| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00466/И |
| Дугаар | 183/ШШ2017/00586 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2017/00586
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, “Хүннү” хотхон, 109 байр, 901 тоотод оршин суух, Их монгол овогтой Адъяагийн Болор-Эрдэнийн /РД:ХИ83091975/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Стадион Оргил, Махатма гандийн гудамж, 49а байр 3 тоотод оршин суух, Боржигин овогтой Батаагийн Дондовдоржид /РД:ЙЮ71022676/ холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 378.000.000 төгрөг /гурван зуун далан найман сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дондовдорж нь надаас 2014 оны 06-р сарын 19-ны өдөр Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 1 хороо стадион оргил М.Гандийн гудамж 49А дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 4 өрөө оройн сууц, 16,8 м.кв талбайтай 3 тоот зогсоолыг барьцааалан 180,000,000Т төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн тул үндсэн зээл 180 сая, хүү 72 сая, алданги 126 сая, нийт 378 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь хариуцагч Б.Дондовдоржоос үндсэн зээл 180,000,000 төгрөг, 72,000,000 төгрөг, алдангид 126,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч хүүнд 20,000,000 төгрөг төлсөнг хасч, 52,000,000 төгрөг болгон, нийт 232,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үндсэн зээл 180.000.000, хүү 52.000.000 төгрөг, нийт 232.000.000 төгрөгийг төлөх, хэрэв заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги 116.000.000 төгрөг, нийт 348,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрчээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь Б.Дондовдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 378.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Дондовдорж хүүнд 20,000,000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч үндсэн зээл 180.000.000, хүү 52.000.000 төгрөг, нийт 232.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, хэрэв заасан хугацаанд дээрх төлбөрийг төлөөгүй тохиролдолд үндсэн зээл, хүү нийт 232.000.000 төгрөгийн алданги 116.000.000 төгрөг, нийт 348.000.000 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.047.950 төгрөгөөс 1.098.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас 948.975 төгрөгийг буцаан гаргуулж, зохигчийн эвлэрсэн 348.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.897.950 төгрөгийн тал хувь буюу 948.975 төгрөгийг хариуцагч Б.Дондовдоржоос гаргуулан нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь Б.Дондовдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 378.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үндсэн зээл 180.000.000 төгрөг, хүү 52.000.000 төгрөг, нийт 232.000.000 төгрөгийг төлөх, хэрэв заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги 116.000.000 төгрөг, нийт 348,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.047.950 төгрөгөөс 1.098.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас 948.975 төгрөгийг буцаан гаргуулж, зохигчийн эвлэрсэн 348.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.897.950 төгрөгийн тал хувь буюу 948.975 төгрөгийг хариуцагч Б.Дондовдоржоос гаргуулан нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ