Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн

хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Даваажав

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020833 дугаартай, 1 хавтас хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 10-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ............ ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт ............. дүүргийн ....... дугаар хороо, ..... дугаар байр, ....... тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, .................. дугаарын регистртэй, Т овогт Сийн М

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.М 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах "Од-лоунж” нэртэй пабын орчим хохирогч Г.Этэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу "хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний 10 жилийн найзууд болох Жаргалсайхан, Жавхлантөгс, Рэнцэн-Од нартай 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед хороололд уузсан. Э Солонгосд байж байгаад ирсэн учраас найзуудтайгаа уулзаагүй удсан байна гээд бид хэдтэй уулзсан. Бид хэд ярилцаад сууж байхад Э над руу олон жилийн өмнө болсон зүйлийн талаар яриад үл ойлголцол үүсэх магдлалтай байсан учраас би Эд хандаж "... за хө, өнгөрсөн зүйл яриад хэрэггүй байхаа, маргаан үүснэ” гэхэд Э "... чи 2 хүүхэдтэй бил үү, би хүүхдүүдээс чинь хариугаа авч тооцоо бодно” гэх зэргээр дайраад байсан. Над руу Э дайраад болохгүй байхаар нь би нэг цохисон. Тэгээд бид хоёрын хооронд болсон маргаан даамжирсан. Бид хоёр сүүлдээ ярилцаад ойлголцоод бид нар пабаас гараад такси барих гээд замын хажууд зогсож байтал Э халаасандаа гараа хийчихсэн хүрээд ирэхээр нь би халаасандаа юм хийгээд барьчихсан байгаа юм уу гэж бодоод хоёр гарыг нь бариад автал Э гараа надаас мултаж аваад намайг цохих гэхээр нь би хойшоо бултаад эргүүлээд цохисон. Гэтэл Э замын хажуу талын явган хүнийг зам дээр ар дагзаараа саваад унасан. Тэгээд ухаан алдаад сэрэхгүй байтал цагдаа ирээд Эг нэрээр нь дуудаад сэрээрэй гэтэл сэргээд харсан. Цагдаа энэ хүнээ эмнэлэг рүү авч явсан нь дээр байхаа гэхээр нь би өөрийнхөө утаснаас түргэн дуудтал "... 1 цаг орчмын дараа очих боломжтой, ачаалал ихтэй байна” гэхээр нь Гэмтлийн эмнэлэг ойрхон байна тэгээд ч Э сэргэсэн байсан тул шууд такси бариад эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод эмч нар үзээд ар гэрээс нь хүн дууд хүнд байна шүү гэхээр нь би Эгийн ахыг нь дуудсан. 2 хоногийн дараа Э хагалгаанд орсон. Миний хувьд бол багийн найз нөхдүүд бага зэргийн маргаанаас болоод найзыгаа эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсандаа маш их эмзэглэдэг. Өөрийнхөө зүгээс аль болох боломж бололцоогоор тусалж дэмжин эмчилгээнд нь хувь нэмэр оруулахыг хүсдэг. Би эмчилгээний зардалд гэж нийтдээ 16.840.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлөх болно. Энэ талаар Э бид хоёр ярилцаж тохирсон зүйл байгаа.

Миний хувьд анх шатны шүүх хуралд болсноос хойш 162 хоног хоригдсон. Найздаа ийм гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж, уучлалт гуйж байна гэв.

Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд караоке дотор Мтай маргалдсан, түүнийг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Надад учирсан гэмтлүүдийг бүгдийг нь М учруулсан. Гэхдээ одоо надад гомдол санал байхгүй, Маас нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаар М бид хоёр харилцан тохиролцсон гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мыг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201726020833 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Гэмт хэрэг гарсан үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Галын Э 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед гэртээ байж байхад Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуульд нэг ангид сурч байсан Рэнцэн-Од утсаар яриад манай 10 жилийн ангийн М, Жаргалсайхан, Жавхлантөгс бид хэд уулзаад байж байна, чи хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад тэдний байгаа газар болох 10 дугаар хорооллын Дурсамж нэртэй караокед явж очсон. Намайг очиход Жавхлантөгс, Жаргалсайхан, Рэнцэн-Од, М дөрөв Жавхлантөгсийн ажлын танихгүй 3 залуутай хамт 750 граммын 1 шил архи хувааж ууж дуусаад сууж байсан. Удалгүй тухайн газарт Жавхлантөгсийн ажлын 3 залуу үлдээд М, Жавхлантөгс, Рэнцэн-Од бид нар гараад ойролцоох Зочин буузны хажуугийн Симба нэртэй караокед явж орсон. Симба нэртэй караоке руу алхах замдаа 2001 оны 3 сард 10 дугаар ангид байх үедээ миний хамрыг М хугалж байсан ба энэ талаараа надад ярьж байсан. Би тэгэхээр нь юу ч хэлээгүй. Симба нэртэй караокед ороод 500 граммын 2 шил архи авч ууцгаасан. Тэр зуураа бид нар дуу дуулж хоорондоо 10 жилийн ангийнхныхаа тухай юм яриад сууцгаасан. Тэр үед Рэнцэн-Од бид хоёр 10 жилийнхнийхээ тухай ярьж байхад М зөрж яриад уурлаад намайг пизда, наахуугаар дуудаад тэрнээсээ болж уурласан. Хэсэг хугацааны дараа М гайгүй болоод би согтоод байна жаахан унтаадхъя гэж хэлээд 20 орчим минут унтсан. Жаргалсайхан бид хоёр караокеноос гарч тамхи татаад орж ирэхэд М сэрчихсэн сууж байсан. Бид нар хэсэг дуу дуулаад байж байтал М гэнэт над руу хэл амаар доромжлон хараал хэлж дайрсан. Тухайн үед М 10 жилийн ангийнхны тухай яриад байхаар нь өнгөрсөн зүйлийг яриад яахав дээ гэж би хэлсэн. Симба караоке дотор ороод бид нийт 3 шил архи уусан. Би архи амсдаггүй учраас ёсыг бодож 2 хундага архи л уусан. Рэнцэн-Од дахин нэг шил архи авч уусан. Удалгүй Жавхлантөгсийн эхнэр нь дуудаад тэр гэртээ харихаар явсан. Бид нар ч гэсэн 01 цаг өнгөрч байх үед караокенаас гарсан. Караокед карт уншихгүй байсан учир АТМ орж тооцоо хийхээр Рэнцэн-Од бармений хамт явсан. М, Жаргалсайхан бид гурав Жамбо нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд Рэнцэн-Одыг хүлээгээд зогсож байсан. Тухайн үед М янз бүрийн хараал хэлээд над руу дайрч байснаа гэнэт миний зүүн талын хацар руу гараараа цохиод, би газар унасан байхад миний нуруу, бөөр, толгой руу учир зүггүй өшиглөөд балбаад эхэлсэн. Энэ үед Жаргалсайхан надаас Мыг салгасан. Салгахаар нь би босоод иртэл миний баруун нүд рүү гараараа хүчтэй цохиход би ар дагзаараа савж унасан. Унаад ухаан алдсан байсан. Маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. 2017 оны 3 дугаар сарын 28-нд гэмтлийн эмнэлгийн Гавал тархины тасагт тархины хагалгаанд орсон. Биеийн эрүүл мэндийн байдал хүнд байна. Түүнээс хойш 3 дахь удаагаа эмнэлэгт хэвтэх гэж байна. Байнгын эмчилгээтэй байгаа. Цаашид Солонгос улс руу явж эмчлүүлэх шаардлагатай болсон. Миний биед учруулсан гэмтлийг М учруулсан бөгөөд маш олон тооны цохилтын улмаас үүссэн. Би бүх насаараа эрэмдэг зэрэмдэг болсон. Маш их гомдолтой байна. 2001 онд намайг зодож хамрыг минь гэмтээж байсан удаатай. Намайг Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай гэсэн” /1 дүгээр хх-н 7-8/,

"... би хэрэг болохоос өмнө Шинэ Цамхаг ХХК-д барилгын талбайн няраваар ажиллаж байсан сар бүр 900.000 төгрөгийн цалин авдаг байсан. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэмтсэний улмаас өнөөдрийг хүртэл 5 сарын 23-ны өдрийг хүртэл ямар нэгэн ажил хийж чадаагүй хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 1 жил 2 сарын цалин болох 12.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сувилалд 2017 оны 6 дугаар сарын 20- ноос 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 30 хоног, 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 10-ныг хүртэл 17 хоног, 8 дугаар сарын 17-ноос 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тус тус сувилуулж эмчилгээ хийлгэсэн. Энэ нийт зардал 4.620.000 төгрөгийн зардал гарсан. Миний эхнэр Цолмон мөн хугацаанд намайг асарч сувилан би өөрөө хүний гарт байсан учраас ор хоногийн 40.000 төгрөгөөр тооцож 3.080.000 төгрөгийг зарцуулсан. Би эмнэлэгт олон удаа хэвтсэн ба эмнэлгийн ор хоног болон миний ээж Дамба овогтой Алтанцэцэг 6 хоног намайг сахиж эмнэлэгт хэвтэхэд 270.000 төгрөгийн зардал гарсан. Гэх мэтчилэнгээр эмнэлгийн ор хоног эм тарианы мөнгө бүрийг би падаанаар нэхэмжилсэн. Цаашид гарах зардал болон зарим зардлыг би прокурорын шатанд баримтаар гаргаж өгнө. Одоо байгаа баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргалаа” /1 дүгээр хх-н 121/ гэж,

гэрч Пүрэвдоржийн Рэнцэн-Од "... 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг ажлын залуу Баясгалангийн хамт Бөхийн өргөөнд бөх үзэж байхад 17 цагийн орчимд найз М над руу залгаад цэргийн баярын мэнд хүргээд Жаргалсайхан Сэлэнгэ аймгаас ирчихсэн байна, бид хоёр уулзах гэж байна, чи хаагуур байна гурвуулаа уулзъя гэж хэлсэн. Тэгэхэд нь би бөх үзэж байна бөх тараад яваад очъё гэж хэлсэн. Ингээд 19 цагийн үед бөх дуусаад ажил дээрээ очоод М руу өөрийнхөө утаснаас залгатал 10 дугаар хорооллын туслах зам дээр байна гэж надад хэлэхээр нь ажлаасаа гараад Е1ез худалдааны төвийн хажууд байх караоке руу орж уулзсан. Намайг ороход М, Жаргалсайхан болон Мын найзууд нь гээд хэсэг залуус сууж байгаад намайг орж ирэхэд уг караокеноос гарсан. Жаргалсайхан өөрөө Энхээтэй ойрд уулзаагүй юм байна, Энхээ одоо хаана явна, утас нь байна уу гэж асуусан. Тэр үед би өөрт байсан Эгийн утасны дугаарыг өгтөл Жаргалсайхан залгаж үзээд холбогдохгүй байна аа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би РасеЬоок-р өглөө баярын мэнд хүргэснийг нь санаад Э рүү ^асеЬоок-р дугаараа гэж мессеж бичтэл над руу дугаараа явуулахаар нь Жаргалсайхан Энхээтэй яриад бид хэд 10 дугаар хороололд уулзаж байна, чи хаана байна, хүрээд ирэх үү гэж хэлж байсан тэгсэн Жаргалсайхан чамтай яръя гэнэ ээ гээд утсаа буцаагаад надад өгсөн. Энхээтэй утсаар ярьтал та хэд хаагуур байгаа юм бэ гэж асуухад нь би 10 дугаар хорооллын ойролцоо байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хөгшин чинь дөхөж очоод залгая гэж надад хэлсэн. Удалгүй 30 минутын дараа Э над руу залгаад яг хаана очих юм бэ гэж надаас асуусан. Тэгэхэд нь Е1ез худалдааны төвийн ойролцоо хүрч ирээд над руу залгачих гэж хэлээд утсаа тасалсан. Э утсаар ярьснаас 10 минутын дараа зам дагаад алхаад хүрээд ирсэн ба бид хэд уулзаад нэг газар оръё гэхээр нь доошоо подваль руу ордог караоке байхаар нь шууд тийшээ яваад орсон. Караоке дотогш ороод номер дугаарыг нь санахгүй байна хамгийн мухрын булангийн өрөөнд ороод нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, даруулганд нь ус, ундаа аваад ууж дуусгаад дахиад нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи худалдаж аваад уусан. Би уг архинаас хэдэн хундага ууснаа санахгүй байна 02 цаг болж байхад нойр хүрээд байхаар нь сууж байсан сандал дээрээ шууд унтаад өгсөн ба намайг босоод ирэх үед Э, М хоёр хоорондоо байсан. Энхээ өөрийгөө онгоцны нисгэгч болох байсан, багш та хоёр нийлж намайг дардаг байсан, хэрвээ намайг дараагүй бол би өдийд тасархай амьдрах байсан, багш та хоёр нийлж намайг дарсан гэсэн зүйл ярихад нь М тийм юм байхгүй ээ чамайг ямар сурлагатай байсан гэдгийг бүгд мэднэ ээ, чи улсын шалгалт дээр надаас хуулж төгссөн гэсэн зүйл ярьсан. Тэгэхэд нь Жаргалсайхан бид хоёр одоо больцгоо дэмий юмнаас болоод маргалдаад байх юм аа гэж хэлсэн. Тухайн үед зөөгч орж ирээд манайх хааж байна та хэд тарахгүй бол болохгүйн ээ гэж хэлэхээр нь бид хэд гарлаа гарлаа гэж хэлээд гарцгаасан. Караокеноос М, Э хоёр түрүүлээд цуг гарсан, харин Жаргалсайхан бид хоёр араас нь очоод гартал М, Э хоёр текний хажууд зодолдож байхаар нь Жаргалсайхан бид хоёр очиж салгасан. Ингээд тооцоо хийх гэхэд уг караокены карт уншигч нь уншихгүй байсан ба тооцоо хийх гэж байхад дахиад Э, М хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Би эхлээд Мыг салгаж аваад караокеноос авч гараад зүүн тийшээ АТМ рүү явсан. Тэгэхэд араас зөөгч залуу нь гарч ирээд зүүн талд Төрийн банкны АТМ байгаа тэндээс очоод мөнгө авчихъя гэж хэлсэн. Тэгэхэд нь М, зөөгч залуу бид гурав хамтдаа очоод карт уншуултал миний картыг уншаагүй дахиад М өөрийн картаа хийтэл уншаагүй ба АТМ нь карт уншихгүй байна гээд буцаад алхаж явтал Жаргалсайхан урд нь гарчихсан Энхээ хойд талд нь гарчихсан зам дагуу алхаж явсан. Тэгээд л тэнд хоёр талаасаа уулзаад караокены хоёр залуутай Жаргалсайхан бид хоёр бичиг баримтаа үлдээчихье, маргааш тооцоо хийчихье гэж ярьсан тэгсэн нөгөө хоёр залуу утсаа үлдээчих гэсэн зүйл яриад зогсож байсан. Яг тэр үед хажууд Э, М хоёр хоорондоо маргалдаад л зогсож байсан тэгээд караокены залууд би энэ хажууд ажилладаг юмаа гэж хэлээд иргэний үнэмлэхээ үлдээгээд бас дугаараа солилцоод караокены залуус дотогшоогоо ороод бид дөрөв зам дагуу үлдсэн.

Э, М хоёр хоорондоо хэрэлдээд л байж байсан тэгэхэд М Эгийн хоёр гарыг нь барьчихсан байж байгаад тавьсан ба Энхээ Мыг цохих гэж далайхад нь М бултаад доороос нь түлхчихсэн ба тэр үед хойшоогоо савж унаад босч ирээгүй шууд ухаан алдчихсан. Тэгэхээр нь би очиж толгойг нь өндийлгөөд Энхээ, Энхээ гэж дуудсан боловч ерөөсөө надад хариу өгөөгүй дуу гарахгүй байхаар нь Маа яаралтай түргэн дууд гэж хэлээд Мыг 103 дугаарын утас руу залгаж байхад цагаан өнгийн Приус 20 маркийн автомашинтай цагдаа ирээд наадах чинь яасан юм бэ согтуу байгаа юм уу гэж асуусан тэгэхэд нь би ухаан алдчихсан байгаа юм аа гэж хэлтэл түргэн дууд гэж надад хэлсэн тэгэхэд нь би дуудаж байнаа гэж хэлтэл амьсгаатай байна уу гэж надаас асуухад нь амьсгаатай байна аа гэж хэлтэл яваад өгсөн ба буцаж машинтайгаа эргээд нэг нь бууж ирээд Энхээ дээр очоод хөөе хөөе гэж дуудсан. Тэгсэн Энхээ амандаа айн гээд хэлэх шиг болохоор нь нөгөө цагдаа нь наадах чинь зүгээр байна такси бариад шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад яв гэж хэлэхээр нь бид хэд бөөнөөрөө такси бариад гэмтлийн эмнэлэг рүү яаралтай явцгаасан. Эмнэлэг дээр очоод эмчид үзүүлтэл яаралтай зураг авхуул гэж хэлэхээр нь компьютер томографийн шинжилгээ хийлгэтэл тархинд нь цус хуралдчихсан байна, ар гэрийнх нь хүмүүст мэдэгдсэн үү гэж хэлээд хэвтүүлэхээр болсон. Яг зодоон болсны дараахан биед нь ямар нэг гэмтэл харагдаагүй бие, царай, төрх нь зүгээр байсан. Харин маргааш өглөө нь зүүн шанаа нь үл ялиг хавдаад томорчихсон байсан. Намайг караоке дотор унтах үед зүгээр л архиа уугаад сууцгааж байсан. Сэрэх үед танайхныг байхгүй болгоно оо гээд ярьж байсан тэгэхэд нь М чи тийм мундаг байсныг мэдэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд Энхээ Мт хандан багш та хоёр намайг үнэлээгүй гэсэн зүйл ярьж эхэлсэн энэ хэрүүлээс маргаан болсон” /1 дүгээр хх-н 19-20/ гэж,

гэрч Сайннямын Ариунхишиг "... 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ^- А|1 нэртэй караоке ажиллуулаад байж байсан. 01 цагийн орчимд 30-35 орчим насны таван залуу манай караокед орж ирээд хамгийн цаад талд байх мухрын өрөөнд буюу №5 дугаартай өрөөнд орж суусан. 03 цагийн орчимд караокеноос бөөнөөрөө гарсан. Гарахдаа дөрвүүлээ гарч ирж байсан бөгөөд цуг явж байсан нэг нь түрүүлээд гараад явчихсан юм. Тооцоо хийх гэж ирсэн залуу нь болохоор намхан, бор хамт явсан гурван залуугаа бодвол хавьгүй мярайлаг залуу байсан ба мярайлаг залуу нь өндөр туранхай залуутай муудалцаад байсан. Би бол зодолдож байхыг нь хараагүй. Бор царайтай, мярайлаг ах караокены өрөөнөөс туранхай шар залуугийн хамтаар түрүүлж гарч ирэхдээ чи намайг битгий өдөөд бай, би чамайг цохих гээд байна шүү гэж хэлж гарч ирсэн” /1 дүгээр хх-н 21- 22/ гэж,

гэрч Доржхорлоогийн Жаргалсайхан "... би М, Э нартай 2002 онд 5 Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10-н жилийн нэг сургуулийг төгссөн найз нөхдийн харилцаа холбоотой. 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оройн 20 цагийн үед байх, цагийг нь сайн санахгүй байна, би Рэнцэн-Од, М, Жавхалантөгс нартай уулзаад 10 дугаар хороололд нэрийг нь сайн санахгүй байна нэг паабад ороод нэг шил 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи хувааж уусан. Архи уучихаад гарахдаа ангийнхаа хэн нэгнийг дуудья гэж бодоод ангийн найз болох Эг утсаар дуудсан. Тэгээд уг газраас гараад Зочин буузын хажуу талын доошоо ордог, нэрийг нь санахгүй байна, нэг караокед ороход Жавхлантөгс явчихсан шиг санаж байна. Тэгтэл Э гэрээсээ Москва хорооллоос ирлээ гээд хүрээд ирсэн. Бид 4 сууцгаагаад дахиад нэг шил 0,75 литрийн хэмжээтэй архи захиалаад, идэж ууцгаагаад Э Солонгос улсад байж байгаад ирсэн болохоор ойрд уулзсангүй эхнэр хүүхэдтэй болсон уу гээд ярилцаж байхад эхний шил архи дууссан. Тэгээд дараагийн шил 0,75 литрийн хэмжээтэй архи захиалаад ууж идээд дуулаад байж байтал Э, М нар 10 жилийн сургуулийнхаа талаар яриалцаад хоорондоо муудалцаад эхэлсэн. Маргаан эхлэх болсон шалтгаан нь хичээлээрээ өрсөлддөг байсан талаар ярьсан юм. Тэгтэл Э босч ирээд бид гурвыг чи хэдэн хүүхэдтэй вэ гэж гурвуулангаас нь асуусан. Тэгэхээр нь бид гурав 2-3 хүүхэдтэй талаараа хэлсэн. Э би та нарын удам угсаагаар тоглоно гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл М босч ирээд чи яагаад ийм сонин ааш гаргаад байгаа юм бэ явъя гээд М түрүүлээд гарсан. Араас нь Рэнцэн-Од би, сүүлд нь Э гарсан уу, ямар ч байсан тооцоогоо хийх гээд текэн дээр байцгааж байхад пост машин уншихгүй бэлэн мөнгө өгөөд байж байтал Э эхлээд Мын нүүр, толгой орчим рүу нэг удаа цохисон. М зөрүүлээд Эгийн нуруу орчим нэг удаа цохисон. Тэгтэл Эгийн баруун нүд орчимд нь хавдчихсан байсан. Би Эг болъё одоо явъя гээд дагуулаад гарсан. Рэнцэн-Од, М 2 караокены ажилтан нартай АТМ руу явсан. Би Эг яв гээд таксинд суулгаад чи битгий одоо хэрүүл хий гэсэн. Тэгээд эргээд хартал АТМ-ээс М, Рэнцэн-Од нар ирцгээж байсан. Гэтэл би тэр хоёртой уулзаад эргээд хартал Э таксинаасаа буучихсан, 2 гараа халаасандаа хийчихсэн ирж байсан. Би тэгэхээр нь Эг хэрүүл хийх гэж байна гэж бодоод би битгий ингээ гээд хэлж байтал М, Эг халааснаасаа юм гаргаж ирж цохих гэж байна гэж бодсон уу ямар ч байсан 2 гарынх нь шуунаас нь барьчихсан зогсож байгаад хойш нь түлхтэл Э толгойгоороо цементэн зам дээр савж унаад ухаан алдчихсан, ямар нэгэн юм дуугарахгүй байгаад байсан. Тэгээд тэр хавиар явж байсан явуулын цагдаа таараад юу болсон юм бэ найзыгаа аваад эмнэлэг рүү яв гэхээр нь Эг бид нар өргөж таксины ард талд аятайхан суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Караокеноос гарч ирэх үед Эгийн баруун талынх нь хацар нүд орчимд хавдаж улайсан байсан өөр гэмтэл байгаагүй. Мын нэг хацар нь бас бага зэрэг хавдсан байсан. Бид 4 тухайн үед дөрвүүлээ согтолттой байсан” /1 дүгээр хх-н 105-106/ гэж тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч С.М үйлдсэн болохыг нотолно.

Хохирогч Г.Эгийн гэмтлийн талаар шинжээч эмч Т.Солонго "... Эгийн биед учирсан гавлын баруун чамархайн ясны шугаман далд хугарал гэмтэл нь хүнд зэрэгт, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухайрхайн дээд хана, духны хөндийн доод ханын зөрүүгүй далд хугарал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах ба хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эгийн биед учирсан гавлын баруун чамархай ясны шугаман далд хугарал гэмтэл нь унах эсхүл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доод ханын зөрөөгүй далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой” /1 дүгээр хх- н 53-54/ гэж мэдүүлсэн байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Торгууд овогт Сэрээтэрийн Мыг "хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Мын хувийн байдалтай холбоотой;

Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /1-р хх-н 108/, сурагчийн хувийн хэрэг /1-р хх-н 132-138/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 139/, мэргэжлийн дипломын хуулбар /1-р хх-н 141-142/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 79/ гэсэн баримтууд авагдаж,

гэрч Базаррагчаагийн Анхбаяр "... зан байдлын хувьд ажилдаа сайн, манай компанийн том том төслүүдийг удирдаж ажлыг амжилттай гүйцэтгэж байсан. Хамт олонч, нийтэч, бусдад тустай, зохион байгуулах чадвар сайтай, ажилд шаргуу хүн байгаа юм” /1-р хх-н 27/ гэж,

гэрч Сугарсүрэнгийн Лхагвасүрэн "... найз нөхөддөө тусархаг, төлөв даруу, уур уцаар багатай, тэвчээртэй тийм залуу байгаа” /1-р хх-н 29/ гэж мэдүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Мт ял оногдуулахдаа "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал; үүнд тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж шүүгдэгч С.М, хохирогч Г.Э нар харилцан тохиролцсон гэх байдал зэргийг харгалзсан болно.

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч С.М хохирогч Г.Эгийн эмчилгээний зардалд нийт

  1. төгрөг төлсөн гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах талаар шүүх хуралдааны явцад харилцан тохиролцсон тул хохирогчийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч С.Мт холбогдох энэ хэргийг тус шүүх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 934 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Сэрээтэрийн Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. / 1-р хх-н 245-249/

Харин уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. / 2-р хх-н 39-40/

Улмаар анхан шатны шүүхэд хэрэг ирснээс хойш буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 856 дугаартай захирамжаар шүүгдэгч С.Мт авсан "цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, "хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүгдэгч С.М 162 хоног цагдан хоригджээ.

Нэр бүхий өмгөөлөгч нар, хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүгдэгч С.Мт хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэсэн хүсэлт, түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, /үүнд; хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үүнд; бага насны хоёр хүүхэдтэй гэх байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Торгох ялын хэмжээг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч С.Мын цагдан хоригдсон 162 хоногийг 15 нэгжээр тооцоход 2.430.000 төгрөг болж байна.

Шүүгдэгч С.Мт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялаас дээрх

  1. төгрөгийг хасвал түүний эдлэх торгох ялын хэмжээ 7.570.000 төгрөгөөр тогтоогдсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Мт холбогдох энэ хэрэг 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлалаа.

Шүүгдэгч С.Мын одоогоор бусдад төлөх төлбөргүй болон бусад хувийн байдлыг нь харгалзан түүнд урьд авсан "хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Торгууд овогт Сэрээтэрийн Мыг "хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. С.М 162 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 162 хоногийг 5 нэгжээр тооцож, эдлэх торгох ялын хэмжээг нь 7.570.000 төгрөгөөр тогтоосугай.
  1. С.М 7.570.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хохирогч Г.Э гомдолгүй гэснийг, шүүгдэгч С.М, хохирогч Г.Э нар цаашид гарах эмчилгээний зардлын талаар харилцан тохиролцсон болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Эгийн нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдгэсүгэй.
  3. Шүүгдэгч С.Мт урьд авсан "хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Мт авсан "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

О.ЖАНЧИВНЯМБУУ

Text Box: О.ЖАНЧИВНЯМБУУДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ