Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 020/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0361 |
Огноо | 2014-09-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2014/0361
З.Н-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, З.Нийн нэхэмжлэлтэй Г аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие 2011 оны 02 дугаар сарын 01-нд Хөхморьт сумын Байгаль орчны байцаагчаар ажилд орсон, тасралтгүй 3 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал зөрчил, гаргаагүй байхад Хөхморьт сумын Тамгын газрын дарга Б.Батбаатар намайг үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би хяналтаа тавьж ажилладаг. Хөхморьт суманд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, бөхөн хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч гэж ажилладаг. Эдгээр хүмүүс байхад заавал намайг халах шалтгаан байхгүй гэж үзэж байна. Хайсны тухайд бол бүрэн бүтэн байсан. 2013 оны сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр шон хийсэн. Байгаль хамгаалагч бид хоёр 10 хүн хөлсөөр ажиллуулсан. 2012 онд би төслөөр сумандаа хогийн машин авсан, энэ хогийн
машин авснаар айл өрхүүд нэг тэвш хогийг 6000 төгрөгөөр ачуулдаг болсон. Энэ нь сумын эдийн засагт хэмнэлттэй. Мөн ил задгай хог асгах зөрчил бага болсон.
Мөн жорлонгийн төсөл бичиж дэлхийн зөнгөөс уг төслийг дэмжиж манай сум 32 ширхэг стандарт жорлонтой болсон. Энэ нь манай аймгийн хэмжээнд ганцхан Хөхморьт сумд хэрэгжсэн. Энэ мэтээр сумдаа томоохон ажлыг хийж байсан гэж үзэж байна. Түгээмэл тархацтай байгалийн баялгийн тухай сумаас тогтоол гаргасан байгаа. Үүний дагуу айл өрхүүдээс 3300 төгрөгөө хурааж авдаг. Татварын газраас надад 3 дугаар сард акт тавьсан. Энэ нь төлөөгүй айл өрхүүдээс төлбөрөө авч барагдуул гэсэн акт байсан. Зарим айл өрхүүд нь
Хөхморьт суманд бүртгэлтэй байж өөр газар давхар бүртгэлтэй байдаг. Зарим нь энэ бутлаг ургамлыг чинь ашигладаггүй гээд өгдөггүй юм гэсэн тайлбар хийсэн боловч надад акт тавьсан. Энэ айлуудын тодорхойлолтыг иргэний бүртгэлээс аваад өгсөн. Өгөөгүй айлууд нь бүгд надад нотлох баримт болоод байж байгаа. Би 2012 онд төрсөн, нялх хүүхэдтэй байсан учраас хөдөөгүүр явах боломж муухан байсан. Байгаль хамгаалагч Жамц сурталчилгаагаа хийгээд ажиллаад ирдэг байсан. 2009 онд сургуулиа төгсөөд, 2011 онд ажилд орсон. 2012 оны 5 дугаар сард төрөөд 8 дугаар сард ажилдаа орсон. 2014 оны 3 дугаар сард ажпаас халагдсан. Хүүхэд маань 1 ой 7 сартай байсан.
Учир нь, Засаг дарга томилогдсоноосоо хойш байнга чамайг ажпаас хална гэж дарамталдаг байсан. Б.Батбаатар даргыг томилогдохоос өмнө Засаг дарга намайг ардын намын гишүүн гэж дарамталж эхэлсэн. Би ямар нэгэн байдлаар нам эвсэл дэмжээгүй. 2013 оны 9 дүгээр сараас эхлээд манай гэр бүлийн асуудалд орж надтай унт, тэгэхгүй бол чамайг ажпаас хална гэж байнга дарамталж эхэлсэн. Мөн нөхрийг чинь Тамгын газрын дарга болгож өгнө, машин авч өгч чамайг сургана гэх зэргээр ажпын байранд байнга дарамталдаг байсан. Энэ шалтгаанаас болж намайг ажпаас халсан байх гэж үзэж байна. 2013 оны 3 дугаар сард Тамгын I газрын дарга намайг өрөөндөө дуудаад ажпаа хүлээлгэж өгөхөд бэлд гэсэн. Ингээд хадам ээж орж уулзаад манай бэрийг яагаад ажпаас нь халах гэж байгаа юм бэ? гэхэд Засаг дарга Даваадорж намайг байхгүй үед З.Нийг халаарай гэж хэлсэн байсан. Засаг даргатай уулзахад чи надтай эртхэн хэл амаа олох байсан юм. Одоо оройтсон. Чи шүүхэд өг гэх зэргээр дарамталдаг байсан. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү
гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан түшмэл З.Нийн ажиллах хугацаанд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 -д заасан төр, түүний байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална. Нэн ховор амьтныг агнах барих ургамлыг бэлтгэж ашиглахыг хориглох, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.6 дахь заалтууд аймгийн Засаг даргын 2012 оны 373 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан түшмэлийн хариуцах нутаг дэвсгэрт нь улаан номонд орсон нэн ховор амьтан болох монгол бөхөнг 2012 онд 12 толгой, 2013 оны 01 дүгээр сард 2 толгой, 2013 оны 10 дугаар сард 37 толгойг агнасан, мөн 1 үнэг, 1 мануул хууль бусаар агнасан гэмт хэрэг гарсан. Сумын элсний нүүлтээс хамгаалах зурваст ногоон хэрэм хөтөлбөрөөр 10 га талбайд мод тарьсан боловч хяналт тавиагүйгээс мал идэж сүйтгэж хашаа хамгаалалтыг нь устгаснаас 10 сая төгрөгийн хохирол байгууллагад учирсан. Элсний нүүдлээс хамгаалах хайс юу ч үгүй устсан байхад нь 15.000.000 төгрөгөөр сэргээн босгосон. Үүнээс хойш мөн л харж хандаагүй өвөлжин дотор нь мал байж харагддаг байсан. Малчидтай хариуцлага тооцох үүрэг даалгавар өгөхөд нэг ч хүнд арга хэмжээ аваагүй. 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, учир нь хуучин үр дүнгийн гэрээний загвараар дүгнүүлэх гэж орж ирсэн. Энэ чинь буруу байна, шинэ үр дүнгийн гэрээний загвар дээр бичээд ир гэхэд дахиж орж ирээгүй. Мөн 2011-2012 онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн ногдуулалтыг дутуу тайлагнаж төлөөгүй зөрчил тус тус гаргасан, албан ажлаа удаа дараа тасалж цалингаа 2 дугаар сард хасуулсан зөрчил гаргаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн ажпаас нь чөлөөлсөн.
Засаг дарга энэ хоёрын хоорондох асуудал ажлаас халахад ямар ч хамаа байхгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах төлбөр болох 3300 төгрөгийг нэг өрхөөс хурааж авах ёстой. 2012 оны татвараа дутуу хураасан. Төлөвлөгөөгөө удаа дараа тасалж байсан. З.Н нь 2013 онд байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нартай хамтран хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөө гаргасан бөгөөд үүнийгээ улирал бүрээр нь дүгнүүлнэ гэж Засаг даргын орлогч Э-аар батлуулсан байна. Үзлэг хийгээд ийм хяналт шалгалт хийлээ, үүний үр дүнгээр ийм зөрчил илэрлээ гэсэн тайлан, гаргасан зүйл байна уу. Мөн бутлаг ургамал сумын төвд
оруулж ирэх талаар хяналт тавиад биелэлтийг нь гаргаж дүгнэнэ гэсэн байна. Гэтэл ийм үзлэг хийсэн биелэлт алга. Бөхөн бүхий нутаг дэвсгэрээр байгаль хамгаалагч, цагдаа нартай хамтран улирал бүр хяналт шалгалт хийгээд мэдээлэл сургалт, сурталчилгаа хийнэ гэж байна. Бөхөн бүхий нутгаар хяналт шалгалт хийсэн зүйл байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Нийг Г аймгийн Хөхморьт сумын байгаль орчны улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож нэхэмжлэгчид олгохыг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан түшмэл БОУБайцаагч З.Н-ийг,
Нэг, Байгаль орчин хамгаалах талаар ажиллаагүй, улсын Улаан номд орсон нэн ховор амьтан болох Монгол бөхөнг 2012 онд 12 толгой, 2013 онд 2 толгой, 2013 онд мөн хууль бусаар агнасан гэмт хэрэг гарч шүүхээр тогтоогдсон их хэмжээний хохирол учирсан. Энэ талаар хийх ёстой чухал ажлаа хийгээгүй. З.Н нь 3 жил ажиллах хугацаандаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг хийхгүй байх талаар хөдөө багуудаар явж нэг ч удаа сургалт сурталчилгаа зохион байгуулаагүй өөрөө болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж үзээгүй. З.Н нь 3 жил Байгаль орчны байцаагч хийхдээ ганцхан удаа хагас 1 өдөр хөдөө явсан, тэр нь ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн 4 худгийн барилга хүлээж авах ажлын хэсэгт орж зураг авч ирсэн, түүнийгээ шүүхэд Байгаль орчны ажил мэтээр тайлбарласан байгаа.
Шүүхэд худлаа мэдүүлж хуурамч баримт материал бүрдүүлж өгсөн иргэн ямар хариуцлага хүлээх ёстой вэ?. Сумын элсний нүүлтээс хамгаалах зурваст Ногоон хэрэм хөтөлбөрөөр 10-га талбайд мод тарьж 10 сая төгрөгийн ажил хийгдсэн. Элсний нүүлтээс хамгаалах ойн зурвас хамгаалах хашаа 10 сая төгрөгийн үнэтэй эдгээр нь хараа хамгаалалтгүй байснаас устаж 20 сая төгрөгийн хохирол учирсан, үүнийг сумын бүх иргэд мэдэж байхад З.Н шүүхэд элсний нүүдлийн хайсны тухайд бол бүрэн бүтэн байсан, 2013 онд сум хөгжүүлэх сангийн
|
санхүүжилтээр шон хийсэн гэж мэдүүлсэн байх юм. Сумын бүх иргэд мэдэж байхад шүүхэд худлаа мэдүүлэг өгч байгаа иргэнд арга хэмжээ авдаг хууль байна уу? Элсний нүүдлээс хамгаалах хайс юу ч үгүй устгаж шинээр 15 сая төгрөг ОНХСангийн хөрөнгөнөөс гаргаж шинэ хайс барьсан.
2013 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, 2014 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй. 2013 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас дүгнүүлэхгүй гэсэн, нөгөө талаар үүрэгт ажилдаа тэнцэхгүй байгаагаа мэдсэн, удаа дараа зөрчил гаргасан учраас 2014 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан. 2013 оны гэрээгээ дүгнүүлээгүй, 2014 онд ажиллахгүй гээд гэрээгүйгээр байгуулаагүй хүнийг шүүх заавал ажиллуул гэж байгаа юм уу, үр дүнгийн гэрээгүйгээр ажиллуулж болох юм уу, тэгвэл шүүх дүгнэлтээ тодорхой заамаар байна. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолд төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний биелэлт дүгнүүлээгүй дараа оны гэрээгээ байгуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гээд заасан байгаа.
З.Нийг 3 жил ажиллах хугацаандаа төсөвт төвлөрөх ёстой ТТББАТ/Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөрийг хураагаагүй байнга тасарч төсөвт хүндрэл учирч байсан. З.Нийг төлбөр хураах ажлаа явж хийхгүй байна, арга хэмжээ ав гэсэн Г аймгийн татварын хэлтсийн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. З.Н нь төлбөр хураах албан тушаалтан биш гээд аймгийн Татварын хэлтсийн гаргасан шийдвэр буруу байна гэж шүүхэд гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэрээр З.Нийг төлбөр хураалт хураах ёстой ажилтан мөн байна гэсэн шийдвэр гарсан. З.Нийг аймгийн Татварын хэлтсээс ажлаа хийж чадахгүй байна, ажлаас нь хал, төвлөрүүлж чадаагүй төлбөр хураамжаа төл гэж байнга акт тавьж байгаа. Гэтэл З.Нийн талаар нотлох баримт цуглуулна гээд Г аймгийн шүүхээс 2 шүүгч ирж очихдоо 500 гаруй км давхиж бензин тосоо үрээд очихдоо хийсэн дүгнэлтдээ:
• Сумын хойд хэсгээр байрлах элсний нүүдэл хамгаалах хайсны хамгаалалт мөн төслөөр мод ургуулсан зэрэг нь үзлэгээр хашаа хаалга бүрэн бүтэн элсэрхэг газартай тарьсан мод тодорхой хэмжээгээр ургасан байдалтай байсан гэжээ.
Г аймгаас ирсэн шүүхийн 2 шүүгчтэй сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга 2 хамт явж байхгүй болсон хайсны үлдэгдэл шинээр 15 сая төгрөгөөр хийсэн хайс мөн төслөөр тариад огт ургаагүй модны үлдэгдэл нүх зэргийг харуулаад байхад ийм дүгнэлт гаргасан байна. Шүүх хуурамч дүгнэлт гаргаж болох уу. Бид
энэ талаар сумын ард түмэнд мэдээлж энэ дүгнэлтийн талаар ямар саналтай байгааг тодорхойлох судалгаа явуулах гэж байна. Мөн энэ дүгнэлтэд ТТББНТөлбөр хураамжийн талаар айл өрхөөс 3300 төгрөг хураасан нь үзлэгээр хураамж авсан айл өрхөөрөө гарын үсэг зуруулж баталгаажуулсан, мөн хураамж төлбөрөө банканд тушаасан төлбөрийн баримт зэргээс харагдаж байсан гэжээ. Төлбөр хураамжаа хурааж чадаагүй гэсэн шүүхийн шийдвэр аймгийн Татварын хэлтсийн акт худлаа тавигдсан болж байна уу.
Анхан шатны шүүх тухайн суманд ирж З.Нийг өмгөөлж худлаа дүгнэлт гаргах зорилгоор хуурамч нотлох баримт цуглуулах шаардлага байсан юм уу нотлох баримтыг маргалдагч талууд өөрсдөө цуглуулах ёстой гээд зарим шүүхийн шийдвэрт заасан байх юм. Ажлаа удаа дараа тасалж цалингаа 2 сард хасуулсан зөрчил гаргасан, ажлын төлөвлөгөө гаргаж Засаг даргын орлогч Г.Э-аа батлуулсан боловч энэ төлөвлөгөөний дагуу ямар ч ажил хийгээгүй, мөн бутлаг ургамал шаваг сумын төвд оруулан ирүүлж түлшинд хэрэглэхгүй байх талаар шийдвэр гаргасан үзлэг шалгалт хийхийг даалгасан боловч 2 иргэн шаваг түүж зарж ашиг олохоор сумын төвд оруулж ирлээ гэдэг мэдээлэл иргэдээс ирээд З.Нийг шалгаж арга хэмжээ авахыг даалгасан боловч хувийн тохироо хийгээд явуулсан дам сураг сонсогдсон. Ажлаа хувийн сонирхлоор хийдэг. Манай сумд ажиллаж байгаа Дэлхийн зөнгийн ажилтны хийлгэсэн жорлонгоос хувьдаа авч ашигласнаас өөр хийсэн юм байхгүй. З.Нийг шүүхэд ийм худлаа гомдол гаргаж байхад анхан шатны шүүх түүнийг нь хүлээн авч урьд нь ажиллаж байгаад ажилдаа тэнцэхгүй өөр ажилд шилжсэн. Тамгын газрын дарга байсан хүнээс мэдүүлэг авсан байгаа, тэгэхдээ төрийн албанд олон жил хаасан Тамгын газрын дарга 18 жил хийсэн хүн З.Нийг ажлаа сайн хийж байсан гэж хэлээгүй нь тодорхой. Багийн засаг дарга, байгаль хамгаалагч нар З.Нийг ганц ч удаа хөдөө явж ажиллаагүйг мэднэ тэгэхэд шүүх үзлэг хийх үеэрээ нотолсон гэж байх юм, шүүх энд сумд ирж худлаа баримт цуглуулсан ёс зүйгүй хандсан нь сэжиг төрүүлж байна, бид энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандах болно.
Шүүхийн дүгнэлт бүхэлдээ буруу гарсан байна. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хийсэн ажлыг З.Н хийсэн гэжээ. З.Н Дэлхийн зөн байгууллагын ажилтан биш гэдгийг мэдээгүй бололтой. Мөн нэн ховор ан агнуур болох бөхөн 5, үнэг 1, мануул-1 зэрэг ан амьтны хэрэг зөрчил нэг биш удаа гарч байсан гэх нь тусдаа бие даасан бөхөн хамгаалагч, байгаль хамгаалагч, багийн
|
Засаг дарга гэсэн орон тооны ажилтан байхад дан ганц З.Н-д арга хэмжээ авсан нь буруу байна гэсэн байна. Бөхөнг аймгийн захиргааны хэргийн шүүх нэн ховор агнуур гэж ойлгож байгаа бол бөхөнг агнаж устгахыг зөвтгөхөөс өөр аргагүй. 2013 онд 2 удаа агнасан гэмт хэрэг гарч шүүхээр шийтгэгдсэн иргэдийг цагаатгах нь зүйтэй гэж үзэж байна. З.Н нь байгаль хамгаалагч, бөхөн хамгаалагч нараа мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах ёстой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Байгаль хамгаалагчид, аймгийн байгаль орчны газар удирдаж арга хэмжээ авдаг тэр газрууд шат дараатай арга хэмжээ авах байх, З.Н-д нь ЗДТГ-ын ажилтан учир авсан нь ийм шалтгаантай.
Шүүх дан ганц нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгаа үүнээс шалтгаалж төрийн албыг үнэгүйдүүлэх иргэд төрдөө итгэх итгэл алдагдах төрийн албан хаагч албан ажлаа зөвхөн цалин авах хэрэгсэл болгон ашиглаж байна.
Анхан шатны шүүхээс гаргасан дүгнэлтэд: Иймд албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж шүүх үзэхгүй байна гэжээ.
толгойг агнасан байхад энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй,
сургалт сурталчилгаа хяналт шалгалтын ажил хийгээгүй, 3 жил ажиллах хугацаандаа сумын төвөөс гарч үзээгүй тэгсэн хэр нь шүүхэд худлаа мэдүүлэг өгч хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн.
иргэнийг иргэд мэдээлж арга хэмжээ авах хүсэлт гаргасан Байгаль орчны байцаагч энэ зөрчилд арга хэмжээ аваагүй шалтгаануудаас ажлаас нь халсан.
• З.Н нь Засаг даргаа буруутгахын тулд 3 сард мөрдөж мөшгөж нууцаар бичлэг хийсэн үүнийгээ хөндлөнгийн хүмүүсийн ятгалгад орж ийм юм хийсэн, Цагдаад 2013 оны 10 дугаар сард өмнөөс нь өөр хүмүүс өргөдөл өгч Засаг даргыг шалгуулсан тэр өргөдөл өгсөн хүний бичгийг таньсан гэдгээ хүлээсэн бичлэг байгаа. Засаг дарга энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгөх гэж байгаа З.Нийг өөртэй нь утсаар ярьсан яриаг сэргээж өгөхийг хүсэж хүн гүтгэж доромжлон нэр хүндийг нь унагаах хүнийг гэмт хэрэгт зориудаар татан оролцуулах арга зохион байгуулсан гэдэг талаар гомдол гаргасан байгаа. З.Н нь хөндлөнгийн хүмүүсийн ятгалгаар энэ ажлыг хийсэн гэж ярьсан. Энэ ярианы үед сумын удирдлагууд бүгд байсан З.Нийн өргөдлийг Цагдаагийн байгууллага шалгасан, З.Н-ийг ажлаас халсан асуудал үүнтэй холбоогүй гэдгийг ойлгохыг хүсэж байна.
Байгаль орчны байцаагч З.Н нь удаа дараа ажил тасалж цалингаа хасуулсан. З.Н нь 2013 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй надад хийсэн ажил байхгүй юуг нь дүгнүүлэх юм гэсэн, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж хариуцлага алдсан БОБХ түшмэл З.Н-ийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон захиргааны хэргийн 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн
Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дараах нөхцөл байдлуудыг шалгаж тодруулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:
Шүүх дээрх, Б/03 дугаар тушаалд заасан З.Нийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал,
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн
Хэрэгт нэхэмжлэгч З.Нийг байгалийн нөөц, ургамал, ус, ой, ан амьтны нөөц ашигласны төлбөрийг хураах эрх бүхий албан тушаал мөн эсэхийг нотолсон баримт /хэзээ, хэн томилсон тухай шийдвэр/ авагдаагүй тул нэхэмжлэгчийг дээрх төлбөрүүдийг хураах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Мөн, хариуцагчаас “З.Н нь ... 2011-2012 онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн ногдуулалтыг дутуу тайлагнаж, төлөөгүй зөрчил гаргасан” гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарласан, гэтэл Г аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/295 дугаар албан бичигт “Хөхморьт сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан З.Н нь түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөрийн тайланг хугацаандаа гаргаж өгч байсан нь үнэн болно” гэсэн баримт хэрэгт /хх-ийн 13 талд/ авагджээ.
Иймд шүүх хариуцагчийн тайлбартай холбогдуулан З.Н нь байгалийн нөөц ашигласны төлбөрийг хураах эрхтэй албан тушаалтан мөн эсэх, 2011-2012 онуудын байгалийн нөөц ашигласны төлбөрийг хураасан эсэх, төлбөрийн тайланг
хугацаандаа гаргаж байсан эсэх, ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж, нотлох баримтыг цуглуулах шаардлагатай юм.
Түүнчлэн, хэргийн 108-110 талд үр дүнгийн гэрээ дүгнэсэн баримт авагдсан байх боловч энэ нь хэдэн оны, юуг нотлох үр дүнгийн гэрээний хэсэг болох нь ойлгомжгүй байна.
Иймд, шүүх уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, маргаан бүхий захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.