Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Ням |
Хэргийн индекс | 140/2016/0044/Э |
Дугаар | 44 |
Огноо | 2016-08-17 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 44
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Б. Шүүгдэгч М.*******, С.*******, Ю.******* Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Д.******* Шүүгдэгч Ю.*******ийн өмгөөлөгч О.******* Шүүгдэгч С.*******ы өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******, С.*******, Ю.******* нарт холбогдох 201613000060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Завхан аймгийн сумд төрсөн, настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай овогт ын ******* /Регистрийн дугаар:
Шүүгдэгч: Завхан аймгийн сумд төрсөн, настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогтийн ******* /Регистрийн дугаар: /
Шүүгдэгч: Завхан аймгийн сумд төрсөн, настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Завхан аймгийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай овогт н ******* /Регистрийн дугаар:
М.*******, С.*******, Ю.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.*******, С.*******, Ю.******* нар нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 00 цагийн үед Завхан аймгийн сумын багийн ийн хэсгийн тоотод байх иргэн Д.ийн гэрийн цоожийг төмрөөр хөшиж эвдлэн орж 300000 төгрөгний үнэтэй 6х1.5 метрийн хэмжээтэй хивс, 50000 төгрөгний үнэтэй халуун тогоо, хуучин савхин хүрэмийг хулгайлан авсан болох нь хохирогч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манайх гэр бүлээрээ сумын төвд амьдардаг. Манай гэр Завхан аймгийн сумын багийн ийн хэсэг тоот хашаанд байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай ээж миний гар утас руу залгаад танай гэрт хулгай ороод хивс, савхин куртик, халуун тогоо зэрэг эд зүйл алга болсон байна. Чи өөрөө ирж гэрт байгаа эд зүйлээ бүртгэсэн нь дээр байх гэхээр нь би сумаас ирээд гэртээ ороод үзсэн чинь гэрийн хаалга цоожилсон байсан ягаан өнгөтэй хятад цоожийг эвдэж хаяад гэрт орж гэрийн хоймор хананд хадсан байсан 6м урттай шар цоохор хивс, миний өвөл өмсдөг байсан богино савхин куртик, шинэ халуун тогоо зэрэг эд зүйл алга болчихсон байсан. ******* манайхаар орж гарч байгаагүй. манайхаар орж гарч байсан. Шар цоохор хивс нь Эрдэнэт хивс байсан, манайх 2015 оны намар хурим хийсэн тэр үед манай ах нар бэлгэнд өгсөн юм. Халуун тогоо нь бас хуримаар бэлгэнд ирсэн. Хар савхин куртик хуучин куртик байсан. Би гэрээсээ алдсан зүйлүүдээ бүрэн бүтэн олж авсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн гэрт хулгай орж дээрх эд зүйлс алдагдсан талаар мэдүүлсэн гэрч Д., Б. нарын мэдүүлэг, шүүгдэгч М.*******, С.******* нар хулгайлан авсан хивсээ машинаар нь авч яван мөн өөрөөр нь барьцаалан зээлдүүлэх газарт уг хивсийг барьцаалуулан зээл авахуулсан тухай мэдүүлсэн гэрч Б.ы мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийхэд илэрсэн нөхцөл байдал болон хэргийн газраас шүүгдэгч Ю.*******ийн баруун гарын чигчий хурууны мөр илэрснийг тогтоосон шинжээчийн 20160035 дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч М.*******, С.*******, Ю.******* нар мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг хуульд заасан журам үндэслэлээр авагдсан, энэ хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд давхар нотолж байна.
Шүүгдэгч нар хохирогч Д.ийнхээс 430000 төгрөгний үнэ бүхий эд зүйл хулгайлсан болох нь туайн эд зүйлүүдэд үнэлгээ тогтоосон баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ.
Иймд М.*******, С.*******, Ю.******* нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл болголоо.
Шүүгдэгч С.*******, Ю.******* нар 2016 оны 07 дугаар сарын -ны өдрийн 14:30 цагт товолсон шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгдэгч М.******* 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүхэд ирээгүй байгаа ч тэднийг шүүхэд дуудсан баримтгүй, М.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байх тул М.*******, С.*******, Ю.******* нарыг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэх үндэсгүй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдснээс хойшхи хугацааны зан төлөв буюу шүүх хуралдаанд болон шүүхэд хүндэтгэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан зэрэг байдлыг харгалзан өмгөөлөгчдийн тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх, улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээнээс доогуур ял оногдуулах талаар гаргасан саналуудыг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон тэдний ар гэрийн байдал болон өөрсдийнх нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 291 дүгээр зүйлийн 291.1, 196 дугаар зүйлийн 296.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 297.5, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын *******, овогтийн *******, овогт н ******* нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, С.*******, Ю.******* нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.ын цагдан хоригдсон 06 хоног, С.*******ы цагдан хоригдсон 16 хоног, Ю.*******ийн цагдан хоригдсон 21 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч М.*******, С.*******, Ю.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 001328 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы эд хөрөнгө болох 800.000 төгрөгийн үнэлгээтэй -200 маркын мотоцикль, Ю.*******ийн эд хөрөнгө болох 800.000 төгрөгийн үнэлгээтэй шүдлэн үхрийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ