Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00588

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, Экспресс тауэр, 701 тоот хаягт байрлах, РД:2677385, “Харз Трэйд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5-р хороо, Яармагийн 21-580 тоот хаягт оршин суух, РД:ЧП63121162,  Боржигон овогт Адъяагийн Цэрэндуламд холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 1,239,288.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Харз Трэйд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Харз Трейд ББСБ” ХХК нь иргэн А.Цэрэндуламтай 2011 оны 11 сарын 17-ны өдөр ЗГ0100110096 тоот Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээгээр “Харз Трейд ББСБ” ХХК нь 2,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдэгч А.Цэрэндуламд олгох, харин зээлдэгч А.Цэрэндулам нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийн төлбөр, хүүгийн хамт 18 сарын хугацаанд буюу 2013 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусгах үүргийг тус тус хүлээсэн. “Харз Трейд ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж иргэн А.Цэрэндуламд 2,000,000 төгрөгийг цаг тухайд нь шилжүүлэн өгсөн. Гэвч А.Цэрэндулам нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэх, дутуу төлөх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тус гэрээний 3.3-т “Зээлийн эргэн төлөлтийг ... гэрээнд заасан хугацаанд хийнэ” 3.5-д “Зээлийн хүүг сар тутам хуваарийн дагуу төлнө" гэж заасан үүргээ удаа дараа зөрчиж, нэхэмжлэгчийг хохироосоор байна. Түүнчлэн А.Цэрэндуламын гаргасан 2014 оны 06 сарын 06-ны өдрийн өргөдлийн дагуу “Харз Трейд ББСБ” ХХК нь хариуцагчид үүргээ гүйцэтгэх хангалттай хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл үр дүн гарсангүй. Иймд Иргэний хуулийн 451.1, 2011 оны 11 сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2, 4.1-т заасны дагуу үндсэн зээл 615,273.56 төгрөг, үндсэн хүү 518,880.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,133.89 төгрөг буюу нийт 1,239,288.15 төгрөгийг хариуцагч А.Цэрэндуламаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... А.Цэрэндулам нь 2011 оны 11 сарын 17-ны өдрийн ЗГ0100110096 тоот Зээлийн гэрээ (цаашид “Зээлийн гэрээ” гэх)-ний үүргийн гүйцэтгэлд Гэрээ байгуулах өдрийн байдлаар 1,239,288.15 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд “Харз Трейд ББСБ” ХХК-д төлж барагдуулах тухай хүсэлтийг үндэслэн, “Харз Трейд ББСБ” ХХК нь зээлдүүлэгчээс тогтоосон хугацаанд хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд энд дурдсан зөвшилцсөн нөхцөл болон бусад хүчин зүйлрийг харгалзан үзэж, хүлээн зөвшөөрсний баталгаа болгон энэхүү гэрээг харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг. Тооцоо нийлсэн төлбөр

  1. Цэрэндулам нь Гэрээ байгуулах өдрийн байдлаар Зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 615,273.56 төгрөг, үндсэн хүүд 518,880.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 105,133.89 төгрөг буюу нийт 1,239,288.15 төгрөгийн үлдэгдэлтэй болно.

 

Хоёр. Үлдэгдэл төлбөр төлөх

 

  1. Цэрэндулам нь зээлийн төлбөр болох 1,239,288.15 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.

 

д/д

Огноо

Төлөх дүн

Үлдэгдэл төлбөр

1

2017.03.25

100,000

1,139,288.15

2

2017.04.25

100,000

1,039,288.15

3

2017.05.25

100,000

939,288.15

4

2017.06.25

100,000

839,288.15

5

2017.07.25

100,000

739,288.15

6

2017.08.25

100,000

639,288.15

7

2017.09.25

100,000

539,288.15

8

2017.10.25

100,000

439,288.15

9

2017.11.25

100,000

339,288.15

10

2017.12.25

100,000

239,288.15

11

2018.01.25

100,000

139,288.15

12

2018.02.25

139,288.15

0

 

Нийт

1,239,288.15

0

 

  1. А.Цэрэндулам нь гэрээний 2.1-т заасан төлбөрийг төлбөр авагчийн Хаан банк 5114011666 тоотданс эсхүл Голомт банкны 1102037431 тоот дансанд төлнө.
  2. А.Цэрэндулам нь төлбөрийг хугацаанаас өмнө болон төлөх дүнгээс илүү хэмжээгээр төлөхийг эрмэлзэх болно.

 

Гурав. Эвлэрлийн гэрээг баталгаажуулах

 

  1. Талууд гэрээг шүүхээр баталгаажуулахыг харилцан зөвшөөрсөн болно.
  2. А.Цэрэндулам нь 2018 оны 02 сарын 25-ны өдрийн дотор нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд “Харз Трейд ББСБ” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг гаргуулна.

 

Дөрөв. Бусад зүйл

 

  1. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
  2. Энэхүү гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6-д заасны дагуу хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
  3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална.” гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Харз Трейд ББСБ” ХХК нь хариуцагч А.Цэрэндуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,239,288.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Цэрэндулам нь “Харз Трейд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,239,288.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг /11 сар*100,000 төгрөг=1.100.000/, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 139,288.15 төгрөг, нийт 1,239,288.15 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100  төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид буцааж олгох, мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,393 төгрөгийн 17,146.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 17,246.5 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 17,146.5 төгрөгийг хариуцагч А.Цэрэндуламаас гаргуулж, нэхэмжлэгч “Харз трейд ББСБ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Харз Трейд ББСБ” ХХК нь хариуцагч А.Цэрэндуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,239,288.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг /11 сар*100,000 төгрөг=1.100.000/, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 139,288.15 төгрөг, нийт 1,239,288.15 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,393 төгрөгийн 17,146.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 17,246.5 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 17,146.5 төгрөгийг хариуцагч А.Цэрэндуламаас гаргуулж, нэхэмжлэгч “Харз трейд ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ