Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/321

 

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

         

     2018          04          13                                         321

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Н.Ц (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 0192),

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 1179),

шүүгдэгч И.Гомбо-Очир, түүний өмгөөлөгч М.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 0368),

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч З.Бат-Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 2128),

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 02106), Ц.Г (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 0191) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас;

1. Б овогт Цийн Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

- Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогдуулан,

2. Боржигин овогт Дийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан,

3. Мандал овогт Иын ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,

4. Боржигин овогт Гн Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, 

5. Тайж овогт Эийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2016 0100 0161 дугаартай, 5 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бэсүд овогт Ц.Т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмэг эх, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 7а байрны 70 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай[1], регистрийн дугаар УШ97040199, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан[2],

2. Боржигин овогт Дийн Ба, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан хүнс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 46б тоотоод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УБ97042514, урьд

- Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан[3],

3. Мандал овогт Ин Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын дүгээр байр  тоотод орших суух бүртгэлтэй, регистрийн дугаар УЗ88042931, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан[4],

4. Боржигин овогт Гын Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 8-58 байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УУ85022031, урьд

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 481 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 109а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2000 оны шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлж[5], Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  448 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

5. Тайж овогт Эийн М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүргэн ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 21 дүгээр гудамжны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП99090538.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

- Яллагдагч Ц.т, Д.Б, И.Г-ггнар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Евро сити” ХХК-ийн “Euro Fashion” бэлэн хувцасны дэлгүүрээс 1 сая төгрөгний үнэ бүхий 2 ширхэг савхин куртик хулгайлахыг завдсан,

- Яллагдагч Ц.т, Д.Б, Э.Мөнх-Эрдэнэ нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8в байрны 1 дүгээр орцонд иргэн Д.Бэх-Очирын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, довтлон түүний 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,

- Яллагдагч Ц.т, Г.Энар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Маргад дент” ХХК-ийн эмийн сангаас “Asus” брэндийн 500.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- Яллагдагч Ц.т нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстэний байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай каннабис (THC) төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 45 грамм бодис (ургамал)-ыг борлуулах зорилгогүйгээр хуул бусаар түүж, бэлтгэн олж авч, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а байрны дээвэр дээр болон биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт

1. Шүүгдэгч Ц.т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

3. Шүүгдэгч И.Г-ггмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

4. Шүүгдэгч Г.Эмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

5. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.  Шүүгдэгч Ц.т, Д.Б, И.Г-ггнар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Евро Сити” ХХК-ийн “Euro Fashion” бэлэн хувцасны дэлгүүрээс 1 сая төгрөгний үнэ бүхий 2 ширхэг савхин куртик хулгайлахыг завдсан гэмт хэргийн талаар

- Хохирогч Д.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эд зүйлс хулгайлж авсан хүмүүс манай дэлгүүрт нийт 3 удаа орж ирсэн байдаг. Бараа худалдаж авах гэж байгаа юм шиг маш удаан сонирхож өмсөж үзэж дүр эсгэж байгаад хувцсанд зүүлттэй байдаг жижиг дохиоллын системийг салгаад буцаагаад өлгөөд хэд хоногийн дараа ирж хулгайлдаг юм байна лээ. Уг үйлдлээ хийж байгаад манайд баригдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Алдагдсан зүйлсээс цэнхэр өнгийн савхин куртикийг хулгайлж байгаад баригдсан. Цэнхэр өнгийн савхин куртикний үнийг нэхэмжлэхгүй. Учир нь бид бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Харин хар өнгийн куртикийг хулгайлна гээд бэлдээд дохиоллын системийг нь салгачихсан байсан ба дохиоллын системийг нь салгах гэж татсан бололтой дотор талын оёдлыг нь ураад ашиглах боломжгүй болгосон байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 107-109),

“...Манай дэлгүүрийн хувьд хоёр савхин куртик алдагдсан хэрэг дээр ямар нэгэн гомдол байхгүй, куртикнуудаа хүлээн авсан, урагдсан гэх куртик зарагдсан учир гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 164, 165),

- Гэрч Г.Мөнгөнсарнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр кассны хажууд бүгдээрээ камер ажиглаад зогсож байтал өмнө нь орж ирж байсан 3 залуугийн бүдүүн залуу нь дэлгүүрийн гадуур эргэлдээд явж байсан. Тэгээд урьд нь хулгай хийж байсан залуу мөн байна гэж ярилцаад байж байтал туранхай намхандуу залуу орж ирээд куртикний тасгийн хажууд очоод юм үзээд байж байтал араас нь бүдүүн залуу орж ирээд кассны хажууд очоод худалдагч нараас юм асуугаад байж байсан. Тэгтэл араас нь урьд камерийн бичлэгт орж байсан 3 залуугийн 2 нь дахиад ороод ирсэн. Тэгээд байж байтал эхэлж орж ирсэн туранхай залуу нь кассны хажуугаар гадагш гарахад нь гэнэт дохиолол дуугархад тэр залуу чигээрээ явчихсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод манай дохиолол дуугарч байна. Та буцаж очоод шалгуулна уу гээд тэр залууг дагуулж тасаг руу ороход дахиад дохиолол дуугарсан. Тэгээд тэр залуугийн хувцсыг нь тайлуулахад хувцасныхаа дотуур манай эрэгтэй тасгийн савхин куртикийг дохиололтой нь өмсчихсөн байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 110),

- Эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 106),

- Шүүгдэгч Ц.тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид гурав хөдлөөд “Хүннү молл” худалдааны төвийн гадна очиж зогсоод 2 давхарт байрлах “Евро фэйшн” дэлгүүрийн гадна очиход Гомбо-Очир ах наанаа байж бай, би орлоо, намайг орсны дараа 5-10 минутын дараа Мандуул буюу Батмагнай та хоёр орж ирээрэй гэж хэлээд орсон. Батмагнай бид хоёр 10 минутын дараа орж Гомбо-Очир ахтай уулзахад буланд байгаа цэнхэр өнгийн савхийг дотуураа өмсчих гэхээр нь Батмагнай бид хоёр Гомбо-Очир ахын зааж өгсөн савхин куртикийг аваад хувцас солих өрөө рүү ороод би өөрийн өмсөж явсан хувцасны дотуур нь өмсөөд гарч яваад баригдсан. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12)

- Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн ... “Евро фэйшн” /Euro Fashion/ дэлгүүрийн гадаа очоод И.Г-ггах Ц.т та хоёр эндээ түр хүлээж бай, 5 минутын дараа ороод ирээрэй гэж хэлээд түрүүлээд орсон. Ц.т бид хоёр И.Г-ггахын хэлсний дагуу 5 минут хүлээж байгаад уг дэлгүүр рүү ороход И.Г-ггах өөдөөс гарч ирээд баруун буланд нэг цэнхэр өнгийн савхи байгаа тэрийг аваарай гэхээр нь Ц.т бид хоёр дэлгүүр рүү буцаж ороод И.Г-ггахын хэлж өгсөн цэнхэр өнгийн савхин куртикийг аваад хувцас солих өрөөнд ороход Ц.т би пальтоныхоо дотуур өмсөөд гарчихъя гэж хэлээд нөгөө цэнхэр өнгийн савхин куртикийг өмсөөд гадуур нь өөрийнхөө пальтог өмсөөд гарах гэхэд дохиолол нь дуугараад Ц.т бид хоёр дэлгүүрийн худалдагч болон хамгаалагч нарт баригдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 165-170, 172-174, 5 хавтаст хэргийн 1-12)

- Шүүгдэгч И.Гомбо-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...биднээс хурааж авсан зүйл байхгүй, дэлгүүрт нь байхдаа тайлаад буцаагаад, уучлаарай гээд өгсөн..., Тэлмэн куртикийг өмссөн байсан, ...би дэлгүүрт хамт юм үзээд явж байсан,... цэнхэр өнгийн куртикийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 1-12),

2. Шүүгдэгч Ц.т, Д.Б, Э.Мөнх-Эрдэнэ нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8в байрны 1 дүгээр орцонд иргэн Д.Бэх-Очирын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, довтлон түүний 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийн талаар

- Хохирогч Д.Бэх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өглөөний 6 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрнаас гараад автобусны буудал руу алхаж явахад үл таних 3 залуу миний цүнхнээс чангаагаад 8в байрны 1 дүгээр орц руу авч ороод “чамд мөнгө, утас байна уу” гэж асуухаар нь би “утас байна” гэтэл “утсаа өгчих” гэхээр нь би “утсаа гаргаж өгсөн, надаас өөр юу байна мөнгө байна уу” гэхэд нь надад мөнгө байхгүй гэхэд битгий худлаа шаагаад бай гээд нэг жинсэн өмдтэй, яктай залуу миний цээжин тус газар гараараа хоёр удаа цохисон, тэгэхэд нь би өөрийгөө хамгаалж тэр эрэгтэйгийн нүүрэнд нь гараараа цохиход хамт явж байсан хоёр залуу нь намайг барьж аваад татахад нь би тухайн орцны 2 давхар руу зугтаахад миний үүргэвчнээс татаад би унахгүйн тулд доошоо суухад миний толгойн тус газар өшиглөөд нүүрэн тус газар нэг удаа цохисон, тэгээд тэр гурван эрэгтэй гараад явсан. Би айгаад гарч чадалгүй орцонд сууж байгаад гэр рүүгээ орж цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168, 172-173),

- Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 29-35),

- Эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 169),

- Шүүгдэгч Ц.тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 6 цагийн орчим уг байрны орцноос гараад авто сургуулийн буудал руу алхаж явахад Мандуул буюу Батмагнай, Мөөгий буюу Мөнх-Эрдэнийг дуудаад хоорондоо юм яриад миний өмнө алхаад явж байснаа хажуугаар нь хичээлдээ явж байгаа бололтой цүнх үүрсэн хүүхэд өнгөрөхөд Батмагнай, Мөнх-Эрдэнэ хоёр дагуулаад 8в байрны орц руу орохоор нь би араас нь дагаад ороход Мөнх-Эрдэнэ, Батмагнай хоёр зугтаарай гээд гараад гүйхээр би араас нь дагаад гүйхэд 69 дүгээр байрны орц руу орчихсон. Намайг 69 дүгээр байрны орц руу ороход Батмагнай, Мөнх-Эрдэнэ хоёр зогсож байсан. Тэгээд Батмагнай надад LG гэсэн бичигтэй хар өнгийн ухаалаг утас өгөөд үүнийг аваад байж байгаарай гэж хэлээд явсан. ...Мөнх-Эрдэнэ бид хоёр манайхаас гараад Б-гийн өгсөн ухаалаг утсыг үл таних хүнд 20,000 төгрөгөөр зараад ...олсон мөнгөөрөө хоол авч идсэн. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12),

- Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө Ц.т, Мөөгий гэх хоёр найзынхаа хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8в байрны гадаа явж байтал 17-18 насны, эрэгтэй хүүхдийг Мөөгий, Ц.т 2 таньдаг гээд уг байрны орц руу дагуулаад орохоор нь араас нь ортол Мөөгий нөгөө хүүхдийн гар утсыг нь авчихсан зогсож байсан бөгөөд Ц.т, Мөөгий хоёр явъя гэж хэлээд түрүүлээд гарахаар нь би тэр хоёрын араас дагаж гараад, тэндээсээ шууд депогийн автобусны буудал ороод шууд такси бариад гэр рүүгээ явсан. Харин Ц.т, Мөөгий хоёр тэндээ үлдсэн. Бид 3 тухайн үед салахдаа үдээс хойш 16-17 цагийн үед депогийн Жи байрны ойролцоо уулзана гэж тохиролцсон байсан. Би гэртээ хариад унтаж байгаад депогийн Жи байрны ойролцоо очиход Тэлмэн, Мөөгий хоёр цагдаад баригдчихсан явж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 165-170, 5 хавтаст хэргийн 1-12),

- Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шиг санагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрны орчимд явж байгаад Тэлмэн ахтай таарсан. Тэр үед Тэлмэн ахтай нэг өндөр бор царайтай ах хамт явж байсан. Өөрийгөө Мандуул гэж танилцуулсан. Орой нь Депогийн “Жи” бааранд ороод шөнийн 3 цагийн орчим баарнаас гараад 21 рүү алхаад нэг байрных нь орц руу орж дэмий ярьж байгаад 6 цагийн үед Тэлмэн, Мандуул бид 3 гэр, гэртээ харъя гэж ярилцаад гарсан. Орцноос гараад явж байхад 8в байрны орчим хичээлдээ явж байгаа бололтой цүнх үүрсэн 1 хүүхэд хажуугаар өнгөрөхөд Мандуул ах энэ хүүхдийг дагуулаад орц руу ороод ир гэхээр нь би тэр хүүхдийг дагуулаад орц руу орсон, тэр үед Мандуул ах түрүүлж ороод 2 давхарт хүлээж байсан, би нөгөө хүүхдийг дагуулаад 2 давхарт гарсан. Харин Ц.т ах 1 давхарт үлдсэн. Мандуул ах нөгөө хүүхдээс мөнгө, утас байна уу гэхэд утас байна гэж хэлсэн. Мандуул ах утсаа өгчих гэхэд нөгөө хүүхэд утсаа өгч чадахгүй гэж хэлэхэд Мандуул тэр хүүхдийг хэд хэдэн удаа гараараа толгойн тус газар нь цохиход, нөгөө хүүхэд зөрүүлээд Мандуул ахыг цохихоор нь би хажуугаас нь тэр хүүхдийн цээж орчимд гараараа ганц хоёр удаа цохиход тэр хүүхэд эсэргүүцэл үзүүлэхээ больсон. Тэгээд би доошоо буугаад Мандуул ах тэр хүүхэдтэй 2 давхарт үлдсэн. Удалгүй нөгөө хүүхдийн утсыг нь аваад гараад ирсэн. Тэгээд бид 3 тэндээсээ гараад Тэлмэнгийн оршин суух 7а байрны орчим очоод гэр рүүгээ явахаар болж Тэлмэн ах бид 2 Мандуулаас нөгөө хүүхдийн утсыг нь авч үлдээд Мандуул ах харьлаа гээд явсан. Тэгээд Тэлмэн ах бид 2 тэдний гэрт ороод буцаж гарч ирээд Драгон орж нөгөө хүүхдийн утсыг 20,000 төгрөгөөр зараад мөнгөөрөө хоол идсэн юм....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 189-191, 194-196, 4 хавтаст хэргийн 145-146, 5 хавтаст хэргийн 1-12),

- Шүүгдэгч нарын хохирол төлсөн баримт (5 хавтаст хэргийн 58, 67)

3. Шүүгдэгч Ц.т, Г.Энар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Маргад дент” ХХК-ийн эмийн сангаас “Asus” брэндийн 500.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн талаар

- Хохирогч Л.Оргилбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө...лангууны ард байсан... зөөврийн компьютерийг авч явсан байсан ...Камерийн бичлэг дээр зөөврийн компьютерийг 2 хүн хулгай хийгээд авч явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 192-194)

- Иргэний нэхэмжлэгч Б.Өлзиймөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би “Call Center” төвд байдаг гар утас засварын газар руугаа орох гээд шатаар өгсөж явсан. Хоёр давхарт Эрдэнэбаатартай тааралдсан. Эрдэнэбаатар хамт явж байсан нэг залуутайгаа зогсож байсан. Тэгээд хуучин зүс таних учир юу хийж яваа юм бэ? гэж асуухад нэг зөөврийн комьпютер бариад зарах гээд зогсож байсан. ...би Эрдэнэбаатараас авлагатай байсан учир наадхаа надад өг, тэгээд мөнгөө өгч байж ав гэж хэлээд Эрдэнэбаатарын барьж явсан зөөврийн компьютерийг ...авсан чинь хүнийх гээд байсан юм. Тэгэхээр нь тэр хүнээ дагуулж ирээд зөөврийн компьютераа ав гэсэн. Тэгсэн урьд нь авлагатай байсан 100,000 төгрөг дээр нэмээд 60.000 төгрөг өгчих. Би мөнгөтэй болохоороо удахгүй эргэж ирээд зөөврийн комьпютерээ авна гээд надаас 60.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд Эрдэнэбаатар дахиж ирээгүй алга болсон. Утас нь ч холбогдохгүй байсан. Нэг өдөр цагдаа дагуулаад орж ирсэн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 196-198),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 165-168),

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (3 хавтаст хэргийн 181-182),

- Эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 175),

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 хавтаст хэргийн 177, 179),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 185-188),

- Шүүгдэгч Ц.тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн хотхоны 13б байрны 1 тоотод байж байгаад гар утас зарах гээд Эрка гэж дууддаг ах буюу Эрдэнэбаатартай гарч яваад тэр байранд байх эмийн сан орсон. Тэгсэн эмийн санд хүн байхгүй байсан чинь Эрка ах лангууны ард байсан зөөврийн компьютерийг авсан. Би хаалган дээр зогсож байсан. ...тэгээд тэр зөөврийн компьютерийг аваад “Драгон” төв орж 160,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч ууж дуусгасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12)

- Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Цэргийн хотхонд байх манай найз Даагийгийн эхнэр Халька гэх хүүхэн гэртээ дуудсан. Тэнд Силка гэж дууддаг Тэлмэн, Халька, түүний найз нь Тукана гэх хүүхэн байсан. Бид нар тэнд архи ууж хоноод маргааш нь Халькагийн утсыг зарах гэж Тэлмэн бид хоёр гарсан юм. Халькагийнх “Маргад дент” эмийн сан байдаг байрны 2 давхарт нь байдаг юм. Тэгээд тэр “Маргад дент” эмийн сар руу орж утас авах уу гэж асуух гээд Тэлмэн бид хоёр орсон чинь эмийн санд хүн байхгүй нэг нотебүүк ил харагдаж байхаар нь авч гараад такси бариад “Драгон” төвийн ард байх гар утас худалдааны төвд авч ирээд Өлзий гэх нэг гар утас засдаг хүнд 160,000 төгрөгөөр зараад буцаж Халькагийн гэрт очиж мөнгөөр нь архи авч ууцгааж мөнгийг дуусгасан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 211-212, 213-214, 5 хавтаст хэргийн 1-12),

4. Шүүгдэгч Ц.т нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстэний байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай каннабис (THC) төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 45 грамм бодис (ургамал)-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а байрны дээвэр дээр болон биедээ хадгалсан гэмт хэргийн талаар

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 18),

- Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжлэгч тестэнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 25),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 26) 

- Гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 19-24),

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 63-67),

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 68),

- Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 39-42),  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 7179 дугаар дүгнэлт

“...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутын хамт 9,3972 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. ... Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс шинжилгээний дээж авч химийн тусгай органик уусгагчид уусган хандлалтыг явуулж шинжилгээний дээжийг бэлтгэн...Agilent Technologies GC 7820G 5977E MSD хийн хроматограф-масс спектрометр багажыг ашиглан шинжилгээ хийхэд шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. ...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 9,397 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

4. Дельта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 109, 110),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 7180 дугаар дүгнэлт

“...Нарийвчилсан шинжилгээ явуулах зорилгоор шинжилгээнд ирүүлсэн шээснүүдээс шинжилгээний дээж авч хурган чихны хүчлээр хүчиллэг /pH 2-2,5/ болгон тасалгааны хэмд 24 цаг байлган хлорформоор 3 удаа ялган центрфугдэн органик үеэ ялган хатаалаа. Усан уусмалаа аммиакийн уусмалаар шүлтлэг болгон /pH 9-10/ болгон дахин хлорфромоор 3 удаа ялган центрфугдэн органик үеэ ялган хатаалаа. Дээрх хүчиллэг, шүлтлэг хуурай үлдэгдэлээ чанарын урвал явуулахад тетрагидроканнабинол /THC/ байгаа нь батлагдсан. ДҮГНЭЛТ

1.Шинжилгээнд ирүүлсэн Ц.тгийн гэх шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Ц.тгийн гэх шээсэнд тетрагидроканнабинолын агууламж /ТНС/ илэрсэн.

3.Тетрагидроканнабинол нь /ТНС/ 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэх дүгнэлт  (1 хавтаст хэргийн 113),

- Шүүгдэгч Ц.тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн түүсэн Каннабис өвснөөс хэн нэгэнд өгөөгүй, би 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр түүж байрныхаа дээвэр дээр хатаах гэж дэлгэж тавиад маргааш өглөө нь ...түүсэн ургамлаа үзэхэд хатчихсан байхаар нь нунтаглаж байгаад гялгар уутанд хийж өөрийн үүрч явсан жижиг гар цүнхэнд хийж интернетээс өвсийг хэрхэн хэрэглэж байгаа бичлэг үзэж байгаад цаасанд ороож дүнсэн тамхи шиг татаж үзэхэд хоолой их гашуун оргиод, өөрийн эрхгүй ханиалгаж байсан. Би өвсөө татаж дуусчихаад дээвэр дээрээс буугаад байрныхаа үүдэнд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12),

5. Шүүгдэгч Ц.тгийн

- Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа (2 хавтаст хэргийн 30, 4), оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 29), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 15), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 20-28), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 31), хувийн байдлын тодорхойлолтууд (3 хавтаст хэргийн 80-86),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 799 дугаар дүгнэлт

“...1.Ц.т нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Ц.т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ц.т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Ц.т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ц.т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Ц.т нь сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэж баримт, шинж үгүй байна.

7. Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай хүмүүсийг эмчлэх боломжтой. Эмчилгээний төрлийг урьдчилан тогтоох боломжгүй юм.

8. Ц.тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Мансууруулах сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай эсхүл донтойг шинжилгээгээр тогтоох боломжгүй юм.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 116-117),

- Гэрч Ц.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Тэлмэн нь 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд, дээрээ 1 эгч, доороо хоёр дүүтэй. Миний хүү бага насандаа эцэг, эхийнхээ гар дээр болон цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 7 настайдаа Төмөр замын 20 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 4 дүгээр ангиа төгсөөд 5 дугаар ангид орохдоо Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуульд шилжин суралцаж 2012 онд төгссөн. Сургуулиа төгсөөд ар гэрийн гачигдлын улмаас их дээд сургуульд элсэн орж суралцаж чадаагүй. Сургуулиа төгссөнөөс хойш тодорхой ажил төрөл эрхлээгүй, гэр зуур байгаа. Зан байдлын хувьд хүнд тусархуу, илүү дутуу зан байхгүй, 10 жилд байхдаа чөлөөт, самба, жудо бөхийн спортоор хичээллэдэг байсан. Сургуулиа төгсөөд бөхийн спортоор хичээллэхээ больсон. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 90-92),

6. Шүүгдэгч Д.Бн

- Төрсний болон иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 54, 55), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 57), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 56), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 60-65),

- Гэрч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “... Миний хүү Д.Б нь 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын дунд хүүхэд, дээрээ 1 ах, доороо хоёр дүүтэй. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад, Ерөнхий боловсролын 82 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 6 дугаар ангиа төгсөөд, 65 дугаар сургууль руу шилжин суралцаж 2013 онд төгссөн. Сургуулиа төгсөөд ар гэрийн гачигдлаас болоод үргэлжлүүлэн их, дээд сургуульд суралцаж чадаагүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байгаа. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруухан, үг дуу цөөтэй, би хүүгийнхээ ойр зуур хэрэглээний мөнгийг өгдөг. Мөн зуны цагт миний хэрдээ таарсан ажил олж хийдэг. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101, 102,)

7. Шүүгдэгч И.Гомбо-Очирын  

- Төрсний болон иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 54, 53), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (2 хавтаст хэргийн 52), оршин суугаа хорооны тодорхойлолт (3 хавтаст хэргийн 126), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 66), хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2 хавтаст хэргийн 38, 44),

8. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын

 - Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 229), оршин суугаа хорооны тодорхойлолт (3 хавтаст хэргийн 220), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 237), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (3 хавтаст хэргийн 245-248)

9. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн

- Нас тоолсон тухай тэмдэглэлд “...Э.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 8в байрны 1-р орцонд иргэн Д.Бэх-Очирын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэх гэмт хэргийг үйлдэх үедээ 16 нас 7 сар 7 хоногтой байна...” гэх баримт (4 хавтаст хэргийн 168)

-  төрсний болон иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 88, 89), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 49),

- Гэрч Х.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Мөнх-Эрдэнэ 1999 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын бага хүүхэд, дээрээ хоёр эгчтэй. Хоёр настай байхад нь аав нь нас барж ээж, эгч нарынхаа гар дээр өссөн. Одоо сайн санахгүй байна,  Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байгаа. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруухан үг дуу цөөтэй, хүний үгээр хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104-105),

10. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар

- Шүүгдэгч Ц.тд 2017 оны 2 дугаар сарын 23, 2017 оны 4 дүгээр сарын 03, 2017 оны 5 дугаар сарын 02, 31, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 124, 3 хавтаст хэргийн 157, 4 хавтаст хэргийн 64, 67, 93), цагдан хорих 461 дүгээр ангийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн яллагдагчийг суллах 15 дугаар тогтоол (4 хавтаст хэргийн 99), шүүгдэгч Ц.т, Д.Б нарт 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (5 хавтаст хэргийн 24)-өөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр (5 хавтаст хэргийн 65) хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр (5 хавтаст хэргийн 94) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас

1. Бэсүд овогт Ц.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуул бусаар авахыг завдсан,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

- Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуул бусаар авсан гэм буруутайд тус тус тооцуулах

2. Б овогт Даваадоржийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуул бусаар авахыг завдсан,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд тус тус тооцуулах,

3. М овогт И.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуул бусаар авахыг завдсан гэм буруутайд тооцуулах

4. Б овогт Гын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд тооцуулах,

5. Тайж овогт Эийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуул бусаар авсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг

Шүүгдэгч Ц.т, Д.Б, И.Г, Г.Э, Э.М нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан, дээрх хүмүүсийн үйлдсэн гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар дээрх хэргүүдэд оногдуулах ялууд хөнгөрсөн байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн дээрх хэргүүдэд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг биш 1 дэх хэсгийг журамлах ёстой.

- Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн хэргүүдэд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь дээрх зүйл, хэсэгт бүлэглэн гүйцэтгэх тухай хуульчилсан нь уг нэр томьёог тайлбарласан ойлголт бөгөөд тусгай ангийн зүйл, хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг “бүлэглэн” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүн заагаагүй байхад ерөнхий ангийн дээрх заалтаар хүндрүүлэх боломжгүй.

- Ц.тгийн “Хар тамхины” хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хууль буруу  хэрэглэсэн. Харин хэргийн зүйлчлэлийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зүйлчлэл дэх хорих ялын дээд хэмжээ ихэссэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх зарчмын дагуу уг гэмт хэрэг дээр 2002 оны хуулийг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй.

- Шүүгдэгч И.гын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийн “зохион байгуулагч” гэдгийг шүүгдэгч Ц.т, Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа гэж улсын яллагч ялласан боловч шүүгдэгч нар харилцан эсрэг сонирхолтой хүмүүс бөгөөд тэдгээрийн мэдүүлгийг нөгөө шүүгдэгчийн нь эсрэг дангаар нь нотлох баримт болгож ашиглах нь учир дутагдалтай, тэгээд ч И.Гыг уг гэмт хэргийн зохион байгуулагч гэдийг нотолж тогтоосон хөндлөнгийн нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримтуудаар гурвуулаа дэлгүүр рүү ороод Ц.т нь хувцсан дотуураа өмсөж гарах гэж байгаад баригдсан нөхцөл байдал тогтоогдсон зэргээс дүгнэхэд И.Г-ггхулгайн гэмт хэрэг үйлдэхийг “зохион байгуулагч” биш уг гэмт хэргийн “гүйцэтгэгч” гэж шүүх үзсэн.

Түүнчлэн шүүгдэгч Ц.т, Д.Б, И.Г-ггнарын хулгайлах гэмт хэргийг завдсан үйлдэлд ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаагүй тул шүүхээс нэмж журамлах шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох, эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Тиймээс

1. Шүүгдэгч Ц.т, Д.Б, И.Г-ггнар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Евро сити” ХХК-ийн “Euro Fashion” бэлэн хувцасны дэлгүүрээс, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, хүч хэрэглэхгүйгээр, нууц аргаар, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, хохирогч Д.Энхзаяад хоёр сая төгрөгийн хохирол учруулахыг завдсан болох нь,

- Хохирогч Д.Э (2 хавтаст хэргийн 107-109, 4 164, 165), гэрч Г.Мөнгөнсарнай (2 хавтаст хэргийн 110) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- Эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 106),

- Шүүгдэгч Ц.т, (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12), Д.Б (1 хавтаст хэргийн 165-170, 172-174, 5 хавтаст хэргийн 1-12) нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

2. Шүүгдэгч Ц.т, Д.Б, Э.Мөнх-Эрдэнэ нар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8в байрны 1 дүгээр орцонд, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, хүч хэрэглэж, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр,  бусдын эд хөрөнгийг авахаар довтолж, хохирогч Д.Бэх-Очирын 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Д.Бэх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (2 хавтаст хэргийн 168, 172-173) мэдүүлэг,

- Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 29-35),

- Эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 169),

- Шүүгдэгч Ц.т, (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12), Д.Б (1 хавтаст хэргийн 165-170, 5 хавтаст хэргийн 1-12), Э.Мөнх-Эрдэнэ (1 хавтаст хэргийн 189-191, 194-196, 4 хавтаст хэргийн 145-146, 5 хавтаст хэргийн 1-12) нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

3. Шүүгдэгч Ц.т, Д.Бнар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны 13б байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Маргад дент” ХХК-ийн эмийн сангаас, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, хүч хэрэглэхгүйгээр, нууц аргаар, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, хохирогч Л.Оргилбаярт 500.000 төгрөгийн үнэ бүхий хохирол учруулж, иргэний нэхэмжлэгч Б.Өлзиймөнхөд 60.000 төгрөгийн хор уршиг урчуулсан болох нь,

- Хохирогч Л.О (3 хавтаст хэргийн 192-194), иргэний нэхэмжлэгч Б.Ө (3 хавтаст хэргийн 196-198) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 165-168),

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (3 хавтаст хэргийн 181-182),

- Эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 175),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 185-188),

- Шүүгдэгч Ц.т (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12), Д.Бнарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

4. Ц.т нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстэний байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай каннабис (THC) төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 45 грамм бодис (ургамал)-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а байрны дээвэр дээр болон биедээ хадгалсан болох нь

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 18),

- Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжлэгч тестэнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 25),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 26) 

- Гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 19-24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 7179 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 109, 110),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 7180 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 113),

- Шүүгдэгч Ц.тий (1 хавтаст хэргийн 146-147, 148-152, 3 хавтаст хэргийн 216-217, 5 хавтаст хэргийн 1-12) мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч

1. Ц.тийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар,

2. Д.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

3. И.Г-гг2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

4. Г.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

5. Э.Мөнх-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж тус тус өөрчлөн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч

1. Ц.тийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулах.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 2 жилийн хорих ялд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 1 жилийн хорих ялыг нэмж 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар буюу  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлж, нийт 1440 нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагт хувааж хорих ялыг 180 хоногоор тогтоож. Эрүүгийн хариуцлагын хүнд ял болох 3 жилийн хорих ялд 180 хоногоор тогтоосон хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч Ц.тгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 291 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах дүгнэлтийг

2. Д.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулах.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 2 жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар буюу  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагт хувааж хорих ялыг 90 хоногоор тогтоож. Эрүүгийн хариуцлагын хүнд ял болох 2 жилийн хорих ялд 90 хоногоор тогтоосон хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг.

3. И.Г-гг2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг.

4. Г.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг.

5. Э.Мөнх-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэднийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.т, Д.Б, Э.Мөнх-Эрдэнэ нарын хувьд хохирогч Д.Бэх-Очирт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба бусад шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ шүүгдэгч Ц.т нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Түүнчлэн шүүгдэгч Ц.т, Д.Б, И.Гомбо-Очир, Д.Бнар нь урьд өмнө нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй нь сацуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэснийг зарим шүүгдэгч нарт баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

Мөн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 7 сартай байсан болох нь түүний насыг тоолсон мөрдөгчийн тогтоол, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдох ба тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд ажиллагаанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэнд хамаарах ба мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгах”-аар хуульчилсныг мөрдөхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэснийг удирдлага болгон Монгол Улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 37 дугаар зүйлийн (b) заасан “Хүүхдийг...хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх” гэснийг баримталж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-ыг мөн хэрэглэж, өсвөр насны шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоож, оногдуулах хууль зүйн үндэстэй байна.

Тодруулбал өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн хэм хэмжээний аль нэгийг эсхүл зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй гэсэн хязгаарлалт, хориглосон зохицуулалт байхгүй болно.

Шүүгдэгч Д.Б нь өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцэх боловч хэрэгт цугларсан баримтаас үзвэл Д.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үедээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан байх ба тэрээр шалгагдаж байх хугацаандаа хүнд төрлийн гэмт хэрэг болох дээрмийн гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй өөрөөр хэлбэл санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзсан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч

1. Ц.тийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах.

2. Д.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулах.

3. И.Г-гг2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

4. Г.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

5. Э.Мг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлыг нөхөн төлсөнг харгалзан хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хоёрны нэгээс багагүй буюу 6 сарын хорих ял оногдуулж хөнгөрүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

III. Хохирлын талаар.

Шүүгдэгч Ц.т, Д.Б, И.Г, Д.Бнарын хувьд бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Бнь иргэний нэхэмжлэгч Б.Өлзиймөнхөд учруулсан хор уршгийг барагдуулаагүй байгаа тул түүнээс 60,000 төгрөгийг гаргуулж Б.Өлзиймөнхөд олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

IV. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаар.

Ц.т нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр (1 хавтаст хэргийн 124)-өөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр (4 хавтаст хэргийн 99) хүртэл 177 хоног, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (5 хавтаст хэргийн 24)-өөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр (5 хавтаст хэргийн 65) хүртэл 110 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр (5 хавтаст хэргийн 94)-өөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл 4 хоног  буюу нийт 291 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,

Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (5 хавтаст хэргийн 24)-өөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр (5 хавтаст хэргийн 65) хүртэл нийт 110 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

V. Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй И.Г, Г.Э, Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, Ц.тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Б, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, И., Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Олимпус /Olimpus/ гэсэн бичигтэй хар цүнх 1 ширхэг, 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.4 грамм бодис /ургамал/ зэргийг устгах, AG2300556 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж. “Маргад Дент” эмийн сангийн хяналтын камерийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тус тус шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бэсүд овогт Ц.Т,  Боржигин овогт Дийн Б, Мандал овогт Иын Г нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд,

- Бэсүд овогт Ц.Т, Боржигин овогт Дийн Б, Тайж овогт Эийн М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Бэсүд овогт Ц.Т, Боржигин овогт Гын Э нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Бэсүд овогт Ц.Тг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.тг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

Д.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

 

И.Г-гг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

Г.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,  

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Мийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Мд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг 2 (хоёр) дахин багасгаж 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тогтоосон 1 жилийн хорих ялын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, хорих ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.тд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн хугацаагаар,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, Ц.т, Д.Б нарт оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.т, Д.Б, Э.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.тий нийт 291 (хоёр зуун ерэн нэг) хоног, Д.Бн нийт 110 (нэг зуун арав) цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.Эаас 60,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо 20-5 хаягт оршин суух ЧИ81032116 тоот регистрийн дугаартай Ат овогт бгийн Өөд тус тус олгож, уг хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 сарын дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Олимпус (Olimpus) гэсэн бичигтэй хар цүнх 1 ширхэг, 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан каннабис төрлийн (дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий) мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.4 грамм бодис (ургамал) зэргийг устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар AG2300556 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “Маргад Дент” эмийн сангийн хяналтын камерийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. И.Г, Ц.т, Д.Б, Г.Э, Э.М нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, И.Г, Г.Э, Э.М нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б, Э.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ц.тд авсан цагдан хорих, И.Г, Д.Бнарт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Ц.т, Д.Б, Э.М нарын эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ