Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 555

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 6-17 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ63121914, Тугтан овогтой Юнгэрийн Буянтогтох,

          Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 6-17 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ71070601, Борлууд овогтой Балжиннямын Эрдэнэцэцэг нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.890.050,69 төгрөг, зээлийн хүү 2.146.768,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281.513,81 төгрөг, нотариатын зардал 11.460 төгрөг, нийт 8.329.793,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн зээлийн багц хариуцсан менежер Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нар нь 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны Увс салбарын Наранбулаг тооцооны төвөөс ЗГ/195 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 11.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр тэгш төлөх нөхцөлөөр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.109.949,31 төгрөг, зээлийн  хүүний төлбөрт  2.649.891,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3.048,69 төгрөг, нийт 7.762.889,26 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 8.329.793,2 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.          

            Хариуцагч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлээр гаргасан 8.329.793,2 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн зээлийн багц хариуцсан менежер Ж.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нарын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.890.050,69 төгрөг, зээлийн хүү 2.146.768,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281.513,81 төгрөг, нотариатын зардал 11.460 төгрөг, нийт 8.329.793,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Иргэн Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нар Хаан банктай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/195 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан, 11.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн зээлийн барьцаанд Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 6 дугаар хороолол, 6-17 тоотод байрлах 650 м.кв талбай бүхий, нэгж талбарын 190800217 дугаартай, гэр хашааны зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй газар /гэрчилгээний 0389972 дугаартай/, 8 ханатай битүү шалтай Монгол гэр, 56 тооны мал зэргийг тус тус барьцаалсан байна.

            Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 8.329.793,2 төгрөг төлөхөөр  хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

            Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.    

            Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.227 төгрөгөөс 74.113,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 74.113,5 төгрөгийг, хариуцагч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нараас 74.113,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 8.329.793,2 /найман сая гурван зуун хорин есөн мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.227 /нэг зуун дөчин найман мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгөөс 74.113,5 /далан дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 74.113,5 /далан дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг, хариуцагч Ю.Буянтогтох, Б.Эрдэнэцэцэг нараас 74.113,5 /далан дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.   

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА