| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0168/Э |
| Дугаар | 149/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 149/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд
-улсын яллагчаар Э.Билгүүн
-шүүгдэгчийн мөгөөлөгч Э.Алтан-Уяа
-шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2034000250123 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сум Баян айрагт 2 дугаар багийн нутгаас иргэн Б.Алтанбаатарын 4 тооны үхэрийг бэлчээрээс нь хулгайлж, 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-15 тал/, хохирогч Т.Алтанбаатарын мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Б.Саруултөгсийн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 37 тал/, эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 55 тал/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Володьяагийн мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/, хохирол 6.500.000 төгрөгийн үнэлгээ /хх-ийн 55-58 тал/, шүүгдэгч Б.Бын ял шийтгэлийн хуудас /хх-ийн 99 тал/, хохирогчийн гаргасан тодорхойлолт /хх-ийн 63 тал/, цагдаагийн тэмдэглэл /хх-ийн 129 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сум Баян айрагт 2 дугаар багийн нутгаас иргэн Б.Алтанбаатарын 4 тооны үхэрийг бэлчээрээс нь хулгайлж, 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Б 2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сум Баян айрагт 2 дугаар багийн нутгаас иргэн Б.Алтанбаатарын 4 тооны үхэрийг бэлчээрээс нь хулгайлж, 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс хохирогч Б.Алтанбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Г.Наранцэцэг, Х.Сумъяабаатар нарт шүүх хуралданы товыг мэдэгдэхэд “иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн үед хулгайн мал гэдгийг мэдэлгүй худалдаж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтануяа “Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө төлсөн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байна. Өөрөө энэ хүн хулгай хийдэггүй. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байгаа байдлаа надаар дамжуулан илэрхийлж, энэ хэрэгтээ маш сайн дүгнэлт хийж байгааг тодруулж хэлмээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жил тэнсэж, амьдрах дадал зуршил олгох албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Төрөөс энэ хүнд нэг удаа боломж гаргаж өгнө үү. Тээврийн хэрэгслийн хувьд маргах зүйл байхгүй” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хүний хувийн байдалыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Бусад асуудлаар:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүх 1 ширхэг, олс 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 36-80 УБӨ улсын дугаартай Пропокс маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Бын эзэмшлийх хэдий боловч шүүгдэгч Б.Б нь Хан Агьт ХХК-д зээлийн барьцаанд тавьж эзэмших эрх нь Хан Агьт ХХК-ны нэр дээр шилжсэн, шүүгдэгч Б.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн дээрх тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах үүргийг Хан Агьт ХХК-д хүлээлгэсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож 36-80 УБӨ улсын дугаартай Пропокс маркийн тээврийн хэрэгсэлийн үнэлгээ болох 1.402.500 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМААЭ17