Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Э.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* Хохирогч Б.******* Иргэний нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн15 дугаар зүйлийн15.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох01613000097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй халх, ******* боловсролтой, *******, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын баг ,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогт ын *******. /Регистрийн дугаар:/ Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн15 дугаар зүйлийн15.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.******* нь016 оны 06 дугаар сарын 12-ны үдэш2 цаг 40 минутын үед Завхан аймгийн сумын Бэрхийн өвөр гэх газар Н.*******ын эзэмшлийн улсын дугаартай Эксел маркийн авто машиныг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-ын “Эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалт болон 9.2-ын “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын хамгаалалтын шон мөргөж улмаар машинаа замын хажуу руу унаган зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд сууж явсан Б.*******ын биед хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тухайлбал хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр 13 цагийн орчимд явж байсан чинь *******, хуучин ын хашаанд таарсан. Тэгээд бид нар жаахан юм ярьж зогсож байгаад *******гийн гэрт очсон. Тэгээд ******* хүргэн ахынхаа эксел маркийн автомашиныг аваад Баазын урд талын голын зах дээр гэдэг хүний сонгуулийн сурталчилгаа болж байхаар нь харж зогсож байгаад буцаад төв орж ирээд гэдэг хүүхдийг аваад манай гадаа очоод би гэртээ орж мөнгө аваад буцаад гарсан. Тэгээд эмнэлгийн урдаас автомашиндаа шатахуун аваад ногоон хашаа ороод 1 дэлгүүрээс шил 0.75 литр ерөөл архи, литрийн боргио пиво 1 ширхэгийг аваад цагаан хаалга гараад явсан. Тэгээд очих гэж явсан айлаа олохгүй буцаж яваад гүүрээр гараад нөгөө шил архиа 5-уулаа хувааж уугаад наашаа аймаг руу явж байгаад машинтайгаа онхолдсон... Тэр үед автомашиныг ******* барьж явсан. Би жолоочийн хажуугийн суудал дээр, , , нар арын суудал дээр сууж явсан...Би Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн нуруу, хүзүүндээ эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Эмчилгээний зардалд 1.838.377 төгрөг зарцуулсан...Э.******* надад хохирлын мөнгө гэж.500.000 төгрөг төлсөн. Би 9 сард дахин эмчилгээнд явна тэр үед гарах зардлаа нэхэмжилнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...би тэр үед жолоочид саад болоогүй” гэсэн мэдүүлэг, Гэрч П.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар цагаан хаалга гараад ах ******* эгчийн нөхөр рүү утсаар ярьсан чинь нөхөр нь Донойн хөндийд хонь хариулаад явж байна та нар хүрээд ир гэсэн байх, тэгээд бид нар Доной руу явсан. Замдаа зогсоод нөгөө пивоноосоо уугаад талд нь хүргэсэн. Тэгээд цаашаа яваад Доной хөндий ороод ******* эгчийн найз залууг хайгаад олоогүй юм. Тэгээд буцаад Яруугийн голын гүүрний хажууд ирээд хээр сууж байгаад нөгөө архи, пивоо уусан,..тэгээд наашаа хар зам дээр явж байхад ******* замын хойд хэсэг рүү урсгал сөрөөд шахаад яваад байхаар нь чи замын хойд тал руу шахаад урсгал сөрөөд байна ш дээ гэсэн чинь ******* замын баруун тал руу шахах гэж байгаад замын хажуу руу унасан. Тухайн үед ******* их согтуу байсан...тэр үед зам дээр ямар нэгэн саад байгаагүй...би шинжээч эмчид үзүүлэхгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, эдгээр оролцогчдын мэдүүлгийг давхар нотолж мэдүүлсэн гэрч С.гийн мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Э.******* үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа бөгөөд яллах болон өмгөөлөх тал түүний гэм буруу, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийн талаар маргахгүй байна. Э.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шинжээчийн016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн0162020 дугаартай “...1. Иргэн Б.*******ын биед: Баруун талдаа ууцны 1-р нугалмын бяцарсан хугарал, L5, S1-р нугалмын түвшинд нугасны дарагдлын шинж, нурууны, сээрний 9-р нугалмаас бүсэлхийн 4-р нугалам хүртэлх сэртэнгийн хугарал, хамрын таславчын муруйлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.. Баруун талдаа ууцны 1-р нугалмын бяцарсан хугарал, , L5, S1-р нугалмын түвшинд нугасны дарагдлын шинж гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нурууны сээрний 9-р нугалмаас бүсэлхийн 4-р нугалам хүртэлх сэртэнгийн хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын таславчын муруйлт, тархи доргилт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3. Учирсан гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоолын үндэслэл болголоо. Иймд шүүгдэгч Э.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн15 дугаар зүйлийн15.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Хохирогч Б.******* хохиролд холбогдох 19 ширхэг баримт гаргаж өгсөн бөгөөд түүний өгсөн баримтуудаас хавтаст хэргийн 85 дугаар хуудасны арын нүүрэнд үдэгдсэн 74740 төгрөгний дүн бүхий 5 ширхэг баримт(НӨТ-ын сугалааны дугаартай баримтууд), 87 дугаар хуудсанд үдэгдсэн 75300 төгрөгний дүн бүхий ширхэг баримт, 88 дугаар хуудсанд үдэгдсэн 1 ширхэг баримт(Худалдаа хөгжлийн банк гэсэн баримт)-ууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл дээрх баримтуудад бичигдсэн эмийн бодис болон хүнсний зүйл, дэр, дэрний уут, хэвтэрийн хөтөвч, оймс, нэгж, гурил, будаа гэх мэтийг хэн авсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн хэргийн 86 дугаар хуудсанд 80400 төгрөгний хоолны баримт үдэгдсэн байгаа ч уг баримтанд бичигдсэн хоол нь хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай нэмэгдэл хоол гэж үзэх боломжгүй ердийн үед хэрэглэх хоол байна. Мөн хэргийн 85 дугаар хуудсанд үдэгдсэн эмийн жорыг хохирлын баримт гэж үзэх боломжгүй, хэргийн 100 дугаар хуудсанд үдэгдсэн тийз(*******дугаартай тийз) нь 85 дугаар хуудсанд үдэгдсэн73000 төгрөгний баримттай давхардсан байна. Харин шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой буюу шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гарсан нийт 1134937 төгрөгний зардлын баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байна. Гэвч шүүгдэгч Э.******* хохирогчид бэлнээр004000 төгрөг өгч, эмнэлэгийн төлбөр, эм тарианы үнэ зэрэгт 660000 төгрөг төлж нийт664000 төгрөгний хохирол төлсөн болох нь Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бодит хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ. Хохирогч Б.******* цаашид хийгдэх эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтойг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх, 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх үндэслэл болголоо. Шүүгдэгч Э.*******гийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл болон түүний гэмт хэрэг үйлдэхийн өмнөх болон хойшх хугацааны зөв зан төлөвтэй байдал зэрэг хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн83 дугаар зүйл,96 дугаар зүйлийн96.1,97 дугаар зүйлийн97.1.1,97.1.4,98 дугаар зүйлийн98.1,99 дүгээр зүйлийн99.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. овогт ын *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн15 дугаар зүйлийн15.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг/хоёр/ жилийн хугацагаар хасч/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Э.*******д оногдуулсан/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан/хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж/хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Э.*******д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Э.*******д016 оны 06 дугаар сарын4-ний өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгчийн эд хөрөнгө болох 380000 төгрөгний үнэлгээтэй, шар өнгийн хөлдөөгч, *******0000 төгрөгний үнэлгээтэй BSB маркийн угаалгын машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 0138434 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Н.*******д буцаан олгож, Э.*******гийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд албанд хүргүүлсүгэй.

10. Хохирогч Б.******* цаашид хийгдэх эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

12.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний ******* шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Д.НЯМ