Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 70

 

2012012016.6.27                            70

20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0079/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            Б.Алтансувд,
Улсын яллагч:                    Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Ганхуяг, 
Шүүгдэгч:    Н.Одсайхан нарыг  оролцуулан 
тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас: Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1968 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр баг Усан толгойны овоооны ар гэх газар оршин суух Хуучид овогт  Нэргүйн Одсайхан /РД:СВ68022211/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 98  дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 201623000151 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Одсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр баг Их сухарын адаг гэх газар оршин суух иргэн Б.Дугарсүрэнгийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдан улмаар түүний гарыг модоор цохиж гарыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Дугарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:хэрэг болдог өдөр намайг гэртээ ганцаараа байхад оройны 20 цагийн үед Одсайхан мотоциклтой манайд ирсэн. Түүнийг ирэхэд манай нохойнууд дайраад би хорьсон чинь явахгүй байсан. Одсайхан нэг урт мод барьж ирээд манай нохойнуудыг цохин гээд дайраад байхаар нь би чи наад модоороо цохиод нохиог маань алж чадахгүй шүү дээ тэрний оронд буугаар буудчих гэж хэлсэн. Тэгтэл Одсайхан уурлаад би нохой буудаж алдаг хүн биш чи буудаад алчих л даа гээд байсан. Тэгж байснаа нөгөө модоо бариад над руу дөхөж ирээд миний баруун талын шанаа руу нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд нөгөө барьж байсан модоороо миний толгойг чиглүүлээд цохихоор нь би баруун гараараа хаатал баруун гарын бугуй орчимд цохисон. Одоо надад гомдолтой зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг. /хх-19-20х/
Гэрч Д.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: манай нөхөр Одсайхан 4 сарын 30-ны өдөр гэртээ хүргэн Сэндэмшүхэртэй цуг 0,75 литрийн Соёрхол архи хувааж уусан. Тэгээд малдаа явж ирээд гэртээ унтсан. Орой мал хотлох үеэр гэрээс урагш байсан хургатай хониноос 1 хургыг маань Дугарсүрэн ахын нохой нь барьж идсэн байсан.Тэгэхээр нь Одсайхан нохойгоо уя гэж хэлье гэж яваад буцаж ирэхдээ Дугарсүрэн ах намайг хутгалчихлаа гэж орж ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-22х/
Шүүгдэгч Н.Одсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн хэрэг болдог өдөр Дугарсүрэн ахынд очсон юм. Тэр өдөр тэдний нохой нь манай хониноос нэг хургыг маань барьсан байхаар нь нохойгоо уяж бай гэж хэлэх санаатай очтол бид хоёр маргалдаж хоорондоо муудалцсан. Гэхдээ миний хийсэн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсанд би маш их гэмшиж байгаа. Уг хэргийг үйлдсэндээ би өөрийгөө буруутгаж буруу зүйл хийснээ ухаарч байна. Дугарсүрэн ахаас уучлалт гуйсан. Дахин ийм алдаа гаргахгүй байж чадна. Миний буруу гэсэн мэдүүлэг. 
2016 оны 5 сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 48 дугаартай
1. Б.Дугарсүрэнгийн биед баруун гарын шууны ясны зөрөөтэй далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөн баруун гарын шууны гадна доод хэсэг, баруун шанаа хэсэг, зүүн мөрний гадна доо хэсгүүдийн зулгаралт, зүүн гарын шууны дотор дээд хэсгийн өнгөц зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх баруун гарын шууны ясны далд хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /хх-45х/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-50х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Одсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн оройны 20 цагийн орчимд  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр баг “Их сухарын адаг” гэх газар оршин суух иргэн Б.Дугарсүрэнгийн гэрийн гадаа түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдан түүний гарыг модоор цохин хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул  Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хувийн байдлуудыг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Хохирогч Б.Дугарсүрэн  нь шүүгдэгч Н.Одсайханаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хуучид овогт Нэргүйн Одсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98  дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Одсайханыг 01 /нэг/  жил 05 /таван/  сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Одсайханд оногдуулсан 01 жил 05 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Одсайханд оногдуулсан 01 жил 05 сарын  хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн   Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарийн урт мод, хутга нэг ширхгийг устгаж, дээлийг шүүгдэгч Н.Одсайханд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдсугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Одсайханд авсан батлын даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.МӨНХТУЛГА