Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1557

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч О.Багшбаяр,

 

шүүгдэгч П.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0836 31875 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Булган суманд 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, урианхай, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Нью теравокс” ХХК-д сүлжээний инженер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 6-8 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 60 дугаар байр 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

П.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлынхантайгаа гадуур хооллоод гэр рүүгээ харихаар таксидаж таксины жолоочтойгоо маргалдаж зодоон хийсэн Түвшинбаярыг машинаасаа буугаад ирэхэд нь би хөмсөг рүү цохиход хөмсөг нь задарчихсан. Тэгээд цагдаа дуудаад, цагдаа дээр очиж тэндээ эрүүлжүүлэгдэж хоносон. Хохиролд нь 500.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Түвшинбаярын: ...Би найз Батдоржийн хамт 2018 оны 10 дугаар сарын 14-ний 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 3-р хороо Сансарын тунелийн зүүн талын автобусны буудлаас 35-36 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн Баянгол дүүргийн “Өргөө” кинотеатр орно гэж суусан. Тэгээд 3-р сургууль орж явснаа буцаад тунель орчим ирээд 5000 төгрөг гарсан гэж хэлсэн чинь эрэгтэй нь дансаар өгнө гэж хэлэхээр нь надад данс байхгүй гэхэд тэгвэл ойрхон АТМ орно гээд явах гэхэд чамд яахаараа данс байдаггүй юм бэ, яасан соёлгүй юм бэ гээд миний толгойн ар хэсэгт гараараа 2 удаа цохисон ба тэр хүн гартаа утас барьсан байсан. Тэгснээ машинаас бууж ирээд миний машины зүүн урд хаалга руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд намайг буух хооронд гар утас барьсан гараараа баруун хөмсөгний орчим 2 удаа цохисноо зугтаад явахаар нь манай найз хойноос нь хөөгөөд барьж авсан. Тэр хооронд нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Эмэгтэй нь салгах гээд л яваад байсан. Миний баруун хөмсөг сэтэрсэн, толгойн ар хэсэгт хавдсан байна...

 

...Миний бие зүгээр болсон, би эмчилгээнд зарцуулах 500.000 төгрөг бэлнээр авсан. Надад цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалд хавсаргах эмчилгээний баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12446 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Б.Түвшинбаярын биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

 

  1. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Г.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Э.Бийн: ...Бид хэдээс түрүүлж гарсан инженер “Өргөө” кинотеатр орчимд хүмүүстэй муудалцаад байна хурдан хүрээд ирээч гээд залгаад утас нь тасарчихсан. Тэр найз руугаа явж байгаад залгахад утас нь холбогдох боломжгүй болчихоор нь хаана очих вэ дээ гээд автоплазагийн уулзвараас буцаж эргэсэн. Буцаад явж байгаад бэлэн мөнгө байхгүй, АТМ орж мөнгө авъя гээд Сансар захын хажууд АТМ орох гээд орж чадаагүй, тэгээд цааш яваад Тунелийн хажууд байрлах АТМ орох гэтэл засвартай байсан. Тэгсэн чинь жолооч Бөхийн өргөөний “ХААН” банк орно гэхээр нь би тийшээ орж яадаг юм бэ, яагаад хол яваад байгаа юм бэ, мөнгө нэмэх гээд байгаа юм уу гээд жолоочтой муудалцсан. Жолооч болохоор ямар хачин сонин хүн бэ гэхээр нь би тэр жолоочийг та хоёулаа явж байна гээд ахыгаа жаахан дээрэлхээд байна уу гээд маргалдсан. Тэгээд машин дотор нь жолоочтой ноцолдсон, хажуугийн залуу салгах гээд байсан. Хэн нь миний хуруу мушгисан нь мэдэхгүй, зүүн гарын долоовор хуруу өвдсөн. Тунелийн гэрлэн дохион дээр машин зогсоод жолооч нь буухаар нь би буугаад бид 2 хоёр талаасаа ирээд би жолоочийн

 

3

 

нүүрэн тус газар нь утастай гараараа цохиод жолоочийн хөмсөг нь сэтэрчихсэн. Тэр үед урд сууж байсан залуу буух гэхээр нь тэр залууг буулгахгүй гээд машиных нь хаалга руу өшиглөчихсөн. Тэгээд би цаашаа явтал нөгөө найз нь ирээд явуулаагүй, цагдаа дуудаад цагдаагийн байгууллагад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

  • Шүүгдэгч П.Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16, 17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул П.Э.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч П.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Б.Түвшинбаяр нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа илэрхийлж, энэ талаарх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 14, 15, 26 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д

 

4

 

заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.БЭ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвжавын Э.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э.Бэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.АЛТАНЦЭЦЭГ