| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0128/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/133 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А. Сөд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 07-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: А.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Яллагдагч А.С нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 04-01 УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргасны улмаас Ө.Н, Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Ц.Батцэвэрийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...зам тээврийн осол гарахад Тоёота Приүс-20 маркийн 04-01 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.1-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэсэн 35 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “...Д.Оийн биед баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 02/0306 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Ө.Нын биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 02/0305 дугаартай дүгнэлт, Хохирогч Ө.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид Сайншорчихоод цаашаа явж байхад машин гэнэт л донслоод юман дээгүүр үсрээд байгаа юм шиг болсныг санаж байна. Нэг мэдэхэд жолооч залуу “буугаарай, буугаарай машин шатлаа шүү” гэж байсан бөгөөд хаалга онгойлгож өгсөн. Би ухаан ороод машинаас буух гэхэд миний зүүн хөл доошоо мэдээгүй болсон байсан. Би гараараа хөлөө өргөөд машинаас бөгсөөрөө гулсааад буухад жолооч намайг 2 суганаас бариад чирээд машинаас холдуулсан...” гэсэн мэдүүлэг /ххийн 86-88 дугаар хуудас/,
Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай машин туүед засмал замаар нилээн хурдтай явж байсан.Гэхдээ манай машин яг хэдэн км цагийн хурдтай явсныг нь бол мэдэхгүй байна. Тэгээд явж байхад засмал дуусаад манай машин огцом уруудан тэгээд л түс тас хийгээд юу болсныг нь бол мэдээгүй ба нэг мэдэхэд машинаас гараарай гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний урд яЭрдэнээгийн машины урд талд шороо босоод Эрдэнээ тормозоо гишгэж байсан юм. Би тэрийг бол их холоос харсан болохоор хурдаа сааруулаад очиход Эрдэнээ наад талд нь засмал замын төгсгөл хэсэгт зогсож байсан ба цаад талд нь зам дуусаад огцом доошоо орсон уруу хэсгийн цаад талд Сийн машин жалга мөргөөд цаашаа хараад тэгнүүлдсэн байдалтай зогсож байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би араас нь гараад очиход нөгөө машин огцом уруу руу буугаад цаад талд нь жалган дээр тэгнүүлдсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 16 дугаар хуудас/
Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жолоочийн хажуу талд Д.О, ар талд нь буюу баруун талд Ө.Н, голд Ц.Н, түүний зүүн гар талд би суугаад явсан ...машин их хурдтай яваад байхаар, нь жолоочоо зөөлөн яваарай юу болоод хурдлаад байна гэхэд л машин огцом уруу газар луу ороод түс, тас хийгээд юу болсныг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нар аймгийн төвөөр дайраад чигээрээ замаараа явж байхад гэнэт уруу газар луу ороод түс, тас хийгээд юман дээгүүр харайгаад байх шиг байсан ба эрэг мөргөөд зогссон юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 54 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.С нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 04-01 УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчин, зам тээврийн осол гаргасны улмаас зорчин явсан Ө.Н, Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч А.Сөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Шүүгдэгч А.Сөд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч А.Сийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сөд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн эд хөрөнгө болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоохоор шийдвэрлэв.
Хохирогч Ө.Н, Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02/0306 тоот, 2019 оны 06 сарын 12-ний өдрийн 02/0305 тоот дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч нарт эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 524 тогтоогдож байна. Шүүгдэгч А.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь шүүгдэгч А.Сөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А. Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгуулийн ялыг 6 / зургаан / сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлого болгохоор тогтоосугай.
4.Шүүгдэгч А.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 / арван таван / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч Ө.Н, Д.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт ирсэн 1 ширхэг CD-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
АРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН