Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 553

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 5-52  тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ФЖ68043010, Бөөгүүд овогтой Дэнчингийн Намжуур,

           Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 5-52  тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ71112269, Цагаагчид овогтой Ураанхайн Наранцэцэг нарт холбогдох, 

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 22.406.229,23 төгрөг, зээлийн хүү 8.280.492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477.791,8 төгрөг, нотариатын зардал 11.460 төгрөг, нийт 31.175.973,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн зээлийн багц хариуцсан менежер Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Намжуур болон түүний эхнэр У.Наранцэцэг нар нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны Увс салбарын Наранбулаг тооцооны төвөөс ЗГ/508 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эхний 1 сар хүү, үлдсэн 35 сар тэгш төлөх нөхцөлөөр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 7.593.770,77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.194.462,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.076,28 төгрөг, нийт 9.794.309,82 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 6.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус тус 3 удаа зээлийг буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Д.Намжуур болон түүний эхнэр У.Наранцэцэг нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 31.175.973,03 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.     

            Хариуцагч Д.Намжуур, У.Наранцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 31.175.973,03 төгрөгийг төлж барагдуулна. Бид хоёр авто аваараас болоод хөдөлмөрийн чадвараа түр алдаж, 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээнд явж, зээлээ төлж чадахгүй байсан. Одоо бие сайжирч, ажил төрлөө үргэлжлүүлж байгаа тул авсан зээлээ төлж барагдуулна” гэжээ.

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн зээлийн багц хариуцсан менежер Ж.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Д.Намжуур, У.Наранцэцэг нарын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Намжуур, У.Наранцэцэг нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 22.406.229,23 төгрөг, зээлийн хүү 8.280.492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477.791,8 төгрөг, нотариатын зардал 11.460 төгрөг, нийт 31.175.973,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Иргэн Д.Намжуур, У.Наранцэцэг нар Хаан банктай 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/508 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 30.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БГ/508 тоот “Барцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд баг, 5-42 тоотод байрлах, 900 м.кв талбай бүхий Шатанхуун түгээх станц, 9х5 хэмжээтэй орон сууц /гэрчилгээний 0050583, улсын бүртгэлийн 1508000038 дугаартай/, Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 5 дугаар хороолол, 5-42 тоотод байрлах 190800179 нэгж талбарын дугаартай, 980 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /гэрчилгээний 000127557, улсын бүртгэлийн Г-1508000003 дугаартай/, 34 тооны мал, хөргөгч, зурагт, угаагч зэргийг тус тус барьцаалсан байна.

            Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 31.175.973,03 төгрөг төлөхөөр  хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

            Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.    

            Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.830 төгрөгөөс 156.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 156.915 төгрөгийг, хариуцагч Д.Намжуур, У.Наранцэцэг нараас 156.915 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Намжуур, У.Наранцэцэг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 31.175.973,03 /гучин нэгэн сая нэг зуун далан таван мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.830 /гурван зуун арван гурван мянга найман зуун гуч/ төгрөгөөс 156.915 /нэг зуун тавин зургаан мянга есөн зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 156.915 /нэг зуун тавин зургаан мянга есөн зуун арван тав/ төгрөгийг, хариуцагч Д.Намжуур, У.Наранцэцэг нараас 156.915 /нэг зуун тавин зургаан мянга есөн зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.   

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА