Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Ч.Алтансүх,

 

шүүгдэгч Б.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бад холбогдох эрүүгийн 1806 0513 61716 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1982 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байрны 96 тоотод оршин суух хаягтай, боловч хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 5 дугаар гудамжны 11 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Б.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 05-11 тоотод салсан эхнэр Б.Отгонцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Бид өмнө хамт амьдарч байгаад салсан. Отгонцэцэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад утсаа салгаад алга болсон. Б.Отгонцэцэг 6 дугаар сарын 2-ны өдөр ирсэн. Тухайн үед хүүхдийн баяр болж байсан ба Б.Отгонцэцэгийг гэртээ ирэхээр нь “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл миний өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Үүнээс болоод үл ойлголцож бид хоёр биенээ муухай үгээр дуудаж хэрэлдсэн. Хүүхдийн баяраар гэртээ байгаагүйгээс тус

 

2

 

 

асуудал үүссэн. Үүнээс болж би уураа барьж чадалгүй Б.Отгонцэцэгийг алгадсан. Б.Отгонцэцэг гадуур явж байгаад ирэхэд эрүү нь хөхөрсөн байсан. Энэ талаар мөрдөгчид хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Тухайн хөхрөлтийг намайг цохиж үүсгэсэн гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрмөөргүй байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Отгонцэцэгийн: ...2018 оны

 

  1. дугаар сарын 02-ны өдөр би Баянзүрх дүүргийн 24-р хороо Газарчин 5-11 тоотод хоёр хүүхэдтэйгээ уулзахаар 14 цагийн үед очсон. Гэрийнх нь гадна хүүхэд болон нөхөртэй уулзаад Э.Бын эгчийнх нь гэрт орсон. Би гэрт нь хүүхдүүдээ усанд оруулаад хоол унд хийж өгөөд байж байхад Э.Б гараад явчихсан. Нэг их удалгүй гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ 2,5 литрийн пиво авч орж ирээд хамт ууя, хоёулаа ярилцъя гэж хэлээд надад пиво хийж өгөхөөр нь би уухгүй ээ, машинтай явж байгаа би явна гэхэд өөрөө авч ирсэн пивоо уусан. Гадаа гарч машиндаа уусан...Том хүү Азбаяр аавтайгаа юм шидэж тоглоод байсан. Шидсэн юм тогооны таган дээр унасан чинь Лхагвабаяр та нар юм хагаллаа, хажуу өрөөнд орчихооч гэхэд чи одоо хөөгөөд байгаа юм уу гэж хэлээд “Эл Си Ди” зурагтыг шидээд дээр нь дэвсчихсэн. Хоёр хүүхэд уйлсан. Тэр үед тогооны саван дээр байсан 3 халуун савыг авч шидсэн. Би хоёр хүүхдээ дагуулаад нөгөө өрөөнд орсон. Бид гурвын араас Э.Б орж ирэхээр нь би явъя даа, аймаар юм гэхэд би аймаар байна уу гээд намайг үсдэж дараад намайг цохиод байсан. Намайг газар унагаагаад алчихъя гээд намайг дэвссэн. Чи одоо явах юм бол хоёр хүүхдээ аваад зайл гэхээр нь хоёр хүүхдийнхээ хувцасыг бэлдээд гарсан. Гарахад миний машин байхгүй байсан. Машинд түлхүүр тааруулаад Э.Б унаад шинэ замын тэнд байрлуулсан байсан. Э.Б дүүгээ дагуулж яваад байрлуулсан газраа зааж өгөөд надад дүүгээрээ хэлүүлсэн. Миний биед энд тэндгүй хөхөрч хавдсан, толгой их өвдөж байсан...гэх мэдүүлэг /хх-н 26-28 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7063 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Б.Отгонцэцэгийн биед тархи доргилт дух, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байна.

 

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

 

  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-15 дугаар тал/,
 

3

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б. Э.Бын: ...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад эхнэр Отгонцэцэг хоёр хоног гадуур явчихаад хүрч ирсэн. Чи хаагуур яваад байгаа юм бэ хүүхдийн баяр болж байхад хүүхдээ тоохгүй юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм би хоёр хүүхдээ аваад явлаа гэж хэлэхээр нь чамд очих газар байхгүй биз дээ яваад яах нь вэ гэхэд явна гээд дайраад байсан. Миний уур хүрээд хоёр шил пиво гэртээ уучихаад гарч машиндаа сууж байгаад эргэж гэртээ орсон. Эхнэртэй дахин маргалдаж байх явцдаа халуун сав авч шидсэн. Зурагтыг түлхээд унагаасан, нөгөө өрөө рүү эхнэр орохоор нь араас нь ор руу түлхэж унагаасан. Тэр үед их муудсан зарим зүйлээ сайн санахгүй байна. Эхнэрийн хэлж байгаагаар намайг хэд хэдэн удаа цохисон гэж хэлсэн. Нэг мэдэхэд цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч Б.Э.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39, 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 05-11 тоотод салсан эхнэр Б.Отгонцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 05-11 тоотод салсан эхнэр Б.Отгонцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г Б.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 05-11 тоотод салсан эхнэр Б.Отгонцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Прокуророос Б.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Б.Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4

 

 

Шүүгдэгч Б.Э.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 39 дүгээр тал/

 

Хохирогч Б.Отгонцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэргийн материалтай танилцахдаа илэрхийлж, энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан байх бөгөөд хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 37, 49 дүгээр тал/

 

Шүүгдэгч Б.Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Э.Б Э.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бямбасүрэнгийн Э.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э.Бад оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
 

5

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ