Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар  2021/ШЦТ/832

 

 

 

 

 

 

 

 

      2021       12           01                                     2021/ШЦТ/832

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Ц.Батбямба;

шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн   хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа урлан бүтээх ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй, Д.Э

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

           Яллагдагч Д.Э 2012 оноос 2021 оны ... дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ........... Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5398 грамм жинтэй натрийн карбонат /Na2 СОз/, 475 мл фоторт устөрөгч /HF/, 924.2 грамм цэвэр жинтэй хүхэр /S/, 1317.2 грамм цэвэр жинтэй калийн хлорид /КСI/, савны хамт 1711.3 грамм жинтэй төмрийн хлорид /FeCI3/, 1191.8 грамм цэвэр жинтэй аммонийн хлорид /NH4 С/, 967.2 грамм цэвэр жинтэй натрийн гидроксид /Na ОН/, 460 мл фосфатын хүчил / Н3РО4/, савны хамт 1448.1 грамм жинтэй хар тугалганы нитрат /Рb (NO3)2/, савны хамт 542.2 грамм аммонийн хлорид /NH4CI/, савны хамт 812.6 грамм жинтэй аммонийн сульфат /(NH4)2 SO4/, 959.6 грамм жинтэй цагаан өнгийн тугалга / Sn/, цагаан өнгийн хуванцар савтай 10 литр орчим азотын хүчил                /HNO3/ зэрэг 13 төрлийн бодисуудыг хууль бусаар олж авсан, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2974, 2536 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-51/, Д.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73, 57-68, 85-86/, гэрч А.Цэдэнсодном /хх-ийн 98/, гэрч Ц.Учрал /хх-ийн 100/, гэрч Г.Сарнай /хх-ийн 102/, гэрч Д.Хасбазар /хх-ийн 119/, шинжээч Б.Мөнхжин /хх-ийн 122-123/ нарын мэдүүлэг, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 128-132/, Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2012 оноос 2021 оны ... дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ........... Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5398 грамм жинтэй натрийн карбонат /Na2 СОз/, 475 мл фоторт устөрөгч /HF/, 924.2 грамм цэвэр жинтэй хүхэр /S/, 1317.2 грамм цэвэр жинтэй калийн хлорид /КСI/, савны хамт 1711.3 грамм жинтэй төмрийн хлорид /FeCI3/, 1191.8 грамм цэвэр жинтэй аммонийн хлорид /NH4 С/, 967.2 грамм цэвэр жинтэй натрийн гидроксид /NaОН/, 460 мл фосфатын хүчил / Н3РО4/, савны хамт 1448.1 грамм жинтэй хар тугалганы нитрат /Рb (NO3)2/, савны хамт 542.2 грамм аммонийн хлорид /NH4CI/, савны хамт 812.6 грамм жинтэй аммонийн сульфат /(NH4)2 SO4/, 959.6 грамм жинтэй цагаан өнгийн тугалга /Sn/, цагаан өнгийн хуванцар савтай 10 литр орчим азотын хүчил                /HNO3/ зэрэг бодисуудыг хууль бусаар олж авсан, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд нийт 43 ширхэг химийн бодис илрүүлсэн байна. Гадна хаяган дээр бичигдсэн химийн томьёо дотор байгаа химийн томьёотой таарч байгаа 16 ширхэг бодис байна. Үүнд:

34.“Серебро” гэж хаягласан, 118.2 грамм цэвэр жинтэй бодис байна. Уг бодисын найрлагаас мөнгөн ус илэрч байна /Аg/,

38. “NaСОз” гэж хаягласан, савны хамт 1762 грамм жинтэй бодис байна. Цэвэр жинг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг бодисын найрлагаас натри ион, карбонат ион илэрч байгаа тул натрийн карбонат гэж тодорхойлов /Na2СОз/,

42. “HF” гэж хаягласан, 475 мл шингэн бодис байна. p=1.15 г/мл нягттай, хүчтэй хүчил байх тул уг бодисыг фторт устөрөгч байна гэж тодорхойлов /HF/.

1. “Sulfur” гэж хаягласан, 471.2 грамм цэвэр жинтэй, шаргал өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас хүхэр илэрч байна /S/,

2. “Калы хлорид” гэж хаягласан, 1317.2 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас кали ион, хлор ион илэрч байх тул калийн хлорид гэж тодорхойлов /КСI/,

16. “FeCI3” гэж хаягласан, савны хамт 1711.3 грамм жинтэй бодис байна. Цэвэр жин тогтоох боломжгүй. Уг бодисын найрлагаас төмөр, хлор ион илэрч байх тул төмрийн хлорид гэж тодорхойлов / FeCI3/,

“NH4CI” гэж хаягласан, 1191.8 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас аммони ион, хлор ион илэр байх тул аммонийн хлорид гэж тодорхойлов / NH4CI/,

9. “NaOH” гэж хаягласан, 524.0 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас натри ион илэрч байна. Усан уусмал нь хүчтэй шүлтлэг орчинтой байх тул натрийн гидроксид гэж тодорхойлов /NaОН/,

13. “Н3РО4“ гэж хаягласан, 460 мл тунгалаг өнгийн шингэн бодис байна. Уг бодисын нягт нь 1.68г/мл, хүчтэй хүчил, фосфат ион илэрч байх тул фосфатын хүчил гэж тодорхойлов / Н3РО4/,

20. /Рb (NО3)2/ гэж хаягласан, савны хамт 1448.1 грамм цэвэр жинтэй бодис байна. Цэвэр жинг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг бодисын найрлагаас хар тугалга, нитрат ион илэрч байх тул хар тугалганы нитрат гэж тодорхойлов /Рb (NO3)2/,

21. “SuLPhuR” гэж хаягласан, 453.0 грамм цэвэр жинтэй, шар өнгийн хуурай бодис байна. Уг бодисын найрлагаас хүхэр илэрч байна /S/,

22. “NH4CI” гэж хаягласан, савны хамт 542.2 грамм жинтэй, цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас аммони ион, хлор ион илэрч байх тул аммонийн хлорид гэж тодорхойлов /NH4CI/,

25. (NH4)24“ гэж хаягласан, савны хамт 812.6 грамм жинтэй, цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас аммони ион, сульфат ион илэрч байх тул аммонийн сульфат гэж тодорхойлов /(NH4)24/,

26. “NaOH” гэж хаягласан, 443.2 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн бодис байна. Уг бодисын найрлагаас натри ион илэрч байна. Усан уусмал нь хүчтэй шүлтлэг орчинтой байх тул натрийн гидроксид гэж тодорхойлов /NaOH/,

27. “Sn” (Цагаан тугалга) гэж хаягласан, савны хамт 959.6 грамм жинтэй бодис байна. Уг бодисын найрлагаас цагаан өнгийн тугалга илэрч байна /Sn/,

40. “HNO3“ (Азотын хүчил) гэж хаягласан, цагаан өнгийн хуванцар савтай 10 литр орчим өнгөгүй шингэн байна. Хүчтэй хүчиллэг орчинтой. Уг бодисын нягт нь 1.35 г/мл байх бөгөөд найрлагаас нитрат ион илэрч байх тул азотын хүчил /НNОз/ гэж тодорхойлов.

Гадна хаяган дээр бичигдсэн химийн томьёо дотор байгаа бодисын химийн томьёотой таарахгүй байгаа 3 ширхэг бодис байна. Үүнд:

6 “СНзСI” гэж хаягласан, 0.3636 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас натри ион, карбонат ион илэрч байх тул натрийн карбонат гэж тодорхойлов. /Nа2СОз/

10 “Сu” гэж хаягласан, 556.1 грамм цэвэр жинтэй, цэнхэр өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас зэс, сульфат ион илэрч байх тул зэсийн сульфат /CuSО4/ гэж тодорхойлов.

11. “NH4CO3“ гэж хаягласан, 847.7 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг бодисын найрлагаас аммони ион, карбонат ион илэрч байх тул аммонийн карбонат /NH4)2СОз/ гэж тодорхойлов.

Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад дараах бодисууд багтаж байна. Үүнд:

38. “NaСОз” гэж хаягласан, натрийн карбонат /Na2СОз/, 42. “HF” гэж хаягласан фторт устөрөгч, 1. “Sulfur” гэж хаягласан хүхэр /S/, 2. “Калы хлорид” гэж хаягласан калы хлорид /КСI/, 16. “FeCI3“ гэж хаягласан, төмрийн хлорид /FeCIз/, “NH4CI” гэж хаягласан аммонийн хлорид / NH4CI /, 9. “NaOH” гэж хаягласан натрийн

гидроксид /NaOH/, 13. “Н3РО4“ гэж хаягласан, фосфатын хүчил /НзРО4/, 20. “Рb (NО3)2/ гэж хаягласан хар тугалганы нитрат /Рb(NO3)2/, 21. “SuLPhuR” гэж хаягласан хүхэр /S/, 22. “NH4CI” гэж хаягласан аммонийн хлорид /NH4CI/, 25. “(NH4)24“ гэж хаягласан аммонийн сульфат (NH4)24/, 26. “NaOH” гэж хаягласан натрийн гидроксид /NaOH/, 27. “Sn” Цагаан тугалга гэж хаягласан цагаан тугалга /Sn/, 40. “HNO3“ (Азотын хүчил) гэж хаягласан азотын хүчил /НNОз/, 11. “NH4CO3“ гэж хаягласан натрийн карбонат /Na2CO3/ тодорхойлов” гэх 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2974, 2536 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-51/,

 

дээр дүгнэлтийг гаргасан шинжээч Б.М /хх-ийн 122-123/: “...Шинжилгээнд ирүүлсэн 43 химийн бодисоос 16 ширхэг химийн бодис нь гаднах хаягтайгаа таарч байсан. 3 ширхэг химийн бодис нь гаднах нэр томьёотойгоо таарахгүй байсан. Би дүгнэлт хэсгийн 4 дүгээрт химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орох химийн бодисуудыг тусад нь ялгаж бичсэн байгаа. Үүнд 15 ширхэг химийн бодис байсан. Бусад үлдсэн 11 ширхэг, 13 ширхэг химийн бодисуудын найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй тул химийн хорт болон аюултай бодис гэж үзэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.С /хх-ийн 12/: “...Манай нөхөр Д.Э одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар байрны фудволийг анх авсан үеэс авахуулаад янз бүрийн хог новш байдаг байсан. Тэр дунд нь химийн бодисууд байдаг байсан. Түүнийг нөхөр бид хоёр устгах гэхээр устгах газар байхгүй, тэгээд хадгалаад байдаг байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 114-115/: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2012 оноос хойш Сүхбаатар дүүргийн .. дугаар байрны зоорийн давхрыг тус байрны СӨХ-оос түрээслэн, урлан бүтээх ажил үйлчилгээ явуулж байна. ...10 гаруй жилийн өмнө Сүхбаатар дүүргийн .. дугаар байрны орчмоос олсон химийн бодисуудыг мартсан байсан. Азотын хүчлээс гадна техникийн захуудаар зарагддаг гүн цэвэрлэгч, хүнсний лимоны хүчил зэргийг ашиглаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар үйл ажиллагаа явуулахдаа ашигласан, хадгалсан болохоо өөрөө мэдүүлсэн, уг бодисууд нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис мөн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Э нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болохыг  итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар химийн хорт болон аюултай бодисуудыг хууль бусаар өөрийн гар урлалын үйл ажиллагаанд ашиглаж, зориулалтын бус газарт хадгалсан Д.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Эоос гаргуулах төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Эыг “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа 118.2 грамм цэвэр жинтэй мөнгө /Аg/, 1762 грамм жинтэй натрийн карбонат /Na2СO3/, 475 мл фторт устөрөгч /HF/, 924.2 грамм цэвэр жинтэй хүхэр /S/, 1317.2 грамм цэвэр жинтэй калийн хлорид /КС/, савны хамт 1711.3 грамм жинтэй төмрийн хлорид /FeCI3/, 1191.8 грамм цэвэр жинтэй аммонийн хлорид /NH4С/, 967.2 грамм цэвэр жинтэй натрийн гидроксид /Na ОН/, 460 мл фосфатын хүчил /Н3РО4/, савны хамт 1448.1 грамм жинтэй хар тугалганы нитрат /Рb (NO3)2/, савны хамт 542.2 грамм аммонийн хлорид /NH4CI/, савны хамт 812.6 грамм жинтэй аммонийн сульфат /(NH 4)2SO4/, 959.6 грамм жинтэй цагаан өнгийн тугалга /Sn/, цагаан өнгийн хуванцар савтай 10 литр орчим азотын хүчил /НNOз/, 0.3636 грамм цэвэр жинтэй карбонат             /Na2 СO3/, 556.1 грамм цэвэр жинтэй зэсийн сульфат /CuSO4/, 847.7 грамм цэвэр жинтэй аммонийн карбонат (NH4)2 СОз/, хуванцар савны хамт 369.7 грамм жинтэй хром /Сr/, 1795.0 грамм цэвэр жинтэй хром /Сr/, 179.6 грамм цэвэр жинтэй зэс /Сu/, 1182.6 грамм цэвэр жинтэй хүхэр /S/, аммонийн ион /NH4-/, 365.2 грамм цэвэр жинтэй кали ион /К+/, хлор /СI/ ион, 152.0 грамм цэвэр жинтэй кали ион /К+/, хром /Сr/, сульфат ион / SO4-2/, 453.9 грамм цэвэр жинтэй кали ион /К+/, төмөр /Fe/, 196.7 грамм цэвэр жинтэй натри /Na+ / ион, 1086.2 грамм жинтэй кали ион, төмөр /К+, Fe/, 512.2 грамм цэвэр жинтэй аммони ион, хром /NH4-, Сr/, 1300.6 грамм жинтэй хүхэр /S/, 995.2 грамм цэвэр жинтэй аммони ион /NH4-/, хром /Сr/ зэрэг бодисуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.  

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.... дүгээр зүйлийн 7, 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.... дүгээр зүйлийн 2, 38.... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.      

           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа 118.2 грамм цэвэр жинтэй мөнгө /Аg/, 1762 грамм жинтэй натрийн карбонат /Na2СO3/, 475 мл фторт устөрөгч /HF/, 924.2 грамм цэвэр жинтэй хүхэр /S/, 1317.2 грамм цэвэр жинтэй калийн хлорид /КС/, савны хамт 1711.3 грамм жинтэй төмрийн хлорид /FeCI3/, 1191.8 грамм цэвэр жинтэй аммонийн хлорид /NH4С/, 967.2 грамм цэвэр жинтэй натрийн гидроксид /Na ОН/, 460 мл фосфатын хүчил /Н3РО4/, савны хамт 1448.1 грамм жинтэй хар тугалганы нитрат /Рb (NO3)2/, савны хамт 542.2 грамм аммонийн хлорид /NH4CI/, савны хамт 812.6 грамм жинтэй аммонийн сульфат /(NH4)2SO4/, 959.6 грамм жинтэй цагаан өнгийн тугалга /Sn/, цагаан өнгийн хуванцар савтай 10 литр орчим азотын хүчил /НNOз/, 0.3636 грамм цэвэр жинтэй карбонат /Na2 СO3/, 556.1 грамм цэвэр жинтэй зэсийн сульфат /CuSO4/, 847.7 грамм цэвэр жинтэй аммонийн карбонат (NH4)2 СОз/, хуванцар савны хамт 369.7 грамм жинтэй хром /Сr/, 1795.0 грамм цэвэр жинтэй хром /Сr/, 179.6 грамм цэвэр жинтэй зэс /Сu/, 1182.6 грамм цэвэр жинтэй хүхэр /S/, аммонийн ион /NH4-/, 365.2 грамм цэвэр жинтэй кали ион /К+/, хлор /СI/ ион, 152.0 грамм цэвэр жинтэй кали ион /К+/, хром /Сr/, сульфат ион / SO4-2/, 453.9 грамм цэвэр жинтэй кали ион /К+/, төмөр /Fe/, 196.7 грамм цэвэр жинтэй натри /Na+/ ион, 1086.2 грамм жинтэй кали ион, төмөр /К+, Fe/, 512.2 грамм цэвэр жинтэй аммони ион, хром /NH4-, Сr/, 1300.6 грамм жинтэй хүхэр /S/, 995.2 грамм цэвэр жинтэй аммони ион /NH4-/, хром /Сr/ зэрэг бодисуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ