлуу авч гарсан. Тэгсэн Моломжамц тамбораас гарахгүй гээд орилж чарлаж ална гээд хүчрэгдэхгүй буцаж гэрлүү дайрч зүтгэж байхад Алтанцоож ахын араас Чимэдцэрэн гараараа уургалж боогоод тамбораас авч гарсан. Тэр үед би Нямсайхан, Балжинням нартай Моломжамцыг тамбораас түлхэж гаргасан. Тэгээд Моломжамцын ээж Цэрэнхүү ирж Балжинням, Нямсайхан нартай Моломжамцыг авч явах гэж гадаа ноцолдох үед Алтанцоож ах Чимэдцэрэнгийн уургалж боосон гарыг тавиулж өөрөөсөө холдуулахад Чимэдцэрэн ална шүү гээд дайрангуут Алтанцоож ах тэвэрч аваад мушгиж газар унагасан чинь Чимэдцэрэн баруун гарнаас нь хазсан. Хазсан гараа тавиулахад Чимэдцэрэн доороос нь нүүр гарлуу нь цохиж аваад байсан. Тэгээд тэр хоёр салж, Чимэдцэрэн Моломжамцыг ээж нь болон тэнд байсан хүмүүстэй хамт аваад явсан. Тэгээд цагдаагийн газрын жижүүрт утсаар мэдэгдсэн. Үүний дараа бид хоёр гадагш гарч Моломжамц, Чимэдцэрэн нарын гэрээр очиход Моломжамц нь аймгийн төврүү явсан байсан. Чимэдцэрэнг бид хоёр хайгаад, очиж болох газруудаар явахад 74-10 зан улсын дугаартай саарал өнгийн аксент маркийн автомашинаа согтуугаар жолоодоод бид хоёрын хажуугаар өнгөрч явсан. Бид хоёр гараа өргөөд зогсоох гэхэд зугатаад явсан. Араас нь бид хоёр хүний мотоцикль аваад хайхад Өсөхбаяр гэдэг айлын гадна машинтайгаа зогсож байсан. Чимэдцэрэнг бид хоёр авч кабондоо ирээд аймгийн төвөөс цагдаагийн дуудлагын машин дуудаж цагдаагийн дэд ахлагч Ц.Саяийнямбуу, Б.Бямбадорж нарт өгч явуулсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ё.Алтанцоожийн мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2016 оны 05 сарын 13-ны өдөр сумын төвийн хэсгээр цагдаа Б.Сүрэнжавын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 20 цагийн орчимд гэртээ орж ирээд Сүрэнжав хоолоо бэлдээд, би хөлөө угаагаад сууж байхад манай сумын сургуулийн багш Ө.Моломжамц согтуу гаднаас нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн юм. Орж ирээд Моломжамц нь Сүрэнжавруу шууд очиод... чи орой болсон байхад миний утасруу залгаж дууддаг хэн бэ? даварсан байна шүү дээ.. гэж хэлээд Сүрэнжавыг заамдан ханаруу шахаж, зүүн шанааруу нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед би үүдэнд хөлөө угааж сууж байгаад хөөе Моломжамцаа чи яагаад байна гээд босоход Чимэдцэрэн гэдэг танихгүй залуу үүдэнд зогсож байгаад намайг, чамайг ч бас ална шүү пязда минь гээд миний цээжин хэсэгт нь нэг өшиглөж аваад шууд Моломжамцын хажуугаар Сүрэнжавруу дайрч баруун талын мөрдөснөөс нь татаж таслан цамцыг нь урж үүдрүү Сүрэнжавыг чирсэн. Тэр үед би босч ирээд Моломжамцыг Сүрэнжаваас салгах гээд хойноос нь татаж байх үед гаднаас Балжиням, Нямсайхан нар орж ирж Моломжамц Чимэдцэрэн нарыг Сүрэнжаваас надтай нийлж салган үүдний тамборлуу авч гарсан. Тэгсэн Моломжамц тамбораас гарахгүй гээд орилж чарлаж ална гээд хүчрэгдэхгүй буцаж гэрлүү дайрч зүтгэж байхад би Балжиннямтай нийлж Моломжамцыг тамбораас гаргах гэж ноцолдож байхад миний араас Чимэдцэрэн гараараа уургалж боогоод намайг хойш татаж тамбораас авч гарсан. Тэр үед би Чимэдцэрэн гэгчийн уургалж боосон гарыг нь тавиулж өөрөөсөө холдуулахад Чимэдцэрэн ална шүү гээд буцаад миний урдаас дайрангуут би урдаас нь тэвэрч аваад мушгиж газар унагасан чинь Чимэдцэрэн миний баруун гарны шуунаас хазахаар нь гараа тавиулахад Чимэдцэрэн доороос нь миний уруул хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би Чимэдцэрэн гэгчийн орилж чарлаж ална гэж намайг цохиж авч байсан догшин үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор цамцных нь 2 захан дотуур гараа оруулж бариад, гүрээ хэсэгт 2 талаас нь шахахад Чимэдцэрэн гэгчийн догшин үйлдэл нь таслан зогсоогдож намайг цохиж нүдэхээ болиод салаад явсан. Тэгээд Чимэдцэрэн Моломжамцыг тэнд байсан хүмүүстэй хамт аваад явсан. Би цагдаагийн газрын жижүүрт утсаар мэдэгдчихээд бид хоёр гадагш гарч Моломжамц, Чимэдцэрэн нарын гэрээр очиход Моломжамц нь аймгийн төврүү явсан байсан. Чимэдцэрэнг хайгаад, очиж болох газруудаар явахад 74-10 зан улсын дугаартай саарал өнгийн аксент маркийн автомашинаа согтуугаар жолоодоод бид хоёрын хажуугаар өнгөрч явсан. Бид хоёр гараа өргөөд зогсоох гэхэд зугатаад явсан. Араас нь бид хоёр хүний мотоцикль аваад явахад Өсөхбаяр гэдэг айлын гадна машинтайгаа зогсож байсан. Чимэдцэрэнг бид хоёр авч кабондоо ирээд аймгийн төвөөс цагдаагийн дуудлагын машин дуудаж цагдаагийн дэд ахлагч Ц.Саяийнямбуу, Б.Бямбадорж нарт өгч явуулсан…Доод уруул язарч цус гарсан, хүзүү, цээжний урд талд алга дарам газар зулгарсан байсан. Зүүн болон баруун шуунд цус хурч хөхөрч, толгой тухайн үед өвдөж байсан. Тухайн үед толгой өвдөж, цээжээр хөндүүрлэж өвдөж байсан ажил ихтэй байсан болохоор эмнэлэгт очиж үзүүлж чадалгүй, өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмнүүд уусан. Одоогоор зовиургүй байгаа...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нар нь хохирогч Б.Сүрэнжав, Ё.Алтанцоож нарыг илтэд үл хүндэтгэн тэдний эрх, эрх чөлөөнд халдан амрах, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөн болох нь хохирогчдоос хуульд заасан үндэслэл, журмаар авсан дээрх мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч Г.Чимэдцэрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Ё.Алтанцоожийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн “хохирогч Ё.Алтанцоожын биед “... Тархи доргилт, доод уруулын дотор талд хэгзэрсэн шарх, хүзүүний урд талд, цээжний урд тал, зүүн бугалганд зулгаралт, зүүн шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, доод уруулын дотор талд хэгзэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний урд тал, зүүн бугалганд зулгаралт, зүүн шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 201620193 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг няцаасан ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчид шинжээчийн дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй байна. Мөн шүүгдэгч Ө.Моломжамцыг гэрээс гаргасны дараа ч тэрээр орилж хашгиран танхайн үйлдлээ үргэлжлүүлж байсан болох нь гэрч Д.Цогзолмаагийн “...Моломжамцыг бид нар машинд суулгасан. Моломжамц орилж чарлаад машинд суусан.” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Балжинням, И.Цэрэнхүү нарын энэ талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нарын үйлдэл нь нэг цаг хугацаанд, нэг орон зайд үйлдэгдсэн нь тогтоогдож байгаа ч тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх болон Г.Чимэдцэрэн нь тухайн үед Ө.Моломжамцтай нэг санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Г.Чимэдцэрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр энэ нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд тэднийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн учир тогтоолын үндэслэл болголоо. Ийнхүү шүүгдэгч Ө.Моломжамц нь танхайрах гэмт хэрэг, шүүгдэгч Г.Чимэдцэрэн нь танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Ө.Моломжамцад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар, Г.Чимэдцэрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл, мөн хуулийн 56 дугаар зүйийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл болголоо. Шүүгдэгч Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нарын дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцлүүдээс гадна тэдний хэрэг үйлдэхийн өмнөх болон хойшхи хугацааны зөв зан төлөвтэй байдал зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян овогт Өлзийбатын Моломжамцыг танхайрах, Шүхэр овогт Ганбаатарын Чимэдцэрэнг танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Ө.Моломжамцыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Чимэдцэрэнг 3 жил 1 сарын /гурван жил нэг сарын/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Моломжамцад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял, Г.Чимэдцэрэнд оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаатай хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Моломжамцад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ял, Г.Чимэдцэрэнд оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаатай хорих ялыг тэнсэж тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Шүүгдэгч Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нар тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүдэгч Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нарт нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ө.Моломжамцын эзэмшлийн 11.0 сая төгрөгөөр үнэлэгдсэн Toyota allion маркийн 17-59 ЗАН улсын дугаартай авто машин, шүүгдэгч Г.Чимэдцэрэнгийн эзэмшлийн 6.0 сая төгрөгөөр үнэлэгдсэн Hyundai Grace маркийн 28-14 ЗАН улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ