Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 14/À

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч С.Галсанчоймбол, Г.Чулуунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

Улсын яллагч Т.Нансалмаа

Шүүгдэгч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шинэтүшиг, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Будбаатар нарт холбогдох 201507000229 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, 1982 оны 09 дүгээр сарын 29-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, аминдаа 280 гаруй бог малтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДГ82092915 регистрийн дугаартай, Мандал овогт Чойжхүүгийн Будбаатар гэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, 1986 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, аминдаа 200 гаруй малтай, ДА86122415 регистрийн дугаартай,  Урианхай овогт Баатарын Шинэтүшиг гэв.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байх Хавцалын ам гэх газарт яллагдагч Б.Шинэтүшиг нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж хохирогч Д.Бүрнээбаярыг ”буудна шүү” гэж айлган буу шагайж байгаад 427.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нарны толийг дээрэмдсэн, яллагдагч Ч.Будбаатар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр шунахайн сэдэлтээр өөртөө авсан, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт яллагдагч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан

 

2.

“Алтайн Хүдэр” ХХК-ийн өмчлөлийн 1.074.400 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Шинэтүшиг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-нд давсанд явах гээд гэрээс гарсан. Нуурын голд очиход давсны хонхор усаар дүүрсэн учир авч чадаагүй. Цаашаа явж Шар сайрын хөтөл дээр гарч байхад нэг үнэг таарч хоёр удаа буудаж алдчихаад урд хөтөл дээр гараад дуран тавьж байхад доор гэрүүд байсан. Нэлээн дурандаж байгаад айлын хойно байсан толийг нь харчихаад аваад ирье гэхэд Ч.Будбаатар яах юм гэсэн. Би ярьж сууж байгаад дөхөөд очиход гэрээс хүн гараад ирэхээр нь буудна шүү ор гэж хэлчихээд 2 толийг аваад явсан. Би буу үүрчихсэн, надад сум байгаагүй.  Буудна шүү гэж хэлэх нь хэлсэн. Ч.Будбаатар ирээд замдаа явж байгаад надаас хүн амьтан байна уу гэхээр нь байна би сандрахдаа буудна шүү гэж хэлчихээд авчихлаа гэсэн чинь тэр дороо зогсоод болъё гээд үлдээе маргааш буцааж өгье гээд зогссон газраа үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь сум орчихоод орой нь толийг нь буцааж өгөх гээд ирэхэд толь тавьсан газраасаа өнгөрөөд явчихсан Ч.Будбаатар тэр унах гэж байгаа гэрийг авчихмаар байна гээд бид нар ачсан. Нөгөө толь тавьсан газраа очиход нэгэнт энд авчирчихсан бензин тос хүрэхгүй, хүйтэн байна сүүлд больё гэхээр нь аваад явчихсан гэв.

Шүүгдэгч Ч.Будбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 19-нд гэртээ байж байхад Б.Шинэтүшиг доошоо давсны нуур руу давсанд явъя гэж манайд ирээд бид хоёр давсанд миний мотоцикльтой яваад очиход Алаг нуураас давс авах боломжгүй тогоонууд нь дүүрсэн байсан. Тэгээд цаашаа явж байгаад нэг үнэг таарахаар нь хөөсөөр байгаад Шар сайрын хөтөл дээр гаргаж буудаж алдчихаад урд хамар дээр нь гараад дурандаж байтал доод тал руу Алтайн хүдэрийн зам ангийн гэрүүд харагдаж байсан. Дурандаж байхад хүн үзэгдэхгүй байхаар нь Б.Шинэтүшиг тэнд нарны толь байна тэрийг би авчихмаар байна гэхээр нь би яахын гэхэд чи байж бай би явчихаад ирье гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мотоциклио асаагаад уруудахад урдаас толь барьчихсан хүрээд ирсэн. Чи яаж авсан юм хүн байна уу гэхэд байна гээд бид хоёр цаашаа явсан. Явж байгаад яаж авсан юм гээд асуухад наанаас нь очиж байхад хүн гараад ирэхээр нь сандраад буудна шүү цаашаа ор гэж хэлчихээд байгаад авчихлаа гэсэн. Би тэгэхэд нь дэмий юм биш үү энд нь үлдээчихээд сүүлд нь буцаагаад тавъя гээд зогссон газраа хоёр толио үлдээсэн. Тэгээд бид хоёр гэртээ харьж амарчихаад маргааш нь Б.Шинэтүшиг толио аваачиж тавъя гээд манайд хүрээд ирсэн. Миний машиныг асааж аваад шөнө очиход нөгөө толиноос хэтрээд явчихсан нөгөө гэрүүд дээр очсон. Тэнд нэг гэр бүр унах гээд салхинд хийсээд байхаар нь надад эсгийний хэрэг байна гээд тэр гэрийг авсан гэв.

Улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх 81-рт/, гэрч Д.Батмөнхийн мэдүүлэг /хх 82-рт/, гэрч Д.Хашхүүгийн мэдүүлэг /хх 85-рт/, гэрч Ж.Баднаанямбуугийн мэдүүлэг /хх 89-рт/, гэрч Д.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх 90-рт/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-23-рт/, гэр алдагдсан талаар эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-45-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Эд хөрөнгө хураан авсан тогтоол тэмдэглэл /1-р хх 47-49-рт/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл

 

 

3.

/хх 53, 57-59-рт/, хохирогч Д.Бүрнээбаярын мэдүүлэг /хх 78-рт/, гэрч Д.Хашхүүгийн мэдүүлэг /хх 84-85-рт/, гэрч н.Тэгшжаргалын мэдүүлэг /хх 86-87-рт/, гэрч н.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх 90-рт/, гэрч н.Цэрэндолгорын мэдүүлэг /хх 95-рт/, шүүгдэгч Б.Шинэтүшигийн ял шалгах хуудас /хх 117-рт/, шүүгдэгч Я.Будбаатарын ял шалгах хуудас /хх 127-р/, Говь-Алтай аймгийн Бугат сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хав 1-рт/, Говь-Алтай аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хх 2-3рт/, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тодорхойлолт /2-р хх 4-рт/, Говь-Алтай аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх 5-рт/, Говь-Алтай аймгийн Бугат сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хх 6-рт/, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тодорхойлолт /2-рхх 7-рт/, хохирогч “Алтайн хүдэр” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Нанзаддоржийн мэдүүлэг /2-р хх 71-рт/, гэрч Б.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /хх 72-рт/, гэрч Т.Алтаншагайгийн мэдүүлэг /хх 73-рт/, шинээр гаргаж өгсөн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Бугат сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, шүүгдэгч Б.Шинэтүшигтэй холбоотой Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Б.Шинэтүшигийн эхнэр Д.Хашхүүгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтэр зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Шинэтүшиг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байх “Хавцалын ам” гэх газарт байрлах Алтайн хүдэр ХХК-ны байрны харуул хохирогч Д.Бүрнээбаярыг “буудна шүү” гэж айлган буу шагайж байгаад 427.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нарны толийг авсан, шүүгдэгч Ч.Будбаатар гэмт хэрэг үйлдэж олсон дээрх 2 ширхэг нарны толийг өөртөө авч, хадгалсан, шүүгдэгч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байрлах “Алтайн Хүдэр” ХХК-ийн өмчлөлийн 1.074.400 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд зүйлийг байрлах  шүүгдэгч Ч.Будбаатарын 40-78 ГАА дугаарын машинаар хулгайлсан гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарт холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, шүүгдэгч Ч.Будбаатарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, хадгалах, шүүгдэгч Б.Шинэтүшигийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Ч.Будбаатарыг 5 /тав/ сар, 20 /хорь/  хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Шинэтүшигийг 5/тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэтүшигийн эд хөрөнгийг хураахгүйгээр, 6/зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Будбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр  авсан, хадгалсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий

 

 

4.

ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.

Дээрх  гэмт хэрэг  нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний  өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 72  дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Ч.Будбаатарт холбогдох гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр шунахайн сэдэлтээр өөртөө авсан, хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүгдэгч Б.Шинэтүшигийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Б. Шинэтүшиг нь “хулгайн үйлдлийг хийх замд гарч ирсэн саад бэрхшээлийг арилгах замаар буудна шүү” гэж хэлсэн байдаг. Иймээс зүйлчлэлийг өөрчилж энэ хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж,  ялыг тэнсэж өгнө  үү” гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргаж байгааг шүүх хангах боломжгүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Шинэтүшигийн  үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа тухайн объектийг харж байсан хамгаалагчийн эсрэг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдэл болох нь  хавтаст хэргийн 62 дугаар хуудас дахь гэрч Д.Бүрнээбаярын “…2015 оны 11 дүгээр сарын 19-ний 17 цаг 30 минутын үед намайг орон дээрээ хэвтэж байхад буун дуу гарахаар нь би гэрээс гарч ирэхэд ягаан өнгөтэй континорын буланд зогссон хүн хөдлөөд хэрэггүй буудна шүү гэхээр нь зогсоход цаашаа хар гэхээр нь би эргэж харахад саяных бол сануулга, гэртээ ор гэсэн. Тэгээд би гэртээ орсон. Толины хажууд юм дугараад байхаар нь би гэрийн хаалгыг онгойлгоход орооч, буудна хаалгаа хаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг,  хавтаст хэргийн 81 дүгээр хуудас дахь гэрч Б.Эрдэнэбатын "…2015 оны 11 дүгээр сарын 19-ний орой 17 цаг 30 минутын үед хавцалд очиход хамгаалагч Бүрнээбаяр надад хэлэхдээ над руу хүн хий буудаж гэртээ ор, эхнийх бол сануулга, дараагийн удаа шууд буудна гэхээр нь гэрт ороод 10 минут болоод гараад ирэхэд нарны 2 ширхэг толь байхгүй байсан гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийг баталж байх тул зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарыг гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч Б.Шинэтүшиг нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

          Шүүх 40-78 ГАА улсын дугаартай 2.300.000 төгрөгийн үнэ бүхий машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Д.Нямсүрэнгийн нэр дээр байгаа ч шүүгдэгч Ч.Будбаатарын “… мотоцикль, машин хоёр нь миний нэр дээр байдаг. Мотоциклийг 2011 онд, машиныг 2015 оны 07 дугаар сард худалдан авсан, татварыг нь би төлдөг…” гэх мэдүүлэг нь бэлэн мөнгөөр татвар хураасан баримт, хавтас хэргийн 175 дугаар хуудсанд байгаа татварын улсын байцаагчийн тодорхойлолт зэргээр машин, мотоциклийг шүүгдэгч Ч.Будбаатарын өмч болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ 31512 маркын 40-78 ГАА улсын дугаартай автомашин, Мустанг-150 маркын улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркын бууг шүүгдэгч Б.Шинэтүшиг миний буу гэх боловч Галт зэвсгийн тухай хуульд зааснаар өмчлөгчөөр бүртгүүлээгүй бөгөөд их бие модыг нь тайрч зориулалтын бус болгосон байх тул устгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт  Б. Шинэтүшиг, Ч.Будбаатар нар  67 хоног  тус тус цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.                

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч, гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг  нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.