| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1784/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1819 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1819
2020 10 20 2020/ШЦТ/1819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Уранцэцэг,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бын Мд холбогдох эрүүгийн 2006 03480 2410 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замчин 01-06 тоот хашаанд иргэн Б.Бэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 03480
2410 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.М нь иргэн Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замчин 01-06 тоотод байрлах төрсөн ах Батсүхийн гэрт ажлаа тараад 20 цагийн үед очоод ахтай хамт хашаанд нь байх үед манай бэр эгч Энхлхамын хүргэн болох М гэх нь 21 цагийн орчим Батсүх ахын хашаанд согтуу орж ирсэн ба М нь тоглоом наргианаар Батсүх ахын хүзүүг нэг гараараа тэвэрч байхдаа нөгөө гараараа гар угаалтуурыг нь татаад унагасан. Тэгсэн чинь Батсүх ах уурлаж босоод Мын араас хоёр гараараа тэвэрч өргөөд гэрээс гаргаад доош нь харуулж хэвтүүлээд Батсүх ах түүний дээр гарч суугаад Мын хоёр гарыг ард нь татаж авчраад хавсарч барихаар нь би түүний гарыг хүлж боосон. Батсүх ах давхар 2 хөлийг нь ард нь хүлж боосон. Мын гарын хүлээсийг чангалж байх үед хойшоо толгойгоороо гэдийгээд толгойгоороо миний хамрыг нэг удаа мөргөсөн. Тэгсэн миний хамраас цус гоожсон. Хамраа янзлуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9331 дугаартай:
“Б.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт , тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,
Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 08 дугаар сарын 08 сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Батсүх, Бэ хоёр нийлж намайг гэрээсээ хүчээр заамдаж, чирч гаргаад гадаа хашаан дотроо газар хэвтүүлээ миний хоёр гар, хөлийг олсоор хүлсэн. Тэгээд өөрсдийн гэр рүүгээ орохоор нь би “ална” гэж хэд хэдэн удаа орилсон. Бэ гэрээсээ гарч ирээд миний нуруу, хавирга орчим өвдөглөж, хавирга хугалчих гээд байхаар нь би биеийнхээ хүчээр хойшоогоо гэдийж санамсаргүйгээр ар дагзаараа Бийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 /,
нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50-51/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 52/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 53-60/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-85/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Мын иргэн Б.Бийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Бийн нотлох баримтаар нэхэмжилсэн 346.325 төгрөгийг шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх
удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ