Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1132

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн, иргэдийн төлөөлөгч Л.Т, улсын яллагч О.Пүрэвсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0246 61209 дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Б-ийн Б нь Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, хххх тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: 1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн; 2.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 264 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар захирамжаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 76 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан; 3.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3-33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Ог онц харгис хэрцгийгээр хүзүү, цээж, хэвлий, гарт нь хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Болсон явдлаа бүгдийг санаж байна гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А мэдүүлэхдээ: Амь хохирогч нь 1982 оны 6 дугаар сарын 06-ны өдөр миний 3 дахь охин болж төрсөн. Охин маань Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж байгаад төгсөөгүй. Миний охин нийт 3 залуутай холбоо тогтоож, хамтран амьдарч эхэлсэн, тэднээс тус бүр нэг хүүхэдтэй болсон. Миний охины хүүхдүүдийг эцэг нар нь өсгөж хүмүүжүүлдэг. Улмаар дахин нэг залуутай холбоотой тогтоож хамтран амьдарч эхэлсэн. Тэр залуу нь шүүгдэгч Б.Б байсан. Манай охин, Батбаяр хоёр нийлж архи уудаг байсан. Б.Б нь миний охины биед удаа дараа хүч хэрэглэж байсан ба эцэст нь амь насыг нь хохироосон. Тухайн үед Б.Бын эцэг, эх над руу ярьж хэлээгүй, түргэн тусламжийн эмч над руу ярьсан. Ингээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход охин хагалгаанд орсон байсан. Гагцхүү шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс уучлалт гуйж, миний уй гашууг хуваалцаагүйд гомдолтой байна. Би оршуулгын зардал буюу 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн эх 3 надад 450.000 төгрөг өгсөн гэв. Хоёр. Эрүүгийн 2008 0246 61209 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд: 1. 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3-33 тоотод үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дугаар тал), Мөн 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 давхрын тусгаарлах өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 12-15 дугаар тал), 2. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...зүүн дээд зовхинд 3х1.5 см, баруун хацарт 2.5х1 см хөх ягаан цус хуралт, дээд уруулын баруун дээр 2х1 см хөх ягаан цус хуралт, дотор салстад 1 см шарханд оёдол, доод уруулын зүүн доор шарханд 1 см оёдол, хэвлийн голоор 14.5 см шарханд мэс заслын олон тооны үдээстэй, уг шархны дунд хэсгээс зүүн тал руу 6 см шарханд 5 ширхэг оёдолтой, баруун шууны ард дээд хэсэгт 3 см шарханд 3 ширхэг оёдолтой, дотор дунд хэсэгт 1.5 см 2 ширхэг шарханд оёдолтой, баруун мөрөнд 2 см, цээжний баруун дээд хэсэгт 1.3х0.7 см, 2.3х0.4 см зах ирмэг тэгш өнгөц шархтай, баруун сарвууны ядам хурууны ард 1.5 см зах ирмэг тэгш шархтай, зүүн сарвууны долоовор хурууны урд гадаргууд 3 см шархтай, шарханд оёдолтой, хэвлийн баруун доод хэсэгт гуурс гаргасан, гуурсаар ягаан шаргал өнгийн шингэн ихээр гарсан. ...нас бараад 2-3 цаг болж байгаа. ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-21 дүгээр тал), 3. Хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 05, 06-ны үеэр би Батбаярын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд архи уугаад бид гэртээ харьсан. Хэрэг гарахын өмнөх өдөр би хувцсаа угаачихаад байж байтал гаднаас хамтран амьдрагч Батбаяр архи уусан байдалтай орж ирээд цагаан өнгийн малгайтай цамц авч, надтай хамт хашааны үүд рүү гарсан. Хашааны үүдэнд миний сайн таньдаг Эрхэмбаяр гэх залуу байхаар нь би “та яагаад Батбаярт архи уулгаад байгаа юм бэ” гэж хэлээд бид гурав гудамж уруудаад Батбаяр бид хоёр Эрхэмбаяр ахаас салсан. Батбаяр дэлгүүр ороод 1 ширхэг шампунь авч гарч ирээд гэр рүү орох замдаа би Батбаярт “чи яагаад архи уугаад байдаг юм бэ” гэж хэлтэл Батбаяр “чи бас архи уухаараа 7 хоногоор явдаг биз дээ” гээд маргалдсан. Тэгээд Батбаяр бид хоёр гэртээ орсон. Би үсээ угааж, гэрээ цэвэрлэчихээд байж байтал Батбаяр гэрээс гараад явсан. Тухайн үед 14 цаг болж байсан. Би Батбаярыг гэртээ ирэхгүй байхаар нь 15 цагийн үед “Хангай” зах руу очтол Батбаяр “Хангай” захад ачигч хийдэг 4 хүмүүстэй архи уух гэсэн байдалтай байхаар нь архийг нь уулгаагүй гэр рүү аваад явсан. Батбаяр гэртээ ороод “нийлээд ганц юм авч уух гэж байхад” гээд байхаар нь би “чи уухгүй гэсэн биз дээ, хэлсэндээ бай” гээд маргалдсан. Батбаярын хамт жижиг өрөөнд ортол Батбаяр “цонх, хаалгаа хаа, би даараад байна, хүн орж ирэх гээд байна” гэхээр нь би хаалгаа хаасан. Жижиг өрөөнд ор засаад байж байтал Батбаяр тамхи татаад зогсоод байхаар нь би “хоёулаа том өрөөнд унтах уу, чи айгаад байгаа юм уу” гэтэл Батбаяр “тэгье” гэсэн. Би том өрөөнд ороод газраар ор засаж өгөөд Батбаярыг хэвтүүлсэн. Зүрхний валидол, өвчин намдаах эм өгч уулгаад унтсан. Батбаяр шөнө нь цочиж сэрсээр байгаад 2020 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 06 цагт босоод гал тогоо руу орсон. Хэсэг хугацааны дараа Батбаярыг гал тогооны өрөөнд орсон байхад нь “чи эрүүл мэндийн дэвтрээ бөглүүлээд мэдрэлийн эмчид үзүүл” гэж хэлтэл Батбаяр чимээгүй болсон. Батбаяр гал тогооны өрөөнөөс гарч ирсэн. Би гарт нь хутга байсныг анзаараагүй. Тэгээд “миний хань хэвт” гэж хэлсэн чинь Батбаяр миний хажууд өвдөглөж суугаад эхлээд цээж рүү 1 удаа хутгалахаар нь би “миний хайраа яаж байгаа юм бэ, ээжээ” гээд орилтол ээж хараад түргэн, цагдаа дуудах гээд гараад гүйсэн. Батбаяр намайг үргэлжлүүлээд хүзүү, хэвлий хэсэг рүү 3 удаа, баруун гар руу 3 удаа хутгалсан. Тэгэхээр нь би хутгыг нь арай гэж булааж аваад хадам аав Бэгзсүрэнгийн хэвтэж байсан орны араар шидсэн. Тухайн үед би Батбаяраас зугтааж гэрээс гартал Батбаяр намайг түлхэж унагаагаад гудамжаар өгсөөд зугтаасан. Хадам ээж Наранцэцэг түргэн дуудсан байсан тул түргэн ирээд хагалгаанд оруулсан. Батбаяр намайг шар өнгийн иштэй хутгаар хутгалсан. Өмнө нь миний хамрыг хугалж 2018 онд шүүхээр орж байсан. Батбаяр 2020 онд Шар хадны эмнэлэгт үзүүлэхэд “эрүүл байна, харин архины цагаан солиотой байна” гэж хэлсэн. Тухайн үед хадам аав, ээж болон Батбаяр бид дөрөв байсан. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар тал), 4. Амь хохирогч С.Огийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 27168 дугаартай өвчний түүх (2 дугаар хавтаст хэргийн 17-28 дугаар тал), 5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Би Батбаяр гэх хүний талаар сайн мэдэхгүй. Архи их уудаг, манай охинтой 6 жил хамтран амьдарч байгаа хүн юм. Миний охин Оюунномин нь 1982 оны 6 дугаар сарын 29- ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх эмнэлэгт миний 3 дахь хүүхэд болж төрсөн. ...Оюунномин ...10 дугаар ангиа 2000 онд төгсөөд, Отгонтэнгэр их сургуулийн 1 дүгээр курсэд элсэн ороод сургуулиасаа гарсан. Эрдэнэбаатар гэх залуутай гэр бүл болоод дундаасаа 2002 онд 1 хүүтэй болж, 2003 онд нөхөр нь өвчний улмаас нас бараад, миний охин хүүтэйгээ 1 жил шахуу хадмындаа амьдарч байгаад гэртээ ирсэн. Хүүг нь хадмууд нь авсан. Дараа нь 2006 оны үед Бат-Эрдэнэ гэх залуутай хамтран амьдраад дундаасаа 1 5 охинтой болж удалгүй салаад, дахиад Ширмээ гэх залуутай хамтран амьдраад дундаасаа 1 охинтой болсон, 2014 оны үед салсан. Батбаяртай хамтран амьдарч эхлээд архи уудаг болсон. Бид охиноо архинаас гаргах гээд олон удаа хөөцөлдөж, Батбаяраас салгах гээд чадаагүй юм. ...Амьдралыг нь үгүй болгосон зүйл нь архи, Батбаяр хоёр юм. Би 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минут орчимд Дархан-Уул аймаг руу ажлаар явах гээд 22-ын товчоон дээр байхад миний утас руу “түргэний эмч байна, Оюунномингийн ээж мөн үү, танай охин хутгалуулсан байдалтай байна, гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна, та ирэх үү” гэхээр нь би “одоо шууд очлоо” гээд утсаа тасалсан. Гэмтлийн эмнэлэг рүү явж байтал дахиад миний утас руу “гэмтлийн эмч байна, танай охинд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй байна, та ирж байна уу, таныг хүлээж тэсэхгүй байх” гэхэд нь би “та нар хагалгаагаа хийж бай, би зөвшөөрч байна, гарын үсгээ очоод зурна” гэж хэлээд Гэмтлийн эмнэлэгт яваад очиход миний охин хагалгаандаа орсон байсан. 1 цаг гарангийн дараа хагалгаанаас гарч ирээд тасаг руу шилжүүлсэн. Охин руугаа ороод харахад наркоз нь гараагүй, ухаан ороогүй, нүд нь хөхөрсөн, их ядарсан, аймар царайтай хэвтэж байсан. Тэгээд охиноо ухаан орсоных нь дараа орж уулзах гэтэл эмнэлгээс сахиур оруулахгүй гээд би охинтойгоо утсаар л ярьсан. Хамгийн сүүлд охинтойгоо 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дэлгүүрийн үүдэнд уулзаад 10 гаруй мянган төгрөг өгөөд салсан юм. Батбаяр өмнө нь миний охиныг олон удаа зодоод шүүхээр орж ял авч байсан. Ийм байдлыг нь мэдсээр байж миний охин хамт амьдраад байдаг юм. Батбаярт их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү. Миний охины буяны ажилд нийт 4.200.000 төгрөгийн зардал гарсан. Энэ бодит хохирлоо Батбаяраас нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр тал), 6. Сүхбаатар овогтой Оюунномин нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нас барсныг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал), 7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аээс хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 2-14 дүгээр тал), 8. Гэрч Ц.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 13- ны өдөр өгсөн “...Миний хүү Батбаяр, бэр Номин нар нь хэд хоногийн өмнөөс таарамжгүй байсан. Тэгээд өнөөдөр өглөө Номин Батбаярыг “ээжийг дагаад мэдрэлийн эмчид очиж үзүүл, даатгалын дэвтрээ бөглүүл” гэсэн чинь Батбаяр уурлаад хоолны шүүгээн дотроос шаргал өнгийн иштэй хутга аваад байшингийн баруун хэсэгт газарт зассан орон дээр Номинг хэвтэж байхад нь гэдэс рүү нь 1 удаа хутгалсан. Тэгээд ор, гудас, хувцас нь цус болсон. Батбаярыг гараад зугтаахаар нь би гүйж гараад урд талд байдаг зочид буудалд ажилладаг хүний утсаар 103 дуудсан. 103-ын эмч ирээд намайг Номинтой хамт авч явсан. 6 102-ын цагдаа руу дуудлага өгөөд явсан. Би цус болсон хөнжил, гудас, футболк, дэрнүүдийг нь байшингийн гадаа дэлгэж тавьсан. Батбаярыг одоо хаана байгааг мэдэхгүй. Цагдаа нар араас нь хайгаад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), -гэрчээр дахин 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Миний хүү Батбаяр нь 1981 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод айлын отгон хүү болж төрсөн. Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгт суралцаж байгаад тус дүүргийн 9 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид 8 настай байхдаа элсэн орж 8 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Хангай зах дээр ачигч хийж байгаад тоосгоны үйлдвэрт 18 настайгаасаа ажилд орж 10 гаруй жил тогтвортой ажилласан. 2007 оны үед Нэргүй гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болоод дундаасаа 2 хүүтэй болсон. 2016 оны үед талийгаач Оюунноминтой танилцаж, манай хашаанд амьдрах болсон. Миний хүү сүүлийн 8 жил архи ууж байгаа. Архи уусан үедээ агсам их тавьдаг, муухай зан авиртай, хүнтэй таардаггүй, аавыгаа хүртэл зодож байсан. Би хүүгээ хутга аваад талийгаач руу очих үед айгаад ойртож чадаагүй юм. Тэгээд хөл нүцгэн гарч гүйгээд тусламж дуудах гэтэл хүн гудамжинд байхгүй байсан учраас зочид буудал руу орж эмнэлэг, цагдаа руу гар утас олж дуудлага өгсөн. Миний нөхөр Бэгзсүрэн нь 2011, 2016, 2017 онуудад тархиндаа цус харвалт өгч байнгын асаргаанд, хэвтэрт байдаг учраас босож чадахгүй, ярьж чадахгүй, шүдээ зуурч ганц нэг үг хэлж чадна. Тал бие нь мэдээгүй хүн байдаг юм. Оюунномин Батбаярыг 40.000 төгрөгөөр архи авч уусан гээд хоорондоо маргалдаад байсан. Батбаяр хутга аваад Оюунноминг хутгалсан юм. Өмнө нь хутга авч байгаагүй, гараараа зодож цохидог байсан. Хоёулаа байнга согтуу, архи уусан үедээ дандаа хэрэлдээд, хоорондоо зодолдоод байдаг. Би Оюунноминд “гэртээ харь, Батбаяр та хоёр хамт амьдарч чадахгүй, салсан нь дээр” гэж хэлэхэд Оюунномин салахгүй, бие биедээ хайртай гээд хамт архи уугаад яваад байдаг юм. Хүүгээ хүний амь насанд хүрсэнд харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал), 9. Гэрч Л.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 16- ны өдөр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн эгч Атарцэцэгтэй утсаар ярихад уйлаад “С.Ог нөхөр нь хутгалаад охин гэмтлийн эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. С.О өнөөдөр гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 12 цаг 50 минутад нас барсан гэсэн. С.О нь ээж Атарцэцэгтээ “манай нөхөр хутгалсан” гэж ярьсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал), 10. Гэрч Б.Эрдэнэтуулын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 14- ний өдөр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед намайг ажил дээрээ байхад төрсөн ээж Наранцэцэг над руу залгаад “миний охин энд бөөн асуудал боллоо, цагдаа, сэргийлэх болоод байна” гэхээр нь би “юу болсон юм бэ” гэтэл “хүрээд ир” 7 гээд байсан. Би ажил дээрээ байсан болохоор охин Х.Солонго руу залгаад “миний хүү өвөөгийнх рүүгээ яваад оч, эмээгийн чинь даралт нь ихэссэн үү яасан, түргэн дуудсан гээд байна, ээж нь ажилтай болохоор гарч чадахгүй байна, миний охин очоод юу болсон талаар ээждээ эргээд хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд манай охин Х.Солонго цаг гарангийн дараа өвөө Бэгзсүрэнгийндээ очсон байсан. Х.Солонго над руу буцааж залгаад “та ер нь өөрөө ирсэн нь дээр байх “ гэж хэлсэн. Манай ээж 13 цагийн үед залгаад “гэмтэл дээр хүрээд ирээч” гээд байхаар нь би орой 17 цагийн үед ажлаа тараад очсон. Ээж Наранцэцэгтэй уулзаад “юу болсон бэ” гэж асуусан чинь “төрсөн дүү Батбаяр чинь Оюунноминг хэвлий хэсгээр нь хутгалчихлаа, энэ хүн 72 цаг амьд явах уу, үгүй юу болоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ, сийчээд хаячихсан юм уу” гэж асуусан чинь ээж “ямар ч байсан аймар хутгалсан байна, хагалгаанд орсон” гэж хэлсэн. Би аав Бэгзсүрэнгийнд очиход манай аав миний бага охинтой хамт байсан. ...Өнөөдөр өглөө 09 цагийн үед хоол, цай хийгээд Гэмтлийн эмнэлэг дээр очоод хохирогч эмэгтэйн биеийн байдлыг ээж Наранцэцэгээс асуусан чинь “гайгүй, ухаан орсон, одоо үзүүлэх гээд байж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувийн ажлаа амжуулаад эмнэлгийн байгууллагаар явж байтал цагдаагаас ирээд мэдүүлэг өгчих гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн юм. ...Оюунномин болон манай дүү Батбаяр нар өмнө нь маргалдаж байсан эсэхийг мэдэхгүй. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй. Эмнэлгийн байгууллагын хяналтанд байдаггүй, эрүүл саруул хүн байгаа юм. Төрсөн дүү Бэгзсүрэнгийн Батбаяр нь 1981 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод Бэгзсүрэн гэх айлын хамгийн бага хүү болж төрсөн. Бага насаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3-33 тоотод өнгөрүүлсэн. 10-н жилээ тус дүүргийн 9 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид 1988 онд элсэн ороод 8 дугаар ангийг дүүргээд 1996 онд төгссөн. Бүрэн бус дунд боловсрол эзэмшээд тоосгоны үйлдвэрт 5-6 жил ажилласан. Тухайн үед эхнэртэй болж, дундаасаа 2 хүүхэдтэй болоод одоогоос 3-4 жилийн өмнө салсан. 2016, 2017 онд Оюунномин гэх эмэгтэйтэй хамт амьдрах болсон. Оюунномин, Б.Б нар нь нийлээд архи уудаг ба мөнгө л байвал архи уудаг гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал), 11. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн“...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197-200 дугаар тал), -дахин 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн“...Би архи олон хоног ууснаасаа болоод 2020 оны 6 дугаар сараас эхлэн хий юм сонсдог болсон. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хангай зах дээр очоод ажил хийж байгаад 0.33 граммын 1 шил архи авч уугаад гэртээ харьсан. Талийгаач Оюунномин намайг архи уулаа гэж загнаад бид маргалдсан. Би гэрээсээ буцаж гараад Хангай зах дээр орой хүртэл байж байгаад хариад 8 унтсан. Тэр шөнжингөө миний чихэнд хий юм сонсогдсон. Маргааш өглөө нь 08 цагийн үед сэрэхэд миний чихэнд “талийгаач Оюунноминг алахгүй бол та гурвыг ална шүү, хурдал” гэж хий юм сонсогдоод байсан. Тэгээд би хутга хийдэг шүүгээнээс шар иштэй, хоол хийдэг хутгыг гартаа аваад талийгаачийн хажууд байсан ширээний хажууханд тал тамхи татаад суусан. Талийгаач газарт хэвтээд надад хандаж “миний хань ээжтэй хамт яваад нийгмийн даатгалаа сунгуулаад мэдрэлийн эмчид үзүүл” гэж хэлж байсан. Нэг мэдэхэд би талийгаачийг газарт хэвтэж байхад нь гартаа байсан хутгаараа хутгалахад талийгаач намайг болиулах гээд эсэргүүцэж байсан. Миний чихэнд нөгөө хий юм нь сонсогдоод “хурдан ал, оройтлоо, наадах чинь чамайг ална шүү, хурдан ал” гэж хэлээд байсан болохоор би талийгаачийг хутгалах гээд дайраад байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход манай гэрээс урагш байдаг худгийн хажууд гүүрэн доор ганцаараа сууж байсан. Хэсэг ганцаараа юм бодож байгаад би өөрөө хэргээ хүлээхээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж “би хүн хутгалсан” гэж хэлээд цагдаатай хамт манай гэр рүү очоод тэндээсээ 2 дугаар хэлтэс дээр очсон юм. Миний чихэнд эрэгтэй, эмэгтэй хоолойгоор 2-3 хүн ээлжлээд “наадахаа ал, хурдан ал” гэж хэлээд байсан. Тэр үед манай гэрт аав, ээж хоёр байсан. Намайг талийгаачийг яг хутгалж эхлэхэд ээж орноосоо орилж босоод цагдаа дуудна гээд гэрээсээ гарсан. Харин манай аав байнгын хэвтэрт байдаг, бие муутай, тархиндаа олон удаа харвалт өгсөн хүн байдаг юм. Би өмнөх өдөр нь 1 шил архи уусан байсан. Тухайн өглөө босоод архи уугаагүй, эрүүл байсан. Би архинаас болж байгаа гэж бодож байна. 2020 оны 6 дугаар сараас эхэлж эрэгтэй, эмэгтэй 2-3 хүн миний чихэнд надтай янз бүрийн зүйл ярилцдаг юм. Одоо харин хий зүйл сонсогдох нь багассан. Би өмнө нь шүүх хурлаар ороод тогтоолоо аваарай гэхэд нь очоогүй. Би шүүхээр орсоны дараа ажил хийгээгүй. Бид хоёр нийлж архи уудаг. Оюунномин архи уусан үедээ олон хоногоор гэртээ хонохгүй алга болчихдог юм. Тэрнээс нь болоод гэр бүлийн маргаан гарч би зодсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэрийнхээ амь насыг хохироосонд маш их харамсаж байна. Надад одоо хохирол төлөх боломж байхгүй. Би хорих ангид ажил хийж авсан цалингаараа төлнө. Манай гэрийнхнээс надад туслах хүн байхгүй, бүгд л өөрийнхөө амьдралыг арай гэж залгуулдаг хүмүүс байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-205 дугаар тал), 12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1702 тоот дүгнэлтэд: Болсон хэргийн товч: Хутганы шархтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад С.О, 38 настай, эмэгтэй нас барсан гэх хэрэгт амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай байх тул гэжээ. Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, содон тэмдэг: Зүүн нүдний дээд зовхинд 3.0х1.5см, баруун хацарт 2.5х1.0см хэмжээтэй хөх ягаан өнгийн 9 цус хуралттай, дотор салстад 1.0х0.1см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шархтай, доод уруулын зүүн доод хэсэгт 1.0х0.1см хэмжээтэй шархтай. Хэвлийн гол шугамаар босоо байрлалтай 14.5х0.1см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шархтай. Уг шархны дунд хэсгээс зүүн тал руу 6.0х0.1см хэмжээтэй шарханд 5 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай. Баруун шууны ар дээд хэсэгт 1.5х0.1см хэмжээтэй шарханд 2 ширхэг мэс заслын оёдлууд бүхий шархтай. Баруун шууны дотор дунд 0.5х0.2см хэмжээтэй зах ирмэг тэгш гүн шархтай, мөн 0.4х0.2см, 0.3х0.2см хэмжээтэй зах ирмэг тэгш өнгөц шархуудтай. Баруун мөрөнд 2.0х0.1см, цээжний зүүн дээд хэсэгт 1.8х0.2см хэмжээтэй урд хэсэгтээ 0.5х0.5см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралт бүхий шархтай, цээжний баруун дээд хэсэгт 2.3х0.4см хэмжээтэй зах ирмэг нь тэгш өнгөц шархтай. Баруун сарвууны ядам хурууны ард 1.5х0.1см хэмжээтэй зах ирмэг нь тэгш шархтай, зүүн сарвууны долоовор хурууны урд гадаргууд 3.0х0.1см хэмжээтэй шархтай, шарханд мэс заслын оёдолтой. Хэвлийн баруун доод хэсэгт гуурс гаргасан, гуурсаар ягаан шаргал өнгийн шингэн ихээр гарсан. Нэмэлт шинжилгээний хариу: 1. Шүүх биологийн шинжилгээний 5303 тоот шинжилгээний хариунд: С.О В /III/ бүлгийн харъяалалтай байна. /Биологийн шинжээч Бямбадорж 2020.8.13/ 2. Шүүх химийн шинжилгээний 5302 тоот шинжилгээний хариунд: С.Огийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй. /Химийн шинжээч А.Батбаяр 2020.8.26/ 3. Шүүх эд эсийн 1702 эд эсийн дээжинд: -Их бага тархи-цусны эргэлтийн алдагдал, хаван. -Уушги-венийн цус дүүргэлт, лейкостаз, цулцангийн дистелектази, хаван -Элэг-цус багадалт, элэгний эсийн дискомплексизаци, өөхлөлт хүнд зэрэг 80-90% дэлүү-эд тархмал үхжсэн, ялзралтын өөрчлөлттэй. -Нойр булчирхай-булчирхайлаг эдийн бүтэц хадгалагдсан, торлог хэлбэрийн склероз. -Бөөрний дээд булчирхай-эд тархмал үхжсэн. -Бөөр-архаг голомтот үрэвсэл, склероз, цус багадалт, артериосклероз, сувганцрын хучуур эд тархмал үхжил. -Ходоод-салстын үхжил, цус багадалт, артериосклероз, фибринт серозит. -Бүдүүн гэдэс-хучуур эд тархмал үхжсэн, фибринт бактерит серозит. -Өөхөн эд булчингийн эд-тархмал үхжсэн, нейтрофилийн нэвчдэс, фибрин масстай. -Умай-эд тархмал үхжсэн, хоосовч үүссэн, эндометрийн хучуур эд хатингаршсан. /2020.8.31 Б.Наранбямба/ Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цус алдалтын дараах цус багадалт. 2. Шээс, цусны гаралтай хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, цус алдалтын шок. 10 3. Зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салст шарх, баруун шуунд өнгөц гүн шарх, баруун мөр, цээж, баруун сарвууны ядам хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд шарх. Бөөрний архаг үрэвсэл. Элэгний өөхлөлт. Дүгнэлт: “...1. Талийгаачид хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салст шарх, баруун шуунд өнгөц гүн шарх, баруун мөр, цээж, баруун сарвууны ядам хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаачид учирсан хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салст шарх, баруун шуунд өнгөц гүн шарх, баруун мөр, цээж, баруун сарвууны ядам хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд шарх гэмтлүүд нь хурц иртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нь хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, шээс, цусны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл, цус алдалтын шок үүсгэсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салст шарх, баруун шуунд өнгөц гүн шарх, баруун мөр, цээж, баруун сарвууны ядам хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Талийгаач нь бөөрний архаг үрэвсэл, элэгний өөхлөлт өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. 4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй. 5. Талийгаач нь хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шархны улмаас шээс, цусны гаралтай хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, цус алдалтын шокоор нас баржээ. Талийгаач нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 50 минутад нас барсан байна. 6. ГССҮТ-ийн оношилгоо, эмчилгээ зөв явагдсан байна. /Шинжээч Ө.Сарангэрэл/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 116-128 дугаар тал), 13. Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:“...Шээс, цусны гаралтай хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл гэж давсаг шууд гэмтээж байгаа учраас шээс ялгарч шээс бага аарцгийн хөндий болон хэвлийн хөндийг шууд үрэвсүүлнэ. Давсаг гэмтсэн учраас цус, шээс хоёр хамт гарч цус алдсан шархны хэсэгт үрэвслийг шууд үүсгэж эхэлнэ. Цус алдаж байхад үрэвсэл богино хугацаанд явагдана. Хутганы шарх үүссэн үеэс л үрэвсэл явагдаж эхэлнэ. Оёдол тавьсан ч шээс ялгарч байгаа тохиолдолд оёдлыг эдгэрүүлэхгүй. Үрэвсэл бүх давхаргыг хамарч амь хохирогчийн гадна талын өөхөн давхаргыг хүртэл хамарч үрэвссэн байсан. Энэ нь 11 түгмэл үрэвсэл юм. Хутганы шарх үүссэнээс эхлэн цус алдалт, үрэвсэл шууд явагдсан. Эмчилгээ үйлчилгээ зохих ёсоор бүрэн хийгдэж урсгуур, гуурс тавьсан байсан. Гэхдээ гэмтэл авсан даруйд л хэвлийн түгмэл үрэвсэл, цус алдалт богино хугацаанд явагдсан учраас амьд үлдэх боломжгүй. Хөнгөн гэмтлүүд нь шууд үхэлд хүргээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал), 14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3533 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хутга-1 ширхэг Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор судал бүхий шаргал бариултай хутга шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хутганы тээгний хэсгээс илэрсэн 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. /Шинжээч Э.Нарантунгалаг/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-73 дугаар тал), 15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3527 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Улаан өнгийн 1 ширхэг дэр Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн дэрэнд хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан 35х5мм, 29х7мм хэмжээтэй 2 хэсэг шинэ зулгаралт байна. 2. Цаг хугацааг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тодорхойлох боломжгүй байна. /Шинжээч Г.Ганзориг/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 75-78 дугаар тал), 16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3526 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Ногоон өнгийн дэр 1 ширхэг. Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн дэрэнд хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан 7х5мм хуучин гогдолт, дулааны тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан 10х10мм, 5х4мм хуучин түлэгдэлт, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан 5х5мм шинэ гогдолт байна. 2. Цаг хугацааг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тодорхойлох боломжгүй байна. /Шинжээч Г.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 80-83 дугаар тал), 12 17. Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9426 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын алганы эрхий хурууны уг орчим 3см урт зах ирмэг тэгш, ирмэг хурц, зүсэгдсэн шархтай. Зүүн гарын долоовор хурууны 2-р шивнүүрт 1см урт, баруун гарын чигчий хурууны угийн шивнүүрт 0,8см урт зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай. Дүгнэлт: “...Б.Бын биед зүүн гарын алга, зүүн гарын долоовор хуруу, баруун гарын чигчий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар тал), 18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3531 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Бор өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн хөнжил 1 ширхэг. Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн даавуу, ягаан өнгийн хөнжил дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. 2. Даавуу эдлэл дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. /Шинжээч О.Баттулга/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 93-99 дүгээр тал), 19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3532 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Ягаан өнгийн дотоож 1 ширхэг Дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож нь гэмтэлгүй байна. /Шинжээч Б.Отгонгэрэл/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дүгээр тал), 20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3528 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хагас ханцуйтай, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг. 13 Дүгнэлт: “...-Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай, цэнхэр өнгийн цамц гэмтэлгүй байна. /Шинжээч Г.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 106-109 дүгээр тал), 21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3529 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хагас ханцуйтай, урт хормойтой, цагаан өнгийн цамц 1 ширхэг. Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 38мм шинэ ханзралт, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан 13мм шинэ зүсэгдэлт байна. 2. Цаг хугацааг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тодорхойлох боломжгүй байна. /Шинжээч Г.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дүгээр тал), 22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4483 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Улаан эрээн өнгийн дэр 1 ширхэг. Дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн өнгийн дэр дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Улаан өнгийн дэр дээрх цус нь ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дугаар тал), 23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4482 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Ногоон эрээн өнгийн дэр 1 ширхэг. Дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээн өнгийн дэр дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Ногоон эрээн өнгийн дэр дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар тал), 24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4485 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Цагаан эрээн өнгийн фудволк 1 ширхэг. Дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан эрээн өнгийн урт фудволк дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 14 2. Цагаан эрээн өнгийн урт фудволк дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дүгээр тал), 25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4484 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг. Дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн фудволк дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цэнхэр өнгийн фудволк дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дугаар тал), 26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4480 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Дотоож 1 ширхэг, Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн эм дотоож дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цайвар өнгийн эм дотоож дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал), 27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Дэвсгэр даавуу 1 ширхэг. Дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн дэвсгэр даавуун дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Бор эрээн өнгийн дэвсгэр даавуун дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 161-163 дугаар тал), 28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4479 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хөнжил 1 ширхэг, Хөнжлийн даавуу 1 ширхэг. Дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр эрээн өнгийн хөнжил, бор эрээн өнгийн хөнжлийн даавуун дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цэнхэр эрээн өнгийн хөнжил, бор эрээн өнгийн хөнжлийн даавуун дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн 15 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дугаар тал), 29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4478 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хутга 1 ширхэг Дүгнэлт“...1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй, 26 см урттай хутга дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цэнхэр өнгийн лентээр ороосон 12 см иштэй 26 см урттай хутга дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дүгээр тал), Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: 30. Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 13- ны өдөр өгсөн “...Миний дүү Батбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн ба эцэг, эхтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 6 хороо , Тоосгоны 4-33 тоотод одоог хүртэл оршин сууж байна. ...Батбаярын талаар хааяа сураг сонсож утсаар ярихад “талийгаачтай хамт архи уусан, хэрэлдсэн асуудлууд болон Номин цалинг нь хулгайлаад аваад явсан” гэх яриа сонсогдож байсан. Манай дүү намайг анх хотод ирэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Харин талийгаач Номинтой сууснаас хойш нийлж уудаг байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар тал), 31. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2020 оны 9 дүгээр сарын 07 өдрийн 891 дугаартай дүгнэлтэд: Болсон хэргийн талаар: 2020 оны 8 дугаар сарын 12-ны орой ажлын хүмүүстэй хамт архи уусан .Орой унтаж байхад чихэнд хүний яриа сонсогдоод байсан. Наадахаа ал, үгүй бол ээж аавыг чинь ална гээд байсан. Нэг мэдэхэд шүүгээнээс хутга аваад хутгалсан байсан гэнэ. 2020 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 7-8 цагийн үед байх. Ер нь байнга л согтуу байдаг, сарын 1-2 хоног эрүүл байвал их юм. Тэр үед бас согтуу л байсан байх. Гэхдээ орой нь архи уугаад унтсан гэнэ. Асуултанд асуулгаж байж сулхан дуугаар товч боловч тодорхой хариулна. Яриан дунд байнга л тэнгэрээс яриа сонсогддог гэнэ. Нүдэнд хий юм харагддаггүй. Нойронд муу гэнэ. 2018 онд гэр бүлийн хүчирхийллээр хэрэгт холбогдоод 3 сар хоригдож байсан. Оношийн үндэслэл: 1. Өсвөр насанд сургууль завсардсан. Элэг бүтэн боловч өв тэгш бус хүмүүжилтэй. 2. Архи 19 наснаас эхлэн хэрэглэж, 35 наснаас хэтрүүлэн хэрэглэх болсон. 37 наснаас архи даах чадвар буурсан. -Шартах хам шинж /дотор муухай оргиж толгой өвдөх, зүрх дэлсэх, хоолны дуршил буурах... шараа архиар тайлах зорилгоор олон хоногоор үргэлжлүүлэн архи уудаг. 16 3. Чихэнд хүний яриа сонссогддог гэх өгүүлэмжтэй боловч архи тогтмол ууж өдөр бүр согтолттой байдаг гэх. Сэтгэцийн онош: F10. Архины хэтрүүлэн хэрэглээ. Дүгнэлт “...Б.Б нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. -Хэрэг хариуцах чадвартай байна. -Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан шинж үгүй байна. -Б.Б нь архины хэтрүүлэн хэрэглээ /Шартах хам шинж бүхий/-тэй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ болон өмнөх өдрүүдэд хий юм харсан, сонссон гэх өгүүлэмжтэй боловч хавтас хэрэгт тусгагдсан мэдүүлэгт солиорлын шинж илэрсэн гэх баримт үгүй байна. -Б.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /Шинжээч О.Баатаржав, Л.Баттулга, З.Цэндсүрэн/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар тал), 32. Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар тал), түүний урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд (1 дүгээр хавтаст хэргийн 209-223 дугаар тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 225 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. 1.Гэм буруугийн талаар. “Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Ог онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 10.1 2 2.1, 2.8 ” , ш . “ ” 17 , . , , , , . Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд…”-г хамааруулахаар хуульчилсан. Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч С.Отой гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2016 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх ба, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3-33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Ог онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүзүү, цээж, хэвлий, гарт нь удаа дараа хутгалж, биед нь хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салст шарх, баруун шуунд өнгөц гүн шарх, баруун мөр, цээж, баруун сарвууны ядам хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд шарх гэмтэл бүхий олон тооны гэмтэл учруулж алсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь: -2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дугаар тал), 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 давхрын тусгаарлах өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 12-15 дугаар тал), 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-21 дүгээр тал), -хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Батбаяр гал тогооны өрөөнөөс гарч ирсэн, би гарт нь хутга байсныг анзаараагүй. ...“миний хань хэвт” гэж хэлсэн чинь Батбаяр миний хажууд өвдөглөж суугаад эхлээд цээж рүү 1 удаа хутгалахаар нь би “миний хайраа яаж байгаа юм бэ, ээжээ” гээд орилсон. ...Батбаяр намайг үргэлжлүүлээд хүзүү, хэвлий хэсэг рүү 3 удаа, баруун гар руу 3 удаа хутгалсан. ...би хутгыг нь арай гэж булааж аваад хадам аав Бэгзсүрэнгийн хэвтэж байсан орны араар шидсэн. ...түргэн ирээд хагалгаанд оруулсан. Батбаяр намайг шар өнгийн иштэй хутгаар хутгалсан. Батбаяр өмнө нь миний хамрыг хугалж 2018 онд шүүхээр орж байсан. ...Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр 18 хавтаст хэргийн 41-43 дугаар тал), амь хохирогч С.Огийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 27168 дугаартай өвчний түүх (2 дугаар хавтаст хэргийн 17-28 дугаар тал), С.О нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нас барсан тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал), -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минут орчимд ...миний утас руу “түргэний эмч байна, Оюунномингийн ээж үү, танай охин хутгалуулсан байдалтай байна, гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна” гэсэн. Гэмтлийн эмнэлэг рүү явж байхад дахин миний утас руу “гэмтлийн эмч байна, танай охинд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй байна, та ирж байна уу, таныг хүлээж тэсэхгүй байх” гэхэд нь би “та нар хагалгаагаа хийж бай, би зөвшөөрч байна, гарын үсгээ очоод зурна” гэж хэлсэн. ...Гэмтлийн эмнэлэгт очиход миний охин хагалгаандаа орсон байсан. ...Охин руугаа ороод харахад наркоз нь гараагүй, ухаан ороогүй, нүд нь хөхөрсөн, их ядарсан, аймар царайтай хэвтэж байсан. ... би охинтойгоо утсаар л ярьсан. ...Батбаяр өмнө нь миний охиныг олон удаа зодоод шүүхээр орж ял авч байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, -гэрч Ц.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Номин Батбаярыг “ээжийг дагаад мэдрэлийн эмчид очиж үзүүл, даатгалын дэвтрээ бөглүүл” гэсэн чинь Батбаяр уурлаад хоолны шүүгээн дотроос шаргал өнгийн иштэй хутга аваад байшингийн баруун хэсэгт газарт зассан орон дээр Номинг хэвтэж байхад нь гэдэс рүү нь 1 удаа хутгалсан. Тэгээд ор, гудас, хувцас нь цус болсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал) болон түүний гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал), -гэрч Л.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эгч Атарцэцэгтэй утсаар ярихад уйлаад “С.Ог нөхөр нь хутгалаад охин гэмтлийн эмнэлэгт байгаа” гэсэн. С.О өнөөдөр гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 12 цаг 50 минутад нас барсан гэсэн. С.О нь ээж Атарцэцэгтээ “манай нөхөр хутгалсан” гэж ярьсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал), -гэрч Б.Эрдэнэтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ээж 13 цагийн үед залгаад “гэмтэл дээр хүрээд ирээч” гэсэн. ...17 цагийн үед ажлаа тараад очиж ээж Наранцэцэгтэй уулзахад ...“төрсөн дүү Батбаяр чинь Оюунноминг хэвлий хэсгээр нь хутгалчихлаа, энэ хүн 72 цаг амьд явах уу, үгүй юу болчоод байна” гэж хэлсэн. ...ээж “ямар ч байсан аймар хутгалсан байна, хагалгаанд орсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал), -шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...08 цагийн үед сэрэхэд миний чихэнд “талийгаач Оюунноминг алахгүй бол та гурвыг ална шүү, хурдал” гэж хий юм сонсогдоод байсан. ...би ...шүүгээнээс шар иштэй, хоол хийдэг хутгыг гартаа аваад талийгаачийн хажууд байсан ширээний хажууханд ...суусан. Талийгаач 19 газарт хэвтээд надад хандаж “миний хань ээжтэй хамт яваад нийгмийн даатгалаа сунгуулаад мэдрэлийн эмчид үзүүл” гэж хэлж байсан. Нэг мэдэхэд би талийгаачийг газарт хэвтэж байхад нь гартаа байсан хутгаараа хутгалахад талийгаач намайг болиулах гээд эсэргүүцэж байсан. Миний чихэнд нөгөө хий юм нь сонсогдоод “хурдан ал, оройтлоо, наадах чинь чамайг ална шүү, хурдан ал” гэж хэлээд байсан болохоор би талийгаачийг хутгалах гээд дайраад байсан. ...Миний чихэнд эрэгтэй, эмэгтэй хоолойгоор 2-3 хүн ээлжлээд “наадахаа ал, хурдан ал” гэж хэлээд байсан. Тэр үед манай гэрт аав, ээж хоёр байсан. Намайг талийгаачийг яг хутгалж эхлэхэд ээж орноосоо орилж босоод цагдаа дуудна гээд гэрээсээ гарсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-205 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1702 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 116-128 дугаар тал), Шинжээч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4483 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн өнгийн дэр дээр цус илэрсэн. ...Улаан өнгийн дэр дээрх цус нь ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4484 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн фудволк дээр цус илэрсэн. ...дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4480 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн эм дотоож дээр цус илэрсэн. ...дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн дэвсгэр даавуун дээр цус илэрсэн. ...дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 161-163 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4479 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр эрээн өнгийн хөнжил, бор эрээн өнгийн хөнжлийн даавуун дээр цус илэрсэн. ...Цэнхэр эрээн өнгийн хөнжил, бор эрээн өнгийн хөнжлийн 20 даавуун дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4478 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй, 26 см урттай хутга дээр цус илэрсэн. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дүгээр тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хууль зүйн хувьд хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоорондоо шууд хамааралтай байна. Мөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бол онц харгис хэрцгийгээр үйлдсэнд хамааруулан ойлгоно. Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч С.Огийн цээж, хүзүү, хэвлий, баруун гар руу нь олон удаа хутгалж, амь хохирогчид хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, шээс, цусны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл, цус алдалтын шок үүсгэсэн шарх бүхий хүнд зэргийн, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салст шарх, баруун шуунд өнгөц гүн шарх, баруун мөр, цээж,баруун сарвууны ядам хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлүүдийг учруулж онц харгис хэрцгийгээр үйлдсэн, улмаар талийгаач нь хэвлийн өмнөд зүүн доод хэсгээс бага аарцгийн хөндий рүү нэвтэрч давсагны ар ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шархны улмаас шээс, цусны гаралтай хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, цус алдалтын шокоор нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн шинжээч Ө.Сарангэрэлээс “...талийгаачийн давсаг гэмтсэн учраас цус, шээс хоёр хамт гарч цус алдсан шархны хэсэгт үрэвслийг шууд үүсгэж эхэлнэ.... гэмтэл авсан даруйд л хэвлийн түгмэл үрэвсэл, цус алдалт богино хугацаанд явагдсан учраас амьд үлдэх боломжгүй. ...” гэж мэдүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 129- 130 дугаар тал) бөгөөд амь хохирогч нь эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2020 оны 8 дугаар 21 сарын 16-ны өдрийн 12 цаг 50 минутад нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоо, хамааралтай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заасан. Шүүгдэгч Б.Б нь 2018 онд амь хохирогч С.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан байх боловч хамтран амьдрагч С.Огийн биед дахин халдаж, олон тооны гэмтлийг учруулж, түүний амь насыг хохироосон байх тул хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Б.Б нь хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзнэ. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Тус гэмт хэргийн улмаас С.Огийн амь нас хохирсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аээс оршуулгын зардалд 4.200.000 төгрөг нэхэмжилсэн ба, үүнээс нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 1.417.474 төгрөгийг хангахаас татгалзаж, 2.782.526 төгрөгийг хохирогчид олгохоор, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бын эх Ц.Наранцэцэгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат 450.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд үлдэх 2.332.526 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгохоор шийдвэрлэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Атарцэцэцэг нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын зардлыг зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 712 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг буюу 89 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч 22 Б.Бын биечлэн эдлэх ялыг 18 жил 2 сар 29 хоногоор тогтоох, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” тухай дүгнэлтийг; -шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзоригоос “...Б.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ туйлын их гэмшиж байгааг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 712 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 2 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хүсэлттэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 891 дугаартай дүгнэлтээр Б.Б нь F10 оноштой, архины хэтрүүлэн хэрэглээтэй, хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан шинж үгүй байна. Б.Б нь архины хэтрүүлэн хэрэглээ /Шартах хам шинж бүхий/-тэй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ болон өмнөх өдрүүдэд хий юм харсан, сонссон гэх өгүүлэмжтэй боловч хавтас хэрэгт тусгагдсан мэдүүлэгт солиорлын шинж илэрсэн гэх баримт үгүй байна. Б.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар тал) гарсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүхээс шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт, шийтгэх тогтоол зэргээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба уг ялаас 712 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”. 23 2 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж тус тус заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт энэ тогтоолоор оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 712 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон, 2 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 14 жил 2 сар 29 хоногийн хорих ялаар тогтоон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 3. Бусад асуудлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл 24 үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 712 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 02 (хоёр) сар 29 (хорин ес) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 14 (арван дөрөв) жил 02 (хоёр) сар 29 (хорин ес) хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 (далан хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 2.332.526 (хоёр сая гурван зуун гучин хоёр мянга таван зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгосугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 25

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР