Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1720

 

 

2020           09              30                                                     2020/ШЦТ/1720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч П.Даваасүрэн,

 

нарийн бичгийн дарга Н.Солонго,

 

иргэдийн төлөөлөгч П.Батгэрэл,

 

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

 

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Х нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 00000 0172 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х, Т.Г нар нь бүлэглэн:

 

  1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянтөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Намжилмаагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Скайворт загварын зурагт, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйлийг хууль бусаар авч хохирогч Б.Намжилмаад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух иргэн А.Золбаярын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч, Шарп загварын 42 инчийн ЛСД зурагтыг хууль бусаар авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 

Шүүгдэгч Т.Г ганцаараа:

 

  1. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-883а тоотод оршин суух иргэн Ж.Шинэбаярын Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч Lenovo i5 маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 230б тоот хашаан дотор байрлах иргэн Б.Одончимэгийн хүн байнга, амьдрах зориулалттай байшингийн хаалгаар нэвтрэн орж 42 инчийн хэмжээтэй зурагт, Эйсэр маркийн зөөврийн компьютер, зурагтын удирдлага, зөөврийн компьютерын цэнэглэгч зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр
 

хороо Эрдэнтолгойн 3-10а тоотод оршин суух М.Болормаагийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт, I Pad зэрэг эд зүйлийг авч 493.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 3-35 тоотод оршин суух иргэн Ш.Бадамгаравын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхгийг нууцаар авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 18-455а тоотод оршин суух иргэн Л.Батжаргалын хувийн сууцанд нэвтэрч бага гарын ундрам хөөрөг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 09 цагаас 13цагийн хооронд Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Жаргалантын 7-455 тоотод оршин суух иргэн Д.Сарангуагийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж бага гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, оюу шигтгээтэй алтан ээмэг, самсунг брэндийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 1.783.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 13 дугаар гудамжны 341 тоотод суух иргэн Л.Мэндбаярын өвлийн сууцанд нэвтэрч зэс аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг, хөөргөний дайлан зэрэг эд зүйл хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арга барил” ХХК-ийн байранд нэвтэрч “Dell” брэндийн 2 ширхэг зөөврийн компьютер хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 213 тоотод оршин суух иргэн Э.Ариунболдын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 50 инчийн лед марк тодорхойгүй зурагт, бусад эд зүйлийг хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 2-36 тоотод оршин суух иргэн Б.Туяагийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж Монел маркийн 42 инчийн ЛСД зурагт, мэргэжлийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 548.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн Ө.Ганбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Самсунг маркийн 56 инчийн лед зурагт, хуучин цагийн дунд гарын хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1.349.940 төгрөгийн хохирол учруулсан,
    2. 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-943 тоотод оршин суух иргэн

 

  • .Мөнхбадрахын хувийн сууцны цонхоор нэвтрэн орж НР маркийн 8 gb багтаамжтай, 1 терагийн хардтай компьютерын процессорыг хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
    1. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 07 цаг 20 минутаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 4-77 тоотод оршин суух
 

иргэн Д.Болдбаатарын гэрт нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн А.Батбаярын монгол гэрийн ханын шийрийг хаглан нэвтрэн орж “Тошиба” маркийн суурин компьютерыг хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В13-64 тоотод оршин суух Л.Батсайханы эзэмшлийн Монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, 1 ширхэг жижиг цөгц, 8 ширхэг том хэмжээтэй мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 16 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг Мастер инженеринг ХХК-ийн оффист хууль бусаар нэвтэрч Dell маркийн зөөврийн компьютерыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-51 тоотод оршин суух Д.Амаржаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч самсунг брэндийн 40 инчийн зурагт, монетон ээмэг бөгж хулгайлж 966.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо АШУҮИС-ийн 1 дүгээр давхрын 129 тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтэрч Э.Мөнхсоёлын Compaq брэндийн зөөврийн компьютерыг хулгайлж 220.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2017 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мюзик стори хөгжмийн дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж гитар, цүнх, мөрөвч, гитарын утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар буян ХХК-ийн оффисын 103, 113 өрөөнүүдийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, процессор зэрэг эд зүйлийг хулгайлж 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Альфа баарны хаалганд түлхүүр тааруулан орж 2 ширхэг зурагт, зөөврийн компьютер, архи ундаа зэргийг хулгайлж 1.232.180 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 6-1 дүгээр байрын гадна зогсоол дээр байсан иргэн Н.Лхагважавын 3879 УБС улсын дугаартай Истана маркийн машинд түлхүүр тааруулан орж эд зүйл хулгайлж 903.760 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Түмэннасангийн Саруул супермаркетын цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч касснаас бэлнээр 998.910 төгрөг, 2 ширхэг вино хулгайлж 1.033.710 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2017 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх
 

дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 26-620 тоотод оршин суух О.Доржнамжаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж 1.732.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 08 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Залуус хотхоны 1-23 тоотод оршин суух иргэн Д.Баатартунгалагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж гар цүнх, самсунг эс-3, самсунг эс-4 маркийн гар утас хулгайлж 474.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 70 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хаш чулуун бариа засал төвийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Д.Мөнхнасангийн эзэмшлийн зөөврийн компьютер, цүнх, хаш чулуу зэргийг хулгайлж 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 8-1336а тоотод оршин суух иргэн М.Одбилэгийн гэрт нэвтэрч зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. 2017 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 31-166 тоотод оршин суух Б.Баярцэнгэлийн гэрт нэвтэрч Самсунг брэндийн 40 инчийн ЛСД зурагт, үнэртэй ус, мөнгөн ээмэг, товчнууд зэргийг хулгайлж 683.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 11 дүгээр сарын 11 өдрийн 14-өөс 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд оршин суух Г.Ганзаяагийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч гуулин нуухтай, шүрэн толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, Асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.269.800 төгрөгийн хохирол учруулсан,

 

    1. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Одбаярын эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 26 тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цүүг хөшиж нэвтрэн орж “Скай ворд” маркийн 32 инчийн Лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 16-390 В тоотод байрлах Д.Чулуунцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч зөөврийн компьютер, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 816.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Г, Д.Х нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17-18 цагийн хооронд манай гэр хүнгүй байсан. Манай охин Ичинноров дүүгээ сургуулиас нь авахаар явсан хойгуур манай байшингийн зочны өрөөний вакум цонхоор хулгайч орж, хананд өлгөөтэй байсан 42 инчийн скайворт маркийн хар өнгийн ЛСД зурагтыг, гал тогооны өрөөний шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг тус тус алдагдсан байсан” гэх мэдүүлэг /1 хх-н 12-13/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 3/,

 

  • хэргийн газрын үзлэг хийсэн “Мөн өрөөний урд хананд 80х80 см хэмжээтэй цонхоор хулгайч орсон байсан гэх ба цонхны салхивч хаалттай түүний доор шалан дээр ваартай цэцэг унасан байдалтай байв. Уг цонхны рам дээрээс 1 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авав. Шинжээч үзлэгийн явцад хэргийн газрын ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар нийт 10 кадр зураг бэхжүүлэн авав. Хэргийн газраас хураан авсан битүүмжилсэн эд зүйл үгүй болно” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 04-08/,

 

Гэрч И.Дашдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 10 билүү 11 сард Х залгаад зурагт авах уу 42 инчийн лсд байна. 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь аваад ир үзье гэсэн. Удалгүй хүрээд ирэхээр нь үзэхэд гаагүй зурагт байхаар нь Хгийн данс руу 200.000 төгрөг шилжүүлж зурагтыг авсан. 2018 оны 05 сард Х над руу залгаад нөгөө зурагт байгаа юу? Хулгайн зурагт байсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 хх-н 52/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №БЗ3-08 дугаартай:

“42 инчийн Skyworth маркийн зурагт 330.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийн үнэтэй” гэх тайлан /1 хх-н 21-22/,

 

-ДАМНО ХХК-ийн 18.000 төгрөгийн нэхэмжлэх /1 хх-н 24/,

 

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай “Т.Гийг Д.Хтой бүлэглэн энэ хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон” шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-н 65-67/,

 

2.Хохирогч А.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Манай гэрт хулгай ордог өдрийн өглөө нь 08 цагийн үед эхнэр бид хоёр гэрээсээ хамт гарсан. Гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалга, цонх зэрэг бүгдийг нь хааж түгжсэн. Орой 17 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой, гэртээ ороход манай зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1 хх-н 136/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1 хх-н 113/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Уг мөлхөө тавилгатай зэрэгцэн саарал өнгийн модон шүүгээ тавьж дээд талаар нь хананд цэнхэр өнгийн хадгийг байрлуулсан 2

 

ширхэг бөөгийн хэнгэрэг бэлэн байв. Өрөөний хойд талаар цагаан өнгийн суурьтай, хар өнгийн түшлэгтэй буйдан байрлуулсан байв. Баруун хойд булан 3 хаалгатай дунд хаалган дээр толь бүхий хувцасны шкаф байрлуулсан байв.Уг өрөөнөөс өөр алдагдсан эд зүйл байхгүй гэснээр үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 114-116/,

 

“Дамно” үнэлгээний компанийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД2-343 дугаартай:

“42 инчийн Шарп брэндийн лед зурагтыг нийт 720.000 төгрөгөөр үнэлсэн гэх тайлан /1хх 139-140/,

 

Шүүгдэгч Т.Г нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт авагдсан:

 

3. Хохирогч Ж.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Гэртээ ороход Леново ай-5 маркийн нөтбүүк байхгүй байсан. Манай сургуулиас тухайн нөтбүүкийг 570 доллароор үнэлсэн гэж хэлсэн. Би бичиг баримтаа цуг алдсан, нөтбүүк иж бүрэн байсан” гэх мэдүүлэг /2 хх-н 122-123/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-н 113/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Ширээн доор эмх цэгцтэй хурааж тавьсан хайрцагтай эд зүйлс байв.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 114-117/,

 

Шүүгдэгч Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Холбогдогч этгээд Төмөрийн Гийн ярьснаар 2017 оны 12 дугаар сарын ихээр буюу яг хэзээ гэдгийг нь санахгүй байна Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн МТ /магнай трейд/ бензин колонкын зүүн талд байх засмал замын зүүн талын гудамжаар ороод /яг хэдэн тоот гудамж гэдгийг нь мэдэхгүй байна/ модон хашаатай хашааны хаалга нь ногоон өнгөтэй айлын хашааг давж ороход нэг байшин бас нэг монгол гэр байсан тэгээд монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн ороход хаалганы яг зүүн талд /монгол гэрийн баруун урд талд байх/ цагаан өнгийн угаалгын машин дээр байсан цүнхтэй нөүтбүүкийг хулгайлж авсан ба буцаж хашааны явган хүний хаалгаар гараад Эрдэнэтолгойн автобусны буудал руу алхаад автобусанд сууж шууд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх ломбардад барьцаанд тавих гэтэл бичиг баримтгүй явж байсан учраас тухайн ломбардад шууд бэлэн 250.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа явсан. Архи уусан байсан” гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 118-119/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2018 оны 03-р сарын 28-ны өдрийн №БЗ3-18-149 дугаартай:

“Ленова ай 5 маркийн нөтбүүкийг 510.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /2

 

хх-н 128-129/,

 

4. Хохирогч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутаас 19 цаг 30 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 230б тоот хашаан дотор миний эзэмшлийн байшингийн хаалганд зүүлттэй байсан цоожийг эвдээд хулгай орж, 42 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт, Acer маркийн 9 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер, зурагтын удирдлага, зөөврийн компьютерын цэнэглэгч зэрэг эд зүйл адлагдсан. Зурагтаа их дэлгүүрийн Номин сүпер маркетаас 2015 онд 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Зөөврийн компьютерыг 2014 онд компьютер ланд-с 480.000 төгрөгөөр авч байсан. Одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ. Гар удирдлага, компьютерын цэнэглэгчийг үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /2хх 187-188/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 167/, -хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-н 168/, -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 169-172/,

 

2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Т.Гээс “ 1.312KCGW40303 сериал дугаартай хар өнгийн 42 инчийн LG маркийн ЛСД дэлгэцтэй зурагт 1 ширхэг, эйсэр маркийн 9 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер, нөтбүүкний цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг гар удирдлага, гэрэл зургийн аппаратыг хураан авч Б.Одончимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх-ийн 174-175/,

 

Гэрч А.Алтанцөгцийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Би 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад 15 цагийн үед Хөдөө аж ахуйн яамны буудлаас Баянзүрх дүүргийн хүнсний зах орохоор явж байтал сэжиг бүхий 25-28 орчим насны 2 залуу 42 инчийн эл жи маркийн зурагт авч явж байхад нь очиж шалгахад үүргэвч дотроо бага оврын зөөврийн компьютер, зургийн аппарат, дугуйн дорцов авч явж байсан ба хоёр залуугийн бичиг баримтыг шалгахад Т.Г, Р.Болдбаатар нарыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Анхбаярт хүлээлгэн өгч ажилласан. Тухайн үед уг залуус Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хулгай хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 хх-н 192-193/,

 

“Тод үнэлгээ” хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №326 дугаартай

“LG маркийн 42 инчийн зурагт 500.000 төгрөг, ACER маркийн 9 инчийн зөөврийн компьютер 100.000 төгрөг, нийт 600.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /2 хх-н 198/,

 

5. Хохирогч М.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 08-ны 21 цагийн үед гэртээ ирэхэд цонх онгорхой зурагт байхгүй байхаар нь хулгай орсон байна гэдгийг мэдээд шууд цагдаад дуудлага өгсөн. Хар өнгийн 42 инчийн самсунг брэндийн зурагтыг 2016 онд 540.000 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгийн хөх цэнхэр хавтастай ай падыг

 

310.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 246-247/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 226/, -хэргийн газрын үзлэг хийсэн “Харин тус өрөөний цонхны доод талын бор бүтээлгээр бүтээсэн буйдан байх бөгөөд урагш харсан цонх нь голдоо дотогш нээгддэг поорчигтой. Поорчигний цонхонд байрлах дээд түгжээ дотогш сэтэрсэн

 

байдалтай байна.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-ийн 228-236/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “Т.Г нь Шар хаднаас Эрдэнэ толгойн шатахуун түгээх станц тийш явсан авто замын хойно нэг гудамжинд урагш харсан төмөр хаалгатай, хашаан дах 2 өвлийн сууцны зүүн талын өвлийн сууцны цонхыг түлхэн орж 1 ширхэг хавтгай зурагт, 1 ширхэг i Pad хулгайлсан” гэж байх тул ... Эрдэнэтолгойн ШТС хүрээд зам ертөнцийн зүгээр зүүн хойш эргэнгүүт замаас баруун тийш гарч гэр хорооллын гудамж руу орсон 2 дахь гарцаар ертөнцийн зүгээр баруун тийш эргэж Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 3 дугаар гудамжны 10 тоот хаягт ирэв. Уг хашааны байдал, хашаан дахь 2 өвлийн сууцны байршил нь Гийн мэдүүлсэнтэй таарч байв. Дээрх айлын эзэнтэй уулзаж ярилцахад хулгай орсон гэж мэдүүлэх ба алдсан гэж мэдүүлсэн эд зүйлүүд нь Т.Гийг дээрх айлаас хулгайлж авсан гэж мэдүүлсэн эд зүйлстэй таарч байсан” гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 240-243/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №БЗ3-18-288 дугаартай:

“Samsung маркийн 42 инчийн зурагт 273.000 төгрөг, ай пад 220.000 төгрөг, нийт 493.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /3 хх-ийн 04-05/,

 

6. Хохирогч Ш.Бадамгаравын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд гэрээсээ гарсан бөгөөд 19 цагийн орчим гэртээ эргэж иртэл амбаарын цоож эвдэрч хулгай орсон байсан. Хуучин цагийн цулгуй, ямар нэгэн хээ угалзгүй дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Мөн орчин цагийн дунд гарын хээ угалзгүй цулгуй загвартай дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, нэг мөнгөн аяга дээр “хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе ээж, ах, бэргэн эгчээс нь” гэсэн бичигтэй байсан” гэх мэдүүлэг /3 хх-н 46-47/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-н 21/, -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 23-29/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2017 оны 11 сарын 11-нд 16 дугаар хорооллын хойно байх гэр хороолол дундуур алхаж яваад нэг айлын хашаа даваад хартал гэр нь цоожтой, байшинд хүн байдаггүй айл байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод амбаарын хаалгыг онгойлгоод хартал дотор нь жоотуу байсан. Жоотууг аваад гэрийн хаалгыг хөшиж ороход зүүн талд шилэн сервант дотор 3 ширхэг мөнгөн аяга байсан тэрийг хулгай хийж аваад урт цагаан дээр аваачиж явуулын хүнд 150,000 төгрөгөөр зарсан. Хулгай хийхдээ ганцаараа хулгай хийсэн. Уг айлыг би зааж өгч чадна гэж мэдүүлсний дагуу уг

 

хулгай хийсэн гэх айлыг Т.Гээр заалгуулан Баянзүрх дүүргийн 24-р хороо Эрдэнэтолгойн 3 дугаар гудамжнаас ертөнцийн зүгээр зүүн тийш гарч асфальтан автомашины төв замраар ертөнцийн зүгээр баруун тийш явж “Газарчин” дээд сургууль руу салсан туслах замаар хойш эргэн Хөлдүү цэнхэр гэх байрнуудын урдуур зүүнээс баруун ийш гарч уг байрнуудын ертөнцийн зүгээр баруун талаар урдаас хойш чиглэлтэй явсан шороон замаар хойд зүг чигээр явсаар “Алтай” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 талаар салсан замын зүүн талын замаар хойш өгсөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалантын 3 дугаар гудамж 35 тоот хаягтай хашаанд ирж хашааны хаалганы дугаарыг заалгуулан гар чийдэнгийн гэрэлд 1 кадр зураг авч мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 38-41/,

 

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн:

 

“Би гэрт орж ирээд шууд энэ шүүгээний дотор шилэн дээрээс ил харагдаж байсан мөнгөн аяга авсан, өөр зүйл аваагүй бусад тавилга эд зүйл оролдоогүй” гэсэн тул түүний мөнгөн аяга авсан гэж шүүгээг зааж байгаа байдлаар нь Samsung-s5 маркийн гар утасны фото камераар 1 кадр зургийг авсан бөгөөд түүний хулгай хийхдээ ашигласан гэх жоотууг харуулсан 1 кадр зураг авч баримтжууллаа” гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 42-43/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №БЗ3-158 дугаартай:

“Дунд үеийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг нь 250.000 төгрөг, орчин үеийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нь 240.000 төгрөг, нийт 490.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /3 хх-н 65-66/,

 

7. Хохирогч Л.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө ажилдаа явсан. Гэртээ ирэхэд манай гэрийн зүүн талын вакум цонх онгорхой, байшин доторх эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Манай гэрээс өв залгамжлагдан ирсэн мөнгөн нуухтай, бор ундрам хөөрөг алдагдсан байна” гэх мэдүүлэг /3 хх-ийн 125/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3 хх-ийн 112-113/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-ийн 116-123/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ХУ2-19-083 дугаартай:

“бага гарын эмэгтэй хүн барьдаг хуучин цагийн уламжлагдан ирсэн Ундрам хөөрөг 1.500.000 төгрөгийн үнэтэй гэх тайлан /3 хх-ийн150-151/,

 

8. Хохирогч Д.Сарангуагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай байшингийн баруун талын цонхоор хулгайч орсон байна гэж манай хажуу талын айлын Л.Батжаргал над руу хэлсэн юм. Тэгээд би ирсэн чинь манай байшингийн жижиг өрөөний цонх онгорхой

 

байсан. Манай гэрээс төмөр саван дотор байсан оюу шигтгээтэй алтан ээмэг 1 хос, самсунг зөөврийн компьютер иж бүрдлээрээ байсан, бага гарын шүрэн тогойтой хаш хөөрөг 1 ширхэг, давхралдсан монетан гинж зэрэг эд зүйл алдагдсан байна” гэх мэдүүлэг /3 хх-ийн 126-127/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ХУ2-19-083 дугаартай:

“хуучин цагийн уламжлагдаж ирсэн бага гарын шүрэн толгойтой хаш хөөрөг 1.200.000 төгрөг, оюу шигтгээтэй хос алтан ээмэг 237.600 төгрөг, Самсунг брэндийн зөөврийн компьютер 270.000 төгрөг, хүзүүний монетан гинж 75.600 төгрөг, нийт 1.783.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /3 хх-ийн 146-147/,

 

Шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 10 сарын эхээр Хан-Уул дүүрэг, Яармагийн эцсээс Туул голын далан дагаад явж байгаад хашаан дотроо 2 байшинтай айлд орж хулгай хийсэн. Зүүн талын байшингийн вакум цонхыг түлхэж ороод хар өнгийн зөөврийн компьютер, баруун талын байшинтай айлын вакум цонхоор орж хөөрөг, сүүжин алтан ээмэг зэргийг авсан. Зарим зүйлийг нь мартсан байна. Бас хольж, сольж байж магадгүй гэх мэдүүлэг /4 хх-ийн 42-43/,

 

 

9. Хохирогч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би гэрээ цоожлоод 3 дугаар эмнэлэгт очиж хүн сахиж хоносон. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө манай хүргэн дүү 10 цаг 10 минутад залгаад гэрт чинь хулгай орсон байна гэхээр нь гэртээ ирэхэд гал тогооны өрөөний вакум цонх онгорхой, 2 ширхэг жижиг өргөлийн зэс аяга, шинэ цагийн дунд гарын чулуун хөөрөг алдагдсан байсан. Хөөргөний толгой нь их биетэйгээ адил бор өнгөтэй бөгөөд мөнгөн халбагатай, алтадмал нуухтай, гадуураа ногоон өнгийн үйтэн хуаран даалинтай байсан” гэх мэдүүлэг /3 хх-н 197-198/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 180-186/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 182-186/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “2017 оны намар танай хэлтсийн урд гэр хороололд баруун тийш харсан том хаалга урагш харсан жижиг хаалгатай хашаан дах өвлийн сууцны цонхыг түлхэн орж 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг монетон нарийн гинж хулгайлсан” гэж мэдүүлснээр уг айлыг өөрөөр нь заалгуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 13 дугаар гудамж 541 тоот хаягтай хашаанд 18:40 цагт ирэхэд 1 километр зайтай байсан ба уг хашааны гадна байдал, өвлийн сууцны байршил нь Т.Гийн мэдүүлсэнтэй тохирч байх тул өөрөөр нь хашааны явган хаалганы дугаарыг заалгуулан 1 кадр зураг, өвлийн сууцны байдлыг харуулсан 1 кадр зураг авлаа. Уг газраас Т.Г “-Би 2017 оны намар энэ гудамжны зүүн хэсэгт урагш харсан төмөр хаалгатай хашаан дах 2 өвлийн сууцны баруун талын дүнзээр барьсан өвлийн сууцны цонхыг түлхэн

 

орж 1 ширхэг Хятад хавтгай зурагт хулгайлсан” гэж мэдүүлсэн бөгөөд Т.Г өөрөө явсан замаа зааж өгснөөр Баянзүрх дүүргийн 13-р хороо Дүүргийн 13 дугаар гудамж 523 тоот хаягтай хашаанд 18:50 цагт ирэхэд 1,5 километр зайтай байсан ба уг хашааны хаалга, өвлийн сууцыг дүнзээр барьсан болон байршил нь мэдүүлсэнтэй тохирч байх тул өөрөөр нь хашааны хаалганы дугаарыг заалгуулан 1 кадр зураг, өвлийн сууцны байдлыг харуулсан 1 кадр зураг авлаа гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-ийн 191-194/,

 

Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 327 дугаартай: Жижиг зэс аяга 2 ширхэг нь 20.000 төгрөг, шинэ цагийн чулуун хөөрөг 150.000 төгрөг, даалин 100.000 төгрөг, нийт 270.000 төгрөгийн үнэтэй гэх тайлан /3

 

хх-н 205/,

 

  1. Хохирогч Арга барил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“2017оны 09 дүгээр сарын 12 өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд “Арга барил” бетон зуурмагийн үйлдвэрийн оффисын цонхны торыг хөшиж, порчигоор нь ороод Делл маркийн 2 ширхэг зөөврийн компьютер алдагдсан” гэх мэдүүлэг /4 хх-ийн 144/,

 

-хохирогч Арга барил ХХК-ийн цагдаагийн байгууллага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өргөдөл /4 хх-ийн 127-128/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-ийн 129-134/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “Төмөр овогтой Гийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн айлаа зааж өгнө үү гэснээр Т.Гээр заалгаж ШШГБ-461-p анги дээрээс хөдлөн БЗД-ийн 10-р хороо “Монгол дээж” караоке паб руу зүүн эргэж Хангамж орох шороон зам дагуу явж байхад төмөр замын хойд талд зэрэгцээ байрлах “Арга барил” ХХК-ны бетон зуурмагийн үйлдвэрийн төмөр гүйдэг хаалгатай /фото-1/ бетонон хашааг заав. Хашааны хаалгаар ороод зүүн зүг рүү харсан вакум 2 цонхны ертөнцийн зүгээр баруун талын цонхны хаалтыг нь аваад /фото-2,3/ түлхэж ороод 2 ширхэг нөөтбүүк хулгайлсан. Гарахдаа түлхэж орсон цонхныхоо харалдаа хашааг давж /фото-4/ гарсан хэсгээ заав. Хулгайлсан эд зүйлээ Баянзүрх захын хажууд явж байсан хүнд нь нийлүүлээд 300.000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлснийг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-ийн 140-142/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №БЗ3-18-012 дугаартай

“Дэлл брэндийн зөөврийн компьютерыг 420.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /4 хх-ийн 147-148/,

 

11. Хохирогч Э.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанхуарангийн 213 тоотод байрлах манай байшингийн цоожийг эвдэн хулгайч орж, 50 инчийн Led зурагтыг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /4 хх-ийн 185-186/,

 

-гэмт хэргийн мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-н 169/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “хашааны зүүн хойд талд улбар өнгийн төмөр дээвэртэй, тоосгон 1 давхар байшин байв. Байшин үүдэндээ 2х2 хэмжээтэй таамбартай байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-ийн 170-171/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “Т.Г нь ... ногоон өнгийн төмөр хаалгатай айлын модон хашааг заав. Хашаагаар ороод хашааны зүүн хойд талд улбар шар дээвэртэй тоосгон байшинг зааж үүдний амбаарын цоожийг эвдэж ороод гэрийн хойморт байсан тавиур дээрх зурагтыг хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ Нарантуул захын хажууд явж байсан хүнд 250.000 орчим төгрөгөөр зарсан гэж мэдүүлснийг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх-ийн 180-182/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №БЗ3-18-055 дугаартай:

“55 инчийн зурагтыг 750.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /4 хх-н 198-199/,

 

12. Хохирогч Б.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад үдээс хойш 15 цагийн үед охины хамт гарч, гэрт хүн үлдээгүй. Хадам ээж Дарьсүрэн нь орой 17 цаг 30 минут өнгөрч байхад цэцэрлэгээс хүүг аваад ирэхэд манай байшингийн цонх хаалттай. Усанд явах гээд гарахад манай байшингийн ард талын цонх онгорхой байхаар нь байшинд дөхөж очоод Туяа гээд миний нэрийг дуудахад хүн дуугарахгүй байхаар нь цонхоор харсан чинь манай зурагт байхгүй байсан гэсэн. Монел маркийн 42 инчийн хар өнгийн гадуураа гялгар ууттай зурагт байсан. Nikon D3100 маркийн аппарат нь хар өнгийн аппарат” гэх мэдүүлэг /4 хх-ийн 234/,

 

-гэмт хэргийн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-н 221/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “цайвар хөх өнгийн төмөр хашааны хаалгатай, хашаан дотроо 1 давхар бүхий байшинтай, байшин нь 3 цонхтой, зүүн талдаа цэнхэр өнгийн хаалга бүхий модон таамбартай, түүний дээр малчин гэсэн бичигтэй дугуй антентай” гэх тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-ийн 222-226/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “хашаанд 3 цонх бүхий 1 давхар байшин байх бөгөөд зүүн талдаа модон таамбартай, таамбар нь цэнхэр өнгийн төмөр хаалгатай, дээвэр дээр нь малчин гэх бичигтэй телевизийн антентай байв. Уг цагаан өнгийн байшингийн ертөнцийн зүгээр урагш харсан 3 цонхны баруун талын захын цонхыг зааж уг цонхоор ороод 39 инчийн зурагт, хагас мэргэжлийн зургийн аппарат аваад байшингийн баруун талын цонхыг түлхээд гарсан гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /4 хх-ийн 230-232/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №БЗ3-18-471 дугаартай:

Монел маркийн 42 инчийн зурагт 416.000 төгрөг, зургийн аппарат 132.000 төгрөг, нийт 548.000 төгрөгөөр үнэлсэн гэх үнэлгээний тайлан /4 хх-ийн 239-240/,

 

13. Хохирогч Ө.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гарч яваад 18 цаг 40 минутад ирсэн. Хашааны хаалга цоожтой гэрийн тамбар, гэрийн хаалгыг эвдэж, гэрийн хойморт байх хар өнгийн 56 инчийн самсунг маркийн лед 6 сар хэрэглэсэн 1.850.000 төгрөгийн үнэтэй зурагт, мөн хажуугийн шүүгээнд байсан улаан чулуун толгойтой цагаан хаш чулуун хөөрөг, хуучин цагийн нуух нь содон гурван давхар, ногоон, шар нөгөө өнгийг нь санахгүй байна алдагдсан байсан. Зурагтаа олж аваагүй, хөөргийг дараа нь зам шалгалтаар ирсэн цагдаа эхнэрт өгсөн байсан” гэх мэдүүлэг /5 хх-ийн 226-227/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /5 хх-ийн 219-221/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 21-р хороо Ганц худгийн задгай байна. Ногоон өнгийн төмөр хаалгатай хашаагаар дотогш ороход баруун хэсэгт модон таамбартай монгол гэр байв. Уг таамбар болон гэрийн хаалганы цүүг эвдэлсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /5 хх-ийн 222-224/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №БЗ2-18-1878 дугаартай:

“Хар өнгийн 56 инчийн Сансунг брэндийн лед зурагт 1.229.940 төгрөг, хуучин хэрэглэж байсан дунд гарын энгийн чулуун толгой гуулин нуухтай цагаан хаш хөөрөг 120.000 төгрөг, нийт 1.349.940 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /5 хх-ийн 235-236/,

 

Шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 12 сард ганц худгийн тэнд байдаг гэр хороолол дунд байх төмөр ногоон хаалгатай хашаа руу орж үүдэндээ модон амбаартай монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж эвдэлж ороод 56 инчийн зурагт, хаш хөөрөг хулгайлж авсан. Такси бариад Бөхийн өргөөний тэнд байх ломбардад зурагтыг 650.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэх мэдүүлэг /6 хх-ийн 41-42/,

 

14. Хохирогч П.Мөнхбадрахын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчим гэрээсээ гараад найз охиныхоо гэрт очсон. Тэгээд тэндээ хоносон. Өлзийсайхан ах залгаад “гэрт чинь хулгай орсон байна, цагдаа нар ирсэн байна, хурдан ир” гэж хэлсэн. Цагдаа нар ирээд явсан байсан ба гэрт ороогүй, цонхоор багтахгүй гэрийн хаалга нээгдэхгүй түлхүүр надад байсан болохоор гаднаас нь үзээд явсан байсан. Ороод юмаа бүртгэж үзэхэд унтлагын өрөөнд байсан НР маркийн 8 гегабайтын рам, 1 терагийн хардтай ай-7 загварын процессор алдагдсан байсан. 2017 оны 10 сард Номин их дэлгүүрээс 1.520.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан” гэх мэдүүлэг /6 хх-ийн 64-65/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 59/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “явган хүний хаалга нь цэнхэр, том хаалга нь ногоон өнгөтэй хашаагаар ороход 1 давхар хөх саарал өнгийн байшин байв.

 

Байшингийн хүрэн өнгийн металл хаалгаар ороход нам даралтын зуух, хөргөгчтэй байв. Байшингийн цонхны жижиг хэсэг нь хагарсан байв” гэх тэмдэглэл гэрэл зураг /6 хх-ийн 60-62/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №БЗД2-19-635 дугаартай:

“HP маркийн 8 GB багтаамжтай 1 терагийн хардтай i7 марктай процессорыг 470.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /6 хх-ийн 75-76/,

 

15. Хохирогч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Гэрээс 32 инчийн шарп маркийн зурагт, мөнгөн аяга нэг ширхэг алдагдсан байна. Алдагдсан мөнгөн аяганд 2015 онд байгууллагаас дурсгасан үгтэй бичигтэй, зурагт нь хар өнгийн зурагт байсан” гэх мэдүүлэг /6 хх-ийн 105-106/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /6 хх-ийн 99-100/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “...хүрэн өнгийн төмөр хаалгатай хашаа байв. Хашаанд үүдний амбааргүй цэнхэр өнгийн модон хаалгатай гэр байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-ийн 101-103/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №БЗД2-19-636 дугаартай:

“sharp маркийн 32 инчийн зурагт 220.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан 7 хэмжээтэй мөнгөн аяга 250.000 төгрөг, нийт 470.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /6 хх-ийн 110-111/,

 

16. Хохирогч А.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутад гэрээсээ гарч явсан. Орой 17 цаг 40 минутад гэртээ ирээд гэр рүү орохын өмнө гэрээ тойрсон чинь зүүн хойд талын ханын шийр хугарч гэрт хулгай орсон юм шиг байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тошиба маркийн 2004 онд компьютер ландаас 850.000 төгрөгөөр худалдаж авсан суурин компьютер алга болсон бөгөөд үзүүлэлтийг сайн хэлж мэдэхгүй байна. Онцлог шинж тэмдэг гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6 хх-ийн 155-156/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 134/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 22-р хороо Өлгийн 1- 10 тоот хаягт байх цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа байв. Гэрийн хойд талын хаяаг манасан шороог буулгасан, ханын шийрийг 2 нүд хугалсан байдалтай байх...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-ийн 147-152/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “Т.Гийг хулгай хийсэн айлаа зааж өгнө үү гэснээр заалгаж ШШГБ 461-р анги дээрээс хөдлөн ... Баянзүрх дүүргийн 22-р хороо Алтан-Өлгийн 1-10 тоот, цэнхэр өнгийн дэлгэдэг хаалгатай хашааг зааж хашааны араас давж ороод хашаанд байх гэрийн ар талын ханын шийрийг хугалж ороод суурин компьютер хулгайлсан гэв. Тухайн айлын эзэн Батбаяртай уулзахад 2017 оны 10 сард манайд хулгай орсон. Цагдаад

 

хандсан гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-ийн 137-142/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №БЗ1-19-472 дугаартай:

“Toshiba брэндийн суурин компьютерыг 270.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /6 хх-ийн 159-160/,

 

17. Хохирогч Л.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай ээж Дуламжав “гэрт чинь хулгай орсон байна, мөнгөн аяганууд чинь алга болсон байна” гэж хэлсэн. Манай гэрээс долоо хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, нэг нь доороо шармал морины дүрстэй. Уг аяганууд 1 ширхгийг нь 250.000 төгрөгөөр нийт 500.000 төгрөгөөр үнэлнэ, бага гарын таван хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга 2 ширхэг нь доороо өлзий утсан хээн шармалтай, уг аягануудаа нэг ширхгийг 150.000 төгрөгөөр нийт 600.000 төгрөгөөр, дөрвийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг 1 ширхгийг нь 100.000 төгрөгөөр нийт 300.000 төгрөг, хоёрын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг уг аягаа 100.000 төгрөгөөр, нэгийн мөнгөн аяга 1 ширхэг уг аягаа 70.000 төгрөгөөр үнэлж байна. Уг аяганууд дээр бичиг байгаагүй, бэлэгт ирсэн учраас аягануудын баримт гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6 хх-ийн 209-211/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 184/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “ХВ 13-64 гэсэн хаягтай урагш харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай, улаан хүрэн өнгийн модон хашаа байв. Хашаанд байх монгол гэрийн хаалганд эвдрэлгүй байх ба хаалга дардаг бөөрөнхий төмөр хөшигдөж хаалга чөлөөтэй онгойж байв. ...цагаан өнгийн 3 тасалгаатай тавиур байх ба уг тавиурт 11 ширхэг мөнгөн аяга байсан гэх тул гарын мөрийг үзэв.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-ийн 203-206/,

 

Чингэлтэй дүүргийн үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн:

“7 хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг нь 400.000 төгрөг, бага гарын 5 хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг нь 400.000 төгрөг, 4 хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг нь 240.000 төгрөг, 1 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг нь 50.000 төгрөг, нийт 1.090.000 төгрөгөөр үнэлсэн” гэх үнэлгээний тайлан /6 хх-ийн 240/,

 

Т.Г ХВ-13-64 гэсэн хаягтай хулгай хийсэн газраа зааж өгч байгаа гэрэл зураг /6 хх-ийн 244-245/,

 

18. Хохирогч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө манай нягтлан Алтансүх ирээд хаалга онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь гадаа цонхоо харсан чинь онгорхой байсан гэж надад хэлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирсний дараа хорооны цагдааг оруулж хаалгыг онгойлгоод ороход миний делл маркийн ай-5 үзүүлэлттэй нөтбүүкийг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /7 хх-н 160/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 152/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Орос 3-р сургуулийн урд талд байх хойшоо

 

харсан 2 орцтой 9 давхар байрны 1-р орцны 2 тоотод үзлэг хийв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /7 хх-ийн 153-158/,

 

Гэрч Г.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Хаалга дотроосоо цоожтой, тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд цонхоор ороод дотроос нь онгойлгож өгсөн орох үед балконы цонх онгорхой, сейфийг онгойлгох гэж оролдсон байсан онгойлгож чадаагүй ширээн дээр байсан нөтбүүк байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /7 хх-ийн 162/,

 

“Тод үнэлгээ” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 885 дугаартай:

“Дэлл брэндийн нөүтбүүкийг 700.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /10 хх-ийн 14/,

 

19. Хохирогч Д.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Охин Маралгуаг өдөр гэртээ ирэхэд цонх онгорхой гэрийн бүхий л эд зүйлийг сандаачиж, самсунгийн 42 инчийн зурагт, 1,5 граммтай монетон хос ээмэг, 3,1 граммтай болон 1,5 граммтай 2 ширхэг монетон бөгж, самсонг загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйл алга байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /7 хх-н 204-205/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /7 хх-ийн 197-198/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ногоон саарал өнгийн хаалга бүхий блокон хашаа байх ба хашааны баруун хэсэгт зүүн тийш харсан 3 цонх бүхий хүрэн өнгийн бүргэд хаалгатай байшин, хойд хэсэгт урагш харсан хөх өнгийн хаалгатай 3 цонхтой цагаан өнгийн байшин, зүүн хэсэгт машины граж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 199-201/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “Т.Гээр заалгаж ШШГБ-ийн 461-р анги дээрээс хөдлөн ... Баянгол дүүргийн 11-р хороо Зүүн нарангийн 3-51 тоот ногоон өнгийн дэлгэдэг хаалгатай блокон хашааны зүүн урд байрлах 51 гэсэн дугаартай жижиг ногоон хаалгаар орж бор өнгийн дээвэртэй цагаан өнгийн 1 давхар байшингийн баруун талын вакум цонхыг түлхэж ороод 42 инчийн зурагт хулгайлсан гэв. Тухайн айлын эзэн Нямаатай уулзахад 2017 оны намар хулгай орж цагдаад хандсан гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /7 хх-ийн 219-220/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №БГ1-19-282 дугаартай:

“Самсунг брэндийн 40 инчийн зурагтыг 539.400 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /7 хх-ийн 211-212/,

 

“Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №TXY-719/378 дугаартай:

“1.5 граммтай монетон хос ээмэг 105.000 төгрөг, 3.1 граммтай монетон бөгж 217.000 төгрөг, 1.5 граммтай монетон бөгж 105.000 төгрөг, нийт 427.000 төгрөгөөр

 

үнэлсэн” гэх тайлан /7 хх-ийн 214-216/,

 

20. Хохирогч Э.Мөнхсоёлын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө О.Ундармаа над руу залгаад компьютероо авсан уу алга байна гэж хэлсэн. Тэгээд л хулгай орсныг мэдээд ажил дээрээ ирэхэд миний өрөөнөөс 2008 онд АНУ-аас авчирсан Compaq брэндийн зөөврийн компьютер байхгүй, О.Ундармаагийн компьютерын процессор зэрэг эд зүйл алга болсон байсан” гэх мэдүүлэг /8 хх-ийн 22-23/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /8 хх-ийн 14-15/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “АШУҮИС-н 129 тоот өрөө байна. Уг өрөөний цонх нь хагас онгорхой байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /8 хх-ийн 16-21/,

 

Гэрч О.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Манай ажлын өрөө бол 129 тоот өрөө юм. Өглөө ирэхэд өрөөний хаалга цоожтой байсан. Онгойлгоод ороход вакум цонх онгорхой болчихсон байхаар нь би ширээндээ очоод суух гэхэд миний ширээн дээр гутлын мөр болчихсон байсныг анзаараад эргэн тойрноо харахад Мөнхсоёлын нөтбүүк байхгүй болчихсон байсан, мөн би компьютероо асаах гэхэд авахгүй байхаар нь гайхаад процессороо шалгахад байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /8 хх-ийн 24/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №СБ1-18-790 дугаартай:

“Compaq маркийн нөтбүүкийг 180.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /8 хх-ийн 32-33/,

 

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-н үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний

“Хуучин хэрэглэж байсан үзүүлэлт тодорхойгүй компьютерын процессорыг 40.000 төгрөгөөр үнэлсэн” гэх баримт /8 хх-ийн 35/,

 

21. Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 24-ний өглөө ирэхэд баруун талын цонхны хойд талын хамгаалалт төмөр хөшсөн, хамгийн урд талын цонхны хамгаалалт төмрийг гагнаасаар нь салгаад салхивч нь онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагаан өнгийн даралтат хөгжим, 9 ширхэг гитар, цүнх 9 ширхэг, гитарын утас 1 ширхэг, мөрөвч 5 ширхэг алдагдсан. Мөн эвдэрхий гитар авсан байна” гэх мэдүүлэг /8 хх-ийн 76-77/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 62/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Music store coffee гэсэн хаягтай шар өнгийн байрны өргөтгөлийн байр байв. Баруун зүгт харсан 3 цонхны хойд талын цонхны хамгаалалтын төмөр доод хэсэг хөшигдсөн, босоо төмрийн доод хэсэг хугарсан байв. Урд талын цонхны гадна хамгаалалтын төмрийг салган авч газар тавьсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /8 хх-ийн 63-67/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг тоглуулан үзэхэд цайвар өнгийн юүдэнтэй малгай, бараан өнгийн жинсэн өмд өмссөн эрэгтэй ертөнцийн зүгээр урд талд байрлах хаалгыг нээн гарч ирэн хаалганы эсрэг талд байрлах өрөө рүү орж байгаа нь харагдана. Бичлэг цааш үргэлжлэн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах хяналтын камерыг эргүүлж тус заал харагдахаа больсноор үзлэгт өөр ач холбогдолтой зүйл байхгүй байв” гэх тэмдэглэл /8 хх-ийн 69-71/,

 

“Тод үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 897 дугаартай:

“Даралтат хөгжим 1 ширхэг 350.000 төгрөг, ямаха брендийн гитар 1 ширхэг 500.000 төгрөг, акустик гитар 1 ширхэг 320.000 төгрөг, 3 төрлийн 9 ширхэг гитарын цүнх нийт 490.000 төгрөг, 40 ширхэг ууттай гитарын утас 10.000 төгрөг, мөрөвч 5 ширхэг 10.000 төгрөг, нийт 1.680.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /10 хх-ийн 18/,

 

  1. Хохирогч М.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө ажил дээрээ иртэл 1 давхрын 103, 113 тоот өрөөнүүдэд хулгай орсон байсан.103 тоотоос 2 ширхэг лаптоп зөөврийн компьютер, 113 тоот өрөөнөөс 1 ширхэг процессор хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /8хх 115-116/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 106/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Улаанбаатар буян ХХК-ийн төв байрны 1 давхрын 103 тоот өрөөний 1 цонхны баруун дээд хэсгийн цонх онгойсон байдалтай хагарсан байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зураг /8 хх-ийн 108-111/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:

 

“Улаанбаатар буян ХХК-ийн 113 тоот өрөөнд 03 цаг 18 минутанд гартаа гар чийдэн барьсан цагаан өнгийн ажлын бээлий өмссөн хар өнгийн бугуйн цагтай, цагаан саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй 24-26 насны эрэгтэй хүн цонхоор орж ирээд өрөөний голд байх ширээний дор залгаатай байсан процессорыг салгаж аваад 03 цаг 21 минутад цонхоор гарч явлаа.” гэх тэмдэглэл /8 хх-ийн 113/,

 

“Тод үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 895 дугаартай:

“Лаптоп Делл брэндийн компьютер 2 ширхэг 4.000.000, 1 ширхэг процессор 580.000 төгрөг, нийт 4.580.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /10 хх-ийн 20/,

 

  1. Хохирогч А.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг 30 минутад гэрээсээ гарч явсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил руугаа орж ирэхэд техникийн тавиур дээр өрж тавьсан архинуудын голоос нь 2 шил архи байхгүй, хойшоо агуулахын өрөөнд ороход 1 кроп пиво, 32 инчийн шарп брендийн зурагт, 42 инчийн Акира брэндийн зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /9 хх-ийн 14-15/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 250/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 2-р хороонд байх Альпа гэсэн бичигтэй хүрэн өнгийн сендвичэн барилга байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /9хх 02-07/,

 

“Тод үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 898 дугаартай:

“0.5 литрийн Улаанбаатар архи 9.800 төгрөг, 0,5 литрийн соёрхол архи 16.000 төгрөг, 0,5 литрийн мульти витамин ундаа 11 ширхэг 8.580 төгрөг, витсамо ундаа 7 ширхэг 9.800 төгрөг, true пиво 20 ширхэг 38.000 төгрөг, Акира брэндийн 42 инчийн зурагт 450.000 төгрөг, Шарп брэндийн 32 инчийн зурагт 350.000 төгрөг, Сони брэндийн 14 инчийн зөөврийн компьютер 350.000 төгрөг, нийт 1.232.180 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /10 хх-ийн 16/,

 

24. Хохирогч Н.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн”

 

“2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө гэрийн гадаа зогсоолд 38-79 УБС улсын дугаартай автомашинаа тавиад өнөө өглөө автомашинаасаа эд зүйл хулгайд алдагдсан байна. Цагдаад дуудлага өгсөн. Стар кап шоколад 24 ширхэг, Шотланд виски 20 ширхэг, гүүд нэртэй компот 12 ширхэг алдагдсан” гэх мэдүүлэг /9 хх-ийн 81-82/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ 9 хх-ийн 75/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “автомашинд хулгай орсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, 6/1 дүгээр байрны зүүн талд байрлах авто машины зогсоол байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-ийн 76-79/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №БЗД2-20-153 дугаартай:

“Star cub шоколад 24 ширхэг 263.760 төгрөг, Шотланд label виски 20 ширхэг 586.000 төгрөг, good нэртэй компот 12 ширхэг 54.000 төгрөг, нийт 903.760 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /9 хх-ийн 93-94/,

 

25. Хохирогч Д.Түмэннасангийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Саруул супермаркетын урд талын цонхны салхивчаар хулгай орж, кассаас 998.910 төгрөг, вино 2 ширхэг алдагдсан” гэх мэдүүлэг /9 хх-ийн 129/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9 хх-ийн 121/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах Саруул супермаркетын урд талын цонхны баруун босоо салхивч онгорхой байх ба төмөр сараалжин хамгаалалтын төмрийн баруун дээд талын тогтоосон төмөр гагнаасаараа салсан байв” “Хяналтын камерыг үзэхэд 03 цаг 44 минутад 176 см өндөр нуруутай, цайвар өнгийн юүдэнтэй цамцтай, бараан өнгийн масктай хүн цаанаас эд зүйл авч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 хх-ийн 122-126/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-20-173 дугаартай:

“Креме нүүдэл дарс 18.800 төгрөг, cinzano дарс 16.000 төгрөг, нийт 34.800 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /9 хх-ийн 139-140/,

 

26. Хохирогч О.Доржнамжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Манай гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр Болортуяа гэрээ цоожлоод гарч яваад орой нь ирээд ядарсан байсан учир шууд 2 давхарт гарч унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь би гэртээ ирэхэд том өрөөний бурхны шүүгээ онгорхой байхаар нь татаад хартал мөнгөн халбагатай даваа толгойтой хөөрөг алга болсон учир эд зүйлээ шалгахад мөнгөн аяга 1 ширхэг, цайны дээж хийдэг мөнгөн аяга 1 ширхэг, эхнэрийн мөнгөн ээмэг, гинж, кулоны хослолын 1 хос ээмэг, гинжний кулон алдагдсан байсан. Том зочны өрөөний цонх онгорхой, түгжээнүүд нь хугараад доор нь унасан байсан” гэх мэдүүлэг /9 хх-ийн 172-173/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9 хх-ийн 166/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сэлбийн 26-620 тоотод байрлах 2 давхар тоосгон байшин байв. Том өрөөний вакум цонхны тавцан дээрээс 2 ширхэг, цонхны дотор хүрээнээс 2 ширхэг, салхивч дээрээ 6 ширхэг цонхны зураглал 1 кадр 2 ширхэг гутлын мөр бэхжүүлэн авсан” гэх тэмдэглэл /9 хх-ийн 167-168/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-20-174 дугаартай:

“шар манан хөөрөг, дунд гарын, дунд үеийн, алтан нуухтай, даваа толгойтой хөөрөг 1.500.000 төгрөг, дунд гарын орчин цагийн цайны шаазан аяганы хэмжээтэй мөнгөн аяга 120.000 төгрөг, бага гарын орчин үеийн цайны дээжийн мөнгөн аяга 70.000 төгрөг, мөнгөн ээмэг гинж, кулонтой 42.500 төгрөг, нийт 1.732.500 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /9 хх-ийн 182-185/,

 

27. Хохирогч Д.Баатартунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө нөхөр, эгч бид 3 хоносон. Өглөө босоод утсаа хайсан, ширээн дээр байсан эгчийн цүнх байхгүй байгааг анзаараад цагдаа дуудсан. Самсунг s4, s3 гар утас болон цүнх алдагдсан. Цүнхэнд гоо сайхны бүтээгдэхүүнүүд, бичиг баримт байсан” гэх мэдүүлэг /9 хх-ийн 221-222/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9 хх-ийн 215/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 2-р хороо, залуус хотхоны 1-23 тоотод байх ертөнцийн зүгээр чанх зүүн тийш харсан улбар шар хаалга хагас нээлттэй байсан ба уг хаалганы 2 талын вакум цонх дотогш онгойсон байв. Цонхны түгжээний төмөр гогцоонууд хугарсан, зарим нь далийсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-ийн 216-218/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №БЗ2-18-419 дугаартай:

“Самсунг эс 4 маркийн гар утас 132.000 төгрөг, Самсунг эс 3 маркийн гар

 

утас 72.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 270.000 төгрөг, нийт 474.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /9 хх-ийн 231-232/,

 

28. Хохирогч Д.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлын байран дээрээ ирээд хаалгаа онгойлгоод ороход эмх замбараагүй байдалтай байхаар нь ширээн дээр үлдээсэн Сони брэндийн нөтбүүкээ үзэхэд арьсан цүнхтэйгээ алга болсон байсан. Хяналтын камерын хард дискийг салгаж аваад явсан басан. Мөн бариа заслын массажны хаш чулуу 8 ширхэг алдагдсан” гэх мэдүүлэг /10 хх-ийн 49-52/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл/ 10 хх-ийн 37-38/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 3-р хороо, 70-р байрны 3-р орцны хажуугийн өргөтгөл Хаш чулуун бариа засал төвийн текний ар хэсгийн эд зүйлийг эмх замбараагүй болгосон, шкафт байсан хяналтын камерын хард дискийг эвдсэн байв. Урд талын өрөөний вакум цонхны дээд хэсгийн жижиг цонх онгойсон байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /10 хх-ийн 39-44/,

 

“Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ-120/6 дугаартай:

“Sony брэндийн нөтбүүк 650.000 төгрөг, нөтбүүкний цүнх 35.000 төгрөг, /хаш чулууг үнэлгээ тогтоох боломжгүй/ нийт 685.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /10 хх-ийн 60-61/,

 

29. Хохирогч М.Одбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 8-1336а тоот хашааг худалдаж аваад гэрээ барьж нүүж ирсэн. Гэрээсээ гарахдаа хаалгаа цоожилсон, өнөөдөр ирэхэд хаалганы цоож байхгүй байсан. Ороод ирэхэд зурагт алдагдсан байсан. Панасоник брэндийн 32 инчийн ЛСД зурагт байсан” гэх мэдүүлэг /11хх 82/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-ийн 76-77/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 21-р хорооны байрнаас баруун зүгт 500 метр орчим зайд байрлах хаяггүй хашаа байв. Хашаанд ороход их 5 ханатай гэр байв. Хаалганд хөшигдсөн мөр байв. Гэрт ороход хойморт байх цагаан өнгийн тавиурын хаалганууд хагас онгорхой байв. Уг тавиур дээр байсан зурагт алга болсон гэж байв” гэх тэмдэглэл /11 хх-ийн 78/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-20-751 дугаартай:

“Panasonic брэндийн 32 инчийн зурагт 250.000 төгрөг, Levo брендийн 12 инчийн нөүтбүүк 150.000 төгрөг, нийт 400.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /11 хх-ийн 88-89/,

 

30. Хохирогч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 08 дугаар сарын 10-ны ажлаасаа ирэхэд үүдний амбаарт зай гаргаад, гэрийн цоож эвдээд хулгай орсон байсан. Хар өнгийн 40 инчийн ЛСД зурагт, үнэртэй ус, мөнгөн ээмэг товчнууд алдагдсан” гэх мэдүүлэг /10 хх-ийн 224-225/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /10 хх-ийн 219-220/, -хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Сэлбийн 31-266 тоот, цагаан өнгийн төмөр хаалгатай хашааны гол хэсэгт улаан өнгийн төмөр амбаартай 5 ханатай гэр байв. Амбаарын зүүн хойд хэсгийг гэрээс 20 см холдуулж зай гаргасан байв. Уг зайгаар хүн багтаж байх ба гэрийн хаалганы

 

цоожийг хөшиж эвдсэн байв” гэх тэмдэглэл /10 хх-ийн 221-222/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №БЗ2-18-400 дугаартай:

“Сансунг брэндийн 40 инчийн зурагт 539.400 төгрөг, Босс брэндийн үнэтэй ус 48.000 төгрөг, 70- 80 грамм мөнгөн ээмэг 96.000 төгрөг, нийт 683,400 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /10 хх-ийн 226-227/,

 

31. Хохирогч Г.Ганзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай гэр эзэнгүй байсан. Орой 17 цагийн үед эхнэр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрхий байсан гэсэн. Манай гэрээс хадам аав Дармаапунцаг бэлэгэнд өгсөн үе дамжсан мөргүй, шүрэн толгойтой гуулин нуухтай, гартаам хөөрөг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгжний хослол, “Acer” маркийн улаан хүрэн өнгийн Dual Core загварын зөөврийн компьютер алдагдсан” гэх мэдүүлэг /11 хх-ийн 31-35/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-ийн 22/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 21-р хороо, Ганцын задгайд байх баруун тийш харсан хаалгатай улаан өнгийн төмөр хашаа байв. Хашаанд хаалгыг нь зүүн тийш харуулж байрлуулсан үүдэндээ амбаартай гэр байв. Гэрийн хаалга нь хатавчны зүүн хэсэгт 3/1 хэсэгт суурилуулсан нууц цоожны орчим модыг нь сэтлэн хугалж цоожны хэлийг гарган эвдэж гэрт нэвтэрсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-ийн 23-27/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-20-754 дугаартай:

“Гуулин нуух шүрэн толгойтой гартаам хөөрөг 2.500.000 төгрөг, Dual core процессортой хуучин хэрэглэж байсан нөүтбүүк 270.000 төгрөг, 5,1 граммын монетон ээмэг бөгжний хослол 499.800 төгрөг, нийт 3.269.800 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /11 хх-ийн 43-44/,

 

32. Хохирогч Э.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирээд харсан чинь манай гэрийн цоожийг эвдээд хаалгыг ямар нэгэн юмаар хөшиж онгойлгосон байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгаар шагайгаад харахад 32 инчийн зурагт байхгүй байсан.” гэх мэдүүлэг /11 хх-ийн 129-130/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-ийн 121-122/ -хэргийн газрын үзлэг хийсэн “Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Алтайн 28-26 тоот, баруун зүгт харсан будаг нь хуучирч халцарсан цэнхэр өнгийн хашааны баруун урд хэсэгт шар эрээн модон хаалгатай 4 ханатай гэр байв. Уг гэрийн

 

хаалганы цоожийг эвдэж орсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-ийн 123-126/,

 

Т.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Т.Гийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн айлаа зааж өгнө үү гэснээр түүгээр заалгаж ШШГБ-461-р ангиас хөдлөв. Сүхбаатар дүүргийн 12-р хороо Алтайн 28-26 тоот, Ноён хангай хүнсний дэлгүүртэй хашааг зааж, хашаанд байх 1 монгол гэрээс зурагт хулгайлсан гэв. Тухайн айлын эзэн Батцэцэгтэй уулзахад 2017 оны 12 сард манайд хулгай орж цагдаад хандсан гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-ийн 134-139/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №СБ2-19-1120 дугаартай:

“Skyworth маркийн 32 инчийн LED зурагтыг 270.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /11 хх-ийн 141-143/,

 

33. Хохирогч Д.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой, хашаандаа ортол манай байшингийн урд талын зүүн цонхны хаалт төмрийг хөшиж онгойлгосон салхивчаар гэрт маань хүн орсон байсан. Гэрээс Сони маркийн цагаан өнгийн нөтбүүк, монетон ээмэг, мөнгөн ээмэг бугуйвчны хослол, гинж, бөгж алдагдсан” гэх мэдүүлэг /11 хх-ийн 202-204/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-ийн 188-189/ -хэргийн газрын үзлэг хийсэн “Сүхбаатар дүүргийн 16-р хороо 16-р гудамжны

3908 тоот. Баруун зүгт харсан саарал өнгийн төмөр хаалгатай хашаа байв. Хашаанд урд зүгт харсан нимгэн саарал өнгийн төмөр хаалгатай, урд зүгт харсан 2 ширхэг вакум цонхтой, мансардтай 2 давхар саарал өнгийн байшин байв. Уг байшингийн бүргэд хаалганы бариул хугарсан байх ба коридорын вакум цонхны гадна талын төмөр хаалтыг хөшиж эвдлэн салхивчаар нэвтэрч орсон байв.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-ийн 190-195/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №СБ2-20-721 дугаартай:

“Сони маркийн ай-5 маркийн нөтбүүк 520.000 төгрөг, 2,8 граммтай монетон ээмэг 176.400 төгрөг, мөнгөн бөгж гинжний хослол 120.000 төгрөг, нийт 816.400 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /11 хх-ийн 212-214/,

 

Шүүгдэгч Т.Гийн шүүх хуралдаанд өгсөн:

 

Хохирогч Ө.Ганбаатарын гэрээс хулгай хийхдээ Д.Х болон найзтай нь хамт явсан байдаг. Энэ үйлдлийг гэрчлэх хүмүүс нь Цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах дэслэгч Соронзонболд, ахмад Чинзориг нар гэрчилнэ. Д.Х мөрдөн байцаалтын үед оргон зайлж хэрэг тусгаарлагдсан. Бас түүнтэй хохирол төлөх талаар тохиролцож би ганцаараа явсан гэж мэдүүлэг өгсөн. Харин Д.Х тохиролцсоноо биелүүлээгүй. Хөгжмийн дэлгүүрээс найз Болдбаатартай нийлж хулгай хийсэн. Камерын бичлэг, таксины жолооч гэсэн

 

гэрчтэй байдаг. Бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Хгийн шүүх хуралдаанд өгсөн:

 

Т.Гийн саяны ярьсан үйлдэл дээр байгаагүй. Яагаад ингэж ярьж байгааг нь ойлгохгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Өөрт оногдох хохирлыг төлсөн гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх учир шүүх хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн үнэн зөвд тооцлоо.

 

Нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Г, Д.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч нар, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч нарыг дээрх хулгайлах гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Х,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч нарын хохирогчийн эд хөрөнгийг хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулан тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр, нууцаар авч хор уршгийг зориудаар бий болгож байгаа үйлдэл нь

 

нийгэмд аюултай үйлдэл болно.

 

Шүүгдэгч Д.Х, Т.Г нар нь бүлэглэж болон шүүгдэгч

 

  • .Г нь ганцаараа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байх боловч хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах санхүүгийн бэрхшээл бий болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг өөрөө шударгаар орлого олж хангаж чадахгүй байгаа нөхцөл бүрд уг гэмт хэргийг үйлдэж байгаа нь байнга гэх шинжийг илэрхийлж байх тул амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.

 

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны туршид давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцөлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

 

“... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгч Т.Гийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Х, Т.Г нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинж болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэх шинжийг,

 

шүүгдэгч Т.Гийн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинж болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч Т.Гийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

 

шүүгдэгч Д.Хг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

 

Шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч

 

  • .Намжилмаад учирсан 450.000 төгрөгийн хохирлоос 225.000 төгрөгийн, А.Золбаярт учирсан 510.000 төгрөгийн хохирлоос 360.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Х төлж барагдуулсан байх тул түүнийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Одончимэгийн хулгайд алдсан эд зүйлсийг, хохирогч

 

  • .Ганбаатарын хулгайд алдсан эд зүйлсээс хаш хөөргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Гээс хураан авч буцааж олгосон байна.

Иймд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээнээс хохирогч Ө.Ганбаатарын хаш хөөргийг 120.000 төгрөгөөр үнэлснийг нийт хохирлоос хасаж тооцов.

 

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч нарын мэдүүлгийг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Г нь бусдад нийт 30.316.090 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба яллах дүгнэлтийн хавсралтад гэмт үйлдэл тус бүрийн хохирлыг зөв тусгасан атлаа нийлбэрийг 31.476.290 төгрөг гэж тооцооллын хувьд алдаатай бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 30.316.090 төгрөг гаргуулж хохирогч Б.Намжилмаа /НЭ83062664/-д 225.000 төгрөг, хохирогч А.Золбаяр /КД90050211/-т 150.000 төгрөг, хохирогч Ж.Шинэбаяр /ЕГ89020308/-т 510.000 төгрөг, хохирогч М.Болормаа /КЮ72040169/-д 493.000 төгрөг, хохирогч Ш.Бадамгарав /ДК66031707/-т 490.000 төгрөг, хохирогч Л.Батжаргал /ЧН74092505/-

  • 1.500.000 төгрөг, хохирогч Д.Сарангуа /ШГ63031022/-д 1.783.000 төгрөг, хохирогч Л.Мэндбаяр /УУ63070139/-т 270.000 төгрөг, хохирогч Арга барил ХХК-д 420.000 төгрөг, хохирогч Э.Ариунболд /ПЕ97040116/-д 750.000 төгрөг, хохирогч Б.Туяа

/ОЭ74042504/-д 548.000 төгрөг, хохирогч Ө.Ганбаатар /ЕД74021372/-т 1.229.940

 

төгрөг, хохирогч П.Мөнхбадрах /ТЯ98072311/-д 470.000 төгрөг, хохирогч Д.Болдбаатар /ОД88040812/-т 470.000 төгрөг, хохирогч А.Батбаяр /УЖ74080113/-т 270.000 төгрөг, хохирогч Л.Батсайхан /ДЮ84110113/-д 1.090.000 төгрөг, хохирогч Мастер инженеринг ХХК-д 700.000 төгрөг, хохирогч Д.Амаржаргал /ЧЖ68070512/-д 966.400 төгрөг, хохирогч Э.Мөнхсоёл /ЗГ89022601/-д 220.000 төгрөг, хохирогч “Мюзик стори” хөгжмийн дэлгүүр /Б.Бат-Эрдэнэ/-т 1.680.000 төгрөг, хохирогч “Улаанбаатар буян” ХХК /М.Мөнхзаяа/-д 4.580.000 төгрөг, хохирогч “Альфа” баар /А.Шинэцэцэг/-д 1.232.180 төгрөг, хохирогч М.Лхагважав /ЙЗ84082214/-т 903.760 төгрөг, хохирогч Д.Түмэннасан /УС80030908/-т 998.910 төгрөг, хохирогч

 

О.Доржнамжин /ВЮ90021913/-д 1.732.500 төгрөг, хохирогч Д.Баатартунгалаг

 

/НО80050362/-т 474.000 төгрөг, хохирогч Д.Мөнхнасан /ЧЭ67120602/-т 685.000

 

төгрөг, хохирогч М.Одбилэг /ВМ95102325/-т 400.000 төгрөг, хохирогч Б.Баярцэнгэл

 

/ХЭ74121116/-т 683.400 төгрөг, хохирогч Г.Ганзаяа /ФБ91050911/-т 3.269.800

 

төгрөг, хохирогч Э.Одбаяр /ШД87060911/-т 270.000 төгрөг, хохирогч Д.Чулуунцэцэг /ГЗ64091306/-т 816.400 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Гийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор иргэн Б.Намжилмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас шүүгдэгч Т.Г нь 1 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоолоо.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгайлан зохицуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан ял шийтгэлийг шүүгдэгч Т.Гийн хувьд хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Хгийн хувьд нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал шүүх хуралдаанд “Д.Хд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Х, Т.Г нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Намжилмаа, А.Золбаяр нарт учирсан хохирол бүрэн барагдаагүй байгаа,

 

шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн зэрэг нөхцөл байдал нь хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэхгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийиг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Г нь “Мюзик стори хөгжмийн дэлгүүрээс хулгай хийхдээ найз Болдбаатартай хамт явсан юм. Мөрдөн байцаалтын үед тэр алга болсон учир хамт явсан гэдгээ хэлээгүй. Мөн хохирогч Ө.Ганбаатар гэх хүний гэрээс хулгай хийхдээ Д.Х болон түүний найзтай нь хамт явсан. Д.Хтой хохирол төлбөр төлөх асуудлаар тохиолцсон байсан учир ганцаараа явсан гэж мэдүүлэг өгсөн. Гэвч Д.Х тохиролцсоноо биелүүлээгүй.” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Шүүгдэгчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан “Мюзик стори хөгжмийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн дэлгүүрийн байранд 1 хүн нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч

 

Т.Гийг шүүгдэгч Д.Х болон бусад этгээдтэй хамт гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Тухайн хэргийг шүүгдэгч Т.Гийн хүсэлтийн дагуу мөрдөн байцаалтад хэд хэдэн удаа шүүхээс буцааж шийдвэрлэсэн. Тэрээр бусадтай хамт гэмт хэрэг үйлдсэн талаараа өмнө мэдүүлэх, шалгуулах хүсэлт гаргах боломжтой байсан. Гэвч ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байж шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлсэн. Түүний тайлбар дахь үйлдэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд үндэслэлгүй байн.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу хөрөнгийн үнэлгээ гаргасан төлбөрт 18.000 төгрөг Дамно ХХК нь нэхэмжилсэн байх тул шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулсан болно.

 

Шүүгдэгч Т.Гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 698 хоногийг, шүүгдэгч Д.Хгийн цагдан хоригдсон 295 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 18.000 төгрөгийг тэнцүү хуваан тус бүрээс 9.000 төгрөг гаргуулж Дамно ХХК-д олгож, шүүгдэгч Д.Хг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Дийн Хг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б овогт Тийн Гийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч

 

хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Хг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Гийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 9 /ес/ жил 1 /нэг/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан 9 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Хд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 698 /зургаан зуун ерэн найм/ хоног, шүүгдэгч Д.Хгийн цагдан хоригдсон 295 /хоёр зуун ерэн тав/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

    1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 18.000 /арван найман мянга/ төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хуваан тус бүрээс 9.000 /есөн мянга/ төгрөг гаргуулж хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-д олгосугай.

 

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гээс 30.316.090 төгрөг гаргуулж хохирогч Б.Намжилмаа /НЭ83062664/-д 225.000 төгрөг, хохирогч А.Золбаяр /КД90050211/-т 150.000 төгрөг, хохирогч Ж.Шинэбаяр /ЕГ89020308/-т 510.000 төгрөг, хохирогч

 

  • .Болормаа /КЮ72040169/-д 493.000 төгрөг, хохирогч Ш.Бадамгарав
 

/ДК66031707/-т 490.000 төгрөг, хохирогч Л.Батжаргал /ЧН74092505/-д 1.500.000 төгрөг, хохирогч Д.Сарангуа /ШГ63031022/-д 1.783.000 төгрөг, хохирогч Л.Мэндбаяр /УУ63070139/-т 270.000 төгрөг, хохирогч Арга барил ХХК-д 420.000 төгрөг, хохирогч Э.Ариунболд /ПЕ97040116/-д 750.000 төгрөг, хохирогч Б.Туяа /ОЭ74042504/-д 548.000 төгрөг, хохирогч Ө.Ганбаатар /ЕД74021372/-т 1.229.940 төгрөг, хохирогч П.Мөнхбадрах /ТЯ98072311/-д 470.000 төгрөг, хохирогч Д.Болдбаатар /ОД88040812/-т 470.000 төгрөг, хохирогч А.Батбаяр /УЖ74080113/-т 270.000 төгрөг, хохирогч Л.Батсайхан /ДЮ84110113/-д 1.090.000 төгрөг, хохирогч Мастер инженеринг ХХК-д 700.000 төгрөг, хохирогч Д.Амаржаргал /ЧЖ68070512/-д 966.400 төгрөг, хохирогч Э.Мөнхсоёл /ЗГ89022601/-д 220.000 төгрөг, хохирогч “Мюзик стори” хөгжмийн дэлгүүр /Б.Бат-Эрдэнэ/-т 1.680.000 төгрөг, хохирогч “Улаанбаатар буян” ХХК /М.Мөнхзаяа/-д 4.580.000 төгрөг, хохирогч “Альфа” баар /А.Шинэцэцэг/-д 1.232.180 төгрөг, хохирогч М.Лхагважав /ЙЗ84082214/-т 903.760 төгрөг, хохирогч Д.Түмэннасан /УС80030908/-д 998.910 төгрөг, хохирогч

 

О.Доржнамжин /ВЮ90021913/-д 1.732.500 төгрөг, хохирогч Д.Баатартунгалаг

 

/НО80050362/-т 474.000 төгрөг, хохирогч Д.Мөнхнасан /ЧЭ67120602/-д 685.000

 

төгрөг, хохирогч М.Одбилэг /ВМ95102325/-т 400.000 төгрөг, хохирогч Б.Баярцэнгэл

 

/ХЭ74121116/-д 683.400 төгрөг, хохирогч Г.Ганзаяа /ФБ91050911/-д 3.269.800

 

төгрөг, хохирогч Э.Одбаяр /ШД87060911/-т 270.000 төгрөг, хохирогч Д.Чулуунцэцэг /ГЗ64091306/-т 816.400 төгрөгийг тус тус олгосугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Хд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ

 

ШҮҮГЧИД                       Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

М.ТҮМЭННАСТ