Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч А.Намдаг,

Хохирогч Б.Э, Н.Н

гэрч Н.С,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Мд холбогдох 1805043181215 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

*****************************************************

Үйлдсэн хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар :

Шүүгдэгч М. нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 09-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Н Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг авсан,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-ээс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч 653,400 төгрөгийг авч нийт 3,653,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:                                  “Мөрдөн

байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч Б.Э-ийн хохирлыг төлсөн. Хохирогч Н.Н-т 800.000 төгрөг өгсөн” гэв.

 

_1үүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сар=- 17-ний үед М над руу залгаад Солонгос улс руу виз гаргаж өгнө гэхээр нь хамаатныхаа 9 хүний паспортыг 653,400 төгрөгийн хамт өгсөн. Тэгээд засаж өгөхгүй удаад байхаар нь арга бараад бүх эгч нарынхаа мөнгийг би өгсөн. Мөнх-Очроос хохирлоо авсан гомдол саналгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н мэдүүлэхдээ: “2018 оны 4 "үгээр сарын 06-ний үед дүү С танилцуулснаар М-ой уулзсан. Би Солонгос улсын виз гаргуулахаар 1.500.000 төгрөг өгсөн. Дараа нь дүүгээрээ

  1. төгрөг өгүүлсэн. Шүүгдэгчээс нийт 1.260.000 төгрөг авсан. Үлдсэн
  1. төгрөгөө авмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С мэдүүлэхдээ: “Миний танил хүний төрсөн өдөр дээр М-той таараад Солонгос улсын виз гаргаж өгнө гэсэн тул

  1. төгрөг би аваачиж өгсөн. Уг мөнгө ах Н.Н-ын мөнгө юм” гэв.
 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Н мэдүүлэхдээ: “...М-той уулзахад би танай 2 дүүгийн визийг чинь найдвартай гаргаж өгнө гэж хэлээд 1,5 сая төгрөгийг надаас дансаар авсан. Тухайн үедээ мөнгө авсан юм чинь баримт үлдээе гэж хэлээд бид хоёр багшийн дээдийн орчим нотариат дээр орж зээлийн гэрээ хийсэн үүнээс өмнө миний дүү Сэнгэ Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн барааны дэлгүүрийн орчим 1,5 сая төгрөгийг өөрөө бэлнээр өгсөн байсан...” гэжээ. /хх 15, 105 хуу/

Гэрч Н.С мэдүүлэхдээ: “..Би Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн барааны хажууд байдаг нотариатаар орж зээлийн гэрээ хийгээд 1,5 сая төгрөгөө өгсөн. Харин манай ах Н Сүхбаатар дүүрэгт мөнгөө өгсөн гэж хэлж байсан...” гэжээ. /хх 23 хуу/

Хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...тэгээд хүн тус бүрээс 30 ам доллар, 6 хүний гадаад паспорт, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг аваад М бэлнээр 348.000 төгрөгийг өгөөд явуулсан, түүний маргааш нь үлдсэн 3 хүний материалыг хүлээлгэж өгөөд дансаар 255.600 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгтэл Д маргааш нь надруу залгаад мөнгө чинь дутуу байна гэж хэлэхээр нь нэмээд 49 800 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 02 цагийн орчим шилжүүлсэн. Тухайн үед долларын ханш 2420 төгрөг байсан бөгөөд нийт 9 хүний мөнгө болох 270 ам доллар буюу нийт 653.400 төгрөгийг бэлэн болон дансаар өгсөн...” гэжээ. /хх 20 хуу/

Гэрч Ү.Төгөлдөр мэдүүлэхдээ: “...миний найз охин Э-ийн найзынх нь нөхөр хүний виз гаргаж өгнө гэж хэлээд 9 хүний гадаад паспорт болон хүн тус бүрийн 30 доллар зэрийг авчихаад өгөхгүй виз нь удахгүй гарчихна гэх мэтээр яриад байгаа талаар надад хэлж байсан бөгөөд түүнээс хойш бичиг баримтыг нь буцааж авахаар цуг очиход нэг залуу айсан бөгөөд тухайн үед тэр залуу үлдсэн 2 хүний паспортыг нь мөнгөтэй нь цуг өгчихнө гэж хэлээд үлдэж байсан тэгээд 2018 оны 10 дугаар эхээр манай үүдний 7 бурхан дэлгүүрт үлдээчихсэн байсан...” гэжээ. /хх 33 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч М нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 09-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Н-оос Бүгд найрамдах солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг авсан,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-ээс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч 653,400 төгрөгийг авч нийт 3,653,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Н., Б.Э, гэрч Н.С, Ү.Т нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.М-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, битүүмжпэгдсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг торгох ялд дүйцүүлэн 165 нэгж буюу 165.000 төгрөгөөр тогтоож түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон хиад овогт М-ын М-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б оеогт М-ын М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 11 хоногийг торгох ялд дүйцүүлэн 165 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 165,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч эдлэх ялыг 285,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, битүүмжпэгдсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

 С-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Муийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ