Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 153/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар А.Азжаргал

-хохирогч О.Ганбат, Н.Басбаяр, Б.Нямсүлд

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

-шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бнд холбогдох эрүүгийн 1934004280152 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Галзуу харын худаг гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 02- ны өдөр 09-38 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалт мөн бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Э.Чинзоригийн эрүүл мэндэд хүнд, О.Ганбат, Б.Нямсүлд нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Гэрэлзаяа, Н.Басбаярын нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч О.Ганбат мэдүүлэхдээ: “Төмөрсүхийг 06 сарын 20-нд эргэхээр явсан. Тэр өдөр бид нар 11 цагийн үед уулзаад явсан. 12 цагийн үед дэлгүүрээс хөдөлсөн. Би жолоочийн ард сууж байсан. Осол гарах үед унтаж байсан. Нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Босч ирээд Дэлгэрмөнх, Басбаярыг харсан...одоо биеийн байдал сайн байгаа, гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Н.Басбаяр мэдүүлэхдээ: “Би жолоочийн хажууд сууж байсан. Осол болохын өмнө уруудаад салдаг зам харагдаж байсан. Салдаг дөхөж байгаа учраас хурдаа багасгая гэсэн би хэлтэл гэнэт гуйваад тэгээд л унасан байсан...биеийн байдал хэвийн одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Нямсүлд мэдүүлэхдээ: “12 цагийн үед дэлгүүрээс хөдлөөд тэгээд эмээлт дээр эмийн сан орсон. Тэгээд уруудаж байгаад нэг ховил дээр гуйваад тэгээд унасан..миний яс хугарсан, хагалгаанд орно, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-15 тал/, ослын шалтгаан тогтоосон акт /хх-ийн 15-17 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-27 тал/, хохирогч С.Гэрэлзаяагийн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/, хохирогч Э.Чинзоригийн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, хохирогч Б.Нямсүлдийн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, хохирогч О.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, хохирогч Н.Басбаярын мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/, иргэний нэхэмжлэгч Э.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, Г.Бгийн мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/, шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 65-68, 78-79, 89-90 тал/, цагдаагийн ахмад Б.Үнэнбаярын №16 тоот дүгнэлт /хх-ийн 88 тал/, тодорхойлолт /хх-ийн 123 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 125 тал/, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 120-115, 110-106 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Галзуу харын худаг гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 02- ны өдөр 09-38 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалт мөн бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Э.Чинзоригийн эрүүл мэндэд хүнд, О.Ганбат, Б.Нямсүлд нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Гэрэлзаяа, Н.Басбаярын нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-йн 8-15 тал/
  • Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-17 тал/
  • Тээвийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-27 тал/
  • Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6958 дугаартай “1. Н. Басбаяр-н биед дух, зүүн хацар, баруун шуу, сарвуу, нуруунд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” дүгнэлт /хх-ийн 65 тал/,
  • Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 412 дугаартай "1.2.С.Гэрэлзаяагийн биед тархи доргилт, баруун шуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун зүүн өвдөгөнд зулгаралт, баруун өвдөгөнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” дүгнэлт /хх-ийн 67-68 тал/,
  • Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай “...1.Э.Чинзоригийн биед цээжний 12, бүсэлхийн 1,2-р нугламнуудын  их биеийн хугаралдархи доргилт, зүүн дух, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна....” гэх дүгнэлт, /хх-ийн 75-76 тал/,
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 604 дугаартай “...1.Б.Нямсүлдын биед сээр нурууны 12-р, бүсэлхийн 1,2-р нугаламуудын хугарал, баруун шуу ясны хугарал, нуруунд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 79-80 тал/,
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 605 дугаартай “...1.0.Ганбатын биед баруун гарын 3-р хурууны шөрмөс тасарсан, толгой, баруун ташаан толгойд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 84-85 тал/,
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Үнэнбаярын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №16 дугаартай “...1. Тоёота Приус-20 маркийн 09-38 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тоггоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалт мөн бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслээ онхолдуулсан гэж үзэв. 2. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй болно. Зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан нь Тоёота Приус-20 маркийн 09-38 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалт мөн бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслээ онхолдуулсан гэж үзэв. 4. Осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна гэж үзэв. 5. Шинжилгээний явцад тогтоолд дурьдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 88 тал/
  • т

     
       

    Хохирогч С.Гэрэлзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн үед бол миний сууж явсан 09- 38 УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөр тээврийн хэрэгсэл шахсан зүйл байхгүй. Хар өнгийн жийп машин шахаж онхолдуулсан гээд байгаа бол худлаа, тухайн хар жийп машин бол өмнө нь бид нарыг гүйцэж түрүүлээд урд гарсан. Тухайн жийп бол нилээд хурдтай явж байсан урд явсан хар жипийг гүйцэж түрүүлэх гээд Ганбуян нь энэ ахын машины мотор аймар байгаа байхдаа гээд урд явж байсан хар өнгийн жийп машиныг хэлж байсан. Тэгээд л удалгүй осол болсон. Осолд орчихсон бид нарыг энд тэнд тараад машинаас шидэгдчихсэн газар хэвтэж байхад Ганбуян машинаа тойрч алхаад бид нар луу машин л шахсан гэж хэлээрэй хурд хэтрүүлээгүй шүү, өөр юм байхгүй шүү гэж орилоод яваад байсан. Тэгээд дараа нь хүргэн ах нь гэх залуу миний барьж байсан 95603711 дугаарын утасруу залгаж бүгдээрээ уулзах хэрэгтэй байна үг яриагаа нийлүүлье, шахсан гээд байгаа хар машиныг олье гэж ярихаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн Нямсүлдийн ангийнх нь групп Facebook чатаар нь Ганбуян нь надруу дайрсан байдалтай чи гэрийнхэндээ хурдтай явсан гэж хэлсэн байна гэх мэтээр мессэж бичсэн байхаар нь би хариу бичихэд Дэлгэрмөнх, Басбаяр нь тийм утгатай мессэж бичээд байхаар нь хариу бичээгүй орхисон. Тэгтэл уг чатаар хэдүүлээ хоорондоо үг яриагаа нийлүүлэхгүй бол Ганбуян ял шийтгэгдэх гээд байна гэх мэтээр хоорондоо харилцсан байсан...3ам тээврийн ослын улмаас миний биед нүүрний баруун талаар зулгаралт, баруун талын гарны шуунаас тохой хүртэл зулгаралт, баруун хөлний бүдүүн гуянаас шилбэ хүртэл бүтэн зулгаралт, баруун хөлийн өвдөгний зөөлөн эдийн гэмтэл үүсэж баруун хөлөө гипэсдүүлсэн, гэдэсний хэвлийн хэсгээр зулгаралт, нурууны сүүжний дээд хэсэгт зулгаралт үүссэн, мөн гэмтлийн эмнэлэг дээр томографикт бичлэг хийлгэж зураг авхуулсан... Миний хувьд өөрийн эрүүл мэндээр хохирсон, мөн энэ жил би 12-р анги төгсөж байгаа бөгөөд ослын улмаас авсан гэмтлээс болж 2 шалгалтаа өгч чадаагүй бас 1 сар гарантай жирэмсэн болсон байсан нь ослын улмаас урагт гажиг үүсэх магадлал өндөр гэсэн тул ураг зогсоох арга хэмжээ авхуулах гэж байгаа үүнээс үүдэн миний эрүүл мэндэд ямар хохирол үүсэхийг би мэдэхгүй байна. Иймд бид миний эрүүл мэндэд хохирол учруулсантай холбоотой гарах бүх зардлыг нэхэмжилж байна... намайг томографикт харуулах шаардлагатай гээд манай ээж Ганбуянгийн хүргэн ах гэх хүнтэй ярьж төлбөр мөнгө хэрэгтэй байна гэхэд яахаараа бид нараас мөнгө авдаг юм хэрэг шийдэгдээгүй байхад гэх мэтээр дайрч мөн Ганбуян нь би танай хүүхдийг хүчээр машиндаа чирч суугаа юу? өөрөө орж ирж суучихаад би гэрт нь ороогүй гэж хэлсэн байсан. Мөн тэд нарын хоорондоо үгээ тохируулъя гэх мэтээр бичсэн байсан чатыг нь би ээжийнхээ утсан дээр хуулбарлаж авчихсан байгаа үүнийг нь бас хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Басбаяр, Дэлгэрмөнх хоёр нь Ганбуянтай илүү найз болохоор Ганбуянгийн талд орж худал мэдүүлэг өгч, манай найз залуу Нямсүлд бид хоёрыг худлаа яриулах гэж оролдоод байгаа юм. Тэгэхээр нь Нямсүлд бид хоёр болсон явдлын талаар үнэн зөв л хэлнэ гэхэд Басбаяр, Дэлгэрмөнх хоёр нь тэгвэл бид хоёр худал мэдүүлэг өгсөн гээд хамт татагдах юм байна гэх мэтээр яриад байсан. Энэ гурав бол хоорондоо үгсэн тохиролцоод худлаа ярьж цагдаад мэдүүлэг өгсөн, мөн энэ талаар Ганбуянгийн хүргэн ах гэх нөхөр нь бид нарт нөлөөлөх гээд та нар одоо л найзыгаа аврахгүй болохгүй шүү гэх мэтээр хэлж ярьсан байсан..."гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/
  • Хохирогч Э.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос найз Ганбат, Нямсүлд, Дэлгэрмөнх, Ганбуян, Гэрэлзаяа, Басбаяр нарын хамтаар бид долоо Ганбуянгийн Приус-20 маркийн машинтай Ганбуян өөрөө машинаа жолоодоод Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Таван толгойн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа найзыгаа эргэхээр замдаа явж байсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутагт асфальтан замаар явж байтал гэнэт машин замын хажууруу онхолдож ойролцоогоор 3- 4 удаа машин өнхөрсөн байсан. Тэгээд зарим нь ухаан алдсан байсан тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Осол хурд хэтрүүлж явсанаас болсон ойролцоогоор 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Осол өдөр 12-13 цагийн үед болсон машиндаа ардаа тавуулаа урдаа жолооч, хажуугийн зорчигч хоёр байсан хүний тоо хэтрүүлсэн байсан нийт 7-лаа байсан...Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан одоогоор биеийн байдал хэвийн байгаа...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь жолоо барьж байсан Ганбуян бол манай найз бид нар санаа нэгдэн сайн дураараа хамт явсан болохоор гомдох зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
  • Хохирогч Б.Нямсүлдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос найз Ганбат, Э.Чинзориг, Дэлгэрмөнх, Ганбуян, Гэрэлзаяа, Басбаяр нарын хамтаар бид долоо Ганбуянгийн Приус-20 маркийн машинтай Ганбуян өөрөө машинаа жолоодоод Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Таван толгойн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа найзыгаа эргэхээр замдаа явж байсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутагт асфальтан замаар явж байтал гэнэт машин замын хажууруу онхолдож ойролцоогоор 3- 4 удаа машин өнхөрсөн байсан тэгээд зарим нь ухаан алдсан байсан тэгээд эмнэлэг цагдаа ирсэн.Осол хурд хэтрүүлж явсанаас болсон ойролцоогоор 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Осол өдөр 12-13 цагийн үед болсон машиндаа ардаа тавуулаа урдаа жолооч, хажуугийн зорчигч хоёр байсан хүний тоо хэтрүүлсэн байсан нийт 7-лаа байсан...Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан одоогоор биеийн байдал хэвийн байгаа...надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь жолоо барьж байсан Ганбуян бол манай найз бид нар санаа нэгдэн сайн дураараа хамт явсан болохоор гомдох зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
  • Хохирогч О.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос найз Нямсүлд, Чинзориг, Дэлгэрмөнх, Ганбуян, Гэрэлзаяа, Басбаяр нарын хамтаар бид долоо Ганбуянгийн Приус-20 маркийн машинтай Ганбуян өөрөө машинаа жолоодоод Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Таван толгойн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа найзыгаа эргэхээр замдаа явж байсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутагт асфальтан замаар явж байтал гэнэт машин замын хажууруу онхолдож ойролцоогоор 3- 4 удаа машин өнхөрсөн байсан тэгээд зарим нь ухаан алдсан байсан тэгээд эмнэлэг цагдаа ирсэн.Осол хурд хэтрүүлж явсанаас болсон ойролцоогоор 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Осол өдөр 12-13 цагийн үед болсон машиндаа ардаа тавуулаа урдаа жолооч, хажуугийн зорчигч хоёр байсан хүний тоо хэтрүүлсэн байсан нийт 7-лаа байсан...Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан одоогоор биеийн байдал хэвийн байгаа...надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь жолоо барьж байсан Ганбуян бол манай найз бид нар санаа нэгдэн сайн дураараа хамт явсан болохоор гомдох зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
  • Хохирогч Н.Басбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр найз Нямсүлд, Ганбат, Ганбуян, Чинзориг, Дэлгэрмөнх, Гэрэлзаяа нарын хамт Улаанбаатар хотоос Таван толгой цэргийн ангид алба хааж байсан найз Төмөрсүхийг эргэхээр Ганбуянгийн 09-38 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Галзуу харын худаг орчимд онхолдсон. Тухайн үед би машины урд талын сандал дээр жолоочийн хажууд сууж явсан. Онхолдсоны дараа сэрхэд ташааны гадна баруун хойд талд нь модны хашаан дотор сэрсэн, машиний сигнаал дуугарч байсан. Манай найзууд энэ тэнд хэвтэж байсан. Тэгээд цагаа хараад утсаа гаргаж ирээд кодоо хийсэн. Бие гайгүй юм шиг зүгээр байхаар нь Ганбат дээр очсон. Утсаар ах, эгчрүүгээ залгаж дуудсан. Түргэний эмч ирээд Ганбат, Чинзориг хоёрыг аваад явсан. Бусад нь ах, эгч нарынхаа машинаар эмнэлэг явсан...Миний нүүр, гар зулгарсан нуруу нэлээд их зулгарч ус гуйцэн мэт болцон байсан, өөр гэмтэл учраагүй...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...Анх бодохнээ хажуу талд гүйцэт түрүүлсэн автомашин шахах шиг болсон. Тэр үед манай найз жолоо барьж байсан Ганбуян сандараад эвгүй дараад гуйвах шиг болсон. Тэгээд зогсож чадалгүй онхолдсон. Нэг мэдэхэд машины гадна ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 40-42 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Э.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цаг болж байхад манай эхнэр Ганжаргалийн дүү Ганбуян миний машиныг цэрэгт байгаа найзыгаа найзуудын хамт эргэчихээд ирье гэж гуйгаад аваад явсан. Тэгээд өдрийн 12 цаг болж байхад манай эхнэрт дүү Ганбуян би Хүй долоон худгийн замд машинтайгаа онхолдчихлоо гэж утсаар хэлсэн. Тэгээд осол болсон гэх газарт намайг очиж үзэхэд миний машин бүтэн эргэж онхолдсон байдалтай байж байсан...Миний машин Монре даатгал ХХК-д жолоочийн хариуцлагийн даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалд аль алинд нь 100% хамрагдчихсан болохоор буцаагаад тээврийн хэрэгслийн хохирлоо даатаглийн компаниас барагдуулчихна. Тийм учраас надад хадам дүү Ганбуянд гаргах ямар нэг гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мүдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
  • Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өглөө Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг сум руу Зэвсэгт хүчний 311-р ангид алба хааж байгаа найз Төмөрсүхийг эргэх гээд найз Басбаяр, Дэлгэрмөнх, Ганбат, Чинзориг, Нямсүлд, Гэрэлзаяа нарын хамт Приус-20 маркийн 09-38 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Замдаа Эмээлтийн дэлгүүрээс Төмөрсүхийн захисан юмнуудыг аваад цааш замдаа явж байгаад цэргийн анги руу салдаг зам руу ойртох үед би хурдаа хассан. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна. Цэргийн анги руу Галзуу харын худаг гэдэг газраар салдаг уулзвар байсан. Би осол болох үед ойролцоогоор 82 километр цагийн хурдтай явж байсан...Манай хүргэн ах Отгонбаярынх банкны нэр дээр байдаг юм... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

       Шүүгдэгч Г.Б нь 09-38 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалт мөн бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

 

          Шүүгдэгч Г.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

       Иймд шүүгдэгч Г.Бг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Гэрэлзаяа нь мөрдөн байцаалтын шатанд “...миний хувьд өөрийн эрүүл мэндээрээ хохирсон, эрүүл мэндэд хохирол учруулсантай холбоотой гарах бүх зардлыг нэхэмжилнэ...” гэсэн байх хэдий боловч гэмт хэргийн улмаас учирсан талаархи баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй, шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурлын товыг мэдэгдэхэд шүүхэд ирээгүй, түүнчлэн хохирогч О.Ганбат, Н.Басбаяр, Б.Нямсүлд, иргэний нэхэмжлэгч Э.Отгонбаяр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “Энэ гэмт хэрэг бол тохиолдлын шинжтэй болгоомжгүй байдлаас болж үйлдэгддэг. Тиймээс энэ хэрэгт хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал харагдаж байна. Миний үйлчлүүлэгч Г.Б анх удаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Бы холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй, хохирогч нар гомдол саналгүй гэсэн зэрэг хувийн байдалыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Бд үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Г.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй /жолоочийн үнэмлэх/, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Бныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Бныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Бд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй /жолоочийн үнэмлэх/, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА