Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,  

-улсын яллагчаар томилолтоор Г.Энхбат,

-шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Оюунцэцэг,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн

-хохирогч Д.Батмягмар, түүний хэлмэрч Д.Лхагвадулам

-шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 1834004500385 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарстайн хавтгай гэх газарт Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн асфальтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 7092 УБЕ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг-жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Б.Очирбатын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Батмягмарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Г.Сүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... Маш их харамсаж байна. Талийгаачийн гэр бүлээс уучлал гуйж байна” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаа мэдүүлэхдээ: “Осол болохын 2 цагийн өмнө эгчтэйгээ ярьсан. Ах чинь гадаа машин янзалж байна би гэртээ байна гэсэн. 2 цагийн дараа ах маань залгаад харамсалтай мэдээ дуулгасан. Тэгээд машинтай явж байгаад осолд орсон байна гэхээр нь яанзалсан машинаа унаад шалгах гэж гарсан байна гэж бодсон. Би уг нь 2-хон цагийн өмнө ярьсан. Гэтэл эгч маань газар дээрээ өнгөрсөн гэсэн. Тэгээд би дүүдээ очиж хэлсэн. Тэгээд ах дүүдээ хэл гээд хэлүүлсэн. Тэгээд ахыг эмнэлэг рүү аваад явсан, эгч газар дээр өнгөрлөө гэсэн. Тэгээд 2 хүүхдийг нь аваад газар дээр нь очтол машины арын суудал дээр эгч байсан. Тэгээд цэвэрлэгээний хэрэгсэл авч өг гээд авч өгсөн. Тэгээд хууль ёсны төлөөлөгч нь ганцаараа ор гээд байхаар нь би ахтайгаа ороод харсан. Гавлын яс хагарсан зүүн талын чих халзарсан байсан. Миний хувьд гомдолтой байна. Миний эгч нэг ч удаа толгой өвдөж байна гэж хэлж байгаагүй...Баримт цуглуулахаа анхандаа мэдээгүй. Тэгээд хэзээ хойно нь цунлуулж өгсөн байгаа. Оршуулгын зардалд 2 сая гаран болсон. Бусад нь ахын эмчилгээний зардал байсан. Оршуулгын өмнөх өдөр зардал өгөхгүй юм уу гэж асуухад 1 сая төгрөг өгсөн. Тэгээд Цэнд-Аюуш нэг ч залгадагүй. Ахыг маань асуудаггүй. Тэгээд эмнэлэгт хэвтүүлье гэж ярихаар нь хэвтүүлсэн. Ах маань энэ хүнийг хармааргүй байна гэж хэлсэн. Ах маань одоо хагалгаанд орно гэсэн. Тэр нь 1.800.000-2.000.000 төгрөг гэсэн. Би Цэнд-Аюуштай уулзсан. Тэгээд ахыг маань хөл дээр минь босгоод өг гэхэд нэг ч удаа эмнэлэгт үзүүлдэггүй, тэгээд эмнэлэгт орох мөнгө гэхээр хааяа шилжүүлдэг. Баримтгүй зардал зөндөө байгаа” гэв.

Хохирогч Д.Батмягмар мэдүүлэхдээ: “Тухайн өдөр талийгаач машин янзлаад өг гэсэн. Тэгээд 1 шил архи гаргаад ирсэн, тэгээд явсан. Гэр нь маш хол, гуйгаад байхаар нь очсон... Бид гурав нэг шил архиа уусан, манай хүн 1 татсан...машиныг эхнэр бариад нөгөө хэдийг аваад явсан, би өөрөө урд нь суусан” гэв.

 

Эрүүгийн 1834004500385 дугаартай хэргээс:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-17 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21 тал/, хохирогч Б.Очирбатын мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаагийн мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/, хохирогч Д.Батмягмарын мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Даваажавын мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/, шинжээчийн №663 дугаартай дүгнэлт /хх-ийн 78 тал/, шинжээчийн №662 дугаартай дүгнэлт /хх-ийн 83 тал/, шинжээчийн №139 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-31 тал/, Замын цагдаагийн №157 дугаартай дүгнэлт /хх-ийн 157 тал/, шүүгдэгч Д.Цийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 49 тал/, гэрч Э.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 59 тал/, гэрч Н.Намжилмаагийн мэдүүлэг /хх-ийн 60 тал/, гэрч Х.Төрбаярын мэдүүлэг /хх-ийн 61 тал/, гэрч З.Отгонпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 62 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Бадамхандын мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/, иргэний хариуцагч Ц.Бадамхандын мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/, шүүгдэгч Д.Цийн ял шийтгэлийн хуудас /хх-ийн 149 тал/, шүүгдэгч Д.Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 147-148 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 184 тал/, шинжээчийн №662 дугаартай дүгнэлт /хх-ийн 83 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 185.972 төгрөгийн хохирлын баримт, шинжээчийн №665 дугаартай дүгнэлт /хх-ийн 75 тал/, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 99 тал/, шүүгдэгч Д.Цийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 155-160 тал/, хохирол барагдуулсан баримт, шүүгдэгч Д.Цийн ажлын газрын тодорхойлолт, хохирол шилжүүлсэн дансны хуулга зэрэг болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр хүндрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарстайн хавтгай гэх газарт Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн асфальтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 70-92 УБЕ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож уг зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Очирбатын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Батмягмарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Г.Сүрэнгийн амь нас хохирсон үйл явдал болсон байна.

 

Зам тээврийн осол гаргасан 70-92 УБЕ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг Д.Ц нь жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаараа маргаж мэтгэлзээгүй байна.

 

Иймд тухайн хэргийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Цийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарстайн хавтгай гэх газарт Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн асфальтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 7092 УБЕ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг-жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Б.Очирбатын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Батмягмарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Г.Сүрэнгийн амь насыг хохироосон болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
  • Хэргийн газрын үзлэг, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 06-17 тал/,
  • Цогцосны гадна бие, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 тал/,
  • Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 70-92 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 99-103 тал/
  • Хохирогч Б.Очирбат, Д.Батмягмар нарын өвчний түүх /хх-ийн 112-130 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 140-142 тал/
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаагийн гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 184-197 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №663 дугаартай “.Д.Батмягмарын биед баруун 6,7,8,9,10,11,12-р хавиргааны хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний баруун талд шарх, зүүн мөр, бугалга, шунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаан үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.11- д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 78 тал/,
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №662 дугаартай "Б.Очирбатын биед аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний хугарал, түнх мултралт, зүүн шуу ясны хугарал, эрүү, баруун гуянд шарх, тархи доргилт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 83 тал/,
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №139 дугаартай “ Талийгаач Б.Сүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл гавлын орой яс зүүн чамархай ясны ил хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд шарх, хуйхан дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач Б.Сүрэн нь гавал тархины ил гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд 4,6 %промилли, ходоодны шингэнд 5,3% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-31 тал/,
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №157 дугаартай “..Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тоёота приус маркийн 70-92 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Дулмаа овогтой Цэнд-Аюуш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэв. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв...осол хэрэг болох үед замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157 тал/,
  • Хохирогч Б.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Бургалтайн голд байх зуслан дээр өөрийн эзэмшлийн машиныг засаж байхад сэлбэг дууссан гээд манай эхнэр болох Сүрэн нутгийн хүүхэд болох Цэнд-Аюушийг өөрийн эзэмшлийн приус 20 маркийн машинтай гуйж авчирсан. Цэнд-Аюуш машинаа бариад хажуу талд нөхөр нь хүүхэдтэй нь сууж явсан. Засмал зам дээр явж байтал гэнэт хажуу тийш дарах шиг болсон гэтэл машин эргэлдээд явчихсан. Тэгээд би нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Д.Ц жолоо барьж явсан хажуу талд Батмягмар хүүхдээ тэврээд суусан байсан, би жолоочийн хойно миний хажуу талд Сүрэн сууж явсан. Миний хувьд хөдөлмөрийн чадвараа алдсан хөл дээрээ л босмоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цаг 30 минутын үед бэр эгч О.Цэцэгмаа над руу залгаад эгч Сүрэнг осолд орсон байна, эгч нас барсан, ах гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн охин болох Солонго руу залгаж, аав, ээж хоёр чинь осолд орж, ээж чинь нас барсан байна. Аавыг чинь гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж хэлсэн. Тэгээд хэргийн газарт ирсэн...талийгаачийн цогцосыг холоос л харсан...би гомдолтой байна яагаад осол болсон мөн ослын шалтгааныг тогтоож өгнө үү ямар хүн жолоо барьж явсан талаар хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/,
  • Хохирогч Д.Батмягмарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн үед хэрэг болох үед хэтэрхий их хурдан явж байсан, би хурдаа багасгаа гэж хэлсэн тэгэхэд үхэр зам дээр байхаар нь баруун тийш дараад тэгээд онхолдчихсон, нийт 2 шил архи уусан үүнээс Цэнд- Аюуш, талийгаач Сүрэн, Очирбат нар хувааж уусан. Эмчилгээний зардал 1 сая орчим болсон надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цэнд-Аюуш манай эмэгтэй дүү болох Эрдэнэпүрэв рүү залгаж та нар Батмягмарыг надаас салгаж аваарай хэрэв салгаж авахгүй бол би танай дүүг ална шүү гэсэн. Тэгэхээр нь манай дүү Эрдэнэпүрэв тэгээд алахгүй юу гэхэд Д.Ц би өөрөө алахгүй Батмягмарыг өөрийг нь өөрөөр нь алуулна гэж ярьсан. Мөн Д.Ц би бол мөнгөтэй тэнсэн харгалзах ял авуул авах байх гэж хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/,
  • Шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг гэртээ сууж байхад Сүрэн утсаар яриад намайг гэрт хүргээд өгөөч гэхэд би зав муутай байна гэхэд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд манай нөхөр болох Батмягмар жолоо бариад Төв аймгийн Батсүмбэр сумын Түшиг дэлгүүрийн үүдэнд очоод талийгаачийг авахад талийгаач тортой юм аваад гарсан. Тэгээд 324 точка гэх газар байх гэр рүү нь явсан. ..тухайн үед замын хажууд үхэр харагдах шиг болсон би согтуу байсан болохоор сайн санахгүй байна.” “...тэгээд хоол идээд байж байтал талийгаач Сүрэн 0.75 граммтай Хараа архи нэг ширхэгийг гаргаж ирээд задлаад би Батмягмар, талийгаач Сүрэн, Очирбат нар хуваан уусан, тэр архи дуусаад бид дөрөв гараад Ногоон толгой гэх газар байх дэлгүүрээс 1 ширхэг 0.75 граммтай Хараа архи би худалдаж авсан. Талийгаач Сүрэн 5000 төгрөг өгөөд дахиад нэг шил архи нэмээд авчих гэхээр нь би 0.5 граммтай Хараа архи аваад бид дөрөв буцаад Очирбатын гэрт очоод би Батмягмар, Очирбат, талийгаач Сүрэн бид дөрөв хуваан ууж дуусгаад би Батмягмар, хүүхэд Энхжаргал бид гурав гэртээ харилаа гэтэл Очирбат би хүнээс машины юм авна гээд би Батмягмар, Очирбат, талийгаач Сүрэн бид 5 Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөө рүү гараад явсан. 70-92 УБЕ тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Батмягмар урд талд миний хажууд буюу жолоочийн зүүн талд хүүхдээ тэврээд сууж явсан, миний ард талд талийгаач Сүрэн сууж явсан, хажуу талд нь Очирбат ах сууж явсан. Би жолоо барьж явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 49 тал/
  • Гэрч Э.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..уг ослын газарт очиход машины ард талд нэг эмэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан, хоёр эрэгтэй хүн машины урд хэсэгт газарт хэвтсэн, нэг хүүхэд машины гадна талд газар суучихсан уйлж байсан, мөн нэг эмэгтэй хүн нь согтуу байсан жолооч нь хэн бэ гэж нөгөө эмэгтэйгээс асуухад энэ манай нөхөр жолоодож явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
  • Гэрч Н.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхад дуудлага гарлаа гээд би, сувилагч Оюунсүрэн, жолоочийн хамт яваад очиход...Цэнд-Аюуш гэх эмэгтэй нь ухаангүй шал согтуу байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,
  • Гэрч Х.Төрбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..тэр хүмүүс бүгд согтуу байсан хоёр эрэгтэй нь ухаангүй Цэнд-Аюуш гэх эмэгтэй нь ухаантай гэхдээ хөл дээрээ зогсож чадахгүй согтуу байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,
  • Гэрч З.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. гэмтэл дээр очиход Цэнд-Аюуш согтуу өвдөөд байна гээд хэвтэж байсан. Түүний амнаас маш их архи үнэртэж байсан. Миний дүүгээс ч гэсэн үнэртэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Ц.Бадамхандын “...Д.Ц нь миний төрсөн ээж юм аа, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

            Шүүгдэгч Д.Цийн согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

            Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьлдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсаныг ойлгоно.

 

            Иймд энэ хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон,  шүүгдэгч Д.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцов.  

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаа нийт 7.000.132 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч Д.Батмягмар 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Д.Ц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаад 6.814.420 төгрөгийг, хохирогч Д.Батмягмарт 1.500.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд шүүгдэгч Д.Цаас үлдэх 185.712 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаад олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 185.712 төгрөгийг төлсөн байна.

Шүүхээс иргэний нэхэмжлэгч Ц.Бадамханд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батмягмар нь “...хохиролд 1.500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй, бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байна...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохиролгүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан Б.Очирбат нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул шүүгдэгч Д.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах” ялын дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаа: “Баримттай гаргасан хохирлыг барагдуулсан цаашид гаргах зардлаа нэхэмжилнэ” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “Баримтаар гарах хохирол бүрэн төлөгдөж байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг

Хохирогч Д.Батмягмар: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэг санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн. Хохирогчид 6.999.590 төгрөг төлсөн, нийт 8.499.592 төгрөг төлсөн байна. Оршуулгын зардал, эмчилгээтэй зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг төлөхөө илэрхийлж байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ял хөнгөрүүлэх боломж байдаг. Ард амьдралдаа 5 настай, 12 настай хүүхдүүдтэй. Эдгээр хүүхдүүдийг 21 нас дөнгөж хүрж байгаа охин нь асарч үлдэнэ. Энэ байдлыг харж үзнэ үү. 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн 50 хувь буюу 1 жил болгож өгнө үү“ гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Д.Цийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн байдал, шүүгдэгч Д.Ц нь 5-21 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлон амьдардаг болох нь Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 558 дугаартай тодорхойлолт, түүний хүүхдүүд болох Ц.Энхжаргал, Ц.Хулан, Ц.Бадамханд нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн....гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Д.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

             Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1934007500495 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Цийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цийн жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

  1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц нь хохирогч Д.Батмягмарт 1.500.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүнжидмаад 7.000.132 төгрөгийг тус тус төлснийг, хохирогч Д.Батмягмар, иргэний нэхэмжлэгч Ц.Бадамханд нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч Б.Очирбатын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цэн-Аюушд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА