| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/188 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/188
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Г.Батбаяр,
Шүүгдэгч Г.*******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******өнх-Эрдэнэд холбогдох 2017 2501 0599 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
*******онгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч дүү нарын хамт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгино-хайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 4 дүгээр гудамжны 10 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Бовогт Гын *******/РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Г.*******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжны 1751 тоотод оршин суух иргэн Н.Жаргалсайханы гэрт 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж НРР маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлэг, залгуур зэрэг эд зүйлс хулгайлж нийт 453.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******өнх-Эрдэнийн өгсөн: “… Би найз охинтойгоо пабад 2 пиво уугаад Жаргалсайханы гэрт очихоор болоод Жаргалсайханы гэрт очсон боловч гэртээ байгаагүй. Тэгээд би найз охиноо гэрт нь хүргэж өгөөд Жаргалсайханыг гэртээ ирсэн байх гэж бодоод замаараа 2 пиво аваад очиход байгаагүй. Би гадаа нь 1 цаг гаран хүлээсэн. Ирэхгүй болохоор нь гэрт нь ороод хүлээж байя гээд цоожийг нь эвдээд гэрт нь ороод авсан 2 пивоо уусан. Тэгээд дахиад уумаар санагдаад дээрээс нь Жаргалсайханыг ирэхгүй болохоор нь зурагтыг нь аваад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-7/,
*******өрдөн байцаалтад хохирогч Н.Жаргалсайханы өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 33-1751 тоотод байрлах гэртээ ганцаараа амьдардаг. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж 42 инчийн “НРР” гэсэн бичигтэй, шаргал өнгийн хүрээтэй, хар өнгийн лед зурагт хулгайд алдсан зурагтыг авч явахдаа манай гэрт байсан улаан өнгийн орны бүтээлэг, зурагтын удирдлага, улаан хар өнгө хосолсон залгуурыг аваад явсан байна. Үүнийг би сүүлд мэдсэн. *******өн би хаягаа 21 дүгээр хороо гэж бодож байсан чинь буруу юм байна лээ. 27 дугаар хороо гэдгээ мэдсэн. Дээр нь би зурагтаа анх тайлбар өгөхдөө Самсунг маркийн зурагт гэж хэлсэн юм, тэр бас андуурсан байсан. Би хайрцаг нь олдохгүй байсан учраас Самсунг байх гэж бодсон юм, хайрцагийг нь гэрийнхээ ардаас олж авсан. Би зурагтаа 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан, орны бүтээлгээ 15.000 төгрөг, залгуураа 8.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.14-17/,
*******өрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригийн өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой АА91040719 регистрийн дугаартай Гын *******гэж хүн ирээд 42 хар өнгийн “НРР" гэсэн бичигтэй зурагт, улаан өнгийн бүтээлэг, залгуурын хамт 200.000 төгрөгөнд тавьчихаад явсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Г.*******нь хохирогч Н.Жаргалсайханы гэрээс хулгайлсан зурагтыг “Андууд” ломбардад өөрийн бичиг баримтаар тавьсаныг нотолсон баримтын хуулбар /хх.39/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
*******өрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн
шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтыг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Г.*******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжны 1751 тоотод оршин суух иргэн Н.Жаргалсайханы гэрт 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж НРР маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлэг, залгуур зэрэг эд зүйлс хулгайлж нийт 453.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Н.Жаргалсайхан /хх.14-17/, иргэний нэхэмжлэгч Э.Ганзориг /хх.20/ нарын өгсөн мэдүүлэг, ломбардын баримт /хх.39/, эд зүйлийн үнэлгээ/хх.49/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Г.*******өнх-Эрдэнийг бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.*******өнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирол арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцлүүд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Г.*******нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй бөгөөд тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР