| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1513/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1573 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Д.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.БЭ.Бт холбогдох эрүүгийн 1806 0570 21933 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 1-2 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 10 дугаар байрны 41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Д.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар байрны 09 тоотод эхнэр Б.Сугарсүрэнтэй маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 07
дугаар сарын 04-ний өдөр би эхнэртэйгээ маргалдаад устай шилэн саваар
цохисон. Тэгээд гар руу нь хоёр удаа цохичихоод гараад явсан гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сугарсүрэнгийн: ...2018 оны
07 дугаар сарын 04-ний өдөр би хүүхдээ эмнэлэгт үзүүлэх цаг авсан байсан ба эмнэлэгт үзүүлэх гээд гарах гэтэл миний нөхөр Э.Б надаас гэрт өмсөх юм байна уу гэж асуухаар нь би өөрийнх нь хуучин багадсан хувцсыг аваад өгтөл өмсөж үзээд болохгүй байна гээд уурлаж эхэлсэн. Уурлаж байгаад өөрийнхөө багадсан хувцсыг ураад уурласан чинь миний том охин айгаад уйлаад эхэлсэн. Тэр үед хүүхдээ хараагаад эхэлсэн. Хүүхдээ харааж байгаад хүүхдээ чимээгүй болго гэж надад хэлсэн. Би охиндоо чимээгүй бол гэж хэлээд байж байхад Э.Б хажуугаар гарахдаа миний гэдэс рүү өшиглөсөн. Би намайг өшиглөхөөр нь чи яагаад байгаа юм, гэртээ ирэхгүй явж явж ирчихээд яагаад байгаа юм бэ гэж хэлээд уурлахад хуц дуугүй бол наад хүүхдээ чимээгүй болго гэж хэлэхээр нь би уурлаад охиндоо чи уйлснаас болж аав чинь намайг зодож байна гэж хэлээд охиндоо уурлахад чи юу гээд охиндоо уурлаад байгаа юм бэ гэж надад Э.Б хэлсэн. Үүнээс болоод бид хоёрын маргаан улам ширүүссэн. Бид 2 маргалдаад байж байхад Э.Б уурлаад 2 литрийн шилэн савтай ус аваад намайг үсдэж орон дээр унагааж байгаад миний толгой руу уг шилэн саваар 3 удаа цохисон. 3 дахь цохилтонд шилэн сав хагарч, би биеэ удирдаж чадахаа болиод ухаан алдаад нүд харанхуйлж эхэлсэн. Э.Б намайг дээш харуулаад миний дээрээс доороос хамаагүй миний бие рүү гараараа зодсон. Би ухаан алдсан боловч би энэ үйлдлийг сонсоод, мэдрээд байсан. Тэгснээ миний дээрээс босоод гал тогооны өрөө рүү явсан. Гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд намайг ална гэж өөрөө өөртэйгөө яриад байсныг сонсоод би орноос буугаад гадагшаа зугтаасан. Би доошоо бууж явж байгаад 2 давхарт очиж байгаад ухаан алдаад унасан. Би доошоо арай гэж буугаад 2 давхрын айлын хаалгыг тогшиход нэг эмэгтэй хүн онгойлгож өгсөн боловч намайг хараад айгаад буцаагаад хаалгаа хаасан. Би толгойгоо барихад миний хуйх бараг салсан байсан надад мэдрэгдсэн. Би ингээд зогсоод байвал цус алдаад үхэх юм байна гэж бодоод буцаж гэр рүү ороод гар утсаа авах гэж байхдаа Э.Бт хандаж би цагдаа дуудсан шүү гэж хэлсэн. Би шууд гар утсаа аваад цагдаа, эмнэлэг дуудсан. Цагдаа дуудаж байхад Э.Б хажуугаар гараад зугтаасан. Э.Б урьд нь маш олон удаа зодож байсан. Би урьд нь цагдаад олон дуудлага өгч байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж байхад нь би гомдолгүй гэж хэлээд хэргийг хаалгаж байсан...
...Би 2018.07.09-ний өдөр шүүх эмнэлгийн шинжээч Ариунтөгс гэдэг эмчид үзүүлэхэд надад миний бүх шархыг хэмжээд үзчихлээ гэсэн. Тухайн үед миний шарх эдгэрсэн байсан учир өөрөө эмнэлэгт үзүүлсэн бичиг, баримтаа авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт хэвтээгүй, тухайн үед миний хүүхдийг харах хүнгүй байсан учраас гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэж худлаа хэлсэн юм...
...Тийм зүйл болж байгаагүй, манай ах Д.Э.Бт дургүй учир ингэж мэдүүлсэн байна. Надад Д.Э.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2018.07.04-ний өдрөөс хойш уулзахгүй тус, тусдаа холбоо бариагүй, надад гомдол санал байхгүй учир энэ хэргийг хааж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-н 12-13, 14, 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Б.Энхболдын: ...Би 2018.07.04-ний өдөр “Да хүрээ” зах дээр явж байтал 16 цаг 17 минутанд 89890112 цагдаагийн албан хаагч над руу залгаж таны дүү /Сугарсүрэн/ нөхөртөө зодуулаад
тархиндаа оёдол тавиулаад бие нь тааруу байна, та хурдан ирнэ үү гэсэн. Тэгээд би 17 цаг 27 минутанд дүүгийнхээ гэрт очтол толгой битүү боолттой, зүүн гар нь битүү боолттой ба 103 ирээд оёдол тавиад явсан байсан. Тухайн үед дүүгийн хадам ээж нь хүүхдүүдтэй нь хамт байж байсан. Тэгээд би дүүгээ аваад Гэмтлийн эмнэлэг яваад оёдол дутуу тавьсан байна гээд дахин оёдол тавиад, рентген зураг болон томографын зураг авахуулсан. Дүү минь явж чадахгүй болоод би цагдаагийн байгууллагад ирж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8533 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Э.Бын: ...2018.07.04-ний өдөр би Баянзүрх дүүргийн 1-р хороо 27-р байрны 9 тоот гэртээ байхад миний 2 настай охин Мишээл уйлаад байсан. Тэгсэн эхнэр Б.Сугарсүрэн хүүхдээ чи яагаад уйлаад байгаа юм бэ, чамаас болоод хэрүүл болох гээд байна гээд уурлаад байхаар нь би Сугарсүрэнд чи нялх хүүхэдтэйгээ яаж харьцаад байгаа юм бэ, том хүнтэй ярьж байгаа юм шиг ярих юм гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би яагаад хамаагүй байдаг юм гэж хэлээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн чинь ёо ёо гээд толгойгоо дараад орон дээр суухаар нь хүүхдийн сүү уудаг шилэн саваар толгойн тус газар нь 1 удаа цохиж, толгой руу нь гараараа 1, 2 удаа цохичихоод чамаас сална гэж хэлээд би гэрээсээ гараад явсан. Ийм л зүйл болсон. Би урьд өмнө бид маргалдаад хэрүүл болж байсан. Гэхдээ хэрүүл болох шалтгаан нь Сугарсүрэнгээс өөрөөс нь дандаа болдог. Өмнө хэрэлдэж маргалда байгаад 1, 2 удаа л цохидог байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар тал/,
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53, 54, 56 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар байрны 09 тоотод эхнэр Б.Сугарсүрэнтэй маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар байрны 09 тоотод эхнэр Б.Сугарсүрэнтэй маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Б.Сугарсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэг, хэргийн материалтай танилцахдаа болон бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 15, 45, 69 дүгээр тал/
Шүүгдэгч Д.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ