| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00426/И |
| Дугаар | 183/ШШ2017/00587 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2017/00587
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах, РД:2576376, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 хэсэг, Соёмбот 1 гудамж, 10 тоотод оршин суух, РД:МИ81060615, Хиад боржигон овогт Доржготовын Байдрагт холбогдох,
Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 208,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д.Байдраг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 03 сарын 26-ны өдөр дараа төлбөрт Postpaid ВС 30К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91109693 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Байдраг нь гэрээний үүргээ үл биелүүлж 91109693 дугаарын ярианы төлбөр 2015 оны 09 сарын байдлаар 254,349 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Байдрагт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Байдрагаас үндсэн төлбөр 204,349 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 208,849 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Байдраг шүүхэд гаргасан тайлбартаа: “... Д.Байдраг миний бие Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 91109693 дугаарын ярианы төлбөр 208,849 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Байдрагт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 208,849 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 208,849 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,916 төгрөгийн 3,458 төгрөгийг улсын орлогод үлдээж, 3,458 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 3,458 төгрөгийг хариуцагч Д.Байдрагаас гаргуулж, нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Байдрагт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 208,849 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 6,916 төгрөгийн 3,458 төгрөгийг улсын орлогод үлдээж, 3,458 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 3,458 төгрөгийг хариуцагч Д.Байдрагаас гаргуулж, нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ