| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/01381/И |
| Дугаар | 183/ШШ2017/01931 |
| Огноо | 2017-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2017/01931
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:
|
| 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О******* овогт Л*******гийн Б*******, Б******* овогт С*******ын Э******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Э*******, 2006 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Э******* нарыг эх Л.Б*******ийн асрамжид үлдээж, хариуцагч С.Э*******ын охин Э.Э*******, Э.Э******* нарыг өөрийн асрамжид үлдээх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Э******* нь хүүхдүүдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Э.Э*******, Э.Э******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Э*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
|
| 5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Л.Б*******т даалгасугай. 6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б******* нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг С.Э******* энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Б*******т тус тус даалгасугай. 8.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д зааснаар Ха******* дүүргийн , , тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 391 м.кв газар, уг хаягт байрлах 101,5 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц болон 20 м.кв талбайтай гражийг нэхэмжлэгч Л.Б******* болон охин Э.Энхзул, Э.Э*******, Э.Э******* нарын өмчлөлд үлдээж, хариуцагч С.Э*******т ногдох хэсэг болох 6 929 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох, нэхэмжлэгчийн УБИ улсын дугаартай Киа пронтер маркийн автомашинаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Э*******ын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Ха******* дүүргийн , , тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 391 м.кв газар, уг хаягт байрлах 101,5 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц болон 20 м.кв талбайтай гражийг өөрийн өмчлөлд үлдээж, ногдох хэсгийг нэхэмжлэгч болон гэр бүлийн гишүүдэд олгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваалгах шаардлагад 125 814 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төвсийн орлогод оруулж, хариуцагчаас 125 814 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-д зааснаар тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн № 183/ШЗ2017/01469 дүгээр захирамжаар авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцсугай.
11.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
|