| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/0677/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2070 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2070
2020 12 17 2020/ШЦТ/2070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч С , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
Шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
Шүүгдэгч Л.Э , түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г, Л.Э нарт холбогдох эрүүгийн 1806 05343 2661 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Л.Э , Монгол Улсын иргэн, 1
Х.Г , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э , Г нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С оос компанийг болон компанийн нэр дээрх газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон мөнгийг нь гүйцэд өгөлгүй хуурч, нэрийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Л.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С шүүхийн хэлэлцүүлэг “Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирлоо барагдуулсан” гэв.
Мөрдөгчийн тогтоол, санал[1],
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл[2],
Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон зоорь” ХХК-ийг 2014 онд байгуулсан. Тодорхой үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй учир 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Лхагвасүрэнгийн Э ... гэх хүнтэй Гантулгаар дамжуулан танилцаж улмаар өөрийн компани болон компанийн нэр дээр 5 хугацаатай ашиглах гэрээтэй газар эзэмших гэрчилгээг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч эрхийг шилжүүлсэн. Тухайн үед Э одоогоор төлөх боломжгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүх төлбөр тооцоог төлж дуусгана гэж хэлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Төлөх хугацаа болоход Э төлбөрийг архиар барагдуулъя гэсэн. Би түүнийг зөвшөөрөөгүй. Г архийг нь авчих би зараад мөнгийг нь гаргаад өгье гэсэн... Г гэх хүнийг 2009 оноос хойш таних болсон. Хуурай ах дүүгийн холбоотой. Э гэдэг хүнийг зүс харж байсан. Танихгүй. Г хэлснээр шилжүүлсэн юм... 30,000,000 төгрөгөөр үнэлэх болсон шалтгаан нь компани өөрийн эзэмшилд газартай. Үйл ажиллагааны дүрэм тогтсон хөтөлбөртэй байсан. Үүнийг Г мэдэж байсан.” гэх мэдүүлэг[3],
Хохирогч С ын дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ногоон зоорь” ХХК нь миний нэр дээр байсан миний компани байгаа юм. 2017 оны 8 дугаар сард миний төрсөн ах Гүрсоронзон хэлэхдээ “Ногоон зоорь” ХХК-ийн газрыг хүн авъя гэнэ. Чи нэрээ шилжүүлээд өгөөрэй гэхээр нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх” гэрээг хийсэн. Эрх нь шилжсэн учраас газар нь хамт шилжсэн юм... тухайн үед... Г зуучилж өгөөд Э гэх хүн авахаар болсон.. Э тай 2018 оны зун уулзахад би 7,000,000 төгрөгийг Гантулгад өгсөн. Г та хэдэд өгөөгүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед удалгүй Э 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн... одоо ах бид хоёр 20,000,000 төгрөгийг авна. Эсхүл 10,000,000 төгрөгийг Э т өгөөд газраа авсан ч болно гэж үзсэн.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г гэх залуу миний утас руу залгаж яриад ажлын өрөөнд ирсэн. Ногоон зооринд байгаа газраа зарах уу, манай найз “Арвайн үндэс” ХХК-ийн хүмүүс сонирхоод байна. Дан архиар сольё гэж хэлсэн. Би архийг нь авч чадахгүй гэж хэлсэн. Би архийг нь Дүнжингарав дээр байх найзынхаа лангуун дээр тавьж зараад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг нь гаргаад өгье гэж хэлсэн. Тэр өдрөө өөрийн дүү С нэр дээр байсан “Ногоон зоорь” ХХК болон газар эзэмших гэрчилгээний хамт худалдан авах талд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш Гантулгатай утсаар болон мессеж, чатаар харьцах болгонд нөгөө хүн маань алга байна. Эсхүл Орос руу явсан гэх мэтээр олон шалтгаанаар хуурч мэхлэх замаар хойшлуулаад аргалаад явсан... сүүлд нь мэдэхэд “Арвайн үндэс” ХХК биш Э гэдэг Г найз болж таарсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тухайн газар нь С нэр дээр байдаг байсан. С бид хоёр Х.Гантулгыг 5 жилийн өмнөөс эхлэн таньдаг болсон бөгөөд... Г надтай уулзаад дээрх газрыг зарах уу гэж асуусан. Тэгэхээр нь ярьж хөөрөөд зарж болно гэж хэлж байсан юм. Э гэх хүнийг таньдаггүй байсан. Анх “Арвайн Үндэс” ХХК-ийн хүмүүс газар авмаар байна гэж хэлж байсан. Тэгтэл сүүлдээ Э гэх хүн Г найз болохыг мэдсэн. Анх Г хэлэхдээ “Арвайн Үндэс” ХХК-ийн Арвайн үндэс гэх архи байна. Уг архиар сольё гэхээр нь би архи авахгүй. Мөнгийг нь авна гэж хэлэхэд... хэрвээ архийг нь авахгүй бол Э бид хоёр архийг нь зараад мөнгийг чинь гаргаж өгье гэхээр нь Соронзонболдтой уулзаад та хэд өөрсдөө тохироод учраа ол гээд Соронзонболдтой холбогдуулж байсан... тэрнээс хойш би уг асуудалд оролцоогүй. С өөрөө хөөцөлдөөд яваад байсан юм. Сүүлдээ тэр хоёрыг мөнгө өгөхгүй байна. Утас нь болохгүй байна гэхээр нь би Соронзонболдтой хамт араас нь хөөцөлдөж байсан... сүүлдээ газраа буцааж авъя гэж удаа дараа хэлсэн боловч үл тоомсорлож газрыг буцааж өгөөгүй. Мөнгө ч өгөлгүй алга болсон учир цагдаад гомдол гаргасан. Надад Э , Г хоёртой нийлж тухайн газрыг шилжүүлж өгсөн асуудал огт байхгүй... шүүх болж байж мөнгө өгсөн. Одоо 10,000,000 төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг[6],
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[7],
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[8],
Л.Э ын бичгээр үйлдсэн баримт[9],
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10],
Мөрдөгчийн тэмдэглэл[11],
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал[12],
Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт хандаж гаргасан хүсэлт[13],
Эвлэрлийн гэрээ[14],
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 402/a дугаар яллах дүгнэлт[15],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[16],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17],
Шийтгэх тогтоолын хуулбарууд[18] шүүхэд шинээр хохирогчийн зүгээс өгсөн “Хохирол 10,000,000 төгрөгийг хүлээж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримт (1 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч “Шүүгдэгч Л.Э , Г нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С оос компанийг болон компанийн нэр дээрх газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон мөнгийг нь гүйцэд өгөлгүй хуурч, нэрийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалтай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санаалтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Л.Э , Г нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Э , Г нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С оос компанийг болон компанийн нэр дээрх газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон мөнгийг нь гүйцэд өгөлгүй хуурч, нэрийг нь шилжүүлэн авсан болох нь:
Мөрдөгчийн тогтоол, санал[19],
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл[20],
Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон зоорь ХХК-ийг 2014 онд байгуулсан. Тодорхой үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй учир 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Лхагвасүрэнгийн Э... гэх хүнтэй Э дамжуулан танилцаж улмаар өөрийн компани болон компанийн нэр дээр 5 хугацаатай ашиглах гэрээтэй газар эзэмших гэрчилгээг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч эрхийг шилжүүлсэн. Тухайн үед Э одоогоор төлөх боломжгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүх төлбөр тооцоог төлж дуусгана гэж хэлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Төлөх хугацаа болоход Э төлбөрийг архиар барагдуулъя гэсэн. Би түүнийг зөвшөөрөөгүй. Г архийг нь авчих би зараад мөнгийг нь гаргаад өгье гэсэн... Г гэх хүнийг 2009 оноос хойш таних болсон. Хуурай ах дүүгийн холбоотой. Э гэдэг хүнийг зүс харж байсан. Танихгүй. Г хэлснээр шилжүүлсэн юм... 30,000,000 төгрөгөөр үнэлэх болсон шалтгаан нь компани өөрийн эзэмшилд газартай. Үйл ажиллагааны дүрэм тогтсон хөтөлбөртэй байсан. Үүнийг Г мэдэж байсан.” гэх мэдүүлэг[21],
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г гэх залуу миний утас руу залгаж яриад ажлын өрөөнд ирсэн. Ногоон зооринд байгаа газраа зарах уу, манай найз “Арвайн үндэс” ХХК-ийн хүмүүс сонирхоод байна. Дан архиар сольё гэж хэлсэн. Би архийг нь авч чадахгүй гэж хэлсэн. Би архийг нь Дүнжингарав дээр байх найзынхаа лангуун дээр тавьж зараад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг нь гаргаад өгье гэж хэлсэн. Тэр өдрөө өөрийн дүү С нэр дээр байсан “Ногоон зоорь” ХХК болон газар эзэмших гэрчилгээний хамт худалдан авах талд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш Гантулгатай утсаар болон мессеж, чатаар харьцах болгонд нөгөө хүн маань алга байна. Эсхүл Орос руу явсан гэх мэтээр олон шалтгаанаар хуурч мэхлэх замаар хойшлуулаад аргалаад явсан...сүүлд нь мэдэхэд “Арвайн үндэс” ХХК биш Э гэдэг Г найз болж таарсан.” гэх мэдүүлэг[22],
Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Ногоон зоорь ХХК нь миний нэр дээр байсан миний компани байгаа юм. 2017 оны 8 дугаар сард миний төрсөн ах Гүрсоронзон хэлэхдээ “Ногоон зоорь” ХХК-ийн газрыг хүн авъя гэнэ. Чи нэрээ шилжүүлээд өгөөрэй гэхээр нь2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх” гэрээг хийсэн. Эрх нь шилжсэн учраас газар нь хамт шилжсэн юм... тухайн үед... Г зуучилж өгөөд Э гэх хүн авахаар болсон.. Э 2018 оны зун уулзахад би 7,000,000 төгрөгийг Гантулгад өгсөн. Г та хэдэд өгөөгүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед удалгүй Э 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн... одоо ах бид хоёр 20,000,000 төгрөгийг авна. Эсхүл 10,000,000 төгрөгийг Э өгөөд газраа авсан ч болно гэж үзсэн.” гэх мэдүүлэг[23],
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тухайн газар нь С нэр дээр байдаг байсан. С бид хоёр Х.Гантулгыг 5 жилийн өмнөөс эхлэн таньдаг болсон бөгөөд... Г надтай уулзаад дээрх газрыг зарах уу гэж асуусан. Тэгэхээр нь ярьж хөөрөөд зарж болно гэж хэлж байсан юм. Э гэх хүнийг таньдаггүй байсан. Анх “Арвайн Үндэс” ХХК-ийн хүмүүс газар авмаар байна гэж хэлж байсан. Тэгтэл сүүлдээ Э гэх хүн Г найз болохыг мэдсэн. Анх Г хэлэхдээ “Арвайн Үндэс” ХХК-ийн Арвайн үндэс гэх архи байна. Уг архиар сольё гэхээр нь би архи авахгүй. Мөнгийг нь авна гэж хэлэхэд... хэрвээ архийг нь авахгүй бол Э бид хоёр архийг нь зараад мөнгийг чинь гаргаж өгье гэхээр нь Соронзонболдтой уулзаад та хэд өөрсдөө тохироод учраа ол гээд Соронзонболдтой холбогдуулж байсан... тэрнээс хойш би уг асуудалд оролцоогүй. С өөрөө хөөцөлдөөд яваад байсан юм. Сүүлдээ тэр хоёрыг мөнгө өгөхгүй байна. Утас нь болохгүй байна гэхээр нь би Соронзонболдтой хамт араас нь хөөцөлдөж байсан... сүүлдээ газраа буцааж авъя гэж удаа дараа хэлсэн боловч үл тоомсорлож газрыг буцааж өгөөгүй. Мөнгө ч өгөлгүй алга болсон учир цагдаад гомдол гаргасан. Надад Э , Г хоёртой нийлж тухайн газрыг шилжүүлж өгсөн асуудал огт байхгүй... шүүх болж байж мөнгө өгсөн. Одоо 10,000,000 төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг[24],
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[25] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Э , Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Л.Э , Г нар нь бүлэглэн хохирогч С оос компанийг болон компанийн нэр дээрх газрыг нь 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, компанийг болон компанийн нэр дээрх газрыг нь шилжүүлэн авч, тохиролцсон үнийн дүнг буюу хариу төлбөрийг анхнаасаа бүрэн гүйцэд буцааж өгөх зорилгогүй байсан болох нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Э , Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С нь “... 10,000,000 төгрөгийг хүлээн авч хохирлоо бүрэн барагдуулсан тул шүүгдэгч Л.Э , Г нараас цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэх хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан тул шүүгдэгч Л.Э , Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Э , Г нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Мөн шүүгдэгч Л.Э , Г нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч Л.Э ын өмгөөлөгч Т.Даваажав “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргадаггүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү”,
Шүүгдэгч Х.Г өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анх удаагаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, түүний хувийн байдал, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч нарыг тус бүрд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э , Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Э , Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.Э , Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Э , Л.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э , Г нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э , Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Э , Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Э , Г нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Нэгдүгээр хавтас хэргийн 1-9 дүгээр хуудас,
[2] Нэгдүгээр хавтас хэргийн 10-14 дүгээр хуудас,
[3] Нэгдүгээр хавтас хэргийн 15-17 дугаар хуудас,
[4] Нэгдүгээр хавтас хэргийн 115 дугаар хуудас,
[5] Нэгдүгээр хавтас хэргийн 21 дүгээр хуудас,
[6] Нэгдүгээр хавтас хэргийн 216-217 дугаар хуудас,
[7] Нэгдүгээр хавтас хэргийн 52-59 дүгээр хуудас,
[8] Нэгдүгээр хавтас хэргийн 128-129 дүгээр хуудас,
[9] Нэгдүгээр хавтас хэргийн 136 дугаар хуудас,
[10] Нэгдүгээр хавтас хэргийн 137 дугаар хуудас,
[11] Нэгдүгээр хавтас хэргийн 138 дугаар хуудас,
[12] Нэгдүгээр хавтас хэргийн 139 дүгээр хуудас,
[13] Нэгдүгээр хавтас хэргийн 148-150 дугаар хуудас,
[14] Нэгдүгээр хавтас хэргийн 190 дүгээр хуудас,
[15] Нэгдүгээр хавтас хэргийн 229-232 дугаар хуудас,
[16] Нэгдүгээр хавтас хэргийн 23, 27 дугаар хуудас,
[17] Нэгдүгээр хавтас хэргийн 134, 135 дугаар хуудас,
[18] Нэгдүгээр хавтас хэргийн 218-223 дугаар хуудас,
[19] Нэгдүгээр хавтас хэргийн 1-9 дүгээр хуудас,
[20] Нэгдүгээр хавтас хэргийн 10-14 дүгээр хуудас,
[21] Нэгдүгээр хавтас хэргийн 15-17 дугаар хуудас,
[22] Нэгдүгээр хавтас хэргийн 21 дүгээр хуудас,
[23] Нэгдүгээр хавтас хэргийн 115 дугаар хуудас,
[24] Нэгдүгээр хавтас хэргийн 216-217 дугаар хуудас,
[25] Нэгдүгээр хавтас хэргийн 52-59 дүгээр хуудас,