Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 154/2022/00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий  шүүгч  Б.Бадрахгэрэл даргалж,

Улсын  яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр, Н.Очирбат /онлайнаар/

Шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас*******,*******,*******,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,*******,,*******, Тэнгэр овогт Цагаанчулууны Болд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2037000120013 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

                                                                               

          1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага болосвролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, *******,*******

          2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, *******,*******

          3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух,*******,*******     

         4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Төгөлдөр-12 байрны 35 тоотод оршин суух, *******,*******

          5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баянөндөр суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн бус дунд болвсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр ач хүүгийн хамт Хөвсгөл аймгийн 10 дугаар хороо 34 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, Р*******, Тэнгэр овогт Цагаанчулууны Болд           

6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 63 дугаар байр 30 тоотод оршин суух, РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.Давааням нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалтай газар нутгаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд ховор амьтан болох нэг тооны хуланг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох хулан гэх амьтаны махыг өөрийн эзэмшлийн “Хурд” нэртэй мотоциклиор тээвэрлэж, гэрийн гаднах түлээний хашаандаа махыг нь хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд,

Шүүгдэгч Ц.Нямхүү нь ховор амьтан болох нэг тооны хулангийн махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд,

            Шүүгдэгч Л.Даваасүрэн нь ховор амьтан болох нэг тооны хулангийн махыг тээвэрлэсэн, мөн О.Батболд, Ж.Оросоо, Ц.Болд нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон гэмт хэрэг үйлдсэнд,

            Шүүгдэгч О.Батболд нь Ж.Оросоо, Л.Даваасүрэн, Ц.Болд нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон гэмт хэрэг үйлдсэнд,

            Шүүгдэгч Ж.Оросоо нь ховор амьтан болох хулангийн түүхий эдийг /махыг/ тээвэрлэсэн, хадгалсан, мөн О.Батболд, Л.Даваасүрэн, Ц.Болд нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон гэмт хэрэг үйлдсэнд,

            Шүүгдэгч Ц.Болд нь Ж.Оросоо, Л.Даваасүрэн, О.Батболд нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Давааням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирлын 19,400,000 төгрөгийг би өөрөө төлнө” гэв.

Шүүгдэгч Ц.Нямхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Одоо хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Л.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ж.Оросоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг ховор амьтны махыг хадгалсан, тээвэрлэсэн гэсэн зүйлчлэлээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Давааням агнаад тээвэрлэж хадгалсан, Ц.Нямхүү тээвэрлэсэн гэдэг гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байхад намайг давхар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би санаандгүй байдлаар ийм хэрэгт холбогдсон. Би тухайн үед юуны мах вэ? гэдгийг мэдээгүй. Надад Ц.Давааням бор мах авах уу гэж хэлсэн. Би янгирын мах гэдгийг мэдээгүй, Хово машин дээр мах байгаагүй. Мах Воганчигт байсан. Хово машин дээр чулуу байсан гэв.

Шүүгдэгч Ц.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Цалин хөлсний төлөө явж байгаад хэрэгт холбогдсон. Буруу зүйл хийгээд байгаагаа ойлгоогүй” гэв.

Шүүгдэгч О.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би амралтаараа ажилгүй байж байхаар ажил хийх гэж ирсэн. Аав ажилгүй байгаа бол ирээд ажиллаад өг гэхээр нь ирсэн. Ямар хэрэгт холбогдож байгаагаа мэдээгүй. Ял шийтгэлийг хөнгөлж шийдвэрлэж өгнө үү. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ц.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Тухайн газар нутагт нэг тооны хуланг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж махыг нь өөрийн мотоциклоор зөөвөрлөн гэртээ авч ирсэн. ...Хулангийн нөхөн төлбөрийн мөнгө 19.400.000 төгрөгийг би өөрөө төлж барагдуулна. Миний буруу би хуланг өөрийн буугаар агнасан. Хохирол төлөгдөөгүй гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Ц.Даваанямаас махыг авч Ж.Оросоод хүргэж өгсөн. Махыг очиж авахдаа хулангийн мах гэдгийг мэдэж байсан. Ж.Оросоод өгөхдөө өөхгүй хар мах гэж хэлж өгсөн. Ж.Оросоо надад урд нь мах захиж байсан. Би приус 20 маркийн машинаар тээвэрлэн хүргэж өгсөн. Машиныг 3.0 сая төгрөгөөр үнэлсэн” гэх мэдүүлэг,

       Шүүгдэгч Л.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би Нямхүүгээс мах байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн дараа нь 2019 оны 12 сарын 25-ны өдөр Ц.Нямхүү над руу утсаар ярихаар нь махаа колонкийн доод талд аваад ир гэж хэлэхэд авч ирсэн. Би Очирхүүгийн машиныг хүлээлгэж байгаад аваад Ж.Орсоо нарт хүргэж өгсөн. Би  Ж.Орсоо, Очирхүү нарт хулангийн мах гэж хэлээгүй. Харин Ц.Нямхүү надад хулангийн мах гэдгийг хэлсэн би ангийн мах гэдгийг мэдэж байсан”  гэх мэдүүлэг,

        Шүүгдэгч Ж.Орсоогийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Л.Даваасүрэн нь приус маркийн машинтай мах авч ирж өгсөн. Тухайн үед ангийн мах гэдгийг мэдээгүй. Өөхгүй бараан өнгийн мах байсан. Надад хулангийн мах гэж хэлсэн бол авахгүй байсан. Махыг бид нартай хамт явж байсан Ц.Болд эвдэлж янзалсан. Уг мах нь 1 гуя, 2 хаа, сээр нуруу зэрэг мах байсан. Би хулангийн махыг вагончикт байрлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Л.Даваасүрэн нь намайг Алтай суманд ажил байна гэж дуудуулахад нь би техниктэйгээ ирсэн. Надад уул уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй компанитай түрээсийн гэрээ хийж нөхөрлөлийн журмаар ажилладаг. Би эксковатор түүнийг чирдэг трайллер, Норд бенз маркийн автомашин, вагончик сууцны зориулалтын зэрэг автомашинуудтай ирсэн. Л.Даваасүрэн надад хэлэхдээ энд алт ухаж байсан нинжа нарын нүх байна ухах хэрэгтэй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Ц.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Урьд нь би нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Хууль бусаар ашигт малтмал ухаж байна гэдгийг мэдээгүй. Надтай хамт Ж.Оросоо, түүний хүү О.Батболд нар хамт ирсэн. Оросоогийн вагончикт амьдарч байсан. 2020 оны 01 сарын 05-ны өглөө Хавтагийн Халтар уул гэх газар ирсэн. Тэнд очоод урьд нь ухсан газрын урд талын газар ух гэхээр нь эксковатороор 5 м урттай 4м өргөнтэй 3 м гүн нүх ухсан. Би дахин 80 см орчим доош ухаж байхад хилийн цэргийн хүмүүс ирсэн” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч О.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би трайллер бариад Ховд аймгийн Алтай сумын нутаг ирсэн. Нинжа нарын ухаж байсан гэх Алтай сумын Алтангадас багийн нутаг Халтар уул гэх газарт хууль бусаар алт олборлож иргэдийн малтсан нүхэнд нэг цаг орчим эксковатор трактороор ухаж алтны цагаан судал гаргаж ухаж байтал хилийн цэргийн хүмүүс ирж ухсан нүхийг булуулсан”  гэх мэдүүлэг,

         Хохирогч С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын нутаг дэвсгэрээс хулан агнасан хэргийн холбогдогч нараар хохирол барагдуулах хүсэлттэй байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 9.700.000 төгрөг амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлүүлнэ. Нийтдээ 19.400.000 төгрөгийг төлүүлж авна” гэх мэдүүлэг,

         Иргэний нэхэмжлэгч Ш.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Даваа гэх зүс таних залуу Улаанүзүүрт 2 уут мах хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Очоод 2 хүн махыг буулгаж аваад үлдсэн. Би ховор амьтны мах гэж мэдээгүй. Миний машин 89-20 УНО улсын дугаартай жижиг суудлын машин. Улсын орлого болговол би хохиролоо төлүүлж авмаар байна. Би машинаа 3 сая төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг,

        Иргэний нэхэмжлэгч Ц.Мандахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0332 ХОА улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг Улаанбаатар хотоос 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ц.Нямхүү миний төрсөн ах эхнэр нь өвчтэй байгаа болохоор түр зуур унуулж байсан. Шүүх машиныг улсын орлого болговол машинаа авч үнэлгээний мөнгийг нь төлүүлмээр байна” гэх мэдүүлэг,

           Гэрч Х.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Л.Даваасүрэн, Ж.Орсоо, О.Батболд, Ц.Болд нарын хүмүүсийг танихгүй. 2020 оны 01 сарын 02-ны өдөр Ховд аймгаас ирээд машинаа янзлаад буцах гэхэд Ж.Оросоо чи бид нартай хамт явах уу гэхээр нь өдрийн 50000 төгрөгөөр тохирч явсан. Миний машины дугуй хагараад араас нь Алтай сумын Халтар уул гэх газар очиход техник хэрэгслээ буулгачихсан эксковатороор газар ухаж байсан. Би вагончигны хажууд машинаа тавиад вагончикт ороод унтчихсан. Би дээрх хүмүүстэй хамт байхдаа 3 удаа хоол идсэн. Хоол хийсэн мах нь өөх тосгүй ангийн мах шиг хар мах байсан” гэх мэдүүлэг,

           Гэрч Г.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ц.Давааням калибрь буутай. Манай хадам аав хурим хийсний дараа өвлүүлж өгсөн. Өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажлаасаа ирэхэд хөдөө явна гээд буугаа аваад зөрөөд гарсан. Тэр шөнө 03-04 цагийн  орчимд ирээд мотоциклоо асаагаад унтраагаад байсан. Юу хийгээд байгааг би сайн мэдээгүй. Хулан агнасан гэдгийг хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн” гэх мэдүүлэг,

          Гэрч Ц.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Даваасүрэн нь зөвхөн надад мах авч ирж өгөөгүй. Надтай хамт явсан Ж.Орсоо, О.Батболд бид нарт мах авч ирлээ гээд 2 уут мах авч ирж өгсөн. Тухайн махыг би Ж.Орсоогийн хүүхэд О.Батболдын хамт эвдэж янзалсан” гэх мэдүүлэг, 

       Гэрч О.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Даваасүрэн суудлын жижиг машинтай мах авч ирсэн. Машины номер дугаарыг сайн мэдэхгүй байна. Орой 20-21 цагийн үед авч ирсэн” гэх мэдүүлэг,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 ны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 526 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн буу шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд 5,6 мм-ийн ЗХУ-д 1959 онд үйлдвэрлэсэн, сангийн анги 105502, замаг 105502 гэсэн дугаартай, ТОЗ-8 загварын спорт-ангийн зориулалттай бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна.

            3. Буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 ны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 617 тоот дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 105502, замгийн 105502 дугаартай 1 ширхэг галт зэвсэгээр буудлага үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгээр хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэн гэдгийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт,

-Авто машин үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт: “2420БУЛ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдэж 2012 онд импортлогдсон “BEIBEN” ND3254 маркын өөрөө буулгагч 18000000 /арван найман сая/ төгрөг, 4621УНО улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдэж 2011 онд импортлогдсон Nortbenz маркын чирэгч толгой 21000000 /хорин нэгэн сая/, 1964 УБ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Doosan DX340LCA маркын экскеватор 36000000 /гучин зургаан сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт,

- Вендо ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайланд “...улсын 0332ХОА тоот дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл нь 3000000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт,

           Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/04 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Бэ-Очирын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн хэрэг бүртгэлтийн 203700009 дугаартай хэрэг болох Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг, Хавтагийн Халтар уул гэх газарт иргэн Ц.Болд нарын хууль бус үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав.                           

Тус үнэлгээгээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно.

          Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд эвдэгдсэн талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирол нь 303,709 төгрөг болж байна” гэх дүгнэлт,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримт

- тээврийн хэрэгсэлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл

- галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл

- эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл

- эд зүйлийн үнэлгээ

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Давааням нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газар буюу улсын тусгай хамгаалалтай газар нутгаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд тусгай зөвшөөрөлгүйгээр, ховор амьтан болох 1 тооны хуланг галт зэвсэг ашиглан агнасан, мөн өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж гэртээ авч ирж түлээний хашаандаа хадгалсан гэх үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ц.Даваанямыг...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нар нь шүүгдэгч Ц.Даваанямын зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтан болох хулангын махыг хадгалсан, тээвэрлэсэн үйлдлүүдэд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 Шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нар нь бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Хавтагийн “Халтар –уул” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд 303,709  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, Ц.Болд, О.Батболд нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Даваанямыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Ц.Нямхүүг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Л.Даваасүрэнг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Ж.Оросоог ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Оросоо нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Оросоо нь учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгч Ц.Давааням нь учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Нямхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Оросоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Л.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ж.Оросоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Шүүх шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарын хөрөнгө, орлогын байдал болон торгуулийн ялын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Даваасүрэн нь Ховд аймгийн Алтай суманд оршин суудаг болох нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид, Ж.Оросоо нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Төгөлдөр-12 байрны 35 тоотод оршин суудаг, О.Батболд нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 63 дугаар байр 30 тоотод оршин суудаг болох нь тус тус тогтоогдож байх тул Ж.Оросоо, О.Батболд нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Ц.Болд нь Хөвсгөл аймгийн 10 дугаар хороо 34 дүгээр гудамжны 20 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

Шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн нар нь Ховд аймгийн Алтай суманд оршин суудаг болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацаанд Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарлах, шүүгдэгч Ж.Оросоо нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Төгөлдөр-12 байрны 35 тоотод оршин суудаг болох  нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нарт сануулав.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар эр хулан адууны экологи-эдийн засгийн үнэлгээг 9.700.000 төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч Ц.Даваанямаас 19400000 /арван есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарын гэм буруутай үйлдлийн улмаас эвдэгдсэн талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирол 303,709 төгрөгийг шүүгдэгч Ж.Оросоо төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батолд, Ц.Болд нараас гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ц.Даваанямын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн мотоцикль, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий замаг гол төмөр 105502 дугаартай, 250 м тусгалтай ТОЗ-8 маркийн галт зэвсэгийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Ж.Оросоо, Ц.Болд, О.Батболд, Л.Даваасүрэн нараас 19-64 УБ улсын дугаартай dooson DX3401 маркийн эксковатор тракторын үнэ 36.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч Л.Даваасүрэнгээс 89-20 УНО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Нямхүүгээс 03-32 ХОА приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ  3.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 57.3 кг хулангийн махыг устгаж баримтыг хэрэгт хавсаргасныг дурдаж, ТОЗ-8 маркийн галт зэвсэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлж,  93 кг шороо, чулууг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ трайллерыг хэрхэн ашигласан эсэх, мөн  трайллерын үнэлгээг тогтоож ирүүлээгүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, Ц.Мандахбаярын эзэмшлийн 03-32 ХОА улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоол, Ш.Очирхүүгийн эзэмшлийн 89-20 УНО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 тоот прокурорын тогтоол, О.Батболдын эзэмшлийн 27-20 БУЛ улсын дугаартай BEIBEN маркийн автомашин, чирж яваа воганчик, Г.Цэндсүрэнгийн 4621УНО маркийн Nortbenz маркын чирэгч толгой, трайллер, Б.Сүхбаатарын эзэмшлийн 19-64 УБ улсын дугаартай DOOSON маркийн эксковатор зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн”,

шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн”,

шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”

шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”

шүүгдэгч Бүргэд овогт Оросоогийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”

шүүгдэгч Тэнгэр овогт Цагаанчулууны Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

         2. Шүүгдэгч Ц.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Ц.Нямхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Л.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ж.Оросоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ж.Оросоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг, шүүгдэгч Ж.Оросоод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарт тус бүр оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

8. Шүүгдэгч Л.Даваасүрэнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид, Ж.Оросоо, О.Батболд нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Ц.Болдод оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

9. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батолд, Ц.Болд нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 10. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Даваанямаас 19,400,000 /арван есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай. 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваанямын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 төгрөгөөр үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн мотоцикль, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий замаг гол төмөр 105502 дугаартай, 250 м тусгалтай ТОЗ-8 маркийн галт зэвсэгийг тус тус хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Ж.Оросоо, Ц.Болд, О.Батболд, Л.Даваасүрэн нараас 19-64 УБ улсын дугаартай dooson DX3401 маркийн эксковатор тракторын үнэ 36.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Л.Даваасүрэнгээс 89-20 УНО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Нямхүүгээс 03-32 ХОА приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Ц.Мандахбаярын эзэмшлийн 03-32 ХОА улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоол, Ш.Очирхүүгийн эзэмшлийн 89-20 УНО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 тоот прокурорын тогтоол, О.Батболдын эзэмшлийн 27-20 БУЛ улсын дугаартай BEIBEN маркийн автомашин, чирж яваа воганчик, Г.Цэндсүрэнгийн эзэмшлийн 4621УНО маркийн Nortbenz маркын чирэгч толгой, трайллер, Б.Сүхбаатарын эзэмшлийн 19-64 УБ улсын дугаартай DOOSON маркийн эксковатор зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт олгосугай.

12. Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн галт зэвсэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 57.3 кг хулангийн махыг устгасныг дурдаж, 93 кг шороо, чулууг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                              ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.БАДРАХГЭРЭЛ