Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

     

 

 

   2022         05           04                                      2022/ШЦТ/72

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

вь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ Бт холбогдох эрүүгийн 2219000190094 дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Аман-Ус гэх газраас хохирогч Э.Гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 үхрийн мах завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хүний өгч явуулсан мах залилж авсан гэмт хэрэгт холбогдсон, хохирол болох 1,050,000 төгрөгийг өгч барагдуулсан. Тэр эгчийг гомдлоо буцаагаад өгөөч гэхэд тэгье гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

         Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хот руу таньдаг багш руугаа ухрийн мах явуулахаар болоод хөдөө гэрээсээ 1 бяруу махлуулаад гэдэс дотрыг нь цэвэрлэж янзлаад 3 ширхэг 50 кг-ийн шуудайнд хийгээд Улаанбаатар хот руу явуулах санаатай унаа хайсан. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хатанбулаг сумын зар гэсэн нэртэй цахим фэйсбүүк хаяганд Хатанбулгаас одоо Улаанбаатар хот руу гарлаа гэсэн зар байхаар нь 95107594 гэсэн дугаараар холбогдож бярууны мах дайж Улаанбаатар хот руу явуулъя гэхэд тэг тэг шууд явна гэж хэлэхээр нь гэрээ зааж өгөхөд тэр залуу манайд ирсэн. Би үхрийн махаа 06-76 УНД улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж өгөөд дайврын зардал гэж 50.000 төгрөгийг мах хүлээн авах хүн тухайн жолоочийн дансанд шилжүүлж өгсөн байгаа. Дайвар мах авсан хүний дансны дугаар 5019680091 Хаан банкны Б гэсэн нэртэй данс байсан. Би өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дайсан үхрийн махаа очсон талаар тодруулах гээд 95107594 дугаарын утас руу нь залгасан чинь утсаа авахгүй залгасан дугаар болгоныг блоклоод тасдаад байсан. Мөн Дорноговь Сайншанд шуурхай цахим зар дээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бага бярууны мах яг одоо хямд зарж байна гэх зар тавиад өөрийнхөө дугаарыг тавьсан байсан. Иймд миний дайсан бярууны махыг дээрх дайвар авсан жолооч зарж борлуулан намайг залилсан... Миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 23-24, 68 дугаар тал),

           Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ний 467 дугаартай" Бяруу 1 ширхэг, нийт дүн 700.000” гэсэн үнэлгээ ( хавтаст хэргийн 31 дүгээр тал),

Хаан банкны 5019680091 дугаартай дансны хуулга ( хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Аман-Ус гэх газраас хохирогч Э.Гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 үхрийн мах завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

         Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хот руу таньдаг багш руугаа үхрийн мах явуулахаар болоод хөдөө гэрээсээ 1 бяруу махлуулаад гэдэс дотрыг нь цэвэрлэж янзлаад 3 ширхэг 50 кг-ийн шуудайнд хийгээд ...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хатанбулаг сумын зар гэсэн нэртэй цахим фэйсбүүк хаяганд Хатанбулгаас одоо Улаанбаатар хот руу гарлаа гэсэн зар байхаар нь 95107594 гэсэн дугаараар холбогдож бярууны мах дайж Улаанбаатар хот руу явуулъя гэхэд тэг тэг шууд явна гэж хэлэхээр нь гэрээ зааж өгөхөд тэр залуу манайд ирсэн. Би үхрийн махаа 06-76 УНД улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж өгөөд дайврын зардал гэж 50.000 төгрөгийг мах хүлээн авах хүн тухайн жолоочийн дансанд шилжүүлж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг, Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ний 467 дугаартай" Бяруу 1 ширхэг, нийт дүн 700.000” гэсэн үнэлгээ, Хаан банкны 5019680091 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

 

         Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болно.

 

          Шүүгдэгч Ж.Б нь Хатанбулаг сумаас Улаанбаатар хот руу 06-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийх  үедээ тус сумаас хот руу үхрийн мах явуулахаар Э.Г нь түүнд захиж өгснөөр эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна.

 

          Шүүгдэгч Ж.Б нь Э.Гийн захиж өгсөн үхрийн махыг эзэнд нь өгөлгүй хувьдаа завшсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ж.Б нь дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1000000 төгрөгийг хохирогч Э.Гөд төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн /хх-ийн 68-р хуудас/ нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Ж.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Ж.Бт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч  Ж.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

         Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна. 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ж.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулсан болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3.Шүүгдэгч Ж.Бт ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг   хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Бт тайлбарласугай.

 

 5. Шүүгдэгч Ж.Бт ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

6. Шүүгдэгч Ж.Бт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН